Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Улаанбаатар хотын шүүх эмнэлгийн магадлах товчооны зарим үзүүлэлтийн хандлага
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

Сүүлийн жилүүдэд тус улсад осол гэмтэл, зам тээврийн ослын улмаас нас барах, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдол ихсэх хандлагатай гэж судлаачид үзэж байна.Осол гэмтэл хүн амын нас баралтын шалтгааны дотор 1990 онд 5-р байр,1995 онд 4-р байр, 2000 онд 3-рт орж тохиолдлын тоо улам өсөж байна /1/.

ХӨСҮТөвийн тандалт судалгаа прогнозчлолын багаас 2003 онд нийт 20 гаруй халдварт өвчний хандлагыг аймгийн түвшинд гаргасан нь эдгээр өвчнүүдтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой болжээ / 5.6/.

Тус төвөөс халдварт өвчний хандлагыг гарагсан аргачлал, үр дүнд үндэслэн халдваргүй өвчний хандлагыг гаргах оролдлого хийж байна.

Нарны идэвхжлийн нөлөө нь хүний анхаарал болгоомж. төв мэдрэлийн систем, сэтгэцэд нөлөөлдгийг тогтоосон байдаг 3.7 Шүүх эмнэлэгт бүртгэгдсэн автын осол гэмтэл 4,4 жил, хурц мохоо зүйл 5-11, дүүжлэлт 6-11 жилийн хэмнэлтэй нас барагсдын хэмнэлтэй гэж үзжээ /2 /.

Судалгааны зорилго:

Бид Улаанбаатар хотын шүүх эмнэлэг магадлах товчооны зарим үзүүүлэлтүүдийг 2005 он хүртэлх ойрын жилийн прогноз гаргах зорилго тавив.

Судалгааны материал, арга зүй:

Шүүх эмнэлгийн магадлах товчооны автын осол гэмтэл, нас баралт, зүрх судас, ир мохоо зүйлээр хөнөөгдсөн, бусад төрлийн нас баралт зэрэг 5 төрлийн үзүүлэлтийн хандлагыг 1993-2002 оны хоорондох бодит тоогоор авч хугацаан цувааны Mini tab
программаар 2005 он хүртлэх хандлагыг тодорхойлов.
 

Судалгааны үр дүн:

Шүүх эмнэлгийн магадлах товчооны автын осол гэмтэл 2003/924.7/ , 2004 /960/, 2005 он 1085.5, автын осол гэмтэлийн нас баралт 2003 онд /14.7/ , 2004 онд /138.9/, 2005 онд /157,5/, зүрх судасны нас баралт 2003 онд 134.7, 2004 онд 114.4, 2005 онд 143.7 бусад төрлийн нас баралт 2003 онд 43, 2004 онд 23, ир, мохоо зүйлээр хөнөөгдсөн нас баралт 2003 онд 208, 2004 онд 212, 2005 онд 213 болж болзошгүй гэж үзэв

/ Хүснэгт 1/.

Амиа хорлох, гэнэтийн нас баралт, автын осол эндэгдлийн шалтгааныг судлаачид нарны идэвхжил, соронзон шуурга. дэлхий тэнхлэгээр эргэх хугаааатай холбон судалх тодорхой үр дүнд хүрч байжээ ^ухайлбаг 1Э- зууны төгсгөл 20-р зуунь эхээр Москва мужид хүүхдийн -ас барал" 5-6 жилийн хэмнэлтэй буйг П.И.Куркин, нарны толбо томрох, нарны төв хэсгээр өнгөрөх үед гэнэтийн нас баралт ихсэж буйг Швецарын эрдэмтэн Киндлиманн /1910/, нас баралт нарны идэвхжил холбоотойг А.Л. Чижевский / 1915 он/, Фором, Сарду, Валло/1922 он/ , Моррели /1928 он /, соронзон шуурга, дэлхий тэнхлэгээр эргэх хугацаатай амиа хорлох, мэдрэлийн эмгэг сэдрэх байдлыг Т ба Д. Дюлль /1928-1932 он/, [7.8], нар судалсан нь нас баралтад байгаль, нийгмийн олон шалтгаан нөлөөтэй, энэ чиглэлийн судалгааг манай улсад анхаарч ойрын болон хэтийн хандлага хөтөлбөрт тусгэх нь ач холбогдолтой байна.

Дүгнэлт: 2005 он хүртэл Үлаанбаатар хотод автын осол гэмтэл, түүний нас баралт мен зүрх судасны өвчний нас баралт ихсэх, бусад төрлийн нас баралт буурах хандлагатай байна.
 

Ном зүй

1.Батжаргал Ж. Энхтуяа. Л Цэгмид. С. Улаанбаатар хотын осол гэмтлийн судалгаа, Эрүүл ахуй халдвар судлалын алба 70 /онол практикийн бага хурлын материал,107- р тал 2.Энхбаатар.Л, Санжаадорж. И, Зоригт.Н. Нарны толбоны өөрчлөлт нас баралтанд нөлөөлөх нь, 1994 онд АУИС-ын багш нарын эрдэм шинжилгээний хуралд тависан илтгэл З.Дружинин.ИЛ. Солнце ритм прогноз, 1974 год 4.Энхбаатар.Л, Санжаадорж . И, Сонирхолтой хэмнэл

1993 он Ил товчоо сонин 5.Энхбаатар Л., Ариунтуяа О. [2003] Трихомониаз өвчний 10 жилийн хандлагын асуудалд. Биотехнологи, молекулбиологийн өнөөгийн тулгамдсан асуудлууд» сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 57-58 тал 6. Энхбаатар Л, [2003] «Тенденция заболеваемости туберкулёзом до 2010 года в Монголий» Состояние элидмиологии туберкулёза в приграничных районах территорий Монголий и России /Материалы международной конференций 20 октябре 2003 года, Г.Сүхэ-батор, Монголий Чижевкий.А.Л. [1979] Земное эхо солнечных бурь, Москва 269-322 стр
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 355
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК