Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
ЭМТ БОДИС ДЭГДИЙН УГ СУРВАЛЖИЙГ МАГАДЛАСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Бо. Бүрнээ1 Д.Дүнгэрдорж2 С.Цэцэгмаа2
 

 
Абстракт

Монгол төвд анагаах ухааны сурвалж бичигт амт, чанар, чадалыг үндэслэн дэгдийг доорхи хэдэн зүйл болгож хуваадаг. Уг сурвалжийг магадлан үзэхэд:Энэтхэг дэгд(жагар дэгд) дэгдтэний овгийн нэг наст эвслөг ургамал болох энэтхэг дэгдийн( )Swertia chirayita Buch.- Ham хатаасан бүхэл өвс. Энэтхэгээс гаралтай.Непал дэгд (балдиг)дэгдтэний овгийн нэг наст өвслөг ургамал болох непал дэгдийн Swertia ciliata [D.Don ex G.don] B.L.Burttd хатаасан бүхэл өвс юм. Төвд дэгд (вод дэгд)сэрдэгийн овгийн олон наст өвслөг ургамал болох, араат шүхэр дэгдSaxifraga umbellulata Hook.f.et Thorns, war.Pectilnata [Marg.et Shaw] J.T.Pan, буюу жижиг шүхэр дэгдийн Saxifraga umbellulata Hook.f.et Thoms.xaTaacaH бүхэл өвс болно.Зэс дэгд (сан дэгд)дэгдтэний овгийн олон наст өвслөг ургамал болох зэс дэгд Swertia erythrosticta Maxim.буюу хуанан дэгдийн Gentiana loureirii [D.Don.] Griseb )хатаасан бүхэл өвс юм.Төмөр дэгд (жагдиг)дэгдтэний овгийн нэг наст өвслөг ургамал болох бэлцүү дэгдийн Swertia pseudochinesis Нага хатаасан бүхэл өвс юм.Алтан дэгд (сэрдэг)сэрдэгийн овгийн олон наст өвслөг ургамал болох алтан дэгдийи Saxifraga unguiculata Епд1.хатаасан бүхэл өвс болно. Мөнгөн дэгд (үлдэг)одоогоор их зөрөөтэй. Эл газрын Монгол, Төвд эмч нарын таньж хэрэглэдэг нь ижил бус байдаг. Өвөр Монголын монгол эмч нар сэрдэгийн овгийн олон наст өвслөг ургамал болох мөнгөн дэгд Parnassia palustris L. буюу нарийн мөнгөн дэгдийн P.oreophila Напсе хатаасан бүхэл өвсийг мөнгөн дэгдээр хэрэглэж байна. Төвдийн төвд эмч нар дэгдтэний овгийн олон наст өвслөг ургамал болох шар эрээн дэгдтэний Gentiana gilvostriata Marg., төвдийн Чандуу оронд дэгдтэний нэг наст өвслөг ургамал болох углагаад (углуур) дэгp,Swertia franchetiana H.smith,, Хөх нуурын Монгол төвд эмч нар башгын овгийн 2 наст өвслөг ургамал болох саглагар доромцор Gerastium caespitosum Gilib) буюу олон наст ургамал болох хөдөөгийн доромцорын Gerastium arvense L. хатаасан бүхэл өвсийг тус тус мөнгөн дэгдээр хэрэглэж байна. Гэтэл Монгол Улсад сэрдэгийн овгийн ургамал болох мөнгөн дэгд Parnassia palustris L. -ийг дүмдэг гэж хэрэглэж байна. Иймээс чухам жинхэнэ мөнгөн дэгдийн эх ургамал нь ямар ургамал болохыг цаашид судлах нь чухал байна. Харин үнэр амт, чанар чадал ургах орчин тойрныг нь үндэслэж дэгдийн овгийн ургамал сормууст дэгд Gentianopsis barbata (Floel,) Ma. болон чийгтэй сормууст дэгдийг Gentianopsis paludosa (Munro) Ma. xap төмөр дэгдээр Хятад ард улсын эмийн толь"Өвөр Монголын монгол эмийн материалын баримжаа"-д төмөр дэгдийн дор эмэнд хэрэглэхээр тэмдэглэсэн байна. Гүр дэгд буюу дүмдэг нь дэгдийн овгийн ургамал шихэр дэгдийн Halenia sibirica Borkh. хатаасан бүхэл өвс болно.Шихэр дэгд (сүмжү дэгд)нь Төвд дэгдтэй ижил юм.
Зангилгаа үг: Монгол эмт бодис дэгд, уг сурвалжийг нь шалган магадпах
Судалгааны зорилго: Дэгд бол санскрит хэлний эмийн нэр мөн. 9 зүйлийн дэгдийн ерөнхий нэр. Төвдчилбөл каба, Монголчилбол гашуун гэсэн утгатай. Монгол эмнэлэгт үргэлж хэрэглэдэг эмийн түүхий эд материал, шарыг тэгшитгэх, халууныг арилгах, шархыг анагаах чадалтай.[1|Дэгд нь эрт эдүгээгийн Монгол-Төвд анагаах ухааны сурвалж бичигт олон баримтаар илрэх бөгөөд нилээд тодорхой тэмдэглэгдсэн боловч эдгээр зохиолоос уламжлагдах яввдаа ондоо бодисыг адилаар нэрлэх, адил бодисыг ондоогоор нэрлэхзэрэг шалтгаанаас болж дэгдийнг орлож хэрэглэх зүйл олширчээ.Энэхүү байдалд чиглүүлэн зохиогчоос Төвд, Монголын эмийн тухай сурвалж бичгүүдэд суурилж дэгдийн уг сурвалжийг магадалж.тодорхойлох зорилго тавив.
Судалгааны үрдүн: Дэгд нь эрт эдүгээгийн Монгол-Төвд анагаах ухааны сурвалж бичигт олон баримтаар илрэх бөгөөд нилээд тодорхой тэмдэглэгдсэн юм. "Хөх биндэръяа" зохиолд: "...энэтхэг дэгд нь хөх,

хар, ногоон, шар зэрэг өнгөтэй. Төв хэсэг нь хөндий. Навч нь мөчирийн хооронд чагтлан ургана. Цэцэг нь шар өнгөтэй нь чанар сайтай."'21
"Алтан хадмал"-д: "...Зэс дэгд, төмөр дэгд нь шарын халууныг арилгана. Энэ хоёр зүйлийг зөвхөн цэцгийн өнгөөр ялгана. Хэлбэр дүрс, ургах орчин тойрон нь адилавтар. Зэс дэгд их бага хоёр зуйл", " Обом "- оос иш татаж: хуурай зүлгэнд ургана, нарийн иштэй, олон салаатай, навч нь жижиг таван буюу төө урт, цэцэг нь цайвар улаан өнгөтэй. Гашуун амттай, хижгийн халууныг арилган, шарын халууныг арилгана. Нэг ишээс олон салаатай, цэцэг нь зэсэн енгөтэйг зэс дэгд гэнэ. Темөр дэгд их, дунд, бага гэсэн гурван зүйл " Обом "-оос иш татвал' уулын хажуугийн зүлгэнд ургана, мөчир нь богино, нарийн иш нь хар өнгөтэй. Цэцэг нь хөх өнгөтэй. Гашуун амттай, шарын хижгийн халууныг арилгана. Иш , мөчир нь хөх хар өнгөтэй, цэцэг цайвар хөх өнгөтэй цагаан төмрийн өнгөтэй төсөөтэйг нь төмөр дэгд гэнэ[3].
"Эмийн хиргүй болор эрхи"-д: "...дэгд нь хий халууныг арилгана". "Амтын аймаг"- аас иш татаж: "...дэгдийн чанар нь ширүүн, шарыг арилгах" гэсэн бол "Рашааны дусал"-д: "...дэгд бол тэгш чанартай, цус шарыг арилгана. Шарын халууныг арилгана", "Галбарагчин мод"-нд: "...дэгд бол халуун шар, халууныг арилгана", "Өвөрийн гараг очир"-зохиолд: "...дэгд бол халуун бүхэнд тустай, түүний нэр нь энэтхэг хэлээр дэгд, төвд хэлээр бол гашуун гэж хэлнэ, хятадаар "давашараа" гэдэг." гэжээ. "Ургамалын үлгэр"-ээс иш татвал: "...дэгд нь 3 зүйл байна. Үүнд: Энэтхэг дэгд, Балба дэгд, Төвд дэгд, Энэтхэг дэгдийн навч нь харавтар хөх бөгөөд зузаан, Балба дэгдийн навч нь өчүүхэн шар. Энэтхэг дэгд нь: энэтхэгээс үүсэлтэй, хэлбэр нь бага мод хэлбэртэй, иш нь төвдеө хөндий, хана нь нимгэн бөгөед хатуу, енгө нь гялгар, үетэй, гашуун амттай. Балба дэгд нь: Балбын орноос үүсэлтэй, энэтхэг дэгдээс өнгө нь гүехэн бөгөөд зеөлөн, ижил амттай.Төвд дэгд нь: төрөл зүйлээр олон, сүмжү дэгд элэг цөсний халууныг арилгана. "Төмөр эрхи" зохиолоос иш татвал: "...сүмжү дэгд бадганыг арилгах, шарыг арилгах, шархны халууныг анагаах гэх мэт олон халуун өвчинд тустай. Их бага 2 зүйл байна. Том сүмжү дэгдийн цэцэг нь гүн шар енгөтэй, туйлийн гашуун амттай. Жижиг сүмжү дэгдийн цэцэг нь гүн улаан өнгөтэй, гашуун амтгүй." "Ургамлын үлгэр"- т: "...сүмжү дэгд асга хад, зүлэг, модонд ургана.
Навч нь хавтгай, угийн хэсэгтээ хошуутай, лянхуагийн дэвсгэрийг дэвссэн адил ургадаг. Иш нь улаан өнгөтэй, үс бүрхсэн, цэцэг нь улаавтар шар өнгөтэй.гашуун амтгай, чанар нь туйлийн хүйтэн" гэж тэмдэглэсэн байдаг ажээ. "Түүхийн өгүүлэл" зохиолд: "...цас ихтэй хадны оройд ургадаг сүмжү дэгд лянхуагийн дэвсгэрт зэс хувцас алтан эрхээр гоён чимэглэсэн эгч дүү 5 зүйл байдаг. Элэгний халууныг арилгадаг." гэснийг үндэслэвэл сүмжү дэгд 5 зүйл байна. Үүнд: алтан дэгд, мөнгөн дэгд, зэс дэгд, төмер дэгд, хүрэл дэгд байна. Алтан дэгд нь :бадгана, шар, хижгийн халууныг арилгана. Мөнгөн дэгд, зэс дэгд, төмөр дэгд нь ясны халууныг арилгана. Толгой өвдехийг зогсооно. Алтан дэгд нь: "Ургамлын үлгэр"-ээс иш татахад: "...цагаан гич хэлбэртэй, иш навч шулуун ургана, цэцэг нь улаавтар шар өнгөтэй, гашуун амттай нь чанар сайтай. Бадганыг арилгаж, хижиг өвчинд тустай" гэсэн үндэслэлээс атар газар тариан талбайн захаар ургаж, цагаан гич хэлбэртэй, жимс нь шар өнгөтэй нахиа нь жижиг, цэцэг нь шар өнгөтэй улаан гялбаатай нь тус эм болно. Мөнгөн дэгд нь: "Ургамлын үлгэр" -ээс иш татаж:"...цэцэг нь цагаан өнгөтэй, иш навч нарийн урт, гашуун амттай, ширүүн чанартай, аливаа эмийн хордлогонд тустай". Зэс дэгд нь: "Ургамлын үлгэр" -ээс иш татаж:"...хад чулуу, зүлгэнд ургана. Олон иштэй, улаан өнгөтэй, навч нь олон, бариулгүй буталж ургана, навч нь үстэй. Цэцэг нь улаавтар шар өнгөтэй, олон, цомхон хэлбэрээр ургана. Амтлаг гашуун амттай ". Төмөр дэгд нь: "Ургамлын үлгэр"-ээс иш татсанаар: "...усны хөвөө, зүлгэнд ургана. Иш нь төмөр хатгуур шиг. Навч нь хөх ногоон өнгөтэй, угийн хэсэг нь бага зэрэг матираа, навч нь хар өнгетэй, нарийхан, цэцэг нь гүехэн хөх, хех енгөтэй. Жимс нь маалингатай төсөөтэй, үр нь нарийн жижиг, гашуун амттай, яр шархны халуун хижгийн халууныг арилгана". Гүр дэгд нь: судлын халууныг арилгана. Ой шугуйн завсарын сүүдэр газар ургана. Навч нь дугариг бөгөед зузаан иш нь богино бөгөөд буталж ургана. Цэцэг нь гүехэн шар өнгөтэй. Гашуун амттай, чанар нь тэгш бөгөөд сэрүүн, зөөлөн цус, шар, шархны халууныг арилгана. Шарын өвчинд тустай.141"Эм таних ухаан"-нд тэмдэглэсэн нь'7 ': "...энэтхэг дэгд(Жагар дэгд)иш нь хөх хүрэн буюу ногоовтор шар өнгөтэй, сиймхий навч нь мөчирийн хоорондоос 4 тийшээ чиглэн ургана. Цэцэг нь шар өнгөтэй."    Непал дэгд(балдигда): болон төвд дэгд (Вод дигда)энэ хоёр зүйлийн дэгд нь хэлбэр дүрс ижил, чанараар муу. Зэс дэгд(сан дигда): хуурай газар ургана. Навч нь цагаан гич хэлбэртэй, иш нь дөрвөлжин, олон салаатай. Хуруу буюу теө урт, цэцэг нь цайвар улаан өнгөтэй, гашуун амттай. Хижгийн өвчин буюу шарын өвчинг арилгана. Ишийн нарийн, навч нь ногоон енгөтэй, цэцэг нь цайвар улаан өнгетэй, гашуун амттай бол сан дэгд мөн. Төмөр дэгд (жаг дигда): голын эрэг дээр ургана. Ишин дээр харавтар ногоон өнгөтэй жижиг навч ургана. Цэцэг нь хөх өнгетэй гашуун амттай, шар болон хижигийн халууныг арилгана. Чийгтэй зүлгэнд ургаж 4-5 дэлбээтэй хөх енгөтэй, дугариг хэлбэртэй, иш нь төө урт, намрын улиралын борооны дараа ургадгаас болж төмөр дэгд гэж нэрлэсэн. Алтан дэгд(сэрдигда): сэрүүн чийгтэй сүүдэртэй зүлгэнд ургана. Цэцэг нь шаравтар ногоон енгөтэй. Гурвалжин хэлбэртэй, шар, шаравтар хөх өнгөтэй, цэцгийн дэлбээн дээр мөнгөн цагаан өнгөтэй толботой. Нарийн иш нь шулуун ургасан, төө урт, гашуун амттай, цус, шарын халуун болон хижигийн халууныг арилгана. Цэцэг нь цагаан өнгөтэй бол мөнгөн дэгд болно. Гүр дэгд, шүхэрт дэгд (сүмжү дигда): асга, хад болон чийгтэй зүлгэнд ургана. Жижиг навч нь арцуурын толгой хэлбэртэй, цэцэг нь цайвар цагаан лянхуатай төсөөтэй. Ишинд нь хүрэн өнгетэй үстэй, навч нь арцуурын толгой хэлбэртэй ногоон өнгөтэй цэцэг нь лянхуа хэлбэртэй, сайн хөгжөөгүйгээс шүхэр дэгд гэж нэрлэсэн.1"1
"Үзэсгэлэнт нүдэн чимэг"-д[51 заагдсанаар дэгд 3 зүйл байна. Үүнд: Энэтхэг дэгд: Энэтхэгээс үүссэн, иш нь жижиг бут мод хэлбэртэй гол нь хөндий нимгэн бөгөөд хатуу олон үетэй. Балба дэгд : Непалаас үүссэн, өнгө нь дээрх дүрсээс цайвар бөгөөд зөөлөн амттай энэтхэг дэгдтэй ижил. Төвд дэгд: сүмжү дэгд шиг 6 зүйл байна. Түүнд: чанар сайтайг нь төмөр дэгд гэх усны хөвөө зүлгэнд ургана. Иш нь темөр хатгуур шиг, хөх ногоон өнгөтэй, угаасаа ургасан навчтай, нарийхан мөчир нь хар енгөтэй, цэцэг нь цайвар хөх өнгөтэй, үр нь төмөрийн талх хэлбэртэй, туйлын гашуун амттай. Иш навч бүрийг хамтад нь түүж хэрэглэнэ. "Өвөрийн гараг очир" зохиолд: "дэгд нь ширүүн, сэрүүн шарыг арилгана.", "Рашааны дусал" зохиолд: дэгд хуурай тэгш чанараар цус, шарыг арилгана. Иймээс шарын халууныг арилгахад сайн. Сүмжү дэгд: чийгтэй зүлгэнд ургана. Навч нь арцуурын толгой хэлбэртэй. Ногоон өнгетэй, хавтгай цэцэг нь шар өнгөтэй буталж ургана.
Иш нь ногоон өнгөтэй, үстэй. Их бага 2 дүрс. Том цэцэг нь шар өнгөтэй, туйлийн гашуун амттай. Жижиг нь цэцэг нь улаан өнгөтэй, гашуун амтгүй, "Төмөрийн эрхи " зохиолд: сүмжү дэгд сэрүүн хурц чанартай, элэг цөсний халууныг арилгана, "Өверийн гараг очир" зохиолд: гүр дэгд судалын халууныг арилгана. Ой модны завсарт сэрүүн сүүдэртэй газар ургана. Навч нь дугариг бөгөөд зузаан, иш нь богино бөгеөд буталж ургана. Цэцэг нь гүехэн шар енгөтэй. Алтан дэгд: сүүдэр газар ургаж цагаан гич хэлбэртэй, нарийн иш шулуун, шар ногоон өнгөтэй, навч нь арцуурын толгой хэлбэртэй, цэцэг нь шар хөх өнгийн дээр шар өнгөтэй толботой буюу map өнгийн дээр улаан өнгийн толботой, туйлын гашуун. Иш навч нарийн урт, цэцэг нь цагаан өнгөтэйг нь менгөн дэгд. Алтан дэгдээр бадгана шар, хижигийн халууныг арилгана. Зэс дэгд: хуурай газар ургана. Иш нь хуруу урт буюу төө урт, салаа мөчир нь улаавтар өнгөтэй, цэцэг нь жижиг гич хэлбэртэй, гүехэн улаан өнгөтэй, гашуун амттай, шарын халууныг арилгана'6', гэж тус тус заагдсан байна. Одоогоор эл газар оронд таньж хэрэглэж байгаа дэгд нь ижил бус юм.
Дээрхийг үндэслэвэл дэгдийн уг ургамлын ургах орчин нь: атар газар, зүлэг, ой модны хооронд, усны хөвөө, чийгтэй газарт ургана. Иш нь хуруу урт буюу тохой хир урт, цагаан гич хэлбэртэй. Цэцэг нь гүехэн шар өнгөтэй, шар өнгөтэй, хөх өнгөтэй, улаавтар шар өнгөтэй. Үр нь жижиг, гашуун амттай буюу туйлын гашуун амттай. Эдгээр онцлог нь зөвхен дэгдтэн овгийнх((Зел?/аласеае), сэрдэгийн овгийн (Sax/frasfaseae)oHLtnoncM нийцнэ. Дэгдтэн овгийн ургамал дотор дэгдээр нэрлэж эмэнд орох нь Swertia, Gentania, Halenia, Gentianopsis төрлийн ургамалууд юм. Сэрдэгийн овогт дэгдээр нэрлэж эмэнд хэрэглэх нь зөвхөн Saxifraga төрлийн, Gentianopsis төрлийн ургамлууд юм. Иймээс дэгдийн уул ургамал нь дэгдтэний овог (Gentianaceae)    ,    сэрдэгийн oermH(Saxifragaseae)ypraMan болох нь батлалтай. Чадал нь шарыг тэгшитгэнэ, шарын халуун, цусны халуун, шархны халуун зэргийг арилгана. Хижгийн халууныг арилгадаг зэргийг үндэслэж Монгол-Төвд анагаах ухааны эмчилгээнд удаан жил эмэнд хэрэглэсэн туршлагатай. Монгол төвд анагаах ухааны сурвалж бичигт амт, чанар, чадалыг үндэслэн дэгдийг доорхи хэдэн зүйл болгож хуваадаг.
Уг сурвалжийг магадлан үзэхэд: -    Энэтхэг дэгд(жагар дэгд) дэгдтэний овгийн нэг наст өвслөг ургамал болох энэтхэг дэгдийн( )Swertia chirayita Buch.- Ham хатаасан бүхэл өвс. Энэтхэгээс гаралтай.
-    Непал дэгд (балдиг)дэгдтэний овгийн нэг наст өвслөг ургамал болох непал дэгдийн ( )Swertia ciliata [D.Don ex G.don] B.L.Burttd хатаасан бүхэл өвс юм.
-    Төвд дэгд (вод дэгд)сэрдэгийн овгийн олон наст өвслөг ургамал болох, араат шүхэр дэгд Saxifrage umbellulata Hook.f.et Thorns.var.Pectilnata [Marg.et Shaw] J.T.Pan, буюу жижиг шүхэр дэгдийн Saxifraga umbellulata Hook.f.et Thorns.хатаасан бүхэл өвс болно.
-    Зэс дэгд (сан дэгд)дэгдтэний овгийн олон наст өвслөг ургамал болох зэс дэгд Swertia erythrosticta Maxim.буюу хуанан дэгдийн Gentiana loureirii [D.Don.] Griseb ) хатаасан бүхэл өвс юм.
-    Төмөр дэгд (жагдиг)дэгдтэний овгийн нэг наст өвслөг ургамал болох бэлцүү дэгдийн Swertia pseudochinesis Нага хатаасан бүхэл өвс юм.
-    Алтан дэгд (сэрдэг)сэрдэгийн овгийн олон наст өвслөг ургамал болох алтан дэгдийн Saxifraga unguiculata Епдкхатаасан бүхэл өвс болно.
Мөнгөн дэгд (үлдэг)одоогоор их зөрөөтэй. Эл газрын Монгол, Төвд эмч нарын таньж хэрэглэдэг нь ижил бус байдаг. Өвөр Монголын монгол эмч нар сэрдэгийн овгийн олон наст өвслөг ургамал болох мөнген дэгд Parnassia palustris L. буюу нарийн мөнгөн дэгдийн P.oreophila Напсе хатаасан бүхэл өвсийг мөнгөн дэгдээр хэрэглэж байна. Тевдийн төвд эмч нар дэгдтэний овгийн олон наст өвслөг ургамал болох шар эрээн дэгдтэний Gentiana gilvostriata Marg., төвдийн Чандуу оронд дэгдтэний нэг наст өвслөг ургамал болох углагаад (углуур) дэгд Swertia franchetiana H.smith,, Хөх нуурын Монгол төвд эмч нар башгын овгийн 2 наст өвслөг ургамал болох саглагар доромцор Gerastium caespitosum Gilib) буюу олон наст ургамал болох хөдөөгийн доромцорын Gerastium arvense L. хатаасан бүхэл өвсийг тус тус мөнгөн дэгдээр хэрэглэж байна. Гэтэл Монгол Улсад сэрдэгийн овгийн ургамал болох мөнгөн дэгд Parnassia palustris L. -ийг дүмдэг гэж хэрэглэж байна. Иймээс чухам жинхэнэ мөнгөн дэгдийн эх ургамал нь ямар ургамал болохыг цаашид судлах нь чухал байна. Харин үнэр амт, чанар чадал ургах орчин тойрныг нь үндэслэж дэгдийн овгийн ургамал
сормууст дэгд Gentianopsis barbata (Floel,) Ma. болон чийгтэй сормууст дэгдийг Gentianopsis paludosa (Munro) Ma. xap төмөр дэгдээр Хятад ард улсын эмийн толь"Өвөр Монголын монгол эмийн материалын баримжаа"-д төмөр дэгдийн дор эмэнд хэрэглэхээр тэмдэглэсэн байна.
Гүр дэгд буюу дүмдэг нь дэгдийн овгийн ургамал шихэр дэгдийн Halenia sibirica Borkh. хатаасан бүхэл өвс болно.
- Шихэр дэгд (сүмжү дэгд)нь Төвд дэгдтэй ижил юм.
Үүнээс гадна ижил нэр ижил бус бодис, ижил бодис ижил бус нэрийн шалтгаанаас болон дэгдийн оролж хэрэглэх эд, эндүүрч хэрэглэх эд, хуурмаг эд олширч, ижил бус газрын Монгол эмч нар хятад эм дэгдийн дорх буурцаггны овгийн(1_едитто5ае)ургамал салжир Gueldenstdedtia multifiora Bunge, нил цэцэгийн овгийн(6иШегае)ургамал бор нил цэцэг, дэгдийн овгийн(<Зепйапазеае)бусад ургамал зэрэг хэдэн арван зүйлийн ургамалыг хэрэглэсээр ирсэн. Үүнд зарим ургамалын хэлбэр дүрс нь хэдийгээр сурвалж бичгийн тэмдэглэлтэй үндсэндээ нийцэх боловч шарыг тэгшитгэж, халууныг арилгах, шархыг анагаах чадалтай боловч жинхэнэ дэгд биш зөвхөн ардын дунд еөр өөрийн заншилаар эндүүрэн орлуулж хэрэглэх эд байх тул эдгээр ургамалыг цаашид судлах шаардлагатай байна.
Эмийн чанар, чадал, эмчилгээн дэх үйлчлэл зэргийг үндэслэн, газар орны өвөрмөц онцлогоос болж орон нутгийн эмийн бодисын их баялагыг нээн ашиглах үүднээс үүсэж Монгол Төвд эмч нарын хэрэглэж ирсэн ижил төрлийн ургамал дотроос дэгдийн орлогч эдийг эрж эмт материалын их баялагийг өргөтгөн судалж нээж ашиглах нь чухал байна.
 

Ном зүй

1 Лувсан.Монгол эмийн судлал[М]. Бээжин: Үндэстэний хэвлэлийн хороо. 198_:323
2 Дармумаарамба Лувсанчойрог. Алтан хадмал. Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.,1984:678
3 Димар Данзанпунцаг.Монгол эмийн хиргүй болор эрхи. Шанхай: Шанхайн шинжлэх ухааны техник мэргэжлийн хэвлэлийн хороо. 1986:360
4 Лувсанчойлхам. Эм таних ухаан. Бээжин: Үндэстний хэвлэлийн хороо., 1998:45-46
5 Жамбалдорж. Үзэсгэлэнт нүдэн чимэг. Хөх хот: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо,1988:167
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1659
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК