Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
ГУУРСАН ХООЛОЙН БӨГЛӨРШИХ ХАМ ШИНЖЭЭР ХҮНДРЭГСЭДИЙН ЭМНЭЛЗҮЙН онцлог
( Судалгааны өгүүлэл )

Н. Энхбаяр1 Н. Жаргалсайхан2

Ионсей эмнэлэг1 ЭМЯ2

 
Абстракт

Abstract: Following symptoms were determining clinical manifestations for children with well-regulated BOS. Those are: strong fixed eye (Dxi=2.8, J=0.2, r=0.4), skin vessels are easily seen (Dxi=1.0, J=0.1, r=1.0), weak skin sensation (Dxi=7.5, J=1.03, r=0.2), sedation therapy is ineffective (Dxi=7.2, J=1.7, r=0.3). The following symptoms were determining clinical manifestations for children with regulation-impaired BOS. Those are: disease progress in more than 3 days (Dxi=-3.3, J=0.1, r=0.2), body temperature 37/5-38.5 (Dxi=-2.2, J=0.2, r=0.6), mind is not calm (Dxi—1.0, J=0.1, r=1.0), excited (Dxi=1.0, J=0.03, r=0.7), skin sensation increased (Dxi=-1.5, J=0.2, r=0.8), disseminated cyanosis (Dxi=-1.0, J=0.12, r=0.3), superficial breathing (Dxi=9.6, J=4.27, r=0.3).

We agree with other researchers conclusion which this acidosis is related with lack of oxygen and respiratory failure and they have tendency to deteriorate and deepen each other (Agapov Yu. Ya., 1968; Navchsan G., 1992; Jarglsaikhan N.. 1988, 1999; Alessander M.D, Evaline A., 2002; Bar P.O, Becman M, Bjuster., 2004).

Гуурсан хоолойн бөглөрших хамшинжийн эмнэл зүйг судлан тогтооход судалгааны ажпын зорилго оршино. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ГХБ хамшинжийг оношлох шалгуур боловсруулах зорилтыг дэвшүүлсэн.
 

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Эмнэл зүй болон рентген шинжилгээ, бусад шинжилгээгээр онош нь батлагдсан, Гуурсан хоолойн бөглөрших хам шинжээр хүндэрсэн хүүхдүүдийн бодит үзлэг болон өвчтний түүхэнд үндэслэсэн болно.

ГХБ хам шинжээр хүндрэгсэдийн зүрхний цохилтын тоо, амьсгалын тоо, төвийн болон захын халуун, зүрхний хэм алдагдлын шинж чанар зэргийг Nichon Konden пүүсийн (япон) Bedside Monitor Model BSM-830 төхөөрөгөөр тодорхойлсон. Судалгааны материалд    статистик

боловсруулалт хийхдээ ашигласан үзүүлэлтүүд:

1 .Сэлгэлцэл хомсдолын эмнэл зүйн хувилбарыг ялган оношлох шалгавар боловсруулахдаа тооцоололт, оношлогооны зарчимд үндэслэн боловсруулав. Үүнд:

1.1    Ялгарамж : (Wald - Генкин - Гублер) (coefficient difference)

Dxi = 10 lg (Dxi j /А1) / P (xi j /А2)

1.2    Мэдээлэмж : (Kulback - Генкин - Гублер) (Information measure) J = 5 lg P (xi j/A1) / P (xi j/A2) x P (xi j/A1) - P (xi j/A2)

Судалгааны үр дүн ба хэлцэмж

Гуурсан хоолойн бөглөрших хам шинжийг эмнэл зүйгээр ялган оношлох шалгавар (хүснэгт№1)-аас харахад, Бөглөршилт бронхит (Dxi =8.5, J= 3.04 ), бронхиолит (Dxi=1.0, J=0.15), Өвчин 1 хоногийн дотор даамжрах (Dxi = 1.5, J=0.11), биеийн байдал маш хүнд (Dxi=0.6, J=2.5) эхэр татсан амьсгал (Dxi=1.0, J=0.42), амьсгал гаргах болон авахад туслах булчин хүчлэх (Dxi=7.9, J=2.39), өвчүү хотолзох (Dxi=7.9, J=2.39), тогшилтоор уушгины дуу хэнгэргэн аястай болох (Dxi=3.4, J=0.36), чагналтаар уушгинд ширүүн амьсгал сонсогдох (Dxi=0.5, J=0.01), тогтвортой хэржигнүүр (Dxi=2.1, J=0.37), амьсгалын too удаа/мин 50-60 (Dxi=6.7, J=0.73), уушгин дахь өөрчлөлт байршмал (Dxi=8.5, J=1.51) зэрэг эмнэл зүйн шинж өвөрмөц ажиглагдаж байлаа.

Эмнэл зүйн шинжүүдийг эрхтэн-тогтолцоогоор нь ялган авч үзвэл: Нүдний талаас, зовхи-алимны салст цонхигор (Dxi=1.0, J=0.19), зовхи-алимны салстын судаслаг тодрох/ цус харвалт (Dxi=1.0, J=0.03), хүүхэн харааны гэрлийн урвал суларсан (Dxi=1.0, J=0.07), эвэрлэгийн мэдрэг арилсан (Dxi=1.0, J=0.03), харц хурц ширүүн (Dxi=2.8, J=0.2) зэрэг эмнэлзүйн шинжүүд онцлог илэрч байна.

Арьс-салст бүрхэвчийн талаас, арьсны өнгө цонхигор (Dxi=1.1, J=0.08), арьсны судас тахиралдан тодрох (Dxi=1.0, J=0.1), арьсны мэдрэхүй сулрах (Dxi=7.5, J=1.03), хөхрөлт нилэнхүй (Dxi=1.0, J=0.12), цонхийж сулбайна (Dxi=1.0, J=0.03) гэсэн шинжүүд элбэг тохиолдож байлаа.

Мэдрэлийн системийн талаас, ухаан санаа тайван бус (Dxi=1.0, J=0.12), унтуулах эмчилгээ нөлөөгүй (Dxi=7.2, J=1.7), унтаа үзлэг мэдрэхгүй (Dxi=1.0, J=0.05), зан төрх хөөрөл (Dxi=1.0, J=0.03) болон сааталын байдалтай (Dxi=1.0, J=0.17), түгшсэн мэгдсэн (Dxi=1.5, J=0.05), цочимтгой (Dxi=1.0, J=0.03), үе үе чарласан (Dxi=1.0, J=0.08), шаналангуй гиншигнэсэн (Dxi=2.0, J=0.2), булчин сулрах (Dxi =1.0, J=0.1), таталт

илрэхгүй (Dxi=10.9, J=3.6), суниах чадваргүй (Dxi=1.0, J=0.03) зэрэг шинжүүд өвөрмөц ажиглагдаж байсан.

Амьсгалын системийн талаас, хамрын угалз сарталзах (Dxi=10.5, J=2.8), өнгөц амьсгал (Dxi=9.6, J=4.27), сөөнгө (Dxi=1.0, J=0.03), амьсгал >70 удаа/мин хүртэл олшрох (Dxi=3.3, J=0.2), уушги тогшилтоор хэнгэргэн дуутай (Dxi=3.4, J=0.3), байршмал холимог хэржигнүүр (Dxi=1.0, J=0.3) шинжүүд тус тус онцлог байлаа.

Зүрх судасны системийн талаас, захын цусан хангамж буурсан (Dxi=2.1, J=0.41), зүрхний цохилт 160-180 удаа/мин (Dxi=1.0, J=0.1), артерийн дээд даралт 90-100 mmHg (Dxi=5.8, J=0.4), ховдлын хэм алдагдал >30 удаа/цаг (Dxi=2.3, J=0.2), халуурахад захын цусан хангамж хямрал хүчтэй илрэх (Dxi=2.8, J=0.07), зэрэг шинжүүд эмнэл зүйн мэдээлэмж илэрхийлж байна.

Мөн хэл хуурай хөхлөг тодорсон (Dxi=3.3, J=0.2), зулай чинэрэлт (Dxi=1.0, J=0.03), төвийн венийн даралт хэвийн (Dxi=4.6, J=1.4), амны салст хөхрөнгө (Dxi=5.2, J=0.7), булчингийн атийлгах хүчлэг ихэссэн (Dxi=2.3, J=0.44), цөөн хөвчирсөн таталт (Dxi=10.5, J=3.1), цэртэй бөөлжилт (1-3 удаа/ 6 цаг) (Dxi=1.0, J=0.3), хөхөх рефлекс сулрах (Dxi=1.5, J=0.1), таталт намдаах эмчилгээ үр дүнтэй (Dxi=4.9, J=0.3), уруул омголтсон (Dxi=1.0, J=0.08), зовхи-алимны салст шарангуй (Dxi=3.7, J=0.3), алимны салстын судаслаг тахиралдсан (Dxi=1.0, J=0.25), артерийн доод даралт 50-60 (Dxi=2.4, J=0.31), гүрээний венийн судас дүүрэнгэ (Dxi=4.6, J=1.4), шээсний гарц <0.5мл/кг.цаг (Dxi=5.8, J=0.4), гавлын дотоод даралт ихдэлтийн шинж илрээгүй (Dxi=1.0, J=0.4), гэрлийн шинжилгээнд гуурс- судаслаг багц тодрох (Dxi=1.6, J=0.2), гипокалигисти (Dxi=2.8, J=0.07), зүрхний авиа бүдгэрсэн (Dxi=1.0, J=0.06), ховдлын хэм алдагдал (Dxi=2.3, J=0.24), элэгний доод хязгаар сүврэгдэсээр (Dxi=2.0, J=0.2), Х-шинжилгээнд голомтлог сүүдэржилт (Dxi=6.2, J=0.56) зэрэг шинж эмнэл зүйг нь тодорхойлж байлаа.

Нэгдүгээр хүснэгт

_Хийн сэлгэлцэл хомсдолыг оношлох шалгавар, шүтэлцээ

Нэгдүгээр хүснэгтээс харахад: сэлгэлцэл хомсдол зохицонгуй үед өвчин 1-3 хоногийн дотор даамжрах (г =0.59) тайван бус байх (г = 0.87), арьсны мэдрэхгүй ихэссэн (г =0.97) амьсгалахад хамрын угалз сарталзана (г =0.76), зүрхний цохилт 140-160 удаа/мин (г =

0.80.,    байршмал хэржигнүүр (г = 0.76) булчингийн хүчлэг ихэссэн (г= 0.97) зэрэг шинжүүд өндөр мэдээлэмж шүтэлцээтэй илэрхийлж байна. Харин үл зохицсон үед ухаан санаа тайван бус г=1.00), шаналангуй гиншигнэсэн (г =0.74), арьсны мэдрэхүй ихэссэн (г=0.81), амьсгалахад өвчүү хотолзоно (г =0.85), захын цусан хангамж буурсан (г =0.78), хөхөх рефлекс суларсан (г = 0.91), зулай чинэрсэн (г=0.85) зэрэг шинжүүд өндөр мэдээлэмж шүтэлцээтэй илэрхийлж байв. Ийнхүү Гуурсан хоолойн бөглөрших хам шинж нь эмнэл зүйн илрэлээрээ судлаачдын (Вермана Р.Е , Вогана В.К, 1993 , Жаргалсайхан. Н 1998 Bernard GR, Carlet J, 2004 ) дурдсантай ойролцоо байв. Гагцхүү Гуурсан хоолойн бөглөрших хам шинж хэдийчинээ тодорхой хам илрэлтэй байна төдийчинээ эрхтэн тогтолцоо хоорондын зохицуулга хязгаарлагдаж, энэ нь эцсийн дүндээ эмнэл зүйн эргэлтгүй өөрчлөлтөнд хүргэдэг болохыг баталж байна. Энэ нь нөгөө талаас, нэгдүгээрт амин тулгуур эрхтэн тогтолцооны үйл ноцтой хямарсаныг, хоёрдугаарт дасан зохицох зүй тогтол алдагдсаныг харуулж байна. Энэ нь дасан зохицлын зүй топгол эрчимтэй хүчилж буйг нотлохын хамт эл хам шинж хүүхдийн аминд халтай хамшинж болохыг илэрхийлж байна.

Эндээс цэгнэн үзэхэд Гуурсан хоолойн бөглөрших хам шинж үүсэхэд амьсгалын механик алдагдах, амьсгалын булчингийн үйл саарах, амьсгалын төвийн зохицуулга алдагдах нөлөөлж байдаг гэсэн судлаачдын [Тотаченко В.К. 1982.,; Навчсан Г. 1992.,; Шаболов Н.П. 1999.,; Жаргалсайхан Н. 1999.,; Richardson D.K., Gray J.E 2004] тэмдэглэсэнтэй дүйж байна.

Түгээмэл шинж тэмдгийн бүрдэл (хүснэгт№1)-ээс харахад Гуурсан хоолойн бөглөрших хам шинжийн үед нэгэн зэрэг болон эрэмбэ дараалалтайгаар эрхтэн тогтолцоо (ялангуяа гуурс-уушиг) гэмтдэг хэмээн үзэх үндэстэй байна [Жданов. Г.Г10. 1995.,; Федосеева Г. Б90. 1998.,; Astrad Р 0., Radahi J110. 2002.,; Zander J. Hazinski MF122. 2004], Дугнэлт

1.    Гуурсан хоолойн бөглөрших хамшинжийг оношлохдоо: амьсгал гаргах, авахад туслах булчин хүчлэх (Dxi=7.9, J=2.39 г=0.23), өвчүү хотолзох (Dxi=7.9; J=2.39; г=0.85), зулай чинэрэх (Dxi=1.0; J=0.3; г=0.85), өнгөц амьсгал (Dxi=9.6, J=4.27 r=1.00), амьсгалын too олшрох (Dxi=6.7, J=0.73 r=0.52), чагналтаар уушгинд тогтвортой хэржигнүүр сонсогдох (Dxi=8.5, J=1.51, г=0.97), тогшилтоор уушгины дуу хэнгэргэн аястай болох (Dxi=3.4, J=0.36) зэрэг эмнэлзүйн шинжийг ашиглах нь зүйтэй.

2.    Хүүхдийн нас хэдийчинээ бага байна ГХБ хамшинж болон ХСХТ-ын хямрал төдийчинээ гүнзгий түвшинд явагдаж байна.
 

Ном зүй

1. Behrman: Nelson Textbook of Pediatrics - 17th ed. -2004.
2. Astrad P O., Radahi J. Respiration//textbook of Physiology. New York : London, 2002. P. 185-235
3. Zander J. Hazinski MF. Pulmonary disorders: airway obstruction. 2002. pages 122-123.
4. Alessandr M.D. Evaline A. .Upper Airway Obstruction in Infants and Children, 2000. pages 5-8.
5. Rabbat A., Laadan J.P,.Boussairi., Rokhemaure J. // Intensive Care Med.-1998. -Vol. 24, №4 -P. 304-314
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 360
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК