Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн зарим үзүүлэлтээс
( Судалгааны өгүүлэл )

Ц. Сарантуяа1 , Г. Энхдолгор1'
 

1.ЭМШУИС. АУ-ны доктор, дэд проф

 
Абстракт

Chronophysiological results of the ambulatory 24-hours pH metry among Mongolians: We present the biorhythmological analysis of intraluminal acidity of the oesophagus and the stomach among 29 healthy mongolians. Daily average of oesophageal pH metry in healthy adults was 6.0 ±1.6. The value of the basal gastric secretion was 1.5 ± 0.2. Also parameters of gastric pH-metry in fasting most of incidients sowed the hypersecretion. The cause of daily hyposecretion was bile reflux, that was obtained commonly from 3:00 to 9:00 by 1-3 hours duration.
 

Биемахбодын үйл ажиллагааны системийн үндэс нь хэмнэл бүхий чанар юм. Хүний биемахбодын үйл ажиллагаа. дасан зохицлын төлөв байдлыг физиологийн үзэгдлийн хронобиологийн хэвийн байдлыг үндэслэн үнэлэх нь биеийн байдпыг өвчин үүсэхээс өмнө танихад үр өгөөжтэй. Хэвийн байдап нь биеийн үйл ажиллагаа, амьдралын үндсэн хэмжигдхүүнийг хамгийн зохистой хэмжээнд барьж байдаг физиологийн үйл явцын хэлбэлзэл болно. Эдүүгээ дэлхий дахинаа биологи, анаагах ухааны эрдэмтэд экологийн янз бүрийн бүсийн хүний 300 гаруй үзүүлэлтийн хоногийн хэмнэлийн хэвийн байдлыг илрүүлээд байна. Улаанхоолойн хөндийн хүчиллэгорчин өөрчлөгдөх, ходоодны хүчиллэг шүүрэл ялгарах үйл ажиллагааны биохэмнэлийн хэвийн байдлыг мэдэх нь тухайн эрхтний үйл ажиллагаанд бүрэн төгс дүгнэлт өгөх ач холбогдолтой.
Судалгааны зорилго Улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн хэвийн байдлыг илтгэх зарим тоон үзүүүлэлтийг монгол хүнд тодорхойлох зорилготой.
Судалгааны зорилт
Улаан хоолойн хөндийн рН үзүүлэлт ба ходоодны хүчиллэг шүүрэл ялгаралтын хоногийн хэмнэлииг судлах, тэдгээр эрхтний    хронофизиологийн үзүүлэлтэнд эмнэл зүйн үнэлгээ өгөх зорилт дэвшүүлсэн.
Судалгааны материал, арга зүй рН метрийн багажаар (Гастроскан-24, Исток, Москва) ЭМШУИС-ын Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тэнхимийн харьяа шинжилгээний кабинетд эрүүл 29 сайн дурын шинжпүүлэгчдэд (эрэгтэй 13, эмэгтэй 16, дундаж нас 21.5) шинжилгээг хийсэн. рН метрийн шинжилгээ үргэлжилсэн дундаж хугацаа 22 цаг 10 мин. Шинжилгээний явцад шинжлүүлэгч өөрийн ажил албыг хэвийн үргэлжлүүлж, ердийн дэглэмтэй байсан.
Төгсгөл хэсэгт 12 см зайтай дараалан байрласан 3 электрод бүхий нарийн гуурсыг хамраар оруулан, 3 дах электродыг улаан хоолойн доод хуниаснаас дээш 5 смт тохируулан байрлуулна (электродын байрлалыг рентген, эсвэл ацидометр багажийн заалтаар хянана). Шинжлүүлэгч нь хооллох, унтах, хэвтэх бүртээ ацидометр багаж дээрх зохих товчийг дарж тэмдэглэл оруулна. Шинжилгээ дуусмагц гуурс болон ацидометр багажийг шинжлүүлэгчээс авч, багажийг компьютерт холбон, мэдээллийг хуулж авсаны дараа график зураглал, бичлэгт зохих стандартын дагуу үнэлэлт хийнэ.

Хронобиологийн олон хэмжээст дүн шинжилгээний өгөгдлийг задлан шинжлэх аргаар улаан хоолой, ходоодны үйл ажиллагаанд статистика боловсруулалт хийсэн. Хэмнэлийн нэг үе нь 24 цаг орчим хугацаанд үргэлжлэх хоногийн хэмнэлд (Халберг, Рейнберг нарын ангилал) хамаарна. Хоногийн хэмнэлийг 00:00-6:00 цаг (шөнө), 6:00-12:00 цаг (өглөө), 12:00-18:00 цаг (өдөр), 18:00-24:00(орой) гэж 4 хэсэгт (В.П.Латенков, Г.Д.Губин) судалсан.

Судалгааны үр дүн, хэлцэмж

1. Улаан хоолойн хөндийн рН үзүүлэлт ба ходоодны хүчиллэг шүүрлийн хоногийн хэмнэлийн үзүүлэлтүүд Улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны хоногийн хэмнэлийг цаг бүрээр гаргасан бөгөөд цаг тутмын рН дээд, доод, дундаж үзүүлэлтийн дундаж хэмжигдхүүн, тэдгээрийн хоногийн хөдлөл зүйг тогтоосон (зураг1). Улаан хоолойн доод хуниаснаас дээш 5смт хийсэн электродын хэмжилтээр хоногийн туршид хүчиллэг үзүүлэлтийн дундаж рН 6.0 ± 1.6 буюу сул шүлтлэг, дээд хязгаар нь сул шүлтлэг рН 6.5±1.5, доод хязгаар нь 3.5±0.9 хүчиллэг орчинтой байлаа.
Хоногийн 24 цагийн хуваарьт улаан хоолойн хөндийн хүчиллэгийн дээд хэмжээ нь 7:00 цагт шүлтлэг болж, доод хэмжээ нь 22:00 цагт хүчиллэг болж байсан нь үнэн магадлалтай байлаа (р<0.001). Ийнхүү хоногийн хэмнэлээс харахад улаан хоолойн рН орчин шүлтлэг ба хүчиллзг орчинд хэлбэлзэх нь ердийн үзэгдэл байв. Ходоодны шүүсний хүчиллэг урвал нь түүний найрлаганд байх давсны хүчлийн агууламж, нэгэн зэрэг ажиллаж буй хучаас эсийн тооны өөрчлөлт, давсны хүчлийн шүлтээр саармагжих байдлаас хамаардаг. Ходоодны цэвэр шүүсний рН 0.9-1.5 байдаг.

Эрүүл хүний ходоодны шүүрлийн хоногийн хэмнэлийн дундаж үзүүлэлт 2.9±0.7, доод үзүүэлт 2.2±0.5, дээд хязгаар нь 4.8±1.5 байгаа явдал нь хүчиллэг сул байгааг харуулна. Ходоодны хүчиллэг шүүрлийн хоногийн хэмнэлийн хөдлөл зүйг 24 цагийн хуваарьт цаг тутмаар авч үзэхэд ходоодны хүчиллэг буурах буюу шүлтших нь 6:00 - 7:00 цагт, хүчил ялгаралт ихэсч байгаа үе нь 2:00, 10:00 цагт ажиглагдах нь үнэн магадлалтай байлаа (р<0.001

Улаан хоолой, ходоодны рН үзүүлэлтийн хоногийн хэы - эг.-йн дундаж хөдлөл зүй

зураг 1

2. Улаан хоолой, ходоодны хронофизиологийн үзүүлэлтэнд эмнэл зүйн үнэлгээ өгөх н ь Судалгааны явцад улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн үзүүлэлтийн эмнэл зүйн хэрэглээг тогтоох нь ажлын сонирхолтой хэсэг байлаа. Олон улсын гастроэнтерологи эмч нарын баримталдаг эмгэг сөргөөг илтгэх De Meester -ийн үзүүлэлтийг монгол хүмүүст харьцуулан үзэхэд эмгэг сөргөөний зааг үзүүлэлт ихээхэн доогуур илэрч байна (хүснэгт 1). Монгол хүмүүст шүлтлэг сөргөө харьцангуй цөөн удаа боловч удаан хугацаагаар үргэлжилж байгаа нь харагдсан.

Улаан хоолойн хөндийн рН байдал ба эмнэл зүйн үзүүлэлт
Хүснэгт 1

Ходоодны хүчил ялгаруулах үйл ажиллагаанд эмнэл зүйн талаас хүчиллэг шүүрэл хэвийн (рН1.6-2.0), шүүрэл ихэссэн (рН<1.5), шүүрэл багассан (рН>2.0) гэж үнэлэлт өгдөг. Өлөн үеийн хүчиллэг шүүрэл ялгаралтыг үнэлэх уг жишгийн дагуу бид эрүүл хүмүүсийн өлөн үеийн хүчиллэг шүүрлийн байдалд судалгаа хийсэн. Өлөн үеийн шүүрэл гэдэг нь өглөө боссоны дараах, өлөн үед буюу 8:00-9:00 цагийн хоорондох, ходоодны их бие хэсэгт байрласан электродын заалт тогтворжсон 45 минутийн туршид хийсэн бичлэгийн сүүлийн 10 минутийн рН үзүүлэлтийн дунджийг хэлнэ. Ийнхүү өлөн үед давсны хүчлийн шүүрлийн дундаж хэмжээ ходоодны их бие хэсэгт хийсэн хэмжилтээр 1.5±0.2 байсан(хүснэгт 2). Шинжлүүлэгчдийн 62.0% (18 хүн) -д ходоодны шүүрэл ихсэлт (рН<1.5 буюу дундаж рН 0.9±0.5), 20.6% (6)- д ходоодны шүүрэл багасалт (рН>1.5 буюу дундаж рН 3.5+0.9) илэрсэн. Энэ нь монгол эрүүл хүмүүсийн ихэнхид нь өлөн үеийн хүчиллэг шүүрэл их байдгийг харуулж байна.

Ходоодны өлөн үеийн шүүрлийн байдал (ходоодны их бие хэсэгт хийсэн хэмжилтээр )
Хүснэгт 2

Шинжлүүлэгчдэд 24 цагийн 44.0% (9цаг45 минут) -д хүчил ихсэлт, 41.3%-д (9цаг 10 мин) хүчил бууралт, 14.7%д (Зцаг 15 мин) хүчиллэг шүүрэл хэвийн байдал ажиглагдсан. Ходоодны хүчиллэг шүүрэл багасч буй явдал нь цөсний сөргөөтэй холбоотой байлаа. Цөсний сөргөө нь шинжлүлэгчдийн дунд нийтлэг тааралдаж ( 68.9% буюу 20 хүн), 1-3 цагаар үргэлжлэн, гол төлөв 3:00- 9:00 цагийн хооронд ажиглагдсан.
Дүгнэлт, хэлцэмж
20-35 насны эрүүл хүмүүсийн улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны    биохэмнэлийн судалгааны зарим үзүүлэлт нь бидэнд эдгээр насны хүмүүсийн биохэмнэлийн хэвийн байдлын тухай төсөөлөл өгч байна.
Улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн хэвийн байдал

Хүснэгт 3

 


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 820
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК