Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Хэт авиан шинжилгээний хэрэгцээ заалтын хэрэгжилтийн байдалд хийсэн зарим судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Дэлгэрхангай

 
Абстракт

1.    Зорилго: Хэт авиан шинжилгээний хэрэгцээ, заалтын хэрэгжилтийг судлаж тогтоох
2.    Зорилтууд:
1.    Хэт авиан шинжилгээний хэрэгцээг тогтоох
2.Хэт    авиан оношлогооны заалтыг тогтоох.
3.    Судалгааны ажлын үндэслэл:
А.Оношлогооны орчин үеийн аппарат багаж хэрэгслийн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсч байгаа 2. Хэт авиан оношлогоо нь оношлох чадвар өндөр, өвчтөнд зовиур бэрхшээлгүй, хоргүй чанараараа эмч мэргэжилтэн төдийгүй өвчтөн хүмүүсийг хэт шүтэх хандлагатай болгосноос заалтыг тодотгох шаардлагатай болсон.
4.    Судалгааны арга: Хэт авиан оношлогооны кабинетаар 1999 онд үзүүлэгсдийг    амбулатори, стационараар, төв хөдөөгөөр, шинжилгээнд өвчтөн илгээсэн эмч нарыг мэргэжлээр нь өвчний байдлаар нь судлав.
Судалгаанд 5834 хүн хамрагдав. Нийт хүмүүсийн 58% нь амбула-ториор,42% н ь стационараар үйлчлүүлсэн байв. Судалгаанд хамрагдагсдын 62,6% нь хөдөө сумдаас ирсэн. 37,4 % нь аймгийн төвийн хүмүүс байв.
Амбулаториор шинжилгээнд өвчтөн илгээж буй эмч нарыг мэргэжлээр нь авч үзвэл дотор 45,7%, өрхийн хэсэг 15,6%, эмэгтэйчүүдийн эмч нар 4,2%-ийг эзэлж байв. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсэдээс шинжилгээнд ируулсэн өвчтнүүдийг тасгаар нь авч үзвэл: дотор- /673/ 43% нь, төрөх
эмэгтэйчүүдийн тасгаас /268/ 17% нь, мэс заслын тасгаас /243/ 15,5%,    « хүүхдийн тасгаас /171 /0,9%, бусад сүрьеэ, халдварт, мэдрэл . сэтгэл мэдрэл, хүлээн авах тасгуудаас /216/ 13,8%-ийг нь эзэлж байв.
Шинжилгээнд    ирүүлсэн хүмүүсийг өвчний назологоор нь авч үзвэл: элэгний өвчин 24,4%ийг цөс цөсний замын өвчин 30,2%-ийг нойр булчирхайн өвчин 6,1%-ийг, бөөрний өвчин 12,4%-ийг, эмэгтэйчүүдийн өвчин 7,2%-ийг, жирэмслэлттэй холбоотой эмгэг 5,1 %, бусад 14,8%-ийг тус тус эзэлж байна. Нийт судалгаанд хамрагдсан хүмүсийн 42.9% нь хавсарсан өвчтэй байв 5. Дүгнэлт:
1.    Амбулаториор эмчлүүлэгсдийн 82%-ийг нь /дотор 45,7%, эмэгтэйчдийн эмч нар 20,7%, өрхийн хэсгийн эмч нар 15,6%/ нь дотор, эмэгтэйчүүд, өрхиин хэсгийн эмч нар эзэлж байгаа нь хэт авиан оношлогоо нь дээрх мэргэжлийн эмч нарын хамгийн өргөн дэлгэр ашигладаг шинжилгээ болж чадлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 43%-ийг дотор, 17%-ийг төрөх эмэгтэйчүүдийн, 15,5%-ийгbнь мэс заслЫн тасгаас ирж үзүүлсэн    t байна.
2.    Онош тогтоосон өвчнийг эрхтэн системийн байдлаар нь авч үзэхэд: Элэгний өвчин 24,4%-д, цөсний өвчин 30,2%-д, бөөрний өвчин 12,4%-д нь илэрч хамгийн эхний байранд орж байгаа нь хөдөө орон нутагт элэг цөс, бөөрний өвчнийг оношлох үндсэн оношлогооны аргын нэг нь хэт авиан оношлогооны арга
 

болжээ.
3.1999 онд аймгийн нийтхүн амын 6,4% нь /5834/ хэт авиан шинжилгээ хийлгэжээ. 7 хоногт 5 өдөр , өдөрт 5 цаг, жилд /11 сард / 220 хоног, 110Оцаг ажиллаж 5834 хунд хэм авиан шинжилгээ хийсэн н ь өдөрт дунджаар 26,5 хүн, цагт 5,3 хун узэж 1 евчтенд 11 минутзарцуулж байгаа нь ЭМЯ-ы сайдын тушаалаар батласан цагийн үзлэгийн норма-тивээс 2,3-3,2 дахин бага хугацаа зарцуулсан байна. Энэ нь үзлэг ииинжилгээний чанарт муугаар нөлөөлж заалтаа баримтлахгуй шаардлага багатай өвчтнийг шинжилгээнд олноор нь ирүүлж аппарат техник, шинжилгээнд хэт шутэж байгааг харуулж байна. Иймд хэтавиан шинжилгээнд өвчтөн илгээх заалтыг баримталж ажиллах шаардлагатай байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 412
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК