Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Нойр булчирхайн архаг үрэвслийн гадаад шүүрэлийн дутагдлыг нөхөх эмчилгээний үр дүн.
( Судалгааны өгүүлэл )

Н.Баярмаа

 
Абстракт

Assessment of enteric-coated enzymes efficacy by elastase test N.Bayarmaa, Ph.D., department of gastroenterology of MMU5 The aim was to

evaluate effect of microgranulated enteric-coated drugs (MEC) on pain in chronic pancreatitis (CP) and pancreatic exocrine function in comparison to tablet non-coated preparations (TNC). We usechfecal elastase test to evaluate pancreatic function in 70 patients with CP with differenfseverity of pain.. According to elastase test initially 31 of them had nozmal function, Immoderate and 20- severe insuficiency. Patients received MEC treatment, that was superseded by TNC (in the same daily dose, combined with antisecretory drug) ог vice versa. At MEC treatment pain intensity was significantly lower, than before treatment ог at TNC. MEC treatment decreased fecal elastase activity significantly (mean-254,9 meg El/g stool, 80-192.8) in comparison to initia\ values (M-279,5, 80=197,7, p=0.02). That was not found during TNC treatment (respectively: M=266.3, 80=176.0 and M=276.1, 80=174.0, p=0.42). Conclusion MEC do suppress pancreatic exocrine function, that can at least partly explain their effect on pain. Low efficacy of TNC can be explained by low patient compliance due to high daily number of tablets. Elevated pressure in the pancreatic tissue may not be the leading mechanism of pain at pancreatic insufficiency.
 

Нойр булчирхайн архаг үрэвслийн эсгэг эмчилгээнд шийдэгдээгүй олон асуудлууд байна. Ялангуяа эсгэгийн бэлдмэлийг хэрэглэх тунгийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Жишээ нь: НБ-н архаг үрэвсэлтэй гадаад шүүрлийн дутагдалтай (нойр булчирхай тайрах хагалгааны дараа) 37 өвчтөнд эсгэгийн бэлдмэлийг хэвийн (стандарт) болон өндөр тунгаар өгөхөд суулгалтын тоо хэмжээ, өтгөнөөр гарч байгаа өөх тосны хэмжээнд ялгаа гараагуй гэсэн судалгаа гарсан байна.
Сүүлийн үед эсгэгийн бэлдмэлүүдийн шинэ хэлбэр өргөнөөр хэрэглэгдэж эхэлж байна. Энэ нь гадуураа бүрхүүл (капсул)тай, дотроо нарийн гэдсэнд л хайлдаг энтеросольюбил бүрхүүлтэй бичил шахмалууд байдаг. Эдгээрт байгаа эсгэгүүд нь нарийн гэдэсний шүлтлэг орчинд чөлөөлөгддөг, ходоодны шүүснээс хамгаалагдсан байдгаараа онцлог юм.
Судалгаанызорилго Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийн гадаад шүүрлийн дутагдалтай өвчтөнүүдэд нойр булчирхайн эсгэгийг (панкреатин) шахмалан болон бүрхуултэй хэлбэрээр өгч үр дүнг харьцуулан судлахад оршино.
Судалгааны аргачлал ба материал: Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй 109 өвчтөнийг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад өвчтөнүүдэд эсгэгийн бэлдмэлүүдийг 2 курсээр уулгасан: эхлээд бүрхүүлтэй эсгэгийн бэлдмэл, дараагийн дахилтын үед шахмал эсгэгээр эмчилж; эсвэл эсрэгээр нь өгсөн. Эмнэл зүйн болон лабораторийн үзүүлэлтүүдийг 3 удаа: хэвтэх үед нь, бүрхүүлтэй эсгэг эмчилгээний дараа мөн шахмал эсгэгээр эмчилсний дараа авсан. Эмийн бэлдмэлийг солихдоо панкреатины тунг нэг хэмжээнд (липазын идэвхээр) барьсан.
Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдсан НБ-н архагүрэвсэлтэй нийт 109 өвчтөний 62 нь эрэгтэй, 47 нь эмэгтэй, дундаж нас 49.7±1.21 байв. Насны хэлбэлзэл 22-81. НБ-н архаг үрэвслийг шалтгаанаар нь авч үзэхэд: 30 өвчтөн архи хэтрүүлэн хэрэглэдэг байсан, 34 нь цөс чулуужих өвчинтэй, 28 нь холимог шалтгаантай, харин 14 өвчтөнд шалтгаан тодорхой бус байв. НБ-н архаг үрэвслийн хүндрэл 21 хүнд ажиглагдав.
Эмчилгээний үр дүн: Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй 107 өвчтөнд бүрхүүл хэлбэртэй эсгэгийн бэлдмэлийг өгсөн. Эсгэгийн дундаж тун нь өдөрт 72, 74:t3.68 мянган нэгж липаз (24мянгаас 154 мянган нэгж липазын идэвхи). Эсгэг эмчилгээний үр дүнд өвдөлтийн шинж тэмдэг ба тэмтрэлтээр илрэх өвдөлт үнэн магадлалтай буурсан (с\ =32, р= 0.0063). Энд бүрхүүлтэй панкреатин нь шахмал хэлбэрийг бодвол илүү үр дүнтэй байв. Эмчилгээнд бүрхүүлтэй панкреатиныг хэрэглэхэд ихэнх өвчтөнд эластазын сорилоор НБ-н үйл ажиллагаа буурсан байна. Шахмал панкреатин нь НБ-н "алаад шүүрэлд бараг нөлөө үзүүлээгүй. Бүрхүүлтэй эсгэг эмчилгээний үе дэх эластазын хэмжээ эмчипгээний өмнөх бого- _ахмал бэлдмэлийн эу-,'лгээьий үе дэх эластазын хэг - зз-ээс 5а~а байсан.
Судалгааны үр дүнд НБ-н өв-өлтийн намжилтын хэмжээ нь НБ-н
шүүрлийн дарангуйлалтай шууд хамааралтай байв. Эсгэг эмчилгээний үр дүнд суулгалтын тоо багассан: бүрхүүлтэй эсгэг эмчилгээнд 3.85±0.27 ба 0.84±0.11 удаа өдөрт р=0.000; шахмал эсгэг эмчилгээ нь -1,08±0.16 ба 2.19±0.32 удаа өдөрт (р=0.000002) гэхдээ бүрхүүлтэй харьцуулахад шахмал нь үр дүн багатай байв (1,03±0.15 ба 0.40±0.11 удаа өдөрт р=0.00003). Эсгэг эмчилгээний үр дүнд өтгөн дэх саармаг өөх тосн ы хэмжээ буурсан (cl =21 .125 р=0. 00 17). Эсгэг эмчилгээнд 13 өвчтөний жин тогтворжсон. 29 өвчтөн нэг кг нэмсэн. 6 өвчтөн 2-13 кг нэмэгдсэн. 30 өвчтөн жин буурах нь удааширсан. Өвчтөний жин нэмэгдэх нь эсгэгийн бэлдмэлийн тунтай тодорхой хамааралгүй байсан. Эсгэгийн бэлдмэлийн тунг хамгийн бага нэгжээр өгч байгаа тохиолдолд ч жин нэмэгдэж байсан боловч өдөрт 150 мянган нэгж эсгэг өгөх нь хамгийн тохиромжтой тун байлаа. Эсгэг эмчилгээг хийх үед (аль ч хэлбэрийн эсгэг) хүнд гаж нөлөө илрээгүй. 6 өвчтөнд өндөр тунгаар хэрэглэхэд биж хамшинж илэрсэн. Дүнэлт: Нойр булчирхайн архаг өвчний эмчилгээнд эсгэгийн бэлдмэлийн шахмал болон бүрхүүлтэй хэлбэр аль аль нь үр дүнтэй боловч бүрхүүлтэй хэлбэр нь ихэнх үзүүлэлтээр илүү байгаа учир нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлын болон өвдөлтийн хамшинж давамгайлсан үед өдөрт 150 мянган нэгж эсгэгийг хэрэглэх нь зүйтэй.

Ном зүй

1.F- овенко Э.П. Ферментные препараты в клинической практике // Кл. фарм. и тер. -1998. -YQ 1-С. 17-20.
2 A orimer of pancreatitis //P. G. Lankisch, M.Buchler, J.Mossner, 8. Muller-Lissner. - Springer-Verlag, 1997.
3. Brown A., Hughes M., Теппег 8., Banks P. Ooses pancreatic enzyme supplementation reduce pain in patients with chronic pancreatitis: a meta-analysis //
4. Атег. J. Gastroenterology. -1997. -Vol 92, NQ11. -P. 2032 -2035. Mango E.P. Patterns of human exocrine pancreatic secretion and fate of human pancreatic enzymes during aboral transit // Lankisch P.G. (Ed.) Pancreatic enzymes in health and disease. -Berlin; Heideierg: 8pringer-Verlag, 1991. -P. 1-10.
5. DiMango E.P. Future aspect of enzyme replacement therapy 11 lankisch P.G. (Ed.) Pancreatic enzymes in health and disease. -Berlin; Heideierg: Springer-Verlag, 1991. -P. 209 -214.
6. Roberts I.M. Enzyme therapy for malabsorbtion in exocrine pancreatic insufficiency
7. Pancreas. -1989. -NQ4. -P. 496 -503.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 223
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК