Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (021) 2004.No1(021)
Хеликобактерийн халдварын орчин үеийн оношлогоо эмчилгээний баримтлал
( Судалгааны өгүүлэл )

Б. Оюунцэцэг, Цэрмаа

 
Абстракт

1983 онд анх Австралийн судлаач Marshall В, Warren J нар хеликобактерийг нээж байсан үеийг бодвол даруй 20 гаруй жил болж байна. Энэ түүхэн үеийн хугацаанд маш олон орны эрдэмтэд судалсаар эдүгээ хеликабактерийн генийн дэс дарааллыг тайлаад байна (1). Хеликобактерийн геномийн бүтэц багатай, ойролцоогоор 1,667,876 буюу 1.7 мегабайт хэсгээс тогтдог нь тодорхойлогдоод байна.
Европын Хеликобактер пилори судлалын группын (ЕХПСГ) 2000 онд Голландын Маастрихтхотноо хуралдаж Хеликобактерийн халдварын үед баримтлах зөвшилцлийг гаргасан. Энэ хуралд    олон    улсын гастроэнтерологчдын нийгэмлэг, мэргэжилтнүүд, экспертүүд оролцож Хеликабактерийн орчин үеийн үзэл баримтлал авах арга хэмжээний
талаар баримт бичиг боловсруулсан. Хэнийг эмчлэх вэ
3 түвшинд эмчлэх заалт гаргасан
1.    Шууд эмчлэх заалт
2.    Байж болох заалт
3.    Тодорхой бус заалт
Эдгээр зөвшилцөл нь шинжлэх ухааны 5 түвшингийн нотолгоонд суурилж хийгдсэн.
1-    Сайн зохион байгуулсан хяналтын бүлэгтэй харьцуулсан туршилт
2-    Санамсаргүй түүвэрлэлтийн аргаар эсвэл тохиолдолд суурилсан туршилт
3-    Эмнэл зүйн тохиолдол, шууд бус туршилт
4-    Клиникийн туршилт
5-    Дүгнэлт өгөхөд хангалтгүй тур_лпт

Ходоодны хавдар бол нийтийн эрүүл мэндийн гол асуудал юм.
Яаж эмчлэх вэ
Эхний шатны эмчилгээ
■    Омепразол өдөрт 20 мг х 2 удаа + кларитромицин 500 мг х 2 удаа + Амоксициллин 1000 мг х 2 удаа эсвэл метронидазол 500 мг х 2 удаа
Уух хугацаа доод тал нь 7 хоног
Үр дүнгүй бол
Хоердох шатны эмчилгээ
■    Омепразол өдөрт 2 удаа + Денол (висмут субсалицилат) 120 мг х4 удаа - метронидазол 500 мг х 2 удаа + тетраицклин 500 мг х 2 удаа
Уух хугацаа доод тал нь 7 хоног
■    Денол таарахгүй бол омепразол хэрэглэж болно.
•    45 түүнээс дээш настай удаан хугацааны биж шинж илэрсэн
•    Үрэвслийн эсрэг стероид бус эм удаан хугацаагаар хэрэглэгчдэд Ходоодны хавдартай өвчтөний гэр бүлийнхэнд Hp илрүүлэх тест хийж, эмчлэх шаардлагатай.
•    Hp халдварыг амьсгалын уреазын сорил эсвэл өтгөнд антиген илрүүлэх шинжилгээгээр илрүүлэх боломжтой.
•    Hp халдварийн устсан эсэхийг аль болох инвазив бус аргаар амьсгалын сорил болон дурангаар биопси авч шалгадаг.
•    Дээд гэдэсний шархлаа хүндрээгүй тохиолдолд Hp устгах курс эмчилгээний дараа шүүрлийн эсрэг эмчилгээ хийх шаардлагагүй.
•    Дөрвөлсөн эмчилгээг эмнэлгийн анхан шатны байгууллагад хийгээд үр дүнгүй үед нарийн мэргэжлийн эмч рүү явуулах
•Hp устгах эмчилгээг хоол боловсруулах замын бусад эмгэгийн үед хийх хэрэггүйНийтийн эрүүл мэндийн анхааралд
•    Шархлаа өвчтэй хүнийг илрүүлээд эмчлэх шаардлагатай.
•    Кларитромицин хэрэглэснээс хойш эмчилгээнд тэсвэртэй байх явдал багассан.
•    Hp ходоодны хавдрын (кардийн бус) шалтгаант хүчин зүйл болох нь тогтоогдсон хэдий ч бага хувьд тохиолддог.
•    Шинж тэмдэг илрээгүй нийт хүн амд Hp халдварыг илрүүлэх шаардлагагүй.


 

Ном зүй

1. Current concepts in the management of Helicobacter pylori infretion. The Maastricht 2-2000 Consensus Report. European Helicobacter Pylori Study Group. 21-22 September 20.00.
2. The Helicobafter pylori Genome — |Vew Insights into Pathogenesis and Therapeutics. NEJM. 1998; 12(338):832-3$
3. The host inflammatory response to H.pylori. Eur J Gastroenterol Hepatol. 1998;10(1):S3-S7, S9-S13, S16-19.
4. Инфекция Hp. Эпидемиолгия, диагностика u метопы лечения.
5. Исаков В. А., Щербаков П. П. Предложения по использованию рекомендаций второго Маастрихтского соглашения по эрадикации Helicobacter pylori. Российская группа по изучению Helicobacter pylori. 2001
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 843
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК