Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Монгол Улсын хэмжээнд Үр Хөндөлтийн ойрын жилүүдийн хандлага
( Судалгааны өгүүлэл )

Ч.Батаа1, Л.Энхбаатар1

 

1. Монголын космобиологчдын нийгэмлэг

 
Абстракт

Tendency of abort rate in near future, and its potential influence on pure growth of Mongolian population: Estimated projection of abort rate has tendency to decrease till 2005. The abort rate is projected to increase throughout the country with 178.5 per 1000 birth, while in Ulaanbaatar with 398.9, average of aimags' rates with 77.1 in 2006 Thus, the study of nowadays' abort rate and its tendency till 2007 could be reasonable data not only for desicion -makers to plan efficient measures to decrease abort rate, but also for others who are pursuiting their research in this field.

Yp хөндөлт нь 1950-иад оноос хүн амын өсөлт, бүтцэд нааштай өөрчлөлт гарч 1960 онд хүн амын цэвэр өсөлт 1000 хүн амд 32.7 болж энэ байдал 1980-аад оны сүүл үе хүртэл тогтвортой өндөр байсан бол 2000 оны байдлаар 15.5 хүртэл буурсан байна.

1989 оны эцсээр БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Хуульд өөрчлөлт оруулан "Эх болох асуудлыг эмэгтэйчүүд өөрсдөө шийдвэрлэнэ" гэснээр үр хөндүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэх явдал чөлөөтэй болжээ. 1989 онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосны дараах жилүүдэд үр хөндөлтийн TOO эрс өссөн байдаг. Тухайлбал: 1990 онд 1000 амьд төрөлтөнд 396 үр хөндөлт ноогдож байсан бол 1992 онд дээд цэгтээ буюу 442 хүрч байсан байна. 1992 оноос үр хөндөлтийн коэффициент аажим буурч байгаа мэт боловч 1998 оноос дахин өссөн байна. Үр хөндөлтийн түвшинд гарсан энэ өсөлтийг хувийн эмнэлгүүдийн үр хөндөлтийн мэдээ огт бүртгэгдэхгүй байснаа 1999 оноос эрүүл мэндийн статистик мэдээлэлд бүртгэгдэж эхэлснээр зарим талаар тайлбарлаж болох боловч энэ нь одоогоор зөвхөн Улаанбаатар хот, Орхон аймгийн зарим хувийн эмнэлгүүдээр хязгаарлагдаж байна. 1999 оны тайлангаас үзэхэд нийт үр хөндөлтийн 87.9% нь улсын эмнэлэгт, 12.1 %нь хувийн эмнэлэгт хийгджээ. 2000 оны үр хөндөлтийн TOO өнгөрсөн оноос 13%-иар нэмэгдсэн нь 1999 оноос хувиин эмнэлгиин мэдээг таиланд оруулж эхэлсэнтэй холбоотой.

1998 оны ЭМНХЯ-ны статистикийн мэдээгээр улсын хэмжээнд 9135 үр хөндөлт буюу 5 амьд төрөлтөнд 1 үр хөндөлт ноогдож байсан. Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1999 онд бүх жирэмслэлтийн 13% нь үр хөндөлт, 4% нь зулбалт, 63.7% нь төрөлтөөр тус тус төгссөн байна. 2000 онд 14.2% нь үр хөндөлт, 3.7% нь зулбалт, 61.6% нь төрөлтөөр төгссөн байна.

Монгол улсад үр хөндөлтийн түвшингийн хандлагыг тодорхойлж байгаагүй гэж үзэж болох юм. Судалгааны зорилго: Үр хөндөлтийн сүүлийн 15 жилийн мэдээ баримт болон одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, статистик боловсруулалт хийснээр үр хөндөлтийн ойрын жилүүдийн хандлагыг тодорхойлох зорилоггой Судалгааны арга зүй: Эмнэлэгийн Тусламжийг Удирдах Газраас гаргасан 1990-2002 оны 1000 амьд төрөлтөд ноогдох үр хөндөлтийн хэмжээг аймаг, хот, улсын дүнгээр авч хугацаан цувааны Mini tab програмаар боловсруулалт хийж 2007 он хүртэлх хандлагыг тодорхойлов. Мөн энэ судалгаанд хүсээгүй жирэмслэлт, үр хенделтийн талаархи эрүүл мэндийн статистик мэдээлэл, мэргэжпийн зарим нэр томьёо, гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны материалууд, улмаар монгол улс дахь хүсээгүи жирэмслэлт, үр хөндөлтийн талаархи өнөөгийн байдал, хууль эрх зүйн актыг дэлгэрэнгүй авч үзлээ. Судалгааны ур дүн: 1000 амьд төрөлтөд ноогдох үр хөндөлт Аймгуудын дунджаар 2004 онд 50.9, 2005 онд 38.1 болж буурах хандлага ажиглагдах боловч 2006 онд 77.1, 2007 онд 43.6 болж өсөж болзошгүй.

1000 амьд төрөг_е~ -эсгдэх үр хендөлт Улаанбаатар хотод 203- c-z "!57.6. 2005 онд 274.6, 2006 онд 398.9 болж өсөх хандлага ажиглагдах боловч 2007 онд 134.9 болж буурч болзошгүй.

1000 амьд төрөлтөд ноогдох үр хөндөлт Улсын хэмжээнд 2004 онд 95.3, 2005 онд 123.1, 2006 онд 178.5 болх өсөх хандпага ажиглагдах боловч 2007 онд 91.7 болж буурч болзошгүй.


Дархан -Уул , Орхон аймгуудад бусад аймаг хотуудаас өндөр хэмжээний үр хөндөлт ажиглагдсан бөгөөд энэ хэмжээгээрээ буурах алхам нь хол, хандлага нь сөрөг утга авч буй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ өсөх буурах хандлагыг харуулж байгаа юм.

Дүгнэлт : '000 амьд төрөлтөд ноогдох /р хендөлт 2006 онд Улсын хэмжээид 178.5, Улаанбаатар хотод 398.9, Аймгийн z/нджаар 77.1, болж өсөх хандлага акиглагдаж болзошгүй. Уг судалгааны -/нд бүх насны эмэгтэйчүүдийн үр хендөлтийн талаарх одоогийн түвшин, ойрын жилүүдийн хандлагыг тогтоосноор энэ чиглэлээр цаашид хийгдэх судалгааны чиглэл, зорилго, зорилтыг тодорхойлоод зогсохгүй, түүнчлэн үр хөндөлтийн тохиолдлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бодлого боловсруулаг-чидад зохих хувь нэмрээ оруулах болно.
 

Ном зүй

> Б. Булганчимэг, 4. Оюун \\\"Монгол дахь хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт\\\" УБ хот 2001 он

> \\\"Нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендер ба эрхийн холбогдох хуулиудын заалтуудын эмхэтгэл\\\"

> \\\"Монгол эмэгтэйчүүдийн төрөлт зохицуулах хэрэгцээг судлахуй\\\" Д. Нарантуяа

> МУ-ын ЭМЯ \\\"Монгол Улсын Эрүүл Мэндийн Алба 80 жил\\\" 2 дахь хэвлэл УБ хот 2002 он

> \\\"1990-2001 оны хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлтийн эмхэтгэл\\\" УБ хот 2002 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3220
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК