Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (026) 2005.No2(026)
Завхан аймгийн өсвөр насны хүүхдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийн лавлах хзмжээ
( Судалгааны өгүүлэл )

Г. Отгонтуяа, Г. Отгон, Ш. Шатар, X. Зандармаа

(ЭМШУИС)

 
Абстракт

Монгол орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй ч хүн амын тоо цөөн. иүс нутгийн суурьшил нягтрал нь жигд Ьиш, геологи, газар зүйн 4 их бүсэд хуваагддаг бөгөөд байгаль, цаг уурын харилцан адилгүй нөхцөл нь хүн амын эрүүл мэндэд нөлөелдег гэж үздэг байна (5).

Завхан аймгийн төв Улиастай хот нь далайн түвшнээс 1751 м өргөгдсөн байна (3,5,12).Уулархаг нутгийн хүчилтөрөгчийн сийрэгжилтэнд дасан зохицож тэнд амьдрал явагдана. Бие махбодийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд зарим эрхтэн тогтолцоокы үйл ажиллагаа эрчимжих боловч тухайн хүн амьтны хувийн чанар, газарзүй, уур амьсгалын онцлог, оршин суух газрын өндрийн хэмжээнээс хамаарч байгаль орчиндоо дасан зохицох үйл явц явагдана.
Бие махбодын захын цусны үзүүлггк нь цусны системийн үйл ажиллагааны байдг п бие махбодын хамгаалах урвал, дархлаапн тевшинг харуулдаг. (Я.А. Осин 1977) . Ихэнч өвчинд захын цусны үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийхгүй онош тавих боломжгүй юм (В.Г. Морсьов. 1997). Байгаль, газар зүйн ямар бүсэд амьдарч байгаагаас хамаарч захын цусны үзүүлэлтүүд өөрчлөгдөж болохыг зарим судлаачид судалж тогтоосон байна (1).
Учир иймд өндөр уулын бүсэд өсвөр насны хүүхэд хэрхэн дасан зохицож байгааг судлах нь зайлшгүй чухал юм.
Зорилго
Завхан аймагт оршин суудаг өсвөр насны хүүхдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийн хэмжээг нас хүйснээс хамаруулан судлах
Зорилт
Завхан аймагт оршин суудаг өсвөр насны хүүхдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийг (улаан эс, гемоглобин, өнгө илтгэгч, улаан эсийн тунах урвалын хурд,
цагаан эс, цагаан эсийн хэлбэрүүд) хэмжээг нас хуйсний байдлаап судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгаанд Завхан аймгийн Дэвшил сургуулийн 12-17 насны, 402 (эрэгтэй 200, эмэгтэй 202) хүүхдийг хамруулав. Судалгаанд С. М. Громбахын (1969,1971) шалгуураар шалггж I, II бүлгийн харьцангуй эрүүл хүүхдүүдийг сонгов (6).
Цусны дэлгэрэнгүй шинжилгзэг лабораторид өргөн хэрэглэгддэг ердийн аргуудаар буюу улаан, цагаан эсийг тоолуурын    камерын    тусламжтай, гемоглобиныг ФЭК-ээр, улаан эсийн туках урвалын хурдыг Панченковын аппаратаар, цагаан эсийн хэлбэрүүдийг наалдац бэлтгэх аргаар тодорхойлов.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Бидний судалгаагаар Завхан аймагт оршин суудаг хөвгүүдийн захын цусны улаан эс ба гемоглобины дундаж хэмжээ 12-17 насанд жигд нэмэгдэж байхад охидынх 13-14 насанд бага зэрэг буурч 15 наснаас хойш буцаад н^-мэгдэж байв. Харин охид хөвгүүдийн захын цусны гемоглобины хэмжээ болон хүйсны хамаарлыг тодорхойлоход 12-14,17 насанд охид хөвгүүдийн гемоглобины хэмжээ ойролцоо байсан ба харин 15-16 насанд хөвгүүдийн гемоглобины дундаж хэмжээ охидынхоос (р<0.05) их байлаа (Хүснэт 1).
Хүснэгтээс харахад охид хөвгүүдийн захын цусны өнгө илтгэгч 12-17 насанд ойролцоо хэмжээтэй байлаа.
Охид хөвгүүдэд улаан эсийн тунах хурдны дундаж хэмжээ 12-17 насанд тоон үзүүлэлт нь бага зэрэг нэмэгдсэн ба хүйсны хамаарлыг тодорхойлоход статистикийн үнэн магадлалтай ялгаа ажиглагдсангүй.

Хүснэгт

Завхан аймгийн 12-17 насны хүүхдийн захын цусны зарим үзүүлэлт (М±гп)

12-17насны охид. хөвгуүдийн захын цусны цагаан эсийн дундаж бараг ялгаагүй байна.

Цагаан эсийн хэлбэрүүд Цусны эозинофил, савхан бэөмт эсийн дундаж хэмжээ 12-17 насны охид, хөвгүүдэд ойролцоо хэмжээтэй байв. Бидний судалгаагаар охид хивгүүдийн хэсзглэсзн бөөмт эсийн дундаж хэмжээ нас ахих тутам тоон утга нь нэмэгдэж байсан боловч хүйсний хамаарлыг тодорхойлоход статистикиин үн.эн магадлалтаи ялгаа ажиглагдсангүй. Охид хөвгүүдийн лимфоцитийн дукдаж хзмжэз 12-17 насанд кас тутамд буурч байсан ба хүйснээс хамааралгүй Ьзйна. Цусны моноцит зсийн дундаж хэмжзэ 13-17 насны охидод хевгүүдзд нас болон хүйсны хувьд статистикийн үнэн магадлалтай ялгаа ажиглагдсангүй. Харин 12 настайд хөвгүүдийн моноцитын дундаж хэмжзэ охидынхоос бага (р<0.05) байлаа.

Хүснэгт 2

Завхан ай|\лийн 12-17 насны хүүхдийн захын цусны зарим үзүулэлт (М±т)

СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН ХЭЛЦЭМЖ
Бидний судалгаагаар Завхан аймагт оршин суудаг 12-17 насны охид хөвгүүдийн захын цусны улаан эс ба гемоглобины хэмжээг . судлаач Оюунцэцэгийнхтэй харьцуулан үзэхэд их байна. Энэ нь байгалийн хүчилтөрөгчийн хомсдолтой өндөр уулын нутгийн хүмүүст илрэх дасан зохицох үйл явцтай холбоотой байж болох юм (7,8,9).
Мөн өндөр уулын бүсэд оршин суудаг хүмүүст улаан эсийн тоо олширч, гемоглобины хэмжээ ихэссэн нь эдийн хүчилтөрөгчийн дутагдалд улаан эсийн тоогоо олшруулах замаар дасан зохицдог Ьие махбодын хариу урвалтай холбоотой байж болох юм(10,14).
Зарим судлаачдын тогтоосноор эдийн гипокси гүнзгийрэхийн хирээр эритропоэтины нийлэгжилт ихэсдэг байна (10,14).
Иймээс хүмүүсийн оршин суух газар нутгийн өндөр нэмэгдэх тутум захын цусны улаан эсийн тоо, гемоглобины хэгижзэ нзмэгдэж, артерийн цусны оксигомоглобины хэмжэзг нэмэгдуүлэх чиглэлийн дасан зохицолтын биомеханизм явагдаж байж болох юм (9).
Мөн улаан эс, гемоглобины хэмжээг хүйсээр нь харьцуурж үзэхэд 12-17 насанд хевгүүдийнх охидынхоос илүү байсан ба охидын улаан зс, гемоглобины хэмжээ 13-14 насанд бага зэрэг буурч байснаа 15 наснаас буцаад ихсэх хандлагатр.й болж байз.
Энэ нь охидод cap бүр гсхиолдох сарын тэмдгийн мөчлөг.жн улмаас "одорхой хэмжээний цус /алдалт/ үүсч бзйдагтай холбоотой байж болох юм (2,11).
Бидний судалгаагаар улаан эсийн туиах хурдыг судлаач Оюунцэцэгийнхтэй харьцуулан үзэхэд Завхан аймгийн хүүхдүүдийн улаан эсийн тунах хурдны хэмкээ бага байв. Хүйсээр нь харьцуулан үзэхэд хөвгүүдийн улаан эсийн тунах хурдны хэмжээ охидынхоос бага байв. Энэ нь улаан эсийн тоо ихэссэнзэс улаан эсүүд хоорондын электростатик түлхэлцэх хүч нэмэгдэж улаан эсийн тунах хурд багасаж байж болох юм (4,13). Мөн 12-17 насны охид хөвгүүдийн захын цусны өнгө илтгэгчийн дундаж хэмжээг харьцуулан    үзэхэд    судлаач
Оюунцэцгийнхийнхээс их байлаа. Энэ нь Завхан аймгийн хүүхдүүдийн улаан эсийн тоо, гемоглобины хэмжээ их байгаатай улаан эсийн гемоглобины хангалт ихэссэнтэй холбоотой байж болох юм (9).
Завхан аймгийн 12-17 насны охид хөвгүүдийн захын цусны цагаан эс ба түүний хэлбэрүүдийн (савхан бөемт эс, хэсэглэсзн бөөмт эс, лимфоцит, эозинофил) хэмжээ судлаач А.Ф. Тур, Н.П. Шабалов (1970) нарынхтай харьцуулан үзэхэд тохирч байиа. Харин моноцит эсийн хэмжээ бага байлаа.

ДҮГНЭЛТ
1.    Завхан аймгийн есвөр насны хүүхдийн захын цусны улаан эс, гемоглобин, өнгө илтгэгч зэрэг нь харьцангуй өндер байгаа нь өндөр уулын бүсэд оршин суудаг хүмуүсийн дасан зохицох мсханизм явагдаж байгааг харуулж бэйна.
2.    Цагаан эс түүний хэлбэрүүдийн хувьд өндер уулын бүсэд оршин суудаг хүмүүст онцлог ажиглагдсангүй.


 

Ном зүй

1. Дэжидмаа Д. Гематологичоские показатели перчферической крови здоровых людей в усповиях г. Улан-Батора // Аетореферат дисс. на соисканив ученной степени кэнд. мед. наук. \'985.
2. Кизинец Г. И. Интерпретация анализов коиови и мочи и их клиническое значение. 1998. С. 3-58
3. Монгол улсын бисногийн баялаг. (ундэоний тайлан) УБ. 1998. X. 1-105.
4. Назарензка Г. И. Кишкун А.А. Клиничаская оиэнко результатов. лабораторных исследований. М. Медицина. 2000. С. 482-533.
5 Нарантуяа Я, Энхжаргал А., Үранчимзг Д, Намхайжанцан Г. Монголын хүн амын эрүүл мэнд, экологийн зарим хүчин зүйлийн харилцан хамаарал, эруүл ахуйн үнэлгээ. Эрдзм чинжилгээний бүтэзлийн эмхтгэл-1 (1999). УБ. 200 . X. 58-79
6. Оросоо Г. Нэг хүртэлх насны хүу:,дийн өсэлт хөгжил. УБ. 1997 он. X. 5-67.
7. Оюунцзцэг Ч. Референтные величины показателей периферической кроеи у здоровых детей г. Улан-Батора // Автореферат дисс. на соискание ученной cmsieHU канд. мед. наук. 2000.
8. Оюунцэцэг Ч. Монгол 0-16 насны зрүүл хүүхдийн захын цусны зарим үзүүлэлтүүдийн лавлах хэмжээ. Анагаах ухаапы эрдэм шинжилгээний ажлын үр дүн 1994-1996. УБ. 1997. X. 373-392.
9. Өлзийхутаг А. Монголын уулархаг мужийн суугуул хүмүүсийн дасан зохицол, бүс нутгийн змгэг. УБ. 2000. X. 42-47, 133-143
10. Соколов Ь. И. Заботнов В. И Реологические свойвстео крови, состав ллазмы крови и структурно-функциональные изменения эритроцитарных мемран у больных ИБС под влиянием плазмафераза. //Кардиология. 1996. №8. С. 8-12.
11. Физиология крови. Методические указания. 1989. С. 8-83.
12. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого. Завхан аймаг. УБ. 2001. X. 6-7.
13. Чижевский А. Л. Биофизические механизмы реакции оседания эритроцитов. Новосиб. Наука. 1980, С. 175.
14. Rocca В., FitzGerald G.A. Erythrocyte modulate platelet function//Circulation. 1997. Vol. 340. Pp6 115-126.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 662
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК