Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Хүн амын ундны ус, рашааны химийн найрлага чанарыг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Гомбосүрэн
 

 
Абстракт

Амьдралын үндэс нь ус юм. Усгүйгээр амьдрал цэцэглэх боломжгүй. Манай дэлхийн гадаргын 70,8 хувь буюу 361 тэрбум.км талбайг эзэлсэн 1482 сая км3 ус байдгийн зөвхөн 2,5 хувь нь цэнгэг цэвэр ус үлдэх 97,5 хувь нь далай тэнгэс нуур болон газрын доорхи эрдэсжсэн ус байдаг./3,11 /.
Хүн амыг унд-ахуйн чанартай усаар хүрэлцээтэй хангах, рашаан усыг зохистойгоор ашиглах байршилыг зев тогтоох үйл ажиллагаа нь, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн анхаарал татсан асуудал биш, төр, захиргаа, ОНБ-ын анхаарлыг татсан асуудлын нэг юм. / 3,10,11,/
Усны найрлага, чанар нь тухайн газар орныхоо хөрс, чулуулагийн онцлогоос хамааралтайгаар хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд, судлаачид тогтоосон байдаг. /6,8,9,12,/.
Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаатай холбоотойгоор ялангуяа хот, аймгийн төв, төвлөрсөн суурин газрын экологийн унаган төрх нь өөрчлөгдөн бохирлогдож, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл нэмэгдэх хандпагатай боллоо. Хот, сум, суурингууд бий болж өргөжиж байгаагийн дотроосхөдөөгийн хүн амын төвлөрлийн үндсэн нэгж нь аймаг, сумын төв болж байна. Алтай хотын усны хэрэгцээ 2001 оны төвшинд 12 л / сек буюу 1000 м3 ус хоног дутамд дутагдахыг    мэргэжлийн
байгууллага судлаачдаастогтоожээ. /7,1 0,11,13,14,/
Иймээс, эхний ээлжинд төв суурины хүн амыг унд ахуйн
хэрэгцээний чанар сайтай усаар хангах нь нэн шаардлагатай болсоор байна. Баруун бус нутгийн төвлөрсөн суурин газруудаас ундны усны чанарын хувьд хангалтгуй нь Говь-Алтай аймгийн төв, зарим сумууд юм.
Аптай хотын орчмын газрын дорхи усны чанар хангалтгүйг хэд хэдэн үндсэн шалтгаантай гэж судлаачид, эрдэмтэд үзсэн байна. 2,3,4,
1.    Ашиглалтын явцад усны хөдөлгөөн хурдасч, төв хэсгийн газрын хөрсөнд байгаа өгөршсөн боржин гнейс, гантигласан шохойн чулуу тэдгээрийн ан цав дахь өөрчлөлтөөс
2.    Алтай хотын төв районы дэвсгэрт тархсан чулуулгууд нь, ихэвчлэн газрын гадарга дээр ил гарч байгаа учраас органик бодис агуулсан хаягдал ус нэвчин орсноос
3.    Хур тундасны гаралтай уусгах чадвар сайтай ус нь дэвсгэрийн өгөршсөн шохойн чулууг уусгаснаас газар дорхи усны чанар найрлагыг өөрчлөн хувиргаж байгаа гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг юм.
4.    Манай аймгийн төвийн хүн амын ундаанд ашиглагдаж байгаа Харзат орчмын газрын доорхи усны найрлага, чанар цаашид өөрчлөгдөхгүй нэлээд удаан хугацаанд байх шинжүүд байна гэж зарим судлаачид үздэг /7,8,10,11 /.
Зорилго: Говь-Алтай аймгийн төв, хөдөөгийн хүн амын унд ахуйн ба рашаан усны химийн найрлага, чанарыг судлаж, ундааны уснаас шалтгаалж үүсэх, өвчин эмгэгийн түвшинг тогтоож, Алтайн уулархаг муж, Говийн их мужуудаар сумдыг ангилан картограмм зохиож практикт нэвтрүүлэ

зорилгыг агуулсан болно.

Зорилт

—Хүн амын ундны усны тархалт, химийн найрлагын дундажийг түвшингээр судлаж дүгнэх, сум, аймгийн Ундны усны өренхий хатуулаг, эрдэсжилт, кальци, магни, фтор, иодын агууламжийг тодорхойлох —Алтайн уулархаг ба Говийн их мужуудаар сумдыг ангилснаар, ундны усны 'макро, микро элементүүдыг харуулсан картограмм зохиож практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх, орон нутгийн рашааны химийн найрлагыг судлаж.цаашид ашиглах, арга боломжийг судпаж шийдвэрлүүлэх. Судалгааны арга

Судалгааны материалыг боловсруулахдаа, анагаах ухааны статистикийн үндсзн аргууд, тухайлбал, харьцангуй дундаж, корреляцийн коэффициентийг тодорхойлох пирсон болон Хи-квадратын арга, орчин үеийн компьютрийн аргуудыг ашиглалаа. Хүн амын ундны усны химийн найрлагыг
ерөнхий эрдэсжилт /мг/дмЗ/, хатуулагийн нийт хэмжээ/мг/экв/дмЗ/, кальци /мг/дмЗ/, магни /мг/дмЗ /, фтор мг/ дмЗ /, иод / мкг/дмЗ /, гэсэн үзүүлэлтээр судлан дундаж түвшинг тодорхойллоо.

Судалгааны материал, үр дүн Судалгаандаа, аймгийн төв, Алтай хот, 18 сумдын төвийн хүн амын ундны усны химийн найрлагыг 1980-2001 оны түвшингээр судалсны дотроос ундны усны чанарын 80%-ийг харуулж чадахуйц, ерөнхий хатуулаг, эрдэсжилт, кальци, магни, фтор, иодын агууламжийг аймгийн холбогдох химийн лаборатори, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн /НЭМХ/, химийн болон нян судлалын лаборатори, усны бодлогын хүрээлэнгийн /УБХ/, лабораторид шинжилсэн материалууд -аар судлав. Ундны усны найрлагын эрүүл мэндэд нөлөөлж болох үзүүлэлтийгсонгон авахад аймгийнхаа өвөрмөц онцлогийг харгалзан үзсэн юм

Хүснэгт No1.

Говь-Алтай аймгийн хүн амын ундны усны химийн найрлагын зарим дундаж үзүүлэлтүүд

Судалгаанд, усны 765 дээжинд тодорхойлсон 6 багц үзүүлэлт, нийт3131 шинжилгээний дүн, эрүүл мэндийн байдлыг тодорхойлох 14 үзүүлэлтийг СуМ) аймаг, газар зүйн мужаар судлав.     Сумдын нэрийг эхний үеэр тасалж ТОВЧЛОВ.

Хүснэгт № 2.

Говь-Алтай аймгийн хүн амын унд ахуйд ашиглагдаж байгаа /1980 2001 /

Ундны усны ерөнхий хэмжээг 1000 мг/дмЗ,-ээр. доодхэмжээг эрдэсжилтыг экологи эрүүл ахуйн 200 мг/дмЗ-ээр тогтоосон байдаг. талаас үнэлэхдээ, зөвшөөрөгдөх дээд
Хүснэгт № 3.

Сумдын ундны усны ерөнхий эрдэсжил

Нийт сумдын 89%-нь ерөнхий эрдэсжилтээр тохиромжтой усыг хэрэглэж байхад ,11,1 % нь, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ус хэрэглэж байна. Нийт сумдын 89 % нь, ерөнхий эрдэсжилтээр,
тохиромжтой усыг хэрэглэж байхад, 11,1% н ь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ус ууж байна. Ундны усны кальцийн агууламж нь 26,0-100 мг/дмЗ байх нь эрүүл ахуйн нормд тохирох бөгөөд 25 мг/дмЗ-аас бага, 10 мг/дмЗ-ээс их байвал тохирохгүй гэж үздэг. Хүн амын ундны усны магнийн агууламж нь хэвийн 3 сум буюу 16,7%, 15 сум буюу 83,3% нь 31,0 -аас их магнитай усыг ууж байхад, Алтайн уулархаг мужийн 10 сум, буюу 80%, говийн их мужийн 7 сум буюу 87,5%,-аас их агууламжтай усыг 1 сум нь хэвийн хэмжээний усыгууж байна. Фтор нь, 0,7-1,5мг нь тохиромтой байдаг Аймгийн хэмжээнд фторын агууламж дундажаар IM~ m 1 0,39-0,02 Мг/ДМЗ , Баянуулд 1 0,58 Мг/ДМ31 суманд хамгийн өндөр, Халиун 10,23 мг1 ДМЗ/, суманд хамгийн бага байна.

Иодын агууламж нийт сумдын 94:5%-д /Тонхилоос бусад хүн ам зохих хэмжээний иодтой усыг ундаанд хэрэглэж байна Хүн амын өвчлөлөөс, нийт өвчлөл, цусны эргэлтийн систем, IЦЭСӨ/, хоол боловсруулах, шээс бэлгийн эрхтний өвчнийгэмнэлгийн үйл ажиллагааны 1991-2001 оны материалаар судлан дундажийг

Хуснэгт № 4.
2004 оны 01 (21)
сумдаар гаргаснаас үзвэл, 1 суманд 10000 хүн дутмаас 4997-439,7 хүн өвчилсөн байна. Үүнийг өвчний ангиллаар үзвэл, ЦЭСӨ-еер 508-66,8, ХБЭӨ-өөр 5653.1-84,8, ШБЭӨ-өөр 413,7-146,7 хүн тус тусөвчилжээ.

2-рт. Говь-Алтай аймгийн хэмжээнд одоогоор бүрэн дүүрэн ашиглагдаагүй рашаан бүх сумд байдаг. Байгалийн бэлэн өгөөж рашаан, шаварыг эмчилгээ, сувилалын зориулалтаар ашиглах ажил хангалтгуй байгаа юм. Манай аймагт байгаа рашааны химийн найрлагыг Химийн хүрээлэнгийн доктор, дэд проф. Б.Аръяадагва, Оргил рашаан сувилалын доктор Намбар нартай хамтарч хийсэн буюу тэдний судалгаанаас үзэхэд манай аймгийн ихэнх рашаанууд нь, гидрокарбонат, сульфатын ион болон натри, калий, төмрийн II, III валенттай катион, цахиурын хүчил агуулсан рашаанууд байна.

Говь-Алтай аймгийн зарим рашааны химийн найрлага (Б.Аръяадагвын судалгаагаар)

Рашааны химийн найрлагаас үзэхэд уусмалын орчин хэвийн хэмжээнд байна. Гидрокарбонат Хлори Сульфатын ион харилцан адилгүй байна. Уст чацрангийн рашааны
химийн найрлагаас узэхэд Гидрокарбонат ион 158.6 Мл/г/ЭКВ байхад Кальц -6, 49.9, Магни 18.5 байгаагаас үзвэл химийн найрлагын хувьд чанартай сайн ус болохыг харуулж байна.
Чандмана сумд Найтаастын, Хужир сүүжийн, загастайн рашаанууд байхад Жаргалан сумын Хүнхэр зуслан, Халиун сумын Уст чацран, Хөхморьт сумад Аргалантын рашаанууд байдаг. Чандмана сумын Найтаастын рашаан нь, Чандмана уулын орой дээр байрласан нь рашааны үндсэн шаардлагаас зөрүү байгаа юм. Рашаан уулын орой дээр биш, бэл, ёроолоос нь гардаг жам жаягтай байдагтай зөрчилдөж байна. Цаашид нарийвчлан судлах нь зүйтэй гэж бид үзэж байна. Рашааныг ашиглахдаа, байршилыг буруу тогтоох явдал байдаг. Жишээ нь: Отгонтэнгэрийн рашааны гол нөөц болох толгодын орой дээр албан газар, амрагчдын болон бусад бүх барилагуудыг байршуулсан нь, рашааны найрлагыг өөрчлөх, бохирдуулах үндэслэлтэй байдгийг та бүхэн анзаарч, байгаа байхаа гэж бодож байна.
Эрүүл мэндэд үнэлж баршгүй өгөөжтэй орон нутгийн байгалийн хүчин зүйлүүдээс, рашаан, элс, шаварыг үе мөч, хоол боловсруулах, зүрх судас, шээс бэлэг, элэг цөсний өвчнийг эрүүлжүүлэх, илааршуулах, сувилах боломж дүүрэн байна. Орон нутгийн рашаан, хүхэрлэг шаврын найрлагыг
нарийвчлан судлаж, цаашид сувилалын журмаар орон нутагтаа ашиглах нөөц боломж асар их байгаа юмаа.
Дүгнэлт
1Аймгийн хэмжээнд ундны усны фторын хэмжээ зохимжит хэмжээнээс багассан, магни ихтэй / хүн амын 90,.%/ эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй усыг ууж байна.
2.    Сумдын дунджаар 1980-2001 андхүн амын ундны усны эрдэсжилт /866± 40,0 / мг/ дм3/, хатуулаг/ 5,83±.0,25 мг-экв/ дм3/, магни /41,2+3, 7 мг/ дм3/, кальци /58,7±4,2 мг/ дм3/, фтор / 0,39±0,02 мг/дм3/, иод /6,3±0,78 мкг/ дм3байна.
3.    Говь-Алтай аймгийн хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн байдалд ундны усны хүчин зүйл эерэг, сөргөөр нөлөөлдөг болохыг статистикийн давамгайлах    нөлөөллийг тодорхойлох факторын болон дисперес-регрессийн анализаар батлагдажбайна.
4.    Аймгийн хэмжээнд байгаа рашаан,шаварын нөөц, химийн найрлагыг холбогдох шинжлэх ухааны байгууллагатай хамтарч, цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж бид үзэж байна.
 

Ном зүй

1. Акуловк .И.Мазаев, В.Т.Королев, А.А.идр. Принципынового государственногостандрата\" Источники централизованного хозяйственно -питьевого водоснабжения\" // Гигиена и санитария.-1996-No 3 С. 7-10.
2. Алтай хотын хэрэгцээний усны нөөцийг батлах тухай. БНМАУ-ын СНЗ-ийн дэргэдэх усны ашигт малтмалын нөөцийн комиссын тогтоол. УБ. 1984. No 01 -Х1 -2.
3. Алтай хотын ундааны усны чанар хангамжийн асуудлаар хийсэн уулзалт ярилцлагын дэлгэрэнгүй тэмдэглэл.Алтай, 1990.11.23.
4. Алтай хотын ундааны усны чанар, хангамжийн асуудлаар Эрүүл ахуй нян судлалын улсын институтийн эрдмийн зөвлөлийн хурлын проткол. УБ,-1991. No 2.
5. Алябьев, Г.А. Марганец в организме человека Труды конференции.г. Улан-Үдэ. 1963. С. 11-22.
6. ББанзар Ё.Алтай хотын ундааны усны чанар хангамжийн асуудлаар ШУА-ийн химийн хүрээлэн. ЭАХНСУИ-ийн эрүүл ахуйн сектор, НМУ-ний үйлдвэрлэл шинжилгээний институтийн хамтарсан хурал. Алтай. 1990. Х.5-6.
7 Баттөмөр Р. Баднагарав Д.Гуулингийн Цагаан тохойн хэсэгт 1993 онд явуулсан газрын доорхи усны эрэл хайгуулын ур дүнгийн тайлангийн товч танилцуулга. Алтай. 1995 X. 25-27
8. Галиев М. Н. Методическое прием установления по малым выборкам связи между качеством водоснабжения и заболеваемостью населения. Материалы всесоюзной научной конференции. Санкт-Петербург 2-4 июня 1992. С. 92-95.
9 Гомбосүрэн.Д. Ундны усны химийн найрлагын зарим элементийг судласан нь: Монголын анагаах ухаан.-УБ,1996 No 4. X. 18-19.
10. Гомбосүрэн.Д.Говь-Алтай аймгийн хүн амын эрүүл мэнд, усны хүчин зүйлийн эрүүл ахуйн үнэлгээ. Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 1998. х. 14-118.
11. Гомбосүрэн, Д.Цэцэгмаа. А. Энхболд, Усуда И. Тунзалаг Б. Ус эрүүл мэнд Япон улсын хамтын ажиллагааны агентлаг Монгол улсын Говь-Алтай аймгийн Алтай хотын газрын доорхи усыг ашиглан хөгжүүлэх төсөл. 1997-1998. УБ.
12. Кошелев, Н.Ф. Осипов.В.М. КузьминД.И.Гигиена водоснабжения воискучебной пособие СПБ., 1991- 243. С„
13. Кошелов Н.Ф. Захарченко М.П. Галушко В.В. Здоровье как целевая и конечная компонента качества жизни и способы измерения его величины //Материалы всесоюзной научной конференции. Санкт-Петербург. 2-4 ИЮНЯ. 1992. С. 30-32.
14. Лувсандорж. Рациольные методы эксплуатации подземных вод в условиях МНР, Дисс.канд.био.Наук.Будапешт. 1978. 11 О с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1396
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК