Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Гепатитын В вирусын эсрэг төрөгч, С вирусын эсрэг биеийн илрэлтийг эмнэлгийн ажилчдын дунд тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Ганбаатар, В.Дармаа, С.Цогтсайхан, Ш. Мягмарсүрэн

 
Абстракт

Serological investigations on the incidence of hepatitis in medical personnel тгот various clinics in Ulaanbaatar shows, in a total 280 sera, that the Doctors and medical personnel from departments of infections hospital, surgery, genecology.. intensive therapy and laboratory of serology аге at a considerably risk for hepatitis C ( HCV) infection. It wassh'pw that 18.3% (44) of them anti-HCV positive and 9.5% (23) of them HBs 'Ag positive, general vaccination against hepatitis B is particularly recommended for persons joining these professions, preferable prior to starting their occupations. We thank the cooperation the OMO and Freien University Berlin-Professor Helmut Hah^ for the cor~ r^~atory studied and the Diagnostics-kits donated for this purpose.
 

Мэргэжлээс шалтгаалзх өвчний бүлэгт, эк'- эмнэлгийн ажилчдын халдварт өртөх эрсдэлийг бүртгэх, хянах асуудал сүүлийн үед судлаачдын анхаарлыг татах болов (2.3.5) Тухайлбал элгийг гэмтээж өвчлүүлдэг вирусын 9 төрөл бүртгэгдэж, эдгээр вирусээр эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол ихсэх хандлагатай байгааг J.Gerberding (1994), М.И.Михайлов (1993),    Ch.Bosch (1994) нар мэдээлжээ. Манай оронд гепатиты н халвар тархалтыг хүн амын дунд насны бүлэг, эмнэл зүйн онцлог, дархлаа тогтоц, вакцинжуулалтын үр дүн, үүсгэгчийн төрөл зүйлийг ялган таних, эмчилгээ сэргийлэлтийн бодлого боловсруулах зэрэг асуудлаар өргөн цар хүрээтэй судалгаа хийгдэж байна. Харин эмч, эмнэлгийн ажилчид гепатитын халдварт өртөх эрсдэлийг тооцох, тогтоох, эмнэлгийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх үедээ халдвар авсан нь батлагдвал, тухайн эмч эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд эмчилгээний цаашдын зардалыг төр хариуцах юмуу эсвэл эрүүл мэндийн -эмэлт даатгалаар зохицуулах, ажил хөдөлмөрийн нөхцөлийг олон улсын -:ишигт ойртуулах зэрэг асуудлаар хийгдсэн судалгаа ховор байна.
Гепатитын B(HBV) вирусын гадаргуугын эсрэг төрөгч (HBsAg), С(НСУ)-вирусын эсрэг бие (anti-HCV)-ийн илрэлтийг 1994 оноос эхлэн бид хэд хэдэн үе шаттай хүн амын дунд судлаж байгаа бөгөөд энд эмнэлгийн мэргэжлийн ажилчдын дунд хийгдсэн судалгааны зарим үзүүлэлтийг оруулав. Эмнэлгийн мэргэжлийн ажилчдыг судалгаанд сонгохдоо: -Гепатитын халдварын голомтонд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид (судалгааны А бүлэг) -Халдварт өртөхэрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид (судалгааны Б булэг) гэсэн хоёр үзүүлэлтээр объект-нд сонголт хийж, халдварын голомт буюу судалгааны А бүлэгт цочмог болон архаг гепатитаар өвчилсөн хүмүүсийг өдөр бүр үзэж, оношлож, эмчилдэг халдвартын мэргэжлийн эмч ажилчид, халдварт өртөх эрсдэл ихтэй нөхцөл буюу судалгааны Б бүлэгт ийлдэс судлалын лаборатори, эрчимт эмчилгээ, мэсзасал, эх барих, эмэгтэйчүүдийн тасагт ажилладаг эмч ажилчид нийт 280 хүмүүсийг Улаанбаатар хотын дүүргүүд болон улсын чанартай үйлчилгээ хариуцдаг 5 эмнэлгээс 23 асуумжаар сонгож авав.эмнэлгээс 23 асуумжаар сонгож авав.

Судалгааны арга: Судалгаанд хамрагдсан хүмүүсээс 10 мл цус авч, 5 мл ийлдэс бэлтэж, шинжилгээ хийх хүртэл ийлдсийг-120С-Д хадгалж, урвал тавихын өмнө тасалгааны хэмд 15минут байлган, 560С 30 минутид хэвгүйжүүлэв. ГепатитынВ-вирусын гадаргуугын эсрэгтөрөгч болон С-вирусын эсрэг бие илрүүлэх шинжилгээнд Япон улсын Fujinebo пуусийн Serodia оношлуур, баталгаажуулах шинжилгээнд ХБНГУлсын Beringwerk-ийн Enzygnost-оношлуур ашиглав. Serodia оношлуураар шинжилгээ тавихдаа шинжлэх ийлдсийг 1:32 хүртэл шингэрүүлж тундасжилт, гемолизын үзүүлэлтээр, Enzygnost-оношлуураар шинжлзхдээ ийлдсийг1:231 ,эерэг, сөрөг хяналтыг 1:21 шингэрүүлж автомат уншигчийн үзүүлэлтээр урвалыг <0.100 бол серег, > 0.200 бай вал эерэг гэж дүгнэв.

Судалгааны дүн хэлцэмж Судалгаанд хамрагдсан 240 хүний 28.3%(67)-д н ь B(HBV), C(HCV) вирусын эсрэг төрөгч, эсрэг бие эерэг, 71.6% нь (173)-д сөрөг тодрхойлогдов. Дээрхи үзүүлэлтийг эсрэг төрөгч, эсрэг биеийн төрлөөр бүлэглэн авч үзвэл B(HBV) вирусын гадаргуугын эсрэг трөгч (HBsAg)-HI/lH илрэлт 9.5%(23), C(HCV) вирус өвөрмөц эсрэг бие (anti-НС\/)-ийн илрэлт 18.3%(44) байна.

Халдвартын голомтонд байнга ажиллаж буй А-бүлгийн хүмүүст HBsAg-гийн эерэг тохиолдол 10.7%(15), anti-HCV-гийн илрэлт 17.8%(25), халдварт өртөж болох магадлал ихтэй нөхцөлд ажиллаж буй Б -бүлэгт HBsAg-гийн эерэгтохиолдол 5.7%(8), anti-HCV-гийн илрэл    1 3.5 % (1 9)    байв.

Шинжилгээний үзүүлэлтийг зураг, хүснэгтээр нарийвчлан харуулав.

Зураг 1: Судалгааны А, Б- бүлэгт гепатитын B(HBV), C(HCV) вирусын эсрэг төрөгч, эсрэг биеийн эерэг тохиолдолыг хувиар харуулсан үзүүлэлт

Дээрх үзүүлэлтээс харахад гөпатитын C(HCV) вирусын эсрэг биеийн илрэлт, B(HBV) вирусын эсрэг төрөгчийн илрэлтээс 2 дахин их ялангуяа А -бүлэгт эсрэг төрөгч, эсрэг биеийн илрэлт Б -бүлгийнхээс бараг 2 дахин их байгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байна.

Хүснэгт1. Гепатиты н В, С-вирусын эсрэг төрөгч, эсрэг биеийн эерэг,    сөрөг тохиодлыг тоон болон хувиар харуулсан байдал.

Асуумж судалгаанд гепатитын B(HBV), C(HCV) вирусын эсрэг төрөгч, эсрэг бие эерэг илэрсэн хүмүүсийн 33.6%-42.5% нь шарлаж байгаагүй, мөн цус, цусны бэдмэл эмчилгээ хэрэглээгүй, 44.2%-52.7% нь ямар нэгэн мэс ажилбар хийлгэж байгаагүй, харин 7.4%-11.9% (5-8) хүүхэд байхдаа шарлаж байсан гэж хариулсан байв. Вирусын эсрэг төрөгч, эсрэг биеийн илрэлтийн үзүүлэлт (28.3%)-ийг асуумж судалгааны дүн (33.6%-42.5%; 42.2%-52.7%: 7.4%-11,9%)-тэй харьцуулан халдварт өртөж болох магадлалыг итгэмжлэх коэффициентээр (m=::!:.,)pq/,.) тооцож үзэхэд *t=2(95.5%-blH) магадлалтай байна. Энэ нь эмч, эмнэлэгийн жилчдын 28.3% (67) эмнэлэг, үйлчилгээний үед гепатитын халдвар авсан байж болох магадлалыг харуулж байгаа боловч, (7.4-11.9%)- нь гепатиты н А вирусийн халдвар байсан эсхийг баталгаажуулах шинжилгээ хийгээгүй, түүнчлэн цаашдын судалгааны арга" зүид зарим өөрчлөлт хиих шаардлагатаи зэргээс үүдэн судалгаанд хамрагсад эмнэлгийн нөхцөлд халдвар авчээ" гэж яаран дүгнэлт хийхийг урьтал болгоогүй юм. Учир нь бид энэ судалгаагаар эмнэлгийн салбарт 5-8 жил тухайн мэргэжлээр тогтвор суурьшилтай ажилласан хүмүүсийг сонгож авсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүс эмнэлэгийн салбарт ажиллаж эхлэх үедээ гепатитын халдваргүй байсан гэдгийг баталгаажуулсан лабораторийн шинжилгээний ямар нэг баримтгүй байна. Үүнээс үндэслэн гадаадын эрдэмтэдийн энэ чиглэлээр хийгдсэн судалгааны арга зүйтэй өөрсдийн судалгааг харьцуулан үзэхэд бидний судалгаанд зарим анхаарууштай зүйл ажиглагдаж байв.
Тухайлбал:М.5сИе1егтапгн, E.K.Kuwert нар 1976 оноос эхлэн эмнэлгийн ажилчидын дунд гепатитын халдварт өртөх эрсдэлийг судлан1978 онд эмнэлгийн мэргэжлийн хүмүүсийн дунд халдварт өртөх эрсдэлийг судлахад гол үзүүлэлт нь эмч эмнэлгиин ажилчидыг тухайн мэргэжлээр ажиллаж эхлэх үед нь гепатитаар өвчилсөн эсхийг лабораторын шинжилгээгээр баталгаажуулсан байхын зэрэгцээ, вакцинжуулсан (Gunter Clauss 1979; W.Lanje 1986) байх шаардлагатай гэж үзсэн байна (2,3,5).

Судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд төслийн хүрээнд ивээн тэтгэсэн ХБНГУлсын эрдмийн солилцооны алба болон Берлин хотын чөлөөт их сургуулийн профессор Helmut Hahn -д гун талархал илэрхийлье.
Дүгнэлт
1.    Судалгаанд хамрагдсан эмч эмнэлгийн ажилчдын дунд гепатитын В,С- вирусын эсрэг төрөгч, эсрэг биеийн илрэлт28.3%(67) байна.
2.    Гепатитын B(HBV), C(HCV) вирусын эсрэгтөрөгч, эсрэгбиеийн илрэлтийг судалгааны хоёр (А, Б) бүлэгТ харьцуулаж үзхэд А-бүлэгт эсрэг төрөгч (17.8%), эсрэгбиеийн (10.7%) илрэлт, Б- бүлгийнхээс (5.7-13.5%) хоёр дахин их байна.
3.    Ийлдэс судлалын шинжилгээ, асуумж судалгааны үзүүлэлтээр эмнэлэг уйлчилгээний явцад "судалгаанд хамрагдсан хүмүүс" халдвар авсан байж болох магадлал t=2 (95.5%) байгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай.


 

 

Ном зүй

Б.Ганбаатар. Ч. Эрхэмцэцэг, И:Х. Шуратов, A.M. Жандуйсенова, \'А.Б.Джумагалиева. Зероэпидемиологические исследования распространённости маркеров вирусных гепатитов 8
HBs Ag )и (aHTu-HCV) среди населения Монголии. Гигиена, эпидемиология и lнобиология научно-практический журнал N3 (2001) г.Алматы. стр. 102-107 V. ^апде K.N.Masihi. Durchseuchung mit Hepatitis A- und-B-virus bei medizinischen Personal Bundesgesuridhbi 29 Nr 6 Juni 1986
Giunter Clauss. Virus hepatitiden und medizinische Berufe Bundesgesuridhbi 22 Nr6/7, 23. Marz 1979
N. Scheiermann, E.K. Kuwert. Zurfrage der infektionsgefahrdung medizinisch-technischer Assistentinnen durch das Hepatitis B-virus Dtsch, med. Wschr, 103(1978)-1065-1067. Bauer R. Lange. W; et all. Gefahrdung durch Virushepatitis im Berliner Gesundheitswesen. Вег! Arztekammer 21 (1984) 229-238.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 444
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК