Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Сургалтын процессыг Нийгмийн Эрүүл Мэндийн бодлоготой уялдуулах нь
( Судалгааны өгүүлэл )

Н.Ариунболд

 
Абстракт

Сургалтын процесст нөлөөлөх нэг томоохон хүчин зүйл бол суралцагсдын эрүүл мэндийн оайдал болон тэдний сургалт-хүмүүжлийн ажлын дэглэмийн хоорондох зохицол юм. Судалгаанаас үзэхэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн багахан хувь нь эрүүл, харин нилээдгүй хэсэг нь хэд хэдэн төрлийн архаг өвчлөлтэй байсан байна. Энэхүү сэтгэл эмзэглүүлэм үзүүлэлт, биднии хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, өсвөр үеийнхэний эрүүл мэндийн таагүй байдал боловсролын дараах шатны байгууллагад цааш цаашдаа улам нэмэгдэх хандлагатай нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Дээр өгүүлсэн нөхцөл байдал сургалтын агуулга багтаамж ихтэй, ачаалал өндөр, сургалтын процессыг хэтэрхий эрчимжүүлсэн, сургалтын орчны эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн, эмнэлгийн үзлэг, үйлчилгээний чанар хангалтгүй, зүй зохистой хооллолтын зарчим алдагдсан зэрэг олон зөрчил дутагдлаас хамаарч байна.

Суралцагсдын эрүүл мэндийн зохист бус байдал тэдний бие мах бодь, оюуны хөгжил, зан харьцаанд төдийгүй сургалтын үр дүнд муугаар нөлөөлж хүндрэл бэрхшээл учруулах гол шалтгаан болдог. Мөн эрүүл мэндийн зохист байдал алдагдахад сургалтын оновчтой бус зохион байгуулалт, үйл ажиллагаа багагүй нөлөө үзүүлж байна. Суралцагсдын бие сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлийн нэг бол хичээлийн явц юм. Эрүүлжүүлэх үр дүнтэй ажил зохион байгуулж амжилт олоход урт удаан хугацаа, цогц арга хэмжээ, санхүүгийн боломж шаардлагатай. Гэсэн хэдий ч эрүүл аж төрөх ёсны (валеология) аргаар сургалтын байгууллагууд нэмэгдэл зардал гаргахгүйгээр сургуулийн болон сургалтын үйл ажиллагааг оновчтой болгох боломж байна.

Валеология буюу эрүүл аж төрөх ёс fvaleo" хэмээх латин үгнээс гаралтай "эрүүл байх" гэсэн утгатай) гэдэг нь хувь хүний ирээдүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн иж бүрэн нэгдмэл цогц шинжлэх ухаан юм. Валеолог нь генетик, биохими, биофизик, физиолог, морфолог, сэтгэл
зүи, ниигмиин шинжлэх ухааны арга зүи, хандлагуудыг хувь хүний эрүүл мэндийг хамгаалахад ашигладаг. Эрүүл ажтөрөх ёсны судлах зүйл нь хүний эрүүл мэндийн динамик болон төлөвшилтиин технологи юм. Энэхүү технологи организмийн үйл ажиллагааны эмгэгийг бус бие организмийн тогтолцооны тогтсон үйл ажиллагааг хангахад чиглэгддэг. Эрүүл мэндийн хөтөлбөрийн технологи суралцагсдын нас биений онцлогтой уялдсан организмын үйл ажиллагааны хамгийн таатай нөхцөл бүрдүүлдэх ёстой.

Эрүүл мэнд ба өвчин гэсэн ухагдахууныг харьцуулан авч үзэхэд валеологийн судлах зүйл илүүтодорхой байх болно. Эдгээр ойлголтуудыг өөр хооронд нь салган тодорхойлолт өгөх боломжгүй. Одон эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн тухай ойлголтыг хэвийн хэм хэмжээ (норма) гэсэн ойлголттой адилтган авч үзсэн байдаг. Эрдэмтэн судлаач Лосев: "Эрүүл мэнд гэдэг бол организмын хэвийн байдал" гэж үзжээ(1995). Өөрөөр хэлбэл эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хэвийн хэм хэмжээ юм. Гэхдээ хэвийн хэм хэмжээний цогц нь цаашдааүргэлж эрүүл мэндэд нийцдэггүй. Суралцагсдын сэтглийн хөөрлийн түвшин болон сэтгэц физиологийг ачааллыг бууруулахад чиглэгдсэн хичээл сургалтын хамгийн таатай нөхцөл бий болгох, сургалтын процесст эрүүл аж төрөх ёсны хяналт зохицуулалтыг (валеологический мониторинг) сургалтын байгууллагуудад бий болгох шаардлагатай. Эрүүл аж төрөх ёсны талаар ухуулга, сурталчилгаа, эрүүл мэнд гэгээрлийн ажил , яриа таниулга, биеийн тамир чийрэгжүүлэлтийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулснаар суралцагсдын эрүүл мэндийн нөхцлийг өөрчилж болох юм. Эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох хэлбэрүүд дээр өгөгдсөний дагуу байж болохоос гадна үнэлгээг суралцагсдын эзэмшсэн мэдлэг туүний багтаамжаар хязгаарлахгүигээр эрүүл аж төрөх ёс судлаачид, сэтгэл зүйчид, эмч , багш, сурган хүмүүжүүлэгчдийн судалгаа шинжилгээний үр дүнгээр тооцвол зохино.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 216
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК