Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
КАРДИОМИОПАТИ (CARDIOMYOPATHY)
( Лекц )

Б. Гомбосүрэн

 
Абстракт

Зүрхний булчингийн үйл ажиллагаа доголдсоноос эцэстээ зүрхний хунд дутагдалд хүргэдэг архаг даамжрах явцтай өвчнийг кардиомиопати (КМП) гэнэ. КМП-ийг анхдагч буюу шалтгаан тодорхойгүй, хоёрдогч буюу тодорхой өвчнүүд, хүчин зүйлүүдийн суурин дээр үүсдэг учраас үүсгэж байгаа шалтгаанаар нь ангилсан ДЭМБ-ын (1995 он) ангилал байдагч эмнэлгийн практикт ергөн хэрэглэгддэг эмнэл зүйн ангилалыг энд дурьдлаа. Эмнэл зүйн ангилал (Беленков Ю. Н., 2005 он)
1.    Тэлэгдлийн КМП    (ТэКМП)
2.    Томролын КМП    (ТоКМП)
3.    Хязгаарлагдсан КМП    (ХКМП)
4.    Хэм алдагдалтай баруун ховдлын КМП (ХАБХКМП)
5.    Ангилагддагүй КМП    (АКМП)
КМП-ийн эмнэл зүйн дээрх хэлбэрүүдээс хамгийн элбэг тохиолддог нь эхний гурван бөгөөд ХАБХКМП нь маш ховор тохиолддог, зүрхний баруун ховдлын булчин фиброз - өөхөн эдээр солигдсоноос хүнд хэм алдагдал үүсгэдэг, давшингуй явцтай, богино хугацаанд гэнтийн үхэлд хүргэдэг өвчин бол, АКМП-нь кардиомиопатийн дээрх хэлбэрүүдийн алинд нь ч хамрагддагүй ( жиш: фиброэластоз, метохондрын өвчин, зүрхний булчин сулрах, бага хэмжээны тэлэгдэлтэй агшилтын үйл ажиллагаа алдагдах) өвчнүүд ордог. Энэ удаа элбэг тохиолддог эхний гурван хэлбэрийн талаар авч үзэх болно.
ТЭЛЭГДЭЛИЙН КАРДИОМИОПАТИ Тодорхойлолт Зүүн эсвээс хоёр ховдол хамтдаа тэлэдсэнээс зүрхний булчин гэмтэж, агших үйл ажиллагаа нь хямран улмаар алдагддаг өвчнийг ТэКМП гэнэ. ТэКМП- ийн үед гарах онцлог шинж бол зүүн буюу хоёр ховдол тэлэгдэж, зүрх хэмжээгэрээ томорсоноос цацалтын үзүүлэлт буурч, сулралын төгсгөлийн эзэлхүүн ихсэн, улмаар минутын эзэлхүүн буурч, зогсонгшил үүсэн зүрхний дутагалд хүргэдэг, 100 000 хүн ам тутамд ойролцоогоор 37 хүн оношлогдож, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн харьцаа 2-3 : 1 буюу эрэггэйчүүд илүү өвчилдөг, КМП-ийн хэлбэрүүдээс хамгийн элбэг тохиолддог хэлбэр юм. Шалтгаан, эмгэг жам ТэКМП-ийн 50% нь шалтгаан тодорхойгүй, анхдагч байдагч энтеровирусын (Коксаки В, ECHO1- вирус ) үүсэлтэй зүрхний булчингийн үрэвслийн улмаас үүсдэгийг үгүйсгэх аргагүй, тухайлбал 15-35% нь вирусын гаралтай зүрхний булчингийн үрэвслээс, 20% нь архаг архидалтаас, 10-20% нь удамшилын гаралтай байдагбөгөөд нийт өвчтөнгуүдийн 1/3-д нь кардиомиоцитэд (зүрхний булчингийн эс) энтеровирусын ДНК илэрдэгээс үзхэд халдварын 1ЕСНО- вирус (англ.enteric cytopathogenic human orphan virus) энтеровирусын төрөлийн вирус юм. хүчин зүйлүүд чухал үрэгтэйн дээр кардиомиоцитын (3- адренорецепторын эсрэг аутоантител үүсдэг нь аутоиммуны өвчин байж болох, зүрхний булчинг гэмтээдэг хортой бодисууд, эмгэг төрөгч вирусүүд, үрэвслийн эсүүдийн нөлөөгөөр кардиомиоцитууд үхэж, үлдсэн хэсэг нь дасан зохицох механизмаар томороноос энэ өвчин үүсж болдогын нэг илрэл бол уг өвчний эхний үе шатанд зүрхний агших

үйл ажиллагаа хэвийн байхад дасан зохицох механизмаар томорсон кардиомиоцитуудын нөлөөгөөр сулралын (диастол) ажиллагаа алдагддаг. Эмнэл зүй, оношлогоо

Эмнэлзүйд зүүн эсвээс баруун ховдпын архаг дутагдалын шинжүүд илэрхийн зэрэгцээ зүрхний булчингийн гэмтлийг илтгэсэн янз бүрийн хэм алдагдалууд гарна. Өвчтөнд бараг байнга илрэх шинжүүд нь:

•    бие сулрах, амархан ядрах,

•    зүрхний цохилт түргэсэх, дэлсэх,

•    ямар нэг ачаалалтай холбоогүйгээр зүрхэн тус газар өвдөх, өвдөлт нитратын бэлдмэлд дарагддагүй, хэдэн цаг, өдрөөр үргэлжилэх.

Дээрх шинж тэмдэгүүд нь ихэнх зүрх-судасны өвчнүүдийн үед илэрдэг учраас ТэКМП-ийн үед төдийлөн өвөрмөц биш юм. Цусны их ба бага эргэлтийн дутагдалын шинжүүд илрэнэ. Үүнд:

•    ачаалалтай ба өвчний хожуу үед тайван байхдаа амьсгаадана,

•    зүрхний багтрал,

•    шөнө гэнт амьсгаадах, хуурай ханиалгах,

•    гар ба хөлийн хуруунууд хүйтэн болж, хөхрөх,

•    хаван янз бүрийн хэмжээтэйгээр (шагайн хэсгээр хөөнгөтхөөс эхлээд бүх бие хавагнах) илрэхийн зэрэгцээ хэвлий болон бусад хөндийнүүдэд шингэн хуримтлагдах,

•    элэг томорч фиброзон бүрхүүл нь тагагдсанаас баруун хавирганы нум орчимоор өвдөх,

•    шээсний хэмжээ багасах.

ТэКМП-ийг оношлохдоо өвчтөний анамнез, зүрхний дутагдалын эмнэл зүйд илрэх шинжүүд, бодит үзлэг болон лаборатори, ЗЦБ, ЭхоКГ, рентген, зүрхийг сэтгүүрэх, биопси, коронарграфийн шинжилгээнүүдийг хийнэ. Бодит үзлэг

Цусны их ба бага эргэлтийн дутагдалын шинжүүдэд:

•    хоёр уушигны доод хэсгээр жижиг цэврүүт нойтон хэржигнүүр сонсогдох,

•    хүзүүний венийн судас өргөсөж, хэвтээ байрлалд илүү тодроно,

•    зүрхний дутагдалын бусад шинжүүд илэрнэ. Зүрхний булчингийн гэмтлийн шинжүүд:

•    зүрхний авиа бүдэгрэх,

•    зүүн ховдол тэлэгдсэнээс хоёр хавтаст хавхлагын харьцангуй дутагдал үүсж, зүхний оройд агшилтын шуугаан сонсогдох,

•    тогшилтоор зүрхний хил хязгаар өргөсөх. Лабораторийн шинжилгээ

•    хэрвээ анх удаа оношлогдож байгаа бол шалтгааныг илэрүүлхийн тулд серолог, иммунолог, биохимийн шинжилгээг хийж халдварын ба халдварын бус гаралтай зүрхний булчингийн хурц үрэвслийг (миокардит) үгүйсэх,

•    креатинфосфокиназа (КФК) ба түүний нэг хэсэг (фракц) болох MB (КФК-МВ) ихэссэн бол зүрхний булчнгийн хурц үрэвсэл ба мэдрэл-булчингийн өвчнүүдийн тухай бодож болох ба зүрхний тэжээл дутагдах өвчнүдийн улмаас зүрхний булчинд голомтот өөрчлөлт үүссэн байж болохыг үгүйсгэх,

•    цусанд төмөр ба трансферрин ихсвэл гемохроматозын үүсэлтэй ТэКМП байж болох

Л/а-ийн хэмжээ багасах нь креатинин, азот, мочевины бууралттай хавсарвал -бөөрний үйл ажиллагаа хямарсаны, фибриноген, альбумин, холенэстеразын бууралттай хавсарвал -элэгний үйл ажиллагаа хямарсаны шинжүүд буюу цусны эргэлт гүнзгий өөрчлөлтөнд орсоныг илтгэх үзүүлэлт болно. Зурхний цахилгаан бичлэг

ЗЦБ нь ТэКМП-ийн оношлогоонд өвөрмөц биш боловч дараах өөрчлөлтүүд гарч болно

•    зүрхний хэм янз бүрээр алдагдах,

•    ТэКМП-ийн үед зүрхний дамжуулах чадвар доройтсоноос Гисийн багцны зүүн хөлийн хориг 20% орчимд үүсэхийн зэрэгцээ QRS иж бүрдэл өрөгсөж, Р - Q уртсах,

•    зүүн ховдлын ачаалал ихсэж, томорсоноос цээжний V, - \/6-д R шүд алгуур өндөрсөж, V5 - \/6-д Q шүд гүнзгий бичэгдэх.

Эхокардиографи

ЭхоКГ нь томорсон зүрхийг шинжлэх үндсэн арга бөгөөд, ТэКМП-ийн үед зүүн ба баруун ховдлын тэлэгдэл, ховор биш тохиолдолд тосгууруудын тэлэгдэлтэй хавсарсан, зүүн ховдлын агших чадвар буурсан (зүүн ховдлын цацалтын үзүүлэлт 45 - 50% хүртэл буурдаг) зэргийг оношлож, зүрх томрох бусад шалтгаануудыг тодоруулах буюу үгүйсгэн, допплертой бол зүрхний доторх цусны эргэлтэнд хөндлөнгийн үнэлгээ өгч, хавхлагын дутагдалын үед цусны урсгал удааширсанаас тосгуур ба ховдлын дотор үүссэн бүлэнг илэрүүлэх боломжтой юм. Рентген

Зүрх хэмжэгээрээ томрон, агшилтын далайц бурч, хожуу үедээ цусны бага эргэлтийн зогсонгшилын шинжүүд илрэнэ. Зүрхийг сэтгүүрдэх

Зүрхийг сэтгүүрдэх шинжилгээгээр зүүн ховдол дахь сулралын төгсгөлийн даралтыг үнэлэх боломжтойн дээр зүрхний минутын эзэлхүүний буралтын зэрэ, цацалтын үзүүлэлтийг нарийн зөв тодорхойлох боломжтой. Зүрхний булчингийн биопси

Зүрхний булчинд дистрофийн өөрчлөлтүүд гарахын зэрэгцээ илэрч байгаа фиброзон өөрчлөлтийг дараах 3 хэлбэрт хуваан үздэг. Үүнд: I хэлбэрт -фиброзон өөрөчлөлт илэрдэгүй, II хэлбэрт - тархмал фиброзон өөрчлөлтэй, III хэлбэрт -голомтот фиброзон өөрчлөлтэй. Нэг онцлог шинж бол идэхитэй үрэвслийн шинжүүд илэрдэп/й. Коронарграфи

ТэКМП-ийн үед тэтэм судсанд өөрчлөлтүүд бараг илэрэхгүй, харин энэ өвчин үүсэх нэг шалтгаан болох зүрхний тэжээл хомсдох өвчнүүдийг үгүйсгэх буюу оношлоход энэ шинжилгээний ач холбогдол оршино. Ялган оношлогоо

ТэКМП-ийг юуны өмнө хүнд явцтай зүрхний булчингийн үрэвслээс ялган оношлох хэрэгтэй бөгөөд үүнд хамгийн найдвартай шинжилгээ нь зүрхний биопси байдаг бол зүрхний гажигууд, шигдээсний дараах кардиосклероз, үнхэлцэг хальсны үрэвсэл болон бусад зүрхний дутагдалд хүргэдэг өвчнүүдээс ЭхоКГ-ийн тусламжтайгаар ялган оношлоно. Тавилан

Зүүн ховдлын цацалтын үзүүлэлт хичнээн бага байна төдий чинээ тавилан муу, ялангуяа шалтгаан тодорхойгүй ТэКМП нь идэхитэй эмчилгээний үр дүнд 10 - 20% ньЮ жил орчим насалдаг бол 10% нь жил хүрэхгүй нас бардаг.
ТОМРОЛЫН КАРДИОМИОПАТИ
Тодорхойлолт
Зүрхний агших үйл ажиллагаа хэвийн боловч зүүн ба баруун ховдол, ховдол хоорондын таславчийн хамт томорсоноос зүрхний булчин гэмтэж , үйл ажиллагаа нь доголддог өвчнийг ТоКМП гэнэ. ТоКМП нь харьцангуй ховор тохиолддог, 10 000 хүн ам тутамд ойролцоогоор 2-20 хүн өвчилж, шалтгаан тодорхойгүй хэлбэр нь хүүхэд насны эхний 10 жилд оношлогдох нь олонтой байдаг.
Ангилал
Зүүн ховдлоос урсан гарах цусны урсгалд саад үүссэн байдлаар нь хоёр ангилна:
•    Бөглөрөлтэй ТоКМП (25%),
•    Бөглөрөлтгүй ТоКМП (75%) Шалтгаан, эмгэгжам
ТоКМП —ийн 50% орчим нь төрлөхийн байж, харилцан адилгүй илрэлтэй аутосомно-доминант хэлбэрээр удамшдаг нь сүүлийн жилүүдэд энэ өвчнийг үүсгэдэг хэд хэдэн мутацлагдсан генүүдийг илэрүүлсэн явдал бөгөөд, 14д11-д13-д байрладаг /?-миозины хүнд гинжийг кодолдог генын 40%, 1дЗ-д байралдаг Т тропониныг кодолдог генын 15%, 15д2-д байрладаг а-тропомиозиныг кодолдог генын 5%, 11р13-д13-д байрладаг С миозин уургийг кодолдог генын 15% нь тус тус мутацад орсон байдаг нь нэгэт тодорхой болжээ. Ховдол хоорондын таславч томорч, хоёр хавтаст хавхлагын урд сэртэнтэй нийлсэнээс зүүн ховдлоос гарах цусны урсгалын зам нарийсан, урсгал нь саадтай болж, бөглөрөлт үүсдэг боловч зүүн ховдлын хөндий томорч зайтай болход ховдол хоорондын таславч нь хоёр хавтаст хавхлагын урд сэртэнгээс салсанаар, цусны урсгалын саад арилаж болох ба зүүн ховдлын хөндийн зай багасхад доторх даралтын зөрөө ихсэн бөглөрөлт нэмэгддэг, тухайлбал зүрхний булчингийн агшилтыг ихсгэдэг эерэг инотроп үйлчилгээтэй эм хэрэглэхэд нэмэгдэж болно.Эмнэл зүй, оношлогоо
Бага хэмжээний бөглөрөлтэй үед эмнэл зүйн шинж илэрдэгүй боловч харамсалтай нь анхны шинж тэмдэг хүүхэд, залуучудын дунд тодорхой ачаалын дараа гэнтийн үхлээр илрэх нь олонтой буюу тохиолдолоор оношлогдох нь элбэг байдаг. Зүүн ховдлын сулралын үед дүүрэлт хямарсанаас зүүн тосгуур, ховдолд сулралын даралт ихсэж, хамгийн олонтой тохиолдох амьсгаадах зовиур илрэхийн зэрэгцээ бие сулрах, ядрах, толгой эргэх, зүрхний үйл ажиллагаа тасалдах, ховор биш тохиолдод ухаан алдах зэрэг эмнэл зүйд гарах шинж тэмдэп/үд нь бөглөрөлийн зэргээс хамаарахгүйгээр илэрдэг онцлогтой бөгөөд зүрхний тэжээл хомсдох өвчингүй мөртлөө зүрхээр өвдөх шинж илэрдэг нь томорч зузаарсан ханын цусан хангамжийн харьцангуй дутагдалтай холбоотойгоор гарна.
ТоКМП-ийг оношлохдоо анамнезаар юуны өмнө, цусан төрөлийнхний дотор залуу насандаа гэнэт нас барсан хүн байгаа эсэхийг тодоруулаж, эмнэл зүйд илрэх шинжүүд, бодит үзлэг, ЗЦБ, ЭхоКГ, зүрхийг сэтгүүрэх, биопси, коронарграфийн шинжилгээнүүдийг хийнэ. Бодит үзлэг
•    гүрээний судас хоёр давалгаатай (эхлээд их дараа нь бага) лугших,
•    зүрхний орой хоёрчлогдох,
•    дамждагуй, ачаалын дараа болон Вальсальвын сорилын дараач чангардагүй агшилтын шуугаан өвчүүний зүүн эрмэгээр сонсогдох,
•    ховор биш тохиолдолд зүрхний хэм алдагдах. Зүрхний цахилгаан бичлэг
•    зүүн ховдлын томролын шинж гарах ба цөөн биш тохиолдолд II,III, aVF, цээжний зүүн холболтууд дээр эмгэг Q шүд , Т шүд сөрөг бичэгдэх учраас зүрхний шигдээстэй андуурагдах нь олон,
•    ТоКМП-тэй өвчтөнгүүдийн 25% орчимд Гисийн багцын зүүн хөлийн өмнөх салааны хориг илрэх,
•    40% орчимд P-Q зай уртасдаг
•    ховдлын гаралтай янз бүрийн хэм алдагдалууд илрэх. Эхокардиографи ТоКМП-ийг оношлох хамгийн түргэн, энгийн, мэдээлэл ихтэй арга бол ЭхоКГ-ын шинжилгээ юм.
•    зүрхний зүүн ховдол томорч, доторх зай нь багасах,
•    бөглөрөлтэй ТоКМП-ийн үед зүрх агшихад хоёр хавтаст хавхлагын урд сэртэн нь ховдол хоорондын таславчинд ойртож нийлсэнээс зүүн ховдлоос гарах цусны урсгалын зам нарийсах,
•    бөглерөлтэй ТоКМП-ийн үед зүүн ховдпоос гарах цусны урсгалын зам дахь даралтын зөрөөг доплер ЭхоКГ-аар хэмжиж тодорхойлох.
Зүрхийг сэтгүүрдэх
Сулралын (диастол) үед томорсон зүхний булчингийн сунах чадвар доройтсоноос зүүн ховдол дахь сулралын төгсгөлийн даралт ихэсэнийг илэрүүлж, зүүн ховдлоос гарах замын даралтын зөрөг нарийвчилтай тогтоож болно. Зүрхний булчингийн биопси
ТоКМП-ийн онцлог шинж болох томорсон кардиомиоцитыг илэрүүлэж болно. Коронарграфи
ТоКМП-ийг мэс заслын аргаар эмчлэхийн өмнө зүрхний булчингийн тэжээл хосдох өвчнүүдийг оношлох буюу үгүйсгэх зорилгоор хийнэ. Ялган оношлогоо
Зүрхний булчин томордог гажигуудаас ЭхоКГ-ийн тусламжтайгаар ялган оношлоно.
Тавилан
ТоКМП өвчтэй хүүхдүүдийн 6%, насанд хүрэгсэдийн 2,5 - 3% нь огт эмчилгээгүй болдог, тавилан муу, ховдол хоорондын таславчийн томорсон булчинг авах (миоэктоми) мэс заслын дараа өвчтөний 70 - 75% -д нь биеийн байдал сайжирдаг бол 3 - 5% нь мэс заслын үед нас бардаг.
ХЯЗГААРЛАГДСАН КАРДИОМИОПАТИ
Тодорхойлолт
Зүрхний хана зузаараагүй, булчингийн агших үйл ажиллагаа хэвийн мөртлөө, нэг буюу хоёр ховдлын сулралын дүүрэлт илэрхий алдагдаж, зүрхний булчин гэмтдэг өвчнийг ХКМП гэнэ. КМП-ийн бүх тохилдолуудаас 5%-ийг эзэлдэг. Шалтгаан, эмгэг жам
Шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн фиброз, эозинофильтэй ба эозинофильгүй зүрхний булчингийн дотор давхрын фиброз зэрэг өвчнүүд нь ХКМП-ийн гол шалтгаан болдог төдийгүй, зүрхний булчинд нэвчилтүүд үүсгэдэг лифом, саркоидоз, амилоидоз, гемохроматоз зэрэг өвчнүүд ч чухал үүрэгтэйн дээр шалтгаан тодорхойгуй олон тохиолдолууд бичэгдсэн байдаг. Зүрхний булчингийн дотор ханын фиброз, булчингийн нэвчилт өөрчлөлтүүдийн улмаас ховдлын уян чанар алдагдаж, дүүрэлт нь хямарсанаас, түүний доторх сулралын төгсгөлийн даралт ихсэн, тосгуур ачаалалтай болж тэлэгдэн, цусны бага эргэлтийн даралт ихэсдэгч, зүрхний агших үйл ажиллагаа удаан хугацаанд хэвийн байж ховдлын тэлэгдэл үүсдэгүй боловч өвчин даамжирхад зүрхний дутагдалын эмчилгээнд тэсвэртэй болохын дээр зүрхний булчингийн дотор ханын фиброзын үед дотор хана зузааран, хананд бүлэн үүсэх хандлагатай болж, АВ хавхлага гэмтсэнээс хоёр ба гурван хавтаст хавхлагууд дутуу хаагдан, тосгууруу цус эргэн (регургитаци)ордог. Эмнэл зүй, оношлогоо
•    ядрах, бие сулрах, ачаалалтай холбоогүйгээр зүрхээр өвдөх, өвдөлт нитратын бэлдмэлүүдэд дарагдагүй, синус- тосгуурын зангилаа (АВ-зангилаа) гэмтсэнээс толгой эргэх, ухаан алдах шинжүүд илэрч болно,
•    цусны их ба бага эргэлтийн дутагдалын шинж тэмдэг илрэх.
ХКМП-ийг оношлохдоо анамнез, эмнап зүйд илрэх шинжүүд, бодит үзлэг болон ЗЦБ, ЭхоКГ, КТГ, зүрхний булчингийн дотор ханын биопсийн шинжилгээнүүдийг хийнэ.
Бодит үзлэг
Цусны их ба бага эргэлтийн дутагдалын шинжүүд илрэнэ. Үүнд:
•    уушигны доод хэсгүүдээр жижиг цэврүүт нойтон хэржигнүүр сонсогдох,
•    хүзүүний венийн судас гүрийж, хэвтээ байрлалд буюу амьсгал авхад (Куссмаулын шинж тэмдэг) илүү тодрох,
•    элэгтомрох.
•    ховор биш тохиолдолд хоёр ба гурван хавтаст хавхлагууд дээр агшилтын шуугаан, уушигны артер дээр II авиа чангарч сонсогдох.
Зүрхний цахилгаан бичлэг
ХКМП-ийн үед ЗЦБ-т өвөрмөц шинж илэрэхгүй, ховдлын доторх сэрэл дамжуулалт хямрах, хэм алдагдалын шинжүүд олонтой илэрч, QRS иж бүрдлийн далайц бараг бүх холболтон дээр намсах нь зүрхний зузаарсан хананд амилоидоз үүсэнийг заах өндөр магадлалтай юм. Эхокардиографи
Зөвхөн амилиодоз, лифомын үед л зүрхний булчингийн хана зузаардаг бол зүрхний булчингийн дотор ханын фиброзын үед тосгууруу эргэн орох цусны (регургитаци) хэмжээнд дүгнэлт өгөх боломжтойн дээр бусад кардиомиопатинуудыг үгүйсгэж болох ба харин наалдацтай үнхэлцэг хальсны үрэвслийг үгүйсгэхэд төвөгтэй байдаг. КТГ
Үнхэлцэг хальсанд дүгнэлт өгч кальци хуримтлагдсан эсэхийг тогтооно Зүрхний булчингийн дотор ханын биопси
Энэ шинжилгээ нь өндөр өртөгтэй, ховор хийдэг ч ХКМП-ийн шалтгааныг тодоруулах зорилгоор заалтаар хийнэ. Ялган оношлогоо
Юуны өмнө наалдацтай үнхэлцэг хальсны үрэвслээс ялгахын тулд КТГ-ын шинжилгээгээр кальци хуримтлагдсаныг тогтоож, ХКМП нь ямар шалтгаанар үүсэнийг илэрүүлэн хооронд нь ялган оношлоно. Тавилан
Тавилан муу, зүүн ховдлын хана зузаарч, QRS иж бүрдлийн далайц буурвал үхэл өндөр болдог.

Эмчилгээ
Альч хэлбрийн КМП-ын үед зүрхний архаг дутагдал үүсдэг учраас "зүрхний архаг дутагдал" ын эмчилгээтэй адилхан байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5256
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК