Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (026) 2005.No2(026)
Уушигны архаг бөглөрөлт өвчний эмчилгээний үр дүкг хий шар бадганы хийсвэр кодын тоон харьцаагаар хянасан нь.
( Судалгааны өгүүлэл )

Д.Оюунгэрэл, Б.Гомбосүрэн, М.Амбага, Х.Туул
 

 
Абстракт

Results of the our study in patients with chronic obstructive pulmonary diseases (COPD) showed an increase in the number on the Qi (khii) scale 1.2 times. This is due to the comparative Oxygen deficiency reduced the electron proton flow and decreased redoxi potential. This is the based on the membrane structure y state is increasing. We can prove it by the spirometer VC, FEV 1, PEF, MEF 75%, MEF 50%, MEF 25% results decreased by 1.2-1.35 times

Уушигны архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь хүн амын идэвхүэй хэсгийн хөделмөрийн чадварыг түр алдагдуулах тахир дутуу болгох шалтгаанд тэргүүлэх байрыг эзэлж улмаэр улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулаад зогсохгүй өвчтөний амь насанд ч аюултай, нас баралтын шалтгаанаар 4-рт ордог өвчин юм. АНУ-д 1965-1998 оны хооронд явуулсан судалгаагаар бүх эрхтэн тогтолцооны өвчнүдийн нас баралт 7%-иар буурсан байхад УАБӨ -ний нас баралт 163% болж өссөн дүн гарсан нь аюул ойрхон нүүрхээд байна гэсэн үг юм. Иймээс жил бүрпйн 11 сарын 19-ны өдрийг Уушигны архаг бөглерөлт өвчинтэй тэмцэх өдөр болгон тэм/Ч.^глэж байхаар ДЭМБ-аас шийдвэрлэсэн. Иймд уг өвчний оношлогоо, эмчилгээг нарийвчлан судлах шаардлага гарч ирсэн. Одоогоос 2000-3000 жилийн өмнө бий болсон уламжлалт анаа;с ухаан (УАУ), 200-300 жилийн өмнө бий болсон орчин ^эийн анагаах ухааны (ОҮАУ)онолын асуудлын нийцэлийг УАБӨ -ний эмчилгээн дээр харьцуулан судлах нь нэн чухал асуудлын нэг болж байна.
Судалгааны зорилго:
"Хий, шар, бадгана" кодоос "мембран байгууламж-редоксипотенциалын 3 төлөв" кодын шилжилтийг олж тогтоосон шинэ санаан дээр ( М.Амбага 1995-2000он) тулгуурлагдсан "Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо эмчилгээний битүү хэлхээ боловсруулах асуудлыг нэг эмч, нэг өвчтөн, нэг өвчин" гэсэн тодорхой тохиолдол бүрд хэрэглэх хүртэл нь энгийншүүлэн төлөвшүүлэх зорилгоор уушигны архаг бөглөрөлт өвчний үед орчин үеийн анагаах
ухаан эм бэлдмэлийн нөлөөгөөр "хий, шар, бадгана"-(ХШБ) ны хийсвэр бэлэгдмэл кодын тоон харьцаанд илрэх сапогенезийн үзэгдлийг    "мембран1    байгууламж редоксипотенциалын 3 телөв"-ийн хүрээнд нарийсган тайлбарлах нь экэ ажлын гол зорилго юм.

Судалгааны арга аргачлал:
Судалгааг УКТЭ, ШКТЭ-үүдийн уушигны тасагт УАБӨ гэсэн оноштойгоор эмчлүүлсэн нийт 29-81 насны 30 өвчтөн (эр-17, эм-13) дээр явуулсан бөгөөд ХШБ-ны тоон харьцааг эмчмлгээний емнө, дунд, эцэст профессор М./^ибагын бо ювсруулсан «Докам-1, 2 » програмчлалаэр    тогтоолоо.    Мөн спирограммын "шинжилгээг өвчтөн тус бүрт эмчилгээний өмнө, дунд, эцэст японы "Autospiror-21" аппаратын тусламжтайгаар хийв.
Судалгааны үр дүн, хэлцэмж:
Судалгааны үр дүнгээс үзэхэд УАБӨ-тэй хүмүүст хий хийс^эр кодын утга бусад кодуудаасаа 1.2 дахин өндөр байсан нь энэ үед хүчилтөрөгчийн харьцангуй дутагдалтай холбоотой електрон протоны урсгал саатаж, редоксипотенциал суларч үүнтэй зэрэгцэн нөхцалдөж мембрант байгууламж дээр гамма төлөв ихэсж байгаатай холбоотой нь тодорхой байгаа бөгөөд үүний баталгаа нь слирограмм дээр VC, FEV1, PEF, MEF 75%, MEF 50%, MEF 25% үзүүлэлтүүд хэвийн үеийнхээс 1,2-2 дахин багаснаас харагдаж байна. Харин бактерийн эсрэг бэлдмэл, цэр ховхлох, шингэлэх бэлдмэл, эуфиллин, гепарин, витамин РР, дигоксин зэрэг орчин үеийн анагаах ухааны эм бэлдмэлүүдийн нөлөөгөөр эмчилгээний 4-5 дахь хоногт шарын хийсвэр кодын утга эмчилгээний емнөх үеийнхээс 1,3 дахин ихэсч, хий хийсвэр кодын утга өндөр х-эмжээнд байсан кь хүчилтөрөгчийн хангамж харьцангуй ихэсч, хүчилтөрөгчийн идзвхтэй хэлбэрийн / супероксидын анион радикал 02 устерөгчийн хэт ^сэл Н2 02 , гидроксилийн радикал ОН / иэмэгдэж хзт исэлдэлтийн процесс богино хугацаанд эрчимжиж байгаагийн сапогенезийн үр дагавар нь фагоцитоз, НАДФН-оксидаза тогтолцоо эрчимжсэнээр патогенезийн үр дагавар эрүүл эд гэмтснээр илэрч болох бөгөөд энэ нь тухайн тохиолдолд антиоксидант хамгаалалт явуулах шаардла! a i ай| ларууяж байна. Харин ажиглалтын сүүл үед змчилгээний 10 дахь хоногт нилээд эерэг дүн ажиглагдаж, хийн хийсвэр код ба шарын хийсвэр кодын тоон утга 1,2-1,31 дахин (Р< 0,05) багассан нь эмчилгээ, эм бэлдмэлийн нөлөөгөөр "Мембрант байгууламж-редоксипотенциалын 3 төлөв" шугамын гол акцептор болох хүчилтөрөгчийн хангамж харьцангуй ихэсч үүнтзй зэрэгцэн нехцөлдсөн хэлбзрээр електрон протоны урсгал саатлаас чөлөөлегдөн, ангижирсан эквивалентүүдийн тоо хзмжээ нэмэгдзж, редпотенциал ендөрсөж байгаатай холбоотой гэж хэлж болох юм. Уг дүгнэлтийн хөдөлбергүй баталгаа нь энэ үед спирограммын үзүүлэлтээр VC, FEV1, PEF, MEF 75%, MEF 50%, MEF 25% үзүүлэлтүүд 1,2-1,35 дахин ихэснээс харагдаж байна.

Дүгнэлт:
1.    Гадаад амьсгалын шинжилгээнд змчилгээний эхэнд VC, FEV1, PEF, MEF 75%, MEF 50%, MEF 25% үзүүлэлтүүд хэвийн үеийнхээс 1,2-2 дахин буурсан нь хүчилтөрөгчийн    дутагдалтай холбоотойгоор мембрант байгууламж дээр □ төлөв ихсэх буюу уламжлалт анагаах ухаанд "хийн" төлөв давамгайлж редоксипотенциал суларч байна.
2.    Эмчилгээний 4-5 дахь хоногт мембргнт байгууламж дээр □ төлөв ихсэх буюу шарын төлөв 1,3 дахин ихсэж байгаа нь хэт исэлдэлтийн процесс богино хугацаанд эрчимжиж байгааг харуулж
байгаа учраас энэ үед антиоксидант эмчилгээг явуулах шаардлага гаоч ирж байна.
3. Эмчилгээний 10 дахь хоногт шарын хийсвэр кодын тоон утга 1,2-1,31 дахин (Р < 0.05) багасч спирограммын үзүүлэлтүүд 1,2-1,35 дахин ихэссэн нь эмчилгээ үр дүнтэй болж редпотенциал оношьи' гэрчилж байна.
 

Ном зүй

1. Батсэрээдэнэ Б, Уушигны эмгэг судлал 2000 он
2. Гомбосурэн Б, Солонго Д. Үушигны архаг бөглөрөлтөд евчин /Уушигны өвөрмөц бус өвчнүүдийн оношлогоо. эмчилгээний стандарт/ 2001
3. Ичинноров Д, Уушигны архаг бөглөрөлтөд өвчин /Амьс-галыч эрхтний зарим эмгэг/ 2001
4. Мухар Ц, Эрүүл мэнд 1999
5. Дворецкий Л.И, ПожилоО больной хронической обструктиеной болезнью легких / Пульмонология 2001.1/
6. Палеева Н.Р, Ильченко В.А, Хронический бронхит /Болезни органов дыхания/ 1990
7. Чучалин А.Г, Хронические обструктивные болезни легких / 2000
8. Амбага М, Саранцэцэг Б, Туул X. Уламжлалт ба орчин үеийн анагаах оношлогооны аргын харилцан шүтэлцээ 2002
9. Амбага М, Саранцэцзг Б, Tyyr X, Уламжлалт оношлолт судлалын зарим асуудлууд 2001
10. Амбага М, Саранцэцэг Б, Наранцэцэг Г, МУАУ-ны хий шар бадганыг термодинамекийн хуулийн \\ үднээс тайлбарлах нь \"ШУА-ийн мэдээ\"1991
11. Саранцэцэг Б, Антиоксидант өөхний чөлөөт язгуурт хэт исэлдэлт тогтолцоо АУ-ны докторын зэрэг горилсон бүтээл 1998
12. Амбага М, Саранцэцэг Б, Кпэмбрант байгууламж 1991
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 483
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК