Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Анагаах ухаанд чацаргана жимсийг хэрэглэх нь
( Тойм өгүүлэл )

М.Одсүрэн1, Ц.Сарантуяа2, Н.Бира2, Г.Энхдолгор2, З.Ичинхорлоо2

1. 1 Сонгино Хайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 2. 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
 

 
Абстракт

Чацаргана жимсний найрлага Дэлхий дээр чацаргана жимс өргөн тархацтай ургадаг ба Европ, Азид нилээд тархсан байдаг. Тэр дундаа Орос, Хятад, Монгол, Финлянд, Швед, Норвеги, Өмнөд Америик, Канад улсуудад илүү ургадаг. Чацаргана жимс нь өөрийн найрлаганадаа биологийн идэвхит 50 гаруй төрлийн бодисыг агуулж байгааг эрдэмтэд судалжээ (4). Чацарганы жимсэнд витамин "В"-гийн бүлэг С,Е,Р,К,Р,провитамин "А", органик хүчил, минерал бодис, микроэлемент, сахар, флавнойд, тосны хүчлүүд агуулагддаг бөгөөд тэжээллэг чанартай болохыг олон судлаачид тодорхойлжээ (6-11).Тос,тосны хүчлүүд Чацарганы жимс ба үрэн дэх тос, тосонцор бодисуудын агуулга нь түүний сорт болон бэлтгэх хугацаанаас их хамаардаг байна. Монгол орны чацарганы жимсэнд агуулагдах тос 3.7-7%, үрэнд 12-13% агуулдаг байна (4). Хөлдүү үед нь (11-р сард) хураасан жимсэн дэх тослог ба каротины хэмжээ 8 - 9-р сарынхтай харьцуулахад 2 дахин их байдаг. Жимсний нийт тослог 8%, тосонд каротин 80-100мг%, каротинойдууд 200-300мг%, тосны хүчлүүд 77%, түүн дотор олейны хүчил 9.4-10.5%, линолийн хүчил 10,8-16.6%, линолейны хүчлүүд 4.5%,палмитины хүчил 6.1%, стеарины хүчил 10.4% агуулагдана (10,14). Амин дэмүүд. Чацаргана жимсэнд витамин В бүлгийн амин дэмүүд болох Е^ 0.2-0.4мг%, В2 0.4-0.5 мг%, фолийн хүчил 0.5-0.8мг% агуулагддаг(7,10-12). Сүүлийн үед "С" витаминий агууламжийг 200-900мг% хүртэл байгааг судлаачид мэдээлж байна(12). Чацаргана нь Е-аминдэм (токоферол)-ийг байгалиас өөртөө нөөцөлдөг маш чухал жимс бөгөөд жимсний тосонд 174.0-330.4мг%, үрийн тосонд 170.0-260.0мг% байгааг судлаачид тогтоожээ (3). Мөн Витамин К 1.5мг%, Витамин Р 100 мг% агуулагддаг байна (2).Амин дэм "А" каротины агууламжийг дээр дурьдсан ба каротины агууламж нь 10-11-р сард дээд хэмжээндээ хүрдэг ба каротины агууламж ихсэх тусам жимсний өнгө улам улаан болдог (15). Уураг, амин хүчил. Чацаргана нь амин дэмээр баялаг төдийгүй уураг, амин хүчлийг хангалттай хэмжээгээр агуулдаг. Судлаачид чацарганы жимсэнд уургийн агуулга 0.9-1.2%, үрэнд 24.38% хүртэлх хувийг эзэлдэг болохыг тогтоосон байна. Л.П.Солоненко нарын судалгаагаар жимсний шүүсэнд нийт амин хүчлүүдийн дотроос аспаргины хүчил 42.58% эзэлдэг болохыг тогтоосон. Энэ нь лизиний урьдал амин хүчил юм(8). Чацарганад кумарин, урсолын хүчил, хувны хүчил, олеанолийн хүчил зэрэг эмчилгээний өндөр идэвхитэй бодисууд агуулагддаг    (13).
Микро элемент. Чацаргана жимс нь олон төрлийн микро элементүүдийг агуулдаг байна. Үүнд: Кобалы 0.01-0.50%, зэс 0.01-0.05%, төмөр 0.01-0.05%,цайр 0.01-0.05% хүртэл байдаг(8). Мөн судлаачид бусад микро элемент болох Zn, Мп, Мо, Se, Si, Mg, I, Na зэргийг бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоожээ(16). Сахарын хэмжээ 2.45-6.6% байдаг ба жимсийг хадгалах явцад хүчиллэг нь 1-5%, сахарын агууга нь 5-17% ихсэж, аскорбины хүчил болон хитиний агуулга эрс багасдаг байна (8).
 

Чацаргана жимсний найрлага, бүрэлдэхүүн (100гр-д )(15)
Чацаргана жимсний анагаах ухааны үйлдэл

Чацарганад агуулагдах эмчилгээний өндөр идэвхитэй гол бодисуудад органик хүчил, флавнойд, каротинойдууд, тосны хүчлүүд ордог байна. Чацаргана жимсэнд агуулагдах ситостерол болон ситостерол гликозид гэсэн чухал нэгдэлүүд нь ходоодны шархлааны эсрэг үйлчилгээг үзүүлэх ба токоферол, токотрейнолууд, кзротинойдууд антиоксидант үйлчилгээг үзүүлдэг чухал бодисууд юм. Эдгээр бодисууд нь гэмтсэн арьс, салст бүрхүүлийг хөрсжүүлэх, төлжүүлэх, ходоодны шархыг эмчлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг байна. Иймээс чацарганыг:1. ходоод гэдэсний үрэвсэл, шархлаанаас урьдчилан сэргийлэх болон уг өвчнүүдийг эмчлэх. 2.Ходоодны булчингийн гадаргууд байгаа өөрчлөлтийг зогсоох. З.Хоолны шингээлтийг сайжруулах. 4. Ходоодны шүүрэл бууруулах. б.Шархны төлжилт сайжруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг(16-20). Чацарганы жимс ба навчинд кумарин агуулагддаг ба кумарин нь судас тэлэх , антилейкодермитик үйлчилгээг үзүүлэх үндсэн бодис юм. Иймд арьсны түлэгдэл, арьсны үрэвсэлт өвчин, харшил зэргийг анагаадаг чанартай. Кумаринууд нь хавдарын эсрэг, өвчин намдаах, халуун бууруулах цөс хөөх ..зэрэг олон чанартай бөгөөд кумарины исэлт уламжлалууд нь тромбо үүсэх, хялгасан судасны бөглөрөлөөс сэргийлдэг байна. Чацарганад урсолын хүчил агуулагддаг бөгөөд энэ нь хүчтэй үрэвслийн эсрэг, шархыг нөхөн төлжүүлэх, арьсны гэмтлийг сэргээх онцгой чанартай байдаг. Мөн онцгой ач холбогдолтой бодис хувны хүчил агуулагддагыг судлаачид тогтоосон байна. Энэ нь бие организм дахь антибиотикууд, барбитуатууд, тератогенууд, рентген туяа болон цацраг идэвхит бодисуудын хортой нөлөөг сулруулж, саармагжуулах үйлчилгээтэйгээс гадна дээрхи шалтгаануудаас үүдэлтэй даралт ихсэлт, толгойн өвчин, тархины цусан хангамж сайжруулах, элэгний өвчин, зүрх судасны өвчин атеросклерозын үед хэрэглэнэ. Олеанолийн хүчил нь зүрхний болон тархины судас тэлж, цусан хангамж сайжруулдаг байна.(13). Эдгээрийг нэгтгэн авч үзвэл, чацаргана нь: Шархыг нөхөн төлжүүлэх, хоолны шингэц сайжруулах, Поливитамины эх үүсвэр, үрэвслийн эсрэг, Атеросклерозын эсрэг, өвчин намдаах, бодисын солилцоог сайжруулах, патолог эдийн өсөлтийг саатуулах, тромбо үүсэлтээс сэргийлэх үйлчилгээг үндэслэн чацарганыг хүний биеийн бодисын солилцоог идэвхижүүлэх, урт наслуулах, уушиг, ходоод гэдэс, элэг, хавдар, үе мөч, арьсны өвчин, эмэгтэйчүүдийн өвчнүүдийг анагаахад өргөн хэрэглэдэг (14). Уламжлалт анагаах ухаанд: Чацарганыг исгэлэн эхүүн амттай, бүлээн, хуурай, тослог, батлаг, чадал эрдэмтэй, гал шороо махбодтой гэжээ. Чацарганыг олон янзаар нэрлэдэг байсан ба үүнд: чонын шүдэт, өргөст мөчирт, огторгуйн, завсарын, газрын гэх мэт. Мөн чацаргана жимсийг хэрэглэхдээ:
•    Цусыг шингэлэх
•    Уушигны олон төрлийн өвчин
•    Эс шингэсэн бадгана өвчин
•    Элэгний өвчин
•    Арьс, эмэгтэйчүүдийн өвчин

•    Тамир сайжруулах
• Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэж байсан байна. Мөн чацарганыг хайлдаг ба үл хайлах эмийн номхотголд оруулан хэрэглэдэг байна. Чацарганыг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлдэг ба цус шарын өвчин, нүд бүрапзэх, цайвар хаван, гүвдрүүт өвчин үүснэ гэж эртний ном судруудад бичжээ(1). Манай оронд уламжлалт анагаах ухаанд чацарганатай 100 орчим жор хэрэглэгддэгээс: Амьсгалын замын өвчинд - 23%, Зүрх судасны өвчинд - 8%, Хоол боловсруулах замын өвчинд — 36%, Арьс, эмэгтэйчүүдийн өвчинд — 33% ордог байна. Хоол боловсруулах эрхтний өвчинд хэрэглэгддэг жороос дурьдвал: Гарнаг 11, Бавруу 7, Жонш 25, Юнгар 25 гэх мэт жоруудад голлох болон хөл эм болон    ордог(5). Чацарганыг    эмчилгээнд    хэрэглэх    төрлүүд Чацаргана жимсийг эрт дээр үеэс өрнө, дорнын анагаах ухаанд өргөн хэрэглэж ирсэн билээ. Ялангуяа Орос, Хятад, Грек, Энэтхэг.Түвд, Монголд... (100 г чацарганад нэг хүний гурван өдөрт хүнсэндээ хэрэглэх хэмжээний витамин С-г агуулсан байдаг ба энэ нь 7 кг алимыг хэрэглэсэнтэй тэнцэх юм Жилд нэг хүн 12 кг чацарганыг хүнсэнд хэрэглэвэл бүтэн жилд хэрэглэх С витаминыг олж чадна)(4). Дэлхийн олон оронд чацарганыг жимс, тос, шүүс, варень, дарс, ханд, чанамал байдлаар өвчнөөс сэргийлэх болон эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байна(б). Манай орны судлаачид чацарганы тос, чацарганы шүүс, чацарганатай хивэг, чацарганатай ээзгий, чацарганы дарс, чацарганатай хонины сүүлтэй уруулын будаг....зэргийн судалгааг амжилттай хийж, эмчилгээ болон хүнсэнд өргөн хэрэглэж байна. Эдгээрээс манай эмнэлгийн практикт хэрэглэж буй дараах 2 бэлдмэлийн    тухай    товч    танилцуулья: Чацарганы тос -ыг түүний таримал болон байгальд ургасан жимснээс шахуургаар шахах, ургамлын тосонд дефузлэх аргаар гарган авдаг ба поливитамин , био идэвхит бодис, тосны ханасан, ханаагүй хүчил органик хүчил, микро элемент-ын бүрдэлтэй . Манай орны эрдэмтэн А.Өлзийхутаг чацарганы тосыг зүрх судасны өвчин түүнээс урьдчилан сэргийлэхэд үзүүлэх нөлөөг судалжээ. Тэрээр чацарганы тосонд цусны холестеринийг бууруулах нөлөөтэй дутуу ханалттай тосны хүчлүүд болох линолийн хүчил, линолейны хүчил, олейны хүчил агуулагдах ба эдгээр нь холестериний элгэнд нийлэгжих процессыг бууруулж, холестеринтэй нэгдэн бие организмаас зайлуулагдах үйл явцыг нэмэгдүүлж өгдөг гэжээ. Мөн ситостерин агуулагдах ба энэ нь хоестеринтэй нэгдэн түүний цусруу эргэн шимэгдэх процессыг дарангуйлж холестеринийг бууруулан, атеросклерозын эсрэг үйлдэлтэйг судалсан билээ.. Чацарганы тосонд агуулагдах А,Е аминдэмүүд нь эд эсийн атеросклерозын өөрчлөлтөөс хамгаалах үйлдлийг үзүүлдэг байна(7). Иймээс чацарганы тосоор түлэгдэл, хөлдөлт ,арьсны терөл бүрийн өвчин улаан хоолойн өмөн ,бүдүүн гэдэсний өмөн зэрэг хавдрын өвчнүүдийг туяагаар эмчлэх үед салст бүрхэвчийг түлэгдэлт гэмтлээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн кольпит, эндоцервит өвчинг эмчлэх умайн амсрын шарх, ходоод, дээд гэдэсний шарх зэргийг эмчилдэг байна. Мөн геморрой, трофический язва, эмэгтэйчүүдийн өвчин зэрэгт клизм , тампон, лаа.дусал хэлбэрээр хэрэглэнэ(14). Чацарганы бэлдмэл -бол чацаргана жимс , сахар тодорхой харьцаагаар бэлтгэсэн гадны нэмэлт бодисгүй биологийн цэвэр өтгөн шүүс юм.Уг бэлдмэл нь олон төрлийн витаминууд, амин хүчлүүд, микро элемент, ханасан .ханаагүй хүчлүүд тосны хүчлүүд зэрэг биологийн идэвхит олон бодисуудыг "биодоз" хэмжээнд зохистой харьцаагаар агуулж байгаа юм. Чацарганы бэлдмэлийн буфер чанар, тосны хүчлийн найрлагын судалгаа манай оронд хийгдээд байгаа ба. ходоодны үрэвсэл, шархлаа өвчний үед эмчилгээнд уулгаж хэрэглэхэд үзүүлэх нөлөөг судалж байна. Чацарганы бэлдмэлийн РН=2.8-3.0, ерөнхий тослог 2.3-2.8%, хуурай бодис 40-45%, ханасан тосны хүчлүүд 32.26%, ханаагүй тосны хүчлүүд    67.74%    агуулдаг    байна.Чацарганы бэлдмэл, чацарганы тосыг харьцуулах нь:

 

 

Ном зүй

Анагаах ухааны нэвтэрхий толь 2002
Буянов.М.М. \"Травник лекарственые растение и их применение\" 1990.ст.79 Жамъянсан.Я \"Биологический активные вещества плодов облепихи\" Автореферат. канд.дис.М. 1973 . ст.13 Лааган.Б, Авдай. Л, Цэндээхүу. Ч \"Чацаргана\" 1976. х.15-22. Нацагдорж.Д.
\"Чацаргана-2005\" Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурал . илтгэл.эмхтгэл Носаль.М.А \"Лекарственные растение в наройдной медицине.1991.ст 15 Өлзийхутаг .А \"Чацаргана тосны анагаах увдис\" 2002. х.25-28. Пентегова.В.А \"Биология химия и фармакология облепихи\"1983.ст.28,37. Г.Ф.Солоненко Л.Н.Трофимова О.С \"Изменчивость химического состава плодов облепихи ионизирующей радиацей в стимулирующих дозах.1971.ст.61-62
Шнайдман.Л.О \"Производство витаминов М; Пишевая промышленность\" 1973г. ст. 376 Шугам Н.А\"Изучение биологичесой активности веществ плодов облепихи\" М., 1969.ct.26 http//www.medicina.kharkov.u.a/herbal/oblekr.html/Лекарственние растения облепиха крушиновидная. 1/1/2002
http//www.top.mail.ru/jump?from=684021. Облепиха Байкальская http//www.colcom.ru. Библиотека природы-товары для здоровъя (2002-2005г) http//www.itmonline.org/arts/seabuckhorn.htm By Subhuti Dharmananda, Ph.D., Director, Institute for Traditional Medicine, Portland, OR http://www.siberiaqoldenherbs.com/ sub2.htm. 6/27/2005
Rosh D,et al., Structure -antioxidante- efficiency relationships of phenolic compounds and their contributions to the antioxidant activity of sea buckthorn juice, Journal of Agricultural Food Chemistry 2004; 51 (15): 4233-4239.
Li TSC and Schroeder WR, Sea buckthorn ( Hippophae rhamnoides):A multipurpose plant, Horticultural Technology 1996; 6(4): 370-378.
Zhou Yuanpeng, et al., Study on the effects of hippophae seed oil against gastric ulcer, 1998 Institute of Medical Plants Resourse Development, The Chinese Medical Sciences, Beijing. Xing J, et al., Effects of sea buckthorn seed and pulp oils on experimental models of gastric ulcer in rats, Fitoteraphia 2002; 73(7-8): 644-650.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4321
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК