Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (022) 2004.No2(022)
Катарактын мэс заслын хөгжлийн түүх ба факоэмульсикацийн арга
( Судалгааны өгүүлэл )

П. Энхмаа1, Ж. Баттуяа,1 3. Өлзиймаа1, Т. Булган2

1 .Шастины Клиникийн Төв Эмнэлэг 2.ЭМШИСургууль

 
Абстракт

Болрын мэс заслын түүх:Нүдний линзний бүдэгшлийг катаракт гэх бөгөөд энэ нь сохролд хүргэдэг үндсэн шалтгааны нэг юм. Катаракт нь Монголд ихээхэн тархмал байдалтай байгаа ба нийт нүдний өвчлөлийн 38.5 %-г эзлэж байна.
Катаракыг шалтгаанаар нь:
1.    Хөгшрөлтийн (насны)
2.    Гэмтлийн
3.    Бодисын солилцооны (диабет, гапактоземия, болон бусад)
4.    Хордлогын (бусульфан, кортикостероид)
5.    Хоёрдогч (глауком, увеит)
6.Төрөлхийн    (улаанууд, кортикостероид)
7.    Удамшлын гэх мэт хуваана
Катаракт эхлэх үед хэрэглэдэг эмийн эмчилгээ байдаг ч үндсэн эмчилгээний арга бол мэс заслын эмчилгээ юм. Хүн төрлөхтний түүхэнд катарактын мэс заслыг дээр үеэс хийхийг оролдож тэр нь улам боловсронгуй болсоор өнөөг хүрсэн байна.

Энэтхэгт манай эрний өмнөх 2000 онд    цайсан болорыг шилэнцэр рүү түлхэх маягаар мэс засал хийдэг байжээ. Энэ ажилбар нь тухайн үедээ ихээхэн дэлгэрч байсан ба одоо ч дэлхийн зарим орнуудад ач холбсгдлоо алдаагүй байна.
Мөн 1752 онд францын эмч Jacques Daviei катарактыг интракапсуляр экстракциар авах талаар анх санаачлан бичсэн. Энэ нь эвэрлэгийг хайчлан болрыг ууттай нь гаргаж авах арга юм.
Дэлхийн 2-р дайны үед зарим нисгэгчид РММА-н (пластик шил) хайлсан ширхэгүүд нүдэн дотор ороход бие мах бодийн зүгээс ямар нэгэн хариу урвал өгдөгүй болохыг анзаарсан байна Энэ нь нүдэн дотор хиймэл болор тавьж болох анхны санааг төрүүлсэн бөгөөд үүнээс үүдэн 1949 онд эрдэмтэд анхны хиймэл болрыг суулгажээ.
1964 онд экстракапсуляр экстракцийн арга гарч ирсэн. Энэ нь зүслэг хийн болрын цөмийг бүхэлд нь гаргаж, арын уутыг нь үлдээх арга юм. Уут н ь үлдэж шилэнцэрийг хамгаалснаар дээр дурдсан интракапсуляр экстракцийн аргаас давуутай байгаа юм.
Орчин үеийн хамгийн дэвшилттэй арга болох факоэмульсификаци нь 1974 онд анх хэрэглэгдсэн. Энэ арга нь сүүлийн 10 жилийн хугацаанд улам боловсронгуй болж ихэнх орнуудын нүдний эмчилгээний практикт нэвтэрсэн юм.
Факоэмульсификацийн арга нь фако багажны тусламжтайгаар гүйцэтгэгддэг. Энэ багажны ажиллах зарчим нь улыра авиагаар болрын цөмийг буталж авахад оршино

Мэс заслын явц

Хэсгийн мэдээ алдуулалтыг 2% лидокаины гель, 1% дикаины холимог уусмалаар хийнэ. Эвэрлэгийн 12 цагт парацентез хийж өмнөд хоргыг вискоапастик бодисоор дүүргэн нүдийг чангаруулна. Эвэрлэгийн 9 цагт 3 мм нэвт биш зүслэг хийж, 3 мм-н хурц хутгаар доош ташуу байрлалаар нэвтрэн орно. Уг зүслэгийн ач холбогдол нь шархаар шингэнийг алдахгүй барьдагт оршино.

Өмнөд хоргоруу цистотомын зүү оруулан өмнөд капсулыг маш болгоомжтой урж дугуй цонх гаргана. Ирригаци хийх канюлийн үзүүрийг капсул доогуур оруулаад шингэний урсгалаар болрыг капсулаас хөндийрүүлнэ.Фако машины хошууны хурдан хөдөлгөөнөөр болрын цөм болон бусад масс н ь шингэн хэлбэрт орон соруулагдаж физиологийн шингэнээр солигддог.

Болрын цөмийг уут дотор нь эсвэл өмнөд хоргод оруулан эмульсификаци хийх боломжтой. Зарим мэс засалчид болроо уут дотор нь хэд хэдэн хэсэг болгоод тус бүрийг нь соруулж авах арга хэрэглэдэг. Мөн болрыг босоо байрлалд оруулан дээд туйлаас нь эхлэн соруулах аргыг ашиглаж болно.

Ямар ч аргаар болрыг авахдаа арын капсулыг гэмтээхгүй байх нь чухал.

Болрын цөмийг шингэн болгон соруулж авсны дараа үлдэгдэл массыг аспираци ирригациарийн аргаар соруулж авна. Үүний дараа өмнөд хоргоо вискоэластик бодисоор дахин дүүргэж, зөөлөн хиймэл болрыг нугалаад Змм-н зүслэгээр оруулан арын хоргод байрлуулна. Эцэст н ь вискоэластик бодисыг аспираци-ирригацийн аргаар соруулж авна.

Судалгааны арга, материал 2003 оны 9-р сарын 9 нд ШКТЭ-н Нүдний тасагт Dr. К. Oh-н (Northeastern Universiies of Ohio, College of Medicine, USA) хувийн тусламж болон Health for Humanity байгууллагын шугамаар "Alcon Legacy 20.000" фако машин ирсэн тул нийт 48 өвчтөнд факоэмульсификацийн аргаар болрын мэс засал хийсэн.

Өвчтнүүдийн 20 нь энгийн катаракттай, өмнө нь глаукомын мэс засалд орж байсан 13, гэмтлийн гаралтай 4, архаг увеиттай 3, миопитэй 3, төрөлхийн катаракттай 1. Өвчтнүүдийг сонгохдоо нүдний угийг дурандаж захын хараа болон өнгө таних чадварыг шалгаж хараа орох магадпалыг тооцож дүгнэлт хийсний эцэст хагалгаанд оруулсан. Мэс заслын өмнөх өдөр A-scan болон K-reading хийж таарах болрын тооцоог гаргасан. Үр дун

Мэс заслын өмнө дундаж хараа 0.055 байсан ба мэс заслын дараах өдөр дундаж хараа 0.42 болсон. К-метрээр хэмжихэд хэвтээ ба босоо тэнхлэгээр К нь мэс заслын өмнө 42.56,43.15 Д, мэс заслын дараа 42.56, 43.40 Д байв. Бүх өвчтнүүдэд 3.0 мм зүслэг хийж нуглардаг зөөлөн болор суулгасан, Зүслэгийг цааш томсгоогүй ба нийт e-=_--sec -зг хүнд 1 оёдол тавьж, 2 еЕ-~е-~ асьн капсул урагдаж шипэнцэр гарсныг өмнөд витрэктомийн =г~аас соруулж авсан.

Дээрхи үзүүлэлтүүдийг урд өмнө тасагт хийгдсэн экстракапсуляр аргын үзүүлэлтүүдтэй харьцуулсан

Хэлцэмж Өвчтнүүдийн эмнэлзүй ба хагалгааны үр дүнгээс ажиглхад
Факоэмульсификацийн давуу талууд нь:
•    зүслэг н ь жижиг 3-3.2 мм (экстракапсуляр    аргатай харьцуулахад 3-4 дахин бага) оёдол тавих шаардлаггүй Мэс заслын явц түргэн (гаршсан мэс засалчид 15 минутын хугацаанд хийдэг)
•    шархны эдгэрэлт хурдан
•    мэс заслын дараагаар үүсэх рефракцийн (астигматизм)гажиг бага
Дутагдалтай талууд:
•    багаж болон нэг удаагийн хэрэгслүүд нь үнэ өртөг ихтэй
•    сурахад хэцүү (нарийн техниктэй)
•    гарах хүндрэлийг засахад хэцүү (болрын бутлагдсан жижиг хэсгүүд шилэнцэртэй холилдох г.м)
•    хүүхэн хараа гэмтэх
•    болор хэт цайсан тохиолдолд бутлагдах хэцүү

Хүснэгт 1: Факоэмульсификаци болон экстракапсуляр экстракцийн аргын хагалгааны дараах үзүүлэлтүүдийг харьцуулсан нь:

1. "чэлт: Факоэмульсификацийн арга нь урд хэрэгг.зх байсан экстракапсуляр экстракцийн =саэс zaeyy талтай гэдэг нь ажиглагдсан. \'зс ззсг= - дараа харааны сэргэлтийн \ - ~ =    сайн рефракцийн гажиг=    ■ • Т = *а хүндрэл бага, шархны эдгэрэлт хурдан тул эмнэлэгт байх дундаж ор хоногийг бууруулах боломжтой болсон. 1. Цаашид нүдний мэс засалчид энэ аргад суралцаж нэвтрүүлэх :: ~; -: ?e'eez _эардлагатай Z Факоэмульсификацийн мэс заслыг улам боловсронгуй болгохын тулд • Хагалгааны өмнө болрын тооцосг илүү нарийвчлалтай
хийх • Факоэмул ьсификацийн мэс заслыг хийх аргад мэрэгших зорилт тавин ажиллах хэрэгтэй
 




 


 

Ном зүй

1. Монгол оронд тохиолдох сохролын шалтгаан болон голлох хүчин зүйл. Ж. Баасанхүү, G. Jonson. 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал, 1998
2. Phacoemulsification Course. К. Oh. Улаанбаатар, 2002
3. Basic and Clinical Science Course. Chapter: Lens, 2000
4. Clinical Ophthalmology. J Kanski, 1996
5. Phacoemulsification contribution to the improvement of qualitiy of life. S. Avramides. Hippokratia, 2002, 6, 2, 78-80
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 433
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК