Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Нойр булчирхайн архаг үрэвслийн гадаад шүүрэлийн дутагдпыг нөхөх эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Н.Баярмаа

 
Абстракт

Нойр булчирхайн архаг үрэвслийн эсгэг эмчилгээнд шийдэгдээгүй олон асуудлууд байна. Ялангуяа эсгэгийн бэлдмэлийг хэрэглэх тунгийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Жишээ нь: НБ-н архаг үрэвсэлтэй гадаад шүүрлийн дутагдалтай (нойр булчирхай тайрах хагалгааны дараа) 37 өвчтөнд эсгэгийн бэлдмэлийг хэвийн (стандарт) болон өндөр тунгаар өгөхөд суулгалтын тоо хэмжээ, өтгөнөөр гарч байгаа өөх тосны хэмжээнд ялгаа гараагүй гэсэн судалгаа гарсан байна.
Сүүлийн үед эсгэгийн бэлдмэлүүдийн шинэ хэлбэр өргөнөөр хэрэглэгдэж эхэлж байна. Энэ нь гадуураа бүрхүүл (капсул)-тэй, дотроо нарийн гэдсэнд л хайлдаг энтеросольюбил бүрхүүлтэй бичил шахмалууд байдаг. Эдгээрт байгаа эсгэгүүд нь нарийн гэдэсний шүлтлэг орчинд чөлөөлөгддөг, ходоодны шүүснээс хамгаалагдсан байдгаараа онцлог юм. Судалгааны зорилго:
Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй евчтөнүүдийн гадаад шүүрлийн дутагдалтай өвчтөнүүдэд нойр булчирхайн эсгэгийг (панкреатин) шахмалан болон бүрхүүлтэй хэлбэрээр өгч үр дүнг харьцуулан судлахад оршино. Судалгааны аргачлал ба материал:
Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй 109 өвчтөнийг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад өвчтөнүүдэд эсгэгийн бэлдмэлүүдийг 2 курсээр уулгасан: эхлээд бүрхүүлтэй эсгэгийн бэлдмэл, дараагийн дахилтын үед шахмал эсгэгээр эмчилж; эсвэл эсрэгээр нь өгсөн. Эмнэл зүйн болон лабораторийн үзүүлэлтүүдийг 3 удаа: хэвтэх үед нь, бүрхүүлтэй эсгэг эмчилгээний дараа мөн шахмал эсгэгээр эмчилсний дараа авсан. Эмийн бэлдмэлийг солихдоо панкреатины тунг нэг хэмжээнд (липазын идэвхээр) барьсан. Судалгааны үр дүн:
Судалгаанд хамрагдсан НБ-н архаг үрэвсэлтэй нийт 109 өвчтөний 62 нь эрэгтэй, 47 нь эмэгтэй, дундаж нас 49.7±1.21 байв. Насны хэлбэлзэл 22-81. НБ-н архаг үрэвслийг шалтгаанаар нь авч үзэхэд: 30 өвчтөн архи хэтрүүлэн хэрэглэдэг байсан, 34 нь цөс чулуужих өвчинтэй, 28 нь холимог шалтгаантай, харин 14 өвчтөнд шалтгаан тодорхой бус байв. НБ-н архаг үрэвслийн хүндрэл 21 хүнд ажиглагдав. Эмчилгээний үрдүн:
Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй 107 өвчтөнд бүрхүүл хэлбэртэй эсгэгийн бэлдмэлийг өгсөн. Эсгэгийн дундаж тун нь өдөрт 72, 74±3.68 мянган нэгж липаз (24мянгаас 154 мянган нэгж липазын идэвхи). Эсгэг эмчилгээний үр дүнд өвдөлтийн шинж тэмдэг ба тэмтрэлтээр илрэх өвдөлт үнэн магадлалтай буурсан (cl =32, р= 0.0063). Энд бүрхүүлтэй панкреатин нь шахмал хэлбэрийг бодвол илүү үр дүнтэй байв. Эмчилгээнд бүрхүүлтэй панкреатиныг хэрэглэхэд ихэнх өвчтөнд эластазын сорилоор НБ-н үйл ажиллагаа буурсан байна. Шахмал панкреатин нь НБ-н гадаад шүүрэлд бараг нөлөө үзүүлээгүй. Бүрхүүлтэй эсгэг эмчилгээний үе дэх эластазын хэмжээ эмчилгээний өмнөх болон шахмал бэлдмэлийн эмчилгээний үе дэх эластазын хэмжээнээс бага байсан.
Судалгааны үр дүнд НБ-н өвдөлтийн намжилтын хэмжээ нь НБ-н шүүрлийн дарангуйлалтай шууд хамааралтай байв. Эсгэг эмчилгээний үр дүнд суулгалтын тоо багассан: бүрхүүлтэй эсгэг эмчилгээнд 3.85±0.27 ба 0.84±0.11 удаа өдөрт р=0.000; шахмал эсгэг эмчилгээ нь -1.08±0.16 ба 2.19±0.32 удаа өдөрт (р=0.000002) гэхдээ бүрхүүлтэй харьцуулахад шахмал нь үр дүн багатай

байв (1.03±0.15 ба 0.40±0.11 удаа өдөрт р=0.00003). Эсгэг эмчилгээний үр дүнд өтгөн дэх саармаг өөх тосны хэмжээ буурсан (с|=21.125 р=0.0017). Эсгэг эмчилгээнд 13 өвчтөний жин тогтворжсон. 29 өвчтөн нэг кг нэмсэн. 6 өвчтөн 2-13 кг нэмэгдсэн. 30 өвчтөн жин буурах нь удааширсан. Өвчтөний жин нэмэгдэх нь эсгэгийн бэлдмэлийн тунтай тодорхой хамааралгүй байсан. Эсгэгийн бэлдмэлийн тунг хамгийн бага нэгжээр өгч байгаа тохиолдолд ч жин нэмэгдэж байсан боловч өдөрт 150 мянган нэгж эсгэг өгөх нь хамгийн тохиромжтой тун байлаа. Эсгэг эмчилгээг хийх үед (аль ч хэлбэрийн эсгэг) хүнд гаж нөлөө илрээгүй. 6 өвчтөнд өндөр тунгаар хэрэглэхэд биж хамшинж илэрсэн. Дүгнэлт Нойр булчирхайн архаг өвчний эмчилгээнд эсгэгийн бэлдмэлийн шахмал болон бүрхүүлтэй хэлбэр аль аль нь үр дүнтэй боловч бүрхүүлтэй хэлбэр нь ихэнх үзүүлэлтээр илүү байгаа учир нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдпын болон өвдөлтийн хамшинж давамгайлсан үед өдөрт 150 мянган нэгж эсгэгийг хэрэглэх нь зүйтэй.

Assessment of enteric-coated enzymes efficacy by elastase test

N.Bayarmaa, Ph.D., department of gastroenterology of MMU

The aim was to evaluate effect of microgranulated enteric-coated drugs (MEC) on pain in chronic pancreatitis (CP) and pancreatic exocrine function in comparison to tablet non-coated preparations (TNC). We used fecal elastase test to evaluate pancreatic function in 70 patients with CP with different severity of pain. According to elastase test initially 31 of them had normal function, 18- moderate and 20- severe insuficiency. Patients received MEC treatment, that was superseded by TNC (in the same daily dose, combined with antisecretory drug) or vice versa. At MEC treatment pain intensity was significantly lower, than before treatment or at TNC. MEC treatment decreased fecal elastase activity significantly (mean=254,9 meg El/g stool, SD=192,8) in comparison to initial values (M=279,5, SD=197,7, p=0.02). That was not found during TNC treatment (respectively: M=266.3, SD=176.0 and M=276.1, SD=174.0, p=0.42). Conclusion

MEC do suppress pancreatic exocrine function, that can at least partly explain their effect on pain. Low efficacy of TNC can be explained by low patient compliance due to high daily number of tablets. Elevated pressure in the pancreatic tissue may not be the leading mechanism of pain at pancreatic insufficiency.
 

Ном зүй

Яковенко Э.П. Ферментные препараты в клинической практике // Кл. фарм. и тер. -1998,- №1.-С. 17-20.

A primer of pancreatitis // P.G. Lankisch, M.Buchler, J.Mossner, S. Muller-Lissner. -Springer-Verlag, 1997.

Brown A., Hughes M., Tenner S., Banks P. Doses pancreatic enzyme supplementation reduce pain in patients with chronic pancreatitis: a meta-analysis // Amer. J. Gastroenterology. - 1997. - Vol. 92, №11. - P. 2032 - 2035. DiMango E.P. Patterns of human exocrine pancreatic secretion and fate of human pancreatic enzymes during aboral transit// Lankisch P.G. (Ed.) Pancreatic enzymes in health and d isease. -- Berlin; Heidelerg: Springer-Verlag, 1991. - P. 1-10. DiMango E.P. Future aspect of enzyme replacement therapy // Lankisch P.G. (Ed.) Pancreatic enzymes in health and disease. - Berlin; Heidelerg: Springer-Verlag, 1991. - P. 209-214.

Roberts I.M. Enzyme therapy for malabsorbtion in exocrine pancreatic insufficiency // Pancreas. - 1989. - №4. - P. 496 - 503.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 280
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК