Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Гуурсан хоолой бөглөрших хамшинжээр хүндрэгсдийн эмнэлзүйн онцлог, цитокины хөдпөлзүй
( Судалгааны өгүүлэл )

Н. Энхбаяр1 Н. Жаргалсайхан2

Ионсей эмнэлэг1 ЭМЯ2

 
Абстракт

Бага насны хүүхдэд гуурсан хоолойн бөглөрших (ГХБ) хамшинж тохиолдох нь олонтаа. Хүүхдийн нас бага байхын хирээр амьсгал дамжуулах замын цэвэрших зүй тогтол хялбар алдагдаж амьсгалын зам бөглөршдөг [Ширеява. И.С20 1979.,; Шик. Л.Л, Канаев. Н.Н21 1980.,; Фрейдлин И.С.,Томолян А.А.23 1998.,; Артамонаву Р.Г. Тотаченко В.К.2 1998.,; Alessandr M.D. Evaline A112.2000].
Цитокинүүд нь вирус, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээгээр цус бүлэгнэлтийг идэвхжүүлэх, элгэнд уургуудын нийлэгших үйл явцыг тэтгэх, бодисын солилцооны хямралыг сэргээх, халдварын агентыг устгах ба цочмог үрэвслийн өвөрмөц ба өвөрмөц бус хамгаалах зүй тогтолт явцыг зохицуулдаг[Бреслав И.С., Глебовский В.Д28. 1981.,; Михайлова 3. М., Рачинского С. В23. 1987 , Жаргалсайхан Н. 1998.,; Полосухин В.В35.1998., ; Иллек Я. Ю., Зайцева Г. А., Суетина И. Г„ УсенкоД. В6°.2000].
Мөн цитокин үүсэх/саатуулах тэнцлийг хангах үйл алдагдснаас амьсгал дутмагшил үүсэн даамжрах нөхцөл бий. Энэхүү цитокинд интерферон, интерлейкин-1 ба 2, хавдрын үхжилын хүчин зүйл багтана [Желеника Л.А.., Осидак Л.В., Шкирматова И.В40. 1985.,; Серова В. В., Паукова В. С". 1995.,; O'Shea J.J., Gadina М„ Schreiber R.D117., 2005 ].    Үүнээс үндэслэн бага насны хүүхдийн Гуурсан
хоолойн бөглөрших хамшинжийн эмнэлзүйн онцлог, цитокины хөдлөл зүйг судлах нь нэн чухал ач холбогдолтой. Судалгааны ажлын зорилго
Гуурсан хоолойн бөглөрших хам шинжээр хүндэрсэн бага насны хүүхдийн эмнэл зүй, цитокины хөдлөл зүйг судлан тогтооход оршино. Судалгааны ажлын зорилт
Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтууд дэвшүүлсэн.
•    ГХБ хам шинжийг оношлох шалгуур боловсруулах
•    ГХБ хам шинжийн цитокины хөдлөл зүйг судлан тогтоох Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Бидний судалгаанд 2000-2004 онд ЭНЭШТевийн сэхээн амьдруүлах эрчимт эмчилгээний тасаг болон дотрын I, Н-р тасагг хэвтэж эмчлүулсэн Гуурсан хоолойн бөглерших хам шинжээр (ГХБ) хүндэрсэн 16 хуртэлх насны 97 хүухэд хамрагдсан. Мен харьцангуй эруул 14 хуүхдийг хяналтын булэг болгон авлаа.
ГХБ хамшинжээр хүндэрсэн хүүхдүүдийн эмчилгээний өмнө ба эмчилгээний дараа ийлдсийн IL-ip , TNFa, IL-2 ба INFy агууламжийг тодорхойлсон.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд ийлдсийн IL-ip , TNFa, IL-2 ба INFy агууламжийг фермент холбох урвал [Enzyme Immuno Assay] -аар *PROCON* иж бүрдэл оношлуурийг ашиглан тодорхойлов .
*PROCON* иж бүрдэл нь IL-1p , TNFa, IL-2 ба INFy зэрэг цитокины ийлдэс дэх агууламжийг 20-2000 пкг/мл өтгөрүүлэгийн хооронд тоон хэмжээгээр тодорхойлоход зориулагдсан урвалжууд юм.
Германы 'Humareader Single ELISA' уншигчийг ашиглан 450 - 620нм гэрлийн урттай мужид гэрлийн шингээлтийг тодорхойллоо. Оношлуурын мэдрэг чанар: 1,5 ПГ INFy/ml , 2ПГ IL-1p/ml, 2ПГ !L-2ml, 4nrTNFa/ml Өвөрмөц чанар: 91- 98%. Судалгааны үр дүнд хувилбарт статистик (SPSS-11) аргаар боловсруулалт хийв.
 

Тоон дүнгүүдийн статистик боловсруулалтыг "Статистик" "Биостатистик" хавсарга программын тусламжтай IBM PC компьютер дээр хийлээ. Үзүүлэлтүүдийн хооронд илэрсэн ялгааг Стьюдентын хугацаат шалгуур ба Манна-Уитни сондгой (odds ratio-OR) шалгуураар баталлаа.
1.3 Эмнэл зүй болон рентген шинжилгээ, бусад шинжилгээгээр онош нь батлагдсан, Гуурсан хоолойн бөглөрших хам шинжээр хүндэрсэн хүүхдүүдийн бодит үзлэг болон өвчтний түүхэнд үндэслэсэн болно. Энэхүү судалгааны арга, аргачлалыг ЭМЯ-ны ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн хүлээн зөвшөөрөгдсен.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ХЭЛЦЭМЖ
1. ГУУРСАН ХООЛОЙН БӨГЛӨРШИХ ХАМ ШИНЖЭЭР ХҮНДРЭГСДИЙН ЭМНЭЛЗҮЙН онцлог
Бидний судалгаанд ЭНЭШТөвийн доторын клиникийн хүүхдийн сэхээх-эрчимт эмчилгээний тасаг болон дотрын l,ll-p тасагт хэвтэн эмчлүүлсэн эмнэл зүй болон рентген шинжилгээ, бусад шинжилгээгээр онош нь батлагдсан 35 хүүхэд хамрагдлаа. Хийн сэлгэлцэл хомсдолыг дасан зохицох чадамжаар нь үнэлэхэд зохицонгуй үедээ 18, харин 17 нь үл зохицсон байдалтай байв. Үүнээс 74,3% нь 3 хүртэлх насных, 14,3% нь 3-5 насных, 11,4% нь таваас дээш насных байлаа. Гуурсан хоолойн бөглөрших хам шинжийг эмнэл зүйгээр ялган оношлох шалгавар (хүснэгт№1)-аас харахад, Бөглөршилт бронхит (Dxi =8.5, J= 3.04 ), бронхиолит (Dxi=1.0, J=0.15), Өвчин 1 хоногийн дотор даамжрах (Dxi = 1.5, J=0.11), биеийн байдал маш хүнд (Dxi=0.6, J=2.5) эхэр татсан амьсгал (Dxi=1.0, J=0.42), амьсгал гаргах болон авахад туслах булчин хүчлэх (Dxi=7.9, J=2.39), өвчүү хотолзох (Dxi=7.9, J=2.39), тогшилтоор уушгины дуу хэнгэргэн аястай болох (Dxi=3.4, J=0.36), чагналтаар уушгинд ширүүн амьсгал сонсогдох (Dxi=0.5, J=0.01), тогтвортой хэржигнүүр (Dxi=2.1, J=0.37), амьсгалын too удаа/мин 50-60 (Dxi=6.7, J=0.73), уушгин дахь өөрчлөлт байршмал (Dxi=8.5, J=1.51) зэрэг эмнэл зүйн шинж өвөрмөц ажиглагдаж байлаа.
Эмнэл зүйн шинжүүдийг эрхтэн-тогтолцоогоор нь ялган авч үзвэл:
Нүдний талаас, зовхи-алимны салст цонхигор (Dxi=1.0, J=0.19), зовхи-алимны салстын судаслаг тодрох/ цус харвалт (Dxi=1.0, J=0.03), хүүхэн харааны гэрлийн урвал суларсан (Dxi=1.0, J=0.07), эвэрлэгийн мэдрэг арилсан (Dxi=1.0, J=0.03), харц хурц ширүүн (Dxi=2.8, J=0.2) зэрэг эмнэлзүйн шинжүүд онцлог илэрч байна.
Арьс-салст бүрхэвчийн талаас, арьсны өнгө цонхигор (Dxi=1.1, J=0.08), арьсны судас тахиралдан тодрох (Dxi=1.0, J=0.1), арьсны мэдрэхүй сулрах (Dxi=7.5, J=1.03), хөхрөлт нилэнхүй (Dxi=1.0, J=0.12), цонхийж сулбайна (Dxi=1.0, J=0.03) гэсэн шинжүүд элбэг тохиолдож байлаа.
Мэдрэлийн системийн талаас, ухаан санаа тайван бус (Dxi=1.0, J=0.12), унтуулах эмчилгээ нөлөөгүй (Dxi=7.2, J=1.7), унтаа үзлэг мэдрэхгүй (Dxi=1.0, J=0.05), зан төрх хөөрөл (Dxi=1.0, J=0.03) болон сааталын байдалтай (Dxi=1.0, J=0.17), түгшсэн мэгдсэн (Dxi=1.5, J=0.05), цочимтгой (Dxi=1.0, J=0.03), үе үе чарласан (Dxi=1.0, J=0.08), шаналангуй гиншигнэсэн (Dxi=2.0, J=0.2), булчин сулрах (Dxi =1.0, J=0.1), таталт илрэхгүй (Dxi=10.9, J=3.6), суниах чадваргүй (Dxi=1.0, J=0.03) зэрэг шинжүүд өвөрмөц ажиглагдаж байсан.
Амьсгалын системийн талаас, хамрын угалз сарталзах (Dxi=10.5, J=2.8), өнгөц амьсгал (Dxi=9.6, J=4.27), сөөнгө (Dxi=1.0, J=0.03), амьсгал >70 удаа/мин хүртэл олшрох (Dxi=3.3, J=0.2), уушги тогшилтоор хэнгэргэн дуутай (Dxi=3.4, J=0.3), байршмал холимог хэржигнүүр (Dxi=1.0, J=0.3) шинжүүд тус тус онцлог байлаа. Зүрх судасны системийн талаас, захын цусан хангамж буурсан (Dxi=2.1, J=0.41), зүрхний цохилт 160-180 удаа/мин (Dxi=1.0, J=0.1), артерийн дээд даралт 90-100 mmHg (Dxi=5.8, J=0.4), ховдлын хэм алдагдал >30 удаа/цаг (Dxi=2.3, J=0.2), халуурахад захын цусан хангамж хямрал хүчтэй илрэх (Dxi=2.8, J=0.07), зэрэг шинжүүд эмнэл зүйн мэдээлэмж илэрхийлж байна. Мөн хэл хуурай хехлөг тодорсон (Dxi=3.3, J=0.2), зулай чинэрэлт (Dxi=1.0, J=0.03), төвийн венийн даралт хэвийн (Dxi=4.6, J=1.4), амны салст хөхрөнгө (Dxi=5.2, J=0.7), булчингийн атийлгах хүчлэг ихэссэн (Dxi=2.3, J=0.44), цөөн хөвчирсөн таталт (Dxi=10.5, J=3.1), цэртэй бөөлжилт (1-3 удаа/ 6 цаг) (Dxi=1.0, J=0.3), хөхөх рефлекс сулрах (Dxi=1.5, J=0.1), таталт намдаах эмчилгээ үр дүнтэй (Dxi=4.9, J=0.3), уруул омголтсон (Dxi=1.0, J=0.08), зовхи-алимны салст шарангуй (Dxi=3.7, J=0.3), алимны салстын судаслаг тахиралдсан (Dxi=1.0, J=0.25), артерийн доод даралт 50-60 (Dxi=2.4, J=0.31), гүрээний венийн судас дүүрэнгэ (Dxi=4.6, J=1.4), шээсний гарц <0.5мл/кг.цаг (Dxi=5.8, J=0.4), гавлын дотоод даралт ихдэлтийн шинж илрээгүй (Dxi=1.0, J=0.4), гэрлийн шинжилгээнд гуурс- судаслаг багц тодрох (Dxi=1.6, J=0.2), гипокалигисти (Dxi=2.8, J=0.07), зүрхний авиа бүдгэрсэн (Dxi=1.0, J=0.06), ховдлын хэм алдагдал (Dxi=2.3, J=0.24), элэгний доод хязгаар сүврэгдэсээр (Dxi=2.0, J=0.2), Х-шинжилгээнд голомтлог сүүдэржилт (Dxi=6.2, J=0.56) зэрэг шинж эмнэл зүйг нь тодорхойлж байлаа.
Ийнхүү Гуурсан хоолойн бөглөрших хамшинж нь эмнэл зүйн илрэлээрээ судлаачдын (Агваандорж Д; 1992.,; Вергмана Р.Е , Вогана В.К; 1993; Жаргалсайхан Н 1998,1999; Bernard GR, Carlet J; 2004) дурдсантай дүйж байв. Гагцхүү Гуурсан хоолойн бөглөрших хамшинж гүнзгийрэхийн хэрээр эрхтэн тогтолцооны хоорондын зохицуулга хязгаарлагдан, дасан зохицох зүй тогтол алдагдаж байгааг нотолж байна.
2. Гуурсан хоолой бөглөрших хамшинжээр хүндэрсэн хүүхдүүдэд ийлдсийн зарим цитокин тодорхойлсон дүн
Гуурсан хоолойн бөглөрших (ГХБ) хам шинжээр хүндэрсэн болон хяналтын бүлгийн хүүхдийн ийлдсийн зарим цитокин тодорхойлсон дүнг нэгдүгээр хүснэгтэд харууллаа.
Нэгдүгээр хүснэгт

Тайлбар: ** Үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулсан үнэн магадтай р < 0.001
Үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулсан үнэн магадтай р < 0.05
Хүснэгтээс харахад, ГХБ хам шинжээр хүндэрсэн хүүхдүүдэд 11-1 р түвшин (эмчилгээний өмнө 389 ± 40.0пг/мл)-г хяналтын бүлэг(16.7 ± 6.05пг/мл, р<0,001)-тэй харьцуулахад 10-20 дахин ихэссэн байна.
IL-1/3 түвшин эмчилгээний дараа (158.8 ±18.7пг/мл) буурч байгаа хэдий ч хяналтын бүлэг (16.7 ± 6.05 пг/мл, р<0.05)-тэй харьцуулахад ихэссэн хэвээр байлаа.
ГХБ хамшинжээр хүндэрсэн хүүхдүүдийн ийлдсийн TNFa хяналтын бүлэгтэй харьцуулахад эрс ихэссэн дүн гарсан (эмчилгээний өмнө 367 ± 13.9пг/мл : хяналт 51.7 ± 19.09 пг/мл, р<0,001) бол, харин эмчилгээний дараа (68.7 ± 19.4 пг/мл, р<0.05) хяналтын бүлэгтэй бараг ижил болтлоо буурч байгаа нь ажиглагдлаа.
Ийлдсийн INFy агууламж ГХБ хамшинжээр хүндэрсэн хүүхдүүдэд эмчилгээний өмнө хяналтын бүлэгтэй харьцуулахад 2 дахин багассан нь тогтоогдсон бол эмчилгээний дараа бага зэрэг ихэсч байгаа ч өвчний явцаас хамааралгүй буурсан (эмчилгээний өмнө 42.3 ± 7.12 пг/мл , эмчилгээний дараа 54.7 ± 4.16пг/мл, хяналт 87.6 ± 15.4 пг/мл) хэвээр байна.
ГХБ хамшинжээр хүндэрсэн хүүхдэд IL-2 түвшин (эмчилгээний өмнө 176 ± 12.2пг/мл)-г хяналтын бүлэг (62.0±17.7пг/мл, р<0,001)-тэй харьцуулахад 10 дахин ихэссэн байхад, харин эмчилгээний дараа (28.1 ± 13.7пг/мл) эрс буурсан байгаа нь тогтоогдлоо.
Ийлдсийн зарим цитокины агууламжийг нарийвчлан судлаж үзэхэд эмчилгээний өмнө IL-1(3 ба TNFa - н түвшин эрс ихэссэн, эмчилгээний дараа эдгээрийн ийлдсийн агууламж буурч буй хэдий ч хяналтын бүлэгтэй харьцуулахад ихэссэн хэвээр байгаа харагдаж байна.
Ийлдсийн INFy нь ГХБ хамшинжийн эмнэл зүйн аль ч хэлбэрийн үед эмчилгээний дараа үетэй харьцуулахад эмчилгээний өмнө бага байсан ба өвчний явцаас хамаарах ямар нэг хөдлөлзүй ажиглагдсангүй. Харин TNFa ба IL-ip түвшин эрс ихэсдэг ба ийлдсийн INFy түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад эмчилгээний өмнө болон эмчилгээний дараа багассан (эмчилгээний өмнө 42.3 ± 7.12 пг/мл , эмчилгээний дараа 54.7 ± 4.16пг/мл, хяналт 87.6 ± 15.4 пг/мл) байна. Ийм хандлага цочмог үрэвслийн үед ажиглагдаж болохыг нотолсон Назаренко И.М, Кузьменко Л.Г, Петрук Н.И., 2001; Davis J.M, Rosenfeld W.N., 2004 нарын судалгаатай дүйж байна.
Эндээс, ГХБ хам шинжээр хүндрэгсдийн ийлдсийн INFy түвшин буурсан, харин TNFa , IL-ip түвшин эрс ихэссэн нь цочмог үрэвслийн урвалын эрчмийг илэрхийлэх ба энэ нь тухайн эмгэгийн хүндрэлийг илтгэх нэг үзүүлэлт байж болох юм.
IFNy агууламж ГХБ хамшинжээр хүндэрсэн хүүхдүүдэд эмчилгээний өмнө ба эмчилгээний дараа бүртгэл зүйн ялгаагүй хэдий ч хяналтын бүлэгтэй харьцуулахад магадтай (Р<0.05) ялгаатай байсан.
Ийнхүү үрэвслийн урвалын явцыг тодорхойлогч гол медиатор нь интерферон (INF) ба INFy-ийн систем байдаг бөгөөд цочмог үрэвслийн үед INFy— гийн нийлэгшилт буурах хандлага ажиглагдаж болохыг нотолсон судлаачдын (Сыромятникова Н.В, Гончарова В.А, Котенко Т.В., 1999.,; Фрейдлин И. С.,1999; Akdls С.А, Akdls М, Bleskent Т, Wymann D, Alkan S. S, Muller U, Blaser K„ 2001; Schreiber R.D., 2005., Krishnaswaniy G, Kelley J, Yerra L., 2005) судалгаатай дүйж байна.

Дүгнэлт
Гуурсан хоолойн бөглөрших хамшинжийн эмгэгжамын онцлогтой хамааралтай ийлдсийн IL-1p (389± 40.0пг/мл) ба TNFa (367±13.9пг/мл) түвшин эрс ихэсч харин INFy эмчилгээний өмнө (42.3±7.12 пг/мл) болон эмчилгээний дараа (54.7±4.16 пг/мл) буурсан байна. TNFa ба IL-1|3 нь хоорондоо шууд хүчтэй (г=0.908) харин INFy ба 11_-1|3-ийн хооронд шууд (г=0.488) дунд зэргийн хамаарал илэрсэн нь энэ эмгэгийн үед цитокины зохицуулга алдагддаг байж болохыг илтгэнэ.
Гуурсан хоолойн бөглөрших хамшинжийг оношлохдоо: амьсгал гаргах, авахад туслах булчин хүчлэх (Dxi=7.9, J=2.39 г=0.23), өвчүү хотолзох (Dxi=7.9; J=2.39; r=0.85), зулай чинэрэх (Dxi=1.0; J=0.3; г=0.85), өнгөц амьсгал(РхЬ9.6, J=4.27 г=1.00), амьсгалын too олшрох (Dxi=6.7, J=0.73 r=0.52), чагналтаар уушгинд тогтвортой хэржигнүүр сонсогдох (Dxi=8.5, J=1.51, г=0.97), тогшилтоор уушгины дуу хэнгэргэн аястай болох (Dxi=3.4, J=0.36) зэрэгэмнэлзүйн шинжийг ашиглах нь зүйтэй.


 

Ном зүй

1. Андреенко Г.В., Ашмарин И.П., Карабасова М. А., и др. :Интерлейкин-1 и его роль как регуляторного лейкопептида в механизмах развития защитных реакций организма. Иммунофизиология, 1995, 605-625 с.
2. Серов В.В., Пауков В.С: Воспаление. М.:Медицина, 1995,640 с.
3. Артамонаву Р.Г. Тотаченко В.К. \"Бронхо-обструктивный синдром у детей раннего возраста\" 1996.Педиатрия. стр.21-29.
4. Таточенко В.К. и др: Практическая пульмонология детского юозраста. 2000, 109-110 с.
5. Dick Е. С., Inhorn S. L. Rhinoviruses // Textbook of pediatric infectious diseases / Eds R. D. Feigin, i. D. Cherry. — 3-rd Ed — Philadelphia, 2002. — P. 1507—1532.
6. Gybulsky M.I., Chan M. K., Movat H.Z. Acute inflammation and microthrombosis induced by endotoxin, interleukin-1, tumor necrosis factor and the implications in Gram-negative infection. Lab. Invest., 2002, 58, 365-78.
7. Gordon G.R., Galli G.J. Release of both preformed and newly synthesized tumor necrosis factor alpha ( TNF-alpha)/cachectin by mouse mast cells stimulated via the Fc epsilon RI.A mechanism for the sustained action of mast cell-derived TNF-alpha during IgE-dependent biological responses. J. Exp.Med., 2003, 174, 103-7.
8. Einarsson 0., Geba C. P., Zhu Z et al. Interleukin-I i: stimulation in vivo and in vitro by respiratory viruses and induction of airways hyperresponsiveness // J. Clin. Invest. — 2003. — Vol. 97. — P. 915—924.
9. Matsushinums K., Oppenheim J.J. Interleukin 8 and MCAF novel inflammatory cytokines inducible by IL-1 and TNF. Cytokine, 2004, 1,2-13
10. Oppenheim J.J., Kovacs E.J., Matushima K., Durum S.K. There is more than one interleukin 1. Immunol. Today, 2004, 7, 45-56
11. Dower B.K.Kronheim S R March C J et al Detection and characterization of high affinity plasma membrana receptors for human interleukin-1// J.Exp Med 2004.Vol 162.P 501-515
12. Fontana A Weber J M Dayer J M Synthesis of interleukin-1 endogenous pyrogen in the brain of endotoxin-treated mice;a step in fever induction// J Immunol 2004 Vol 133 N 4 P 1696-1698
13. Aderka D., Engelmann H., Wosenbeek A.J., Levo Y. The possible role of tumor necrosis factor (TNF) and its natural inhibitors, the soluble-TNF receptors, in autoimmune diseases. Isr. J. Med. Sci., 2004, 28, 126-30.
14. Horn M. E. , Brain E.,\' Gregg I. Respiratory viral infections in childhood. A surveyjn general practice//J. Hyg. — 2004. — Vol. 157. — P. 157—168.
15. Barraviera B., Lomonte B., Tarkowski A., Hanson L.A., Meria D.A. Acute-phase reactions, including cytokines, in patients bitten by Bothrops and Crotalus snakes in Brazil. J. Venom. Anim. Toxins, 2005,1,11-22.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 480
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК