Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Хүний дархлал хомсодолын вирусийн /ХДХВ/ халдвар болон Дархалалын олдмол хомсдол /ДОХУ өвчний талаархи хүмүүсийн мэдпэгийг үнэлэх, мөн ХДХВ-н халдвартай болон ДОХ-той хүмүүст хандах нийгмийн хандпагыг тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

Ш.Дагва

 
Абстракт

1.    Монгол улсад 1992 онд албан ёсоор ХДХВ-н халдвартай анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2005 он хүртэл есөн хүн болоод байна.
2.    НҮБ-н ДОХ-н нэгдсэн хөтөлбөрийн барагцаалсан тооцоогоор Монгол улсад одоогийн байдпаар 500 орчим хүн Хүний Дархлал Хомсдолын Вирус /ХДХВ/-р халдварласан байх магадлалтай. ХДХВ болон ДОХ-н тархалттай тэмцэх үр дүнтэй арга хэмжээ аваагүй тохиолдолд 2005-2014 он гэхэд Монголд ДОХ-с шалтгаалж 2005 хүн нас барах тооцоо гарсан.
3.    ХДХВ-д хамгийн өртөмтгий 15-49 насны хүмүүс Монгол улсын нийт хүн амын 57% эзэлж байна.
4.    Хүн амын дунд ХДХВ-р халдварлах эрсдэлт зан үйл их байна. Нийт хүн амын дунд тохиолдпын бэлгийн хавьталын үед бэлгэвч хэрэглэх нь 10%-с хэтрээгүй.
5.    ХДХВ-дөртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг БЗХӨ-ний тархалт өндөр байна. Биеэ үнэлэгчдийн дунд 70%, эрсдэл бага хүн амын дунд 30.3%-д ньямар нэгэн БЗХӨ илэрсэн .
6.    Хил залгаа хоёр их гүрэнд маань ХДХВ эрчимтэй тархалттай.
7.    хөдөлмер эрхлэх зорилгоор олон мянган Монгол хүн гадаадад цагаацлан ажилладаг.
8.    Өшөө авах хүслээр бусдад санаатайгаар халдвар тараах нь ХДХВ-н тархалтыг ихэсгэж байгаа ба иймэрхүү гаж хандлагаас урьдачилан сэргийлэх арга нь ДОХ -н халдвар тээгчдийг ялгаварлан гадуурхахгүй байх явдал юм.
/ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ-тэй тэмцэх албаны 2002 оны судалгаа / /Жирэмсэний хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчний тархвар зүйн судалгаа 2002 он ЭМЯ / Онолын үндэслэл
Дох гэдэг нь ХДХВ-р халварлагдсанаас хүний дархлалын тогтолцоо гэмтэж үүний улмаас оппортунист халдвар ба бусад халдвард ихээхэн мэдрэг болдог удаан хугацааны давшингуй явцтай эцэстээ үхэлд хүргэдэг халварт өвчин юм. 1981 онд пневмоцистийн уушигны хатгалгаа, Капошын сарком хавдар, тодорхой шалтгаангүй суулгалт ба биеийн жингийн алдалтанд нэрвэгдсэн нэг хүйсийн хавьталтай бүлэг эрчүүдийн дунд уг халдвар байгааг мэдээлж 1982 онд ДОХ гэж өвчний шинэ нэршилийг өгсөн. ХДХВ нь HIV1 HIV2 HIV3 гэсэн хэлбэрүүдтэй . Энэ вирус нь Retroviridae овгийн Lentivrinae дэд овогт хамаарах 100-140нм голчтой бөөрөнхий хэлбэртэй , сум хэлбэрийн нуклеокапсидтай РНХ-ийн хоёр утаслаг бүхий геномтой вирус юм. Өвчний эх уурхай нь ДОХ-н шинж тод илэрсэн, ХДХВ-р халдварлагдсан халдварын шинж тэмдэггүй хүн байдаг.
■    Бэлгийн зам
■    Парентерал зам
■    Өгсөх зам /эхээс урагт/
■    Ам амын хавьталаар

Зорилго
 

ХДХВ-н халдвар ба ДОХ өвчний талаарх мэдлэгийг үнэлэх, нийгмийн хандлагийг тодорхойлох зоилготой хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажилласан.
•    Хүмүүсийн дундах ХДХВ-н халдвар дамжих зам болон ДОХ өвчний талаархи ойлголт мэдлэгийг тодорхойлох
•    Халдварийг ямар ямар замаар авч болох, үүнээс урьдачилан сэргийлэх аргын мэдлэгийг тодорхойлох
•    ХДХВ-н халдвартай болон ДОХ өвчтэй хүмүүсийг манай нийгмийн хүлээн авах байдал , тэднийг ялгаварлан гадуурхах асуудал ямар байгааг тодорхойлох.
Судалгааны арга зүй
•    Анкетийн арга
•    Бичиглэлийн аргыг ашиглан судалгааг явуулав
Судалгааны объектийг гурван үндсэн бүлэг болгон анкетийн судалгаа явуулсан
•    I бүлэг Их дээд сургуулийн оюутнууд
•    II бүлэг Улаан тууз эмнэлэг дээр сайн дураараа ДОХ-н шинжилгээнд хамрагдагсад
•    III бүлэг Ерөнхий боловсролын 8, 9, 10 ангийн сурагчид Үр дүн
I бүлэг: ДОХ-н талаар мэдлэг сайн, II бүлэг, III бүлгийн ДОХ-н талаарх мэдлэг дундаас доогуур үзүүлэлттэй байлаа.
Нийт судалгаанд хамрагсадын 70% нь өөрийгөө хамгаалж чадна гэсэн бол 30% нь эргэлзсэн хариу өгчээ.
ДОХ-н халдвар авч болох, дамжих замуудаас бэлгийн замыг 100% мэддэг бол шивээс, чих цоолох, зэрэгт халдвар авч болохыг 62% нь мэдэхгүй байлаа. ХДХВ-н халдвартай болон ДОХ өвчтэй хүмүүстэй харьцах байдлаар 58% хэвийн , 40% нь зай барьж , 2% нь харьцаагаа таслана гэж үзжээ.
ДОХ -той хүнийг нууцалахыг 34% нь зөв гэж үзсэн бол 66%нь буруу гэж үзжээ. Дүгнэлт
Энэ судалгааны дүнгээс үзхэд судалгаанд хамрагсалын тал хувы нь ДОХ-н талаар хангалттай мэдлэгтүй байна. Мөн бохирлогдсон цус цусан бүтээгдэхүүн, мэс ажилбар, эхээс урагт, зүү тариураар, шивээсээр, чих цоолоход, халдвар авч болох магадлалыг тал хувь нь мэдэхгүй байна.
ХДХВ баДОХ-той хүнийг хүлээж авах нийгмийн хандалгын 8% нь тэднийг тусгаарлах ялгаварлан гадуурхах хандлагатай байна. Мөн 20% гаруй нь яаж харьцахаа мэдэхгүй байна.
ХДХВ болон ДОХ-той хүнийг 66% ньнууцалахыг буруу гэж үзсэн. Энэ нь хүмүүсийн ДОХ-той хүнийг нууцлах ач холбогдол нь нийгэм дэх сөрөг үр дөгөвөрыг багасгах , халдварыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг давуу талтайг ойлгоогүй байна. Санал
Бохр цус цусан бтээгдэхүүн , шивээс мэс ажилбар , эхээс урагт , зүү тариур , чих цоолох зэрэгт халдвар авч болохыг хангалттай сурталчилах, энэ талаар ерөнхий боловсоролын сургууль, Их дээд сургуулиудын хичээлийн програмд зохих хэмжээгээр оруулж өгөх , ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх , нууцалж байхын ач холбогдолыг олон нийтэд ойлгуулж сурталчилах хэрэгтэй байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 723
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК