Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Сэтгэцийн гэм судлалын клиникийн эмнэлгийн зарим үзүүлэлтийн хандлагын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Л.Энхбаатар1

1. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

forecasting of some indicators of mental hospital: Among mental hospital patients Shizophrenia, epilepsy and other mental diseases have tendency to increase. Mortality associated with neurosis, mental retardation, alkohol abuse, mental pathology will decrease until 2010. Statistics based on data from 1979 to 2002 were analyzed by statistical Mini tab progarmme.
 

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн хүн амын нийт өвчлөлд сэтгэцийн эмгэг жил ирэх тусам ихсэж байна.Тухайлбал:Тус бүс нутгийн хөгжингүй орнуудын хүн амын 27хувь, хөгжиж буй орнуудын 15 хувийг эзэлж байна. 2002 оны байдлаар манай улсад 16564 хүн сэтгэцийн эмгэгтэй байгаагийн 912 нь 0-15 насны хүүхдүүд, 1989-2000 оны хооронд амиа хорлох тохиолдол 5 дахин 100000 хүнд 17 тохиолдол ноогдож дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа ажээ /1/.

Үндэсний зарим судлаачид нарны идэвхжпийн нам үед шизофрени, эпилепси 3.7-10.5 жилийн хэмнэлтэй ихсэдэг, невроз өвчин ихсэх үед амиа хорлох явдал олширдог гээд нарны идэвхжилтэй холбон прогноз гаргах оролдлогохийж байв/2/. Манайоронд халдваргүй өвчний эпидмиологийн судалгааг өргөжүүлэн судлах шаардлагатай гэж үзэсний үүднээс сэтгэцийн зарим үзүүлэлтүүдийн хандлагыг гаргах оролдлого хийв. ЭМЯ-ны сайд академич П.Нямдаваагийн санаачлагаар ХӨСҮТөвд байгуулагдсан тандалт судалгаа прогнозчлолын баг 2000 оноос үйл ажилгаагаа явуулж ирсэн 2 жилийн хугацаанд 20 гаруй халдварт өвчний хандлагыг 2010 он хүртэл аймгийн түвшинд гаргасан нь эдгээр өвчинтэй тэмцэн сэргийлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа юм / 2-15/.
Судалгааны зорилго:Бид Улаанбаатар хотын сэтгэцийн эмгэгийг эмчлэх төв больницын сэтгэцийн зарим эмгэг үүнд: шизофрени, невроз, оюун ухааны хомсдол, архидалт, эпилепси, сэтгэцийн эмгэгийн нас баралт, сэтгэцийн бусад өвчний эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүдийн 2010 он хүртлэх хандлагыг тодорхойлох зорилго тавив. Судалгааны материал, арга зүй: Бид сэтгэцийн эмгэгийг эмчлэх төв больницын сэтгэцийн зарим эмгэгийг, нийт сэтгэцийн эмгэгт эзлэх хувиар 1979- 2002 он хүртэл авч хугацаан цувааны Mini tab программаар 2010 он хүртлэх хандлагыг тодорхойлов.

Судалгааны үр дүн: Нийт сэтгэцийн өвчинд шизофрени өвчний эзлэх хувь 2005 онд 31,7, 2006 онд 34,6, 2009 онд 31,2, 2010 онд 32,0 хувь, эпилепси 2004 онд 23,4, 2007 онд 25,2, 2008 онд 25,8 болж харьцангуй ихсэж болзошгүй ерөнхий хандлага ихсэх, невроз өвчин 2005- 2007 онд 8,3- 6,2 хувь, сэтгэцийн эмгэгийн нас баралт 2003 онд 1,0, 2005 онд 0,7, 2009 онд 2,7, 2010 онд 2,2 хувь, оюун ухааны хомсдол 2003 онд 4,3, 2010 онд 4,2 хувь, архидалт 2005-2007 онд 10,2- 8,2 хувь, сэтгэцийн бусад өвчин 2003 онд 15,5, 2008 онд 34,2 хувь болж харьцангуй ихсэх боловч ерөнхий хандлага өвчлөл буурах төлөвтэй гэж үзэв.

Дүгнэлт: Улаанбаатар хотын сэтгэцийн эмнэлгийн нийт хэвтэж эмчлүүлэгсдийн дунд сэтгэцийн эмгэгийн эзлэх хувиар шизофрени, эпилепси, сэтгэцийн бусад өвчин ихсэх, невроз, оюун ухааны хомсдол, архидалт, сэтгэцийн эмгэгийн нас баралт 2010 он хүртэл буурах хандлагатай гэж үзлээ.
 

Ном зүй

1. ДЭМБ-ын мэдээ, Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, Эрүүл сэтгэц сонин, 2003 он Дугаар 2/13 / сонин
2. Энхбаатар.Л, ЛхагваЛ, Сэтгэцийн эмгэгт нарны идэвхжил нлөөлөлх нь, Багш нарын эрдмийн чуулган-38, 249- 250 тал
3. Энхбаатар. Л, Жамъяншарав. Б, Нямцэнгэл. В. «Монгол улс дахь заг хүйтэн өвчний хандлагыг аймгуудаар тодорхойлсон нь»
4. Биотехнологи, молекулбиологийн өнөөгийн тулгамдсан асуудлууд, сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 56-57 тал
5. Л.Энхбаатар, Б.Жамъяншарав М. Оюунгэрэл, Л.Оюунцэцэг, Ч.Мөнхцэцэг Монгол улсад тохиолдож буй \"В\" вируст гепатит өвчний хандлагын асуудалд» Биотехнологи, молекулбиологийн өнөөгийн тулгамдсан асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 56-57 тал
6. Л.Энхбаатар Л.Пүрэвсүрэн, О.Ариунтуяа, Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнүүдийн ойрын жилийн хандлага.
7. Шинэ бүтээл шилдэг технологи, Мал эмнэлгийн алба үүсгэн байгуулагдсны 80 жилийн ойн бүтээл, 142-144 тал
8. Л.Энхбаатар, Д.Абмэд, Д.Ганболд, Д.Дуламсүрэн, О.Ариунтуяа .Шимэгчээр үүсгэгддэг халдварт өвчнүүдийн хандлага.
9. Шинэ бүтээл шилдэг технологи, Мал эмнэлгийн алба үүсгэн байгуулагдсны 80 жилийн ойн бүтээл, 144-145 тал
10. Л.Энхбаатар, О.Ариунтуяа .Трихомониаз өвчний 10 жилийн хандлагын асуудалд. Биотехнологи, молекулбиологийн өнөөгийн тулгамдсан асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 57-58 тал
11. Л.Энхбаатар, Д.Чимэд. Монгол улсын хамуу өвчний хандлагын асуудалд, Нийслэлийн залуу эмч нарын хурлын бүтээл
2004 оны 02 (22)
12. .Тенденция заболеваемости туберкулёзом до 2010 года в Монголий. Состояние эпидмиологии туберкулёза в приграничных районах территорий Монголий и России /Материалы международной конференций 20 октябре 2003 года, Г.Сүхэ-батор, Монголий
13. Л.Энхбаатар, О.Ариунтуяа, Л.Дашцэрэн. Монгол улс дахь вируст гепатит өвчний хандлага. Эрүүл ахуйн халдвар судпалын алба 70 жил, онол практикийн бага хурлын материал, Улаанбаатар хот 2003 он, 120-122 тал
14. Л.Энхбаатар. О.Ариунтуяа, Дашцэрэн Тэмбүү өвчний хандлагыг аймгуудаар тодорхойлсон нь . Эрүүл ахуйн халдвар судлалын алба 70 жил онол практикийн бага хурлын материал Улаанбаатар хот 2003 он,142-146 тал
15. Л.Энхбаатар, Л.Дашцэрэн, О.Ариунтуяа .Бруцеллёз өвчний ойрын жилүүдийн төлөв байдал хандлагыгн асуудалд. Эрүүл ахуйн халдвар судлалын алба 70 жил онол практикийн бага хурлын материал Улаанбаатар хот 2003 он,147-148 тал
16. Л.Энхбаатар, Х.Даваажав, О.Ариунтуяа, .Бэлгийн замын халдварт өвчнүүдийн 2010 он хүртлэх хандлага, үүнийг халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт анхаарах нь. ХӨСҮТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003, 9-12
17. Л.Энхбаатар , Ш.Навчисхан, Д.Нямхүү Төрөлхийн тэмбүү өвчний хандлага. ХӨСҮТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003,12-13
18. Л.Энхбаатар, Б. О.Ариунтуяа, Б.Жамьяншарав, Гахайн хавдар өвчний өвчлөл ихсэж болзошгүй асуудалд. ХӨСҮТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003, 12-13
19. Л.Энхбаатар, О.Ариунтуяа, В.Ундрам . Салхин цэцэг өвчний ойрын жилүүдийн төлөв байдал. ХӨСҮТөвийн эрдэм шинжилгээний бүтээл 2003,12-13,18-19
20. Л.Энхбаатар, О.Ариунтуяа.Ш.Сүхбаатар, А.Бурмаа .Монгол улс дахь томуу өвчний хандлагыг тодорхойлсон дүн, Биотехнологи, молекулбиологийн өнеөгийн тулгамдсан асуудлууд, сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн хураангуй, Монгол улсад анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж эхэлсний 70 жилийн ойд зориулсан хурал, 56-57 тал
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2154
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК