Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (026) 2005.No2(026)
Улаанбаатар хот болои Булган аймгийн сургуулийн бага насны хүүхдийн захын цусны үзүүлзлтүүдийг харьцуулан судалсан нь.
( Судалгааны өгүүлэл )

Ш.Шатар, Г.Отгон, Г.Отгонтуяа, Х.Зандармаа.

 (ЭМШУИС)

 
Абстракт

Хүний биеийн физиологийк үйл ажиллагаа - байгаль орчин хоёр хоорондоо холбоотой болох нь эргэлзээгүй бөгөөд хүн төрсөн цагаасаа эхлээд өөрийн хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицож амьдардаг бөгөөд хүн бүр өөрсдийн шинж, онцлогоороо хоорондоо чанарын ялгаатай байдгийг анагаах ухаан эртнэзс хүлээн зөвшөерч ирсэн билээ.
Орчин үеийн ойлголтоор хүний экслоги гэдэгт байгаль, цаг уур, нийгмийн болон гадаад дотоод олон хүчич зүйлийг багтаан авч үздэг. Эдгэзр байгаль цаг уурын зарим элементүүд (агаарын температур, салхины хурд, харьцангуй чийгшил г.м) нь хүний бие гиахбодид голлох нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ (13).
Олонх эрдэмтэд хэвийн бсйдал бол объектив бодит байдал бегөөд тухайн нэгэн бодгаль буюу бүлэг хүмүүсийг тодорхой нэг орчинд хамгийн зохистой гэнцвэрт байдлаа хадгалан эмгэг байдалд орохгүйгээр амьдарч чадах бүтэц, уйл ажиллагаа, орчин хоёрын зохистой хэм хэмжээ гэж үзэж байна.
Олон эрдэмтэд өөрийн орныхоо эрүүл хүүхдийн захын цусны үзүүлэлтүүдийг нас хүйсний байдлаар судалсан байдаг.
Монгол орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй ч хүн амын тоо цөен, бүс нутгийн суурьшил нягтрал нь жигд биш, геологи, газар зүйн 4 их бүсэд хуваагддаг бэгөөд байгаль, цаг уурын харилцан адилгүй нөхцөл нь хүн амын эрүүл мэндэд нөлөөлдөг гэж үздэг байна (13).
Бие махбодын захын цусны үзүүлэлт нь цусны системийн үйл ажиллагааны байдал, бие махбодын хамгаалах урвал, дархлааны төвшинг харуулдаг. (Я.А. Осин 1977). Байгаль, газар зүйн ямар бүсэд амьдарч байгаагаас хамаарч захын цусны үзүүлалтүүд өөрчлөгдөж болохыг зарим судлаачид судалж тогтоосон байна (2).
Манай оронд анагаах ухааны салбарт хүүхдийн захын цусны үзүүлэлтүүдийг эрүүл мэндийн байдалтай нь холбон судалсан судалгааны ажлууд урьд емпө нь цөенгүй хийгдсэн боловч сургуулийн бага насны хүүхдийн захын цусны үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээг Монгол орны нөхцөлд бүсчилэн тогтоосон төгс судалгаа байхгүй байна.
Иймд сургуулийн бага насны хүүхдүүдийн захын цусны үзүүлэптүүдийн хэвийн хэмжээг бүсчилзп тогтсох нь зайлшгүй чухал асуудлын нэг болоод байна.
 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО

Улаанбаатар хот болон Монгол орны төвийн бүсийн аймаг болох Булгак аймгийн нутагт амьдарч байгаа сургуулийн бага наскы хүүхдийн захын цусны үзүүлэлтүүдийн хэмжээг харьцуулан, хүрээлэн байгаа орчны ?.үчин зүйлүүдтэй нь уялдуулан судална.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛТ

1.    Улаанбаатар хоть.н 8-11 настай хүүхдүүд^йн захын цусны зарим үзүүлэлтүүдийг нас хүйсоэр тогтоох
2.    Булган аймгийн 8-11 н^стай хүүхдүүдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийг нас х\'йсээр тогтоох
3.    Улаанбаатар хот болон Булган аймгийн хүүхдүүдийн захын цусны үзүүлэлтүү^ийг нас хүйсээр нь харьцуулах

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ БА АРГА ЗҮЙ
Судалгаанд Улаанбаатар хотын 10 жилийн 33, 28, 22, 96-р сургуулиуд, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуулиудыг хамруулав. Улаанбаатар хотын дээрх сургуулиудаас 8-11 настай хүүхдүүдийг нас тус бүрт эрэгтэй эмэгтэй 40 хүүхдийг нийт 320, Булган аймгийн сургуулиас нас тус бүрт 20 хүүхдийг нийт 160 хүүхдийг хамруулсан.

Судэлгаанд С. М. Громбахык (1969,1971) шалгуураар шалгаж I, I! бүлгийн харьцангуй зрүүл хуүхдүүдийг сонгов (5).

Цусны дэлгэрэнгүй шинжилгээг лабораторит өргөн хэрзглэгддэг ердийн аргуудаар буюу улаан, цагаан эсийг тоолуурт камерын тусламжтай, гемоглобиныг ФЭК-ээр, улаан эсийн тунах урвалын хурдыг Панченковын аппаратаар, ца(аан зсийн хэлбэруүдийг наалдац бэлтгзх аргын тусламжтай тодорхойлов.

СУДАЛ ГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Улаанбаа.иар хот болон Ьулган аймгийн 8-11 настай эрэгтэй хүүхдүүдийн захын цусны үзүүлэлтүүд

Хүснэгт 1

Монгоп орны зарим бүс нутагт оршин суудаг сургуулийн бага насны. хүүхдүүдийн захын цусны дундаж үзүүлэлтүүдийг (улаан эс, гемоглобин, улаан эсийн тунах урвалын хурд, өнгө илтгэгч) дундаж хэмжээг харьцуулан үзэхэд:
Улаанбаатар хотод оршин суудаг 8 настай хөвгүүдийн гемоглобины дундаж хэмжээ 125.42±1.61 г/л байхад түүнээс Булган аймгийн хевгүүдийн гемоглобины дундаж хэмжээ 135.71+1.04 г/л буюу их (Р<0.01) байсан нь ажиглагдаж бүс нутгийн ялгаа гарч Улаанбаатар хотын охидуудын гемоглобины дундаж хэмжээ Булган аймгийн хевгүүдийнхээс бага байна. Энэ нь өндөр уулын бүсэд амьдардаг е+>гүүдийн гемоглобины хэмжээ их байгаа нь хүчилтөрөгчийн дутагдалд ордогтой холбоотой.
Улаанбаатар хотод оршин суудаг 9 настай хөвгуүдийн гемоглобины дундаж хэмжзэ 126.48±1.59 г/л байхад түүнээс Булган аймгийн хөвгүүдийн гемоглобины дундаж хэмжээ 137.76+1.45 г/л буюу их (Р<0.01) байлаа.
Монгол орны зарим бүс нугагг оршин суудаг сургуулийн бага насны буюу 9 настай хүүхдүүдиин захын цусны дундаж үзүүлэлтүүдииг (цагаан эс, цагаан эсийн хэлбэрүүд) дундаж хэмжээг харьцуулан үзэхэд Булган аймаг болон Улаанбаатар хотод оршин суудаг хөвгүүдэд статистикийн үнэн магадлалтай ялгаа ажиглагдсангүй.
Улаанбаатар хотод болон зарим бүс нутагт оршин суудаг 11 настай хөвгүүдийн улаан эсийн тунзх урвалын хурд (УЭТУХ)-ны дундаж хэмжээг харьцуулан үзэхэд Улаанбаатар хотын хөвгүүдийн УЭТУХ дундаж хэмжээ 4.31+0.32 мм/цаг байхад түүнээс Булган аймагт оршин суудаг мөн насмы хөвгуүдийнх 3.39+0 28 мм/цаг буюу бага (Р<0.05) байна.
Улаанбаатар хотод оршин суудаг 11 настай хөвгүүдийн захын цусны моноцит эсийн дундаж хэмжээ 1.75±0.09% байхад түүнээс Булган аймгийн хөвгүүдийнх 2.04±0.08% буюу их (Р<0.05) байгаа нь судалгаанаас харагдлаа.
Улаанбаатар хот болон Булган аймгийн 8-11 настай эмэгтэй хүүхдүүдийн захын цусны үзүүлэлтүүд

Улаанбаатар хотод оршин суудаг 8 настай охидын захын цусны эозинофил эсийн дундаж хэмжээ нь 2.0±0.03% байхад түүнээс Булган аймгийн охидуудынх 1.0±0.02% буюу бага (Р<0.01) байгаа нь судалгаанаас харагдав. 8 настай охидуудын захын цусны савхан бөөмт нейтрофил эсийн дундаж хэмжээг харьцуулан үзэхэд Булган айма!т оршин суудаг тухайн насны охидуудын савхан бөөмт нейтрофил эсийн дундаж хэмжээ 1.0±0.19% байхад түүнээс Улаанбаатар хотын охидынх 2.0±0.03% буюу их (Р<0.01) байгаа нь ажиглагдав.

8 настай охидуудын лимфоцит эсийн дундаж хэмжээг Улаанбаатар хот болои Булган аймагт оршин суудаг охидуудын лимфоцит эсийн дундаж хэмжээтэй харьцуулан үзэхэд Улаанбаатар хотод амьдардаг охидуудын лимфоцит эсийн дундаж хэмжээ 45.0±0.57% байхад түүнээс Булган аймгийн охидынх A9.2±1 23% буюу их (Р<0.01) байсан

8    настай охидуудын захын цусны моноцит эсийн дундаж хэмжээг Улаанбаатар хот болон Завхан, Булгэн, Дорнод аймгуудад оршин суудаг охидуудын хооронд нь харьцуулан үзэхэд Улаанбаатар хотод оршин суудаг тухайн насны охидуудын моноиит эсийн дундаж хэмжээ 1.5+0.22% байхад түүнээс Булган аймгийн охидын моноцит эсийн дундаж хэмжээ 2.0±0.11% буюу их (Р<0.05) байгаа нь ажигла1длаа.

Монгол орны зарим бүс. нутагг оршин суудаг сургуулийн бага насны хүүхдүүдийн захын цусны дундаж үзүүлэлтүүдийг (улаан сс, гемоглобин, улаан эсийн тунах урзалын хурд, енге илтгзгч) дунда.ж хэмжээг харьцуулан үзэхэд:

9    настай охидуудын гемоглобины дундаж хэмжээг Улаанбаатар хот ба Булган аймагтай харьцуулан үзэхэд Улаанбаатар хотсд оршин суудаг энэ насны охидуудын захын цусны гемоглобины дундаж хэмжээ 127.05±1.25 г/л байхад түүнээс Булган аймгийн охидын гемоглобины дундаж хэмжээ 134.35±1.82 г/л буюу их (Р<0.05), байна. Энэ нь өндөр уулын бүсэд амьдард.гг охид хөвгүүдийн гемоглобины хэмжээ их бшгаа нь хүчилтерөгчийн дутагдалд ордогтой холбоотой.

9    настай охидуудын улаан эсийн тунах урвалын хурд (УЭТУХ)-ны дундаж хэмжээг харьцуулан үзэхэд Улаанбаатар хогын охидынх 4.35±0.3 мм/цаг байхад түүнээс Булган апмгийн охидынх 3.31 ±0.28 мм/цаг буюу бага (Р<0.05) хэмжээтэй байгаа нь ажиглагдав.

10    настай охидуудын савхан бөөмт нейтрофил эсийн дундаж хэмжээг харьцуулан үзэхэд Улаанбаатар хотын охидуудын савхан бөөмт нейтрофил эсийн дундаж хэмжээ 2.42±0.29% байхад түүнээс Булган аймагт оршин суудаг мөн насны охидуудынх 1.17±0.48% буюу бага (Р<0 05) байгаа нь ажиглагдав.

11    настай охидуудын улаан эсийн тунах урвалын хурд (УЭТУХ)-ны дундаж хэмжээг Улаанбаатар хот болон Булган аймагт оршин суудаг охидуудын УЭТУХ
дундаж хэмжэзтэй харьцуулан үзэхэд Улаанбаатар хотын охидынх 4.8±0.34 мм/цаг байхад түүнээс Булган аймгийи охидынх 3.58±0.33 мм/цаг буюу бага (Р<0.01) хэмжээтэй байгаа нь ажиглагдав.

Улаанбаатар хотод оршин суудаг 11 настай охидуудын захын цусны моноцит эсийн дундаж хэмжээ 1.72±0.08% байхад түүнээс Булган аймгийн охидынх 2.08±0.1 % буюу их (Р<0.01) байгаа нь судалгаанаас харагдлаа.

ДҮГНЭЛТ

1.    Улаанбаатар хотын с-1"; иастай хүүхдүүдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийг нас хүйсээр тоггоосон.

2.    Булган аймгийн 8-11 настай хүүхдүүдийн захын цусны зарим үзуүлэлтүүдийг нас хүйсээр тогтоосон.

3.    Улаанбаатар хот болон Булган аймгийн хүүхдүүдийн захын цусны үзүүлэлтүүдийг нас хүйсээр нь харьцуулан судлахад Булгак аймгийн охид хөвгүүдийн захын цусны гемоглобины хэмжзэ нь Улаанбаатар хотын охид хбвгүудийнхээс их байгаа нь ажиглагдаж бэсрэг ендер уулсын бүсэд байгаа хүүхдүүд нь хүчилтөрөгчийн дутагдалд байгааг харуулж байна.





 

Ном зүй

U. Даниловой Л.А., Справочник по лабораторым методам исследования., Москва., 2003., С 63-163
2. Дэжидмаа Д. Гематологические показатели периферической крови здоровых людей в условиях г Улан-Батора // Автореферат дисс. на соискание ученной степени канд. мед. наук. 1985.
3. Козинец Г.И., Интерпретация анализов крови и мочи и их клиничесое значение., Москва., 1998. С 1-58.
4. Козинец Г.И., Физиологические системы организма человека, основь.ые показатели., Москва., 2000. С 54-62.
5. Мазурин А.В., Воронцев И.М. Пропедевтика детиских болезней. М.Медицина. 1985. С. 29^6, 238-251.
6. Наран Г., Цусны ерөнхий шинжилгээ., УБ., 2004., X 1-16
1. Оросоо Г., Нэг хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжилт., УБ., 1997. X 5-11.
8. Отгон Г. Лхагва Л. Сарантуяа Г. Хүний бие махбодын физиологийн болон лабораторын хэвийн узүулэлтүүд. УБ. 2002. X. 36-52, 78-82.
9. Отгон Г. Физические развитие и некоторые функциональные показатели детей г. Улан-Батора, проживающие в районах с различной экологической ситуацией. // Автореферат дисс. на соискание ученной степени канд. мед. наук. 1996.
10. Оюунцэцэг Ч. Монгол 0-16 насны эрүүл хүүхдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийн лавлах хэмжээ. Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр дүн 1994-1996. УБ. 1997. X. 373-392.
11. Оюунцэцэр. Ч. Реферөнт.чые величины показателей периферической крови у здоровых детей г. Улан-Батора // Автореферат дисс. на соискание ученной степени канд. мед. наук. 2000.
12. Оюунцэцэг Ч. Цусны улаан эсийн дүрс судлалын шинжилгээнд арифметикийн аргаг хэрэглэх нь. Анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон 1998. УБ. 1999. X. 170-175.Пропедевтика детских болезней. Мазурин A. В., Воронцов И.М. М.Медицина. 1985. С. 32-32, 238-249.
13. Өлзийхутаг А. Монголын уулархаг мужийн суугуул хүмүүсийн дасан зохицол, бүс нутгийн эмгэг. УБ. 2000. X. 42-47, 133-143
14. Сүмбэрзул Н., Одонтуяа Д., Гантуяа С., Хүүхдийн өвчний онош зүй., УБ, 1998., X 100-105
15. Эрдэнзтуяа М.. иусны сЬипиплпр.и. УБ , 2001., 34, 60-65.
16. Remington.D.G., Clinical Heamatoiogy Medical Practice.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1062
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК