Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
МОНГОЛ УЛСЫН эхийн эндэгдэл
( Судалгааны өгүүлэл )

Т.Эрхэмбаатар
 

 
Абстракт

Резюме

1.    В структуре причин материнской смертности первое место занимают акушерские кровотечения, второе- экстрагинетальные заболевания, третье - септические заболевания, четвертое гестоз, пятое родовой травматизм.

2.    Риск материнской смертности асслциируется со старшим рөпропуктивным возрастом матери и кратностью родов более пяти. Максимального значения связь с возрастом достигает после 35 лет, когда рисклетального исхода повышается в 2.6 раза.
 

Дэлхийн мянган зорилтын нэг гол асуудал бол улс орнуудад эхийн эндэгдлийг багасгах, жирэмсэн ба төрөх үеийн хүндрэлээс сэргийлэх явдал мөн. Эдүгээ дэлхийд жил бүр 600000 орчим эх эндэж нийгэм, улс орон, айл өрхөд сэтгэл зүйн болоод эдийн засгийн асар их хохирол учруулсаар байна.
Монгол улсын төр засгаас эхийн ^    эндэгдлийг бууруулах талаар дэс дараатай арга хэмжээ авч байгаа болоеч эхийн эндЗгдэл өндөр орны тоонд орсоор байна.
Монгол орон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, физик газар зүйн уулархаг бүс нутаг давамгайлсан говь, тал хээр хосолсон, бүс нутаг болгон байгаль цаг уурын өвөрмөц онцлогтой, хангайн уулархаг бүс нутагт жилийн 240 хоног хүйтнийулиралтай, жилийн 1 дүгээрсарын дундач цельсийн -15-33 хэм хүйтэн, 7 4    дугаар сарын дундач цельсийн +10+27 хэм дулаан жилийн дундаж хэлбэлзэл цельсийн 34-45 хэм, жилдээ 240-260 өдөр нь нартай байдаг дэлхийн аль ч бүс нутагт давтагдашгүй өвөрмөц цаг агаартай орон юм. (4.5)
Мочгол улсын эхийн эндэгдлийн шалтгаан. бүтэц, сэргийлэх арга замын <    талаар манай судлаачид судалж тогтоосоор ирсэн байна. (1.2)
Судалгааны материал, арга зүй. Бид 1982.01,01-нээс 2003.12.31-ний хооронд 1289136 эх төрж, 2028 эх эндсэнийг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн эхийн эндэгдлийг Эрүүл мэндийн яамны жил, улирал, сарын статистикийн тайлан
мэдээ, эхийн эндэгдлийг мэдээлэх карт, орон нутгийн экспертүүдийн үнэлэмж, өндөр мэргэжлийн эмч, эрдэмтдийн санал зөвлөмж, архивын "материалыг үндэслэн судалгаа хийсэн болно.
Судалгааны ажлын зорилго. Монгол улсын эхийн эндэгдлийн шалтгаан, бүтэц, нийгэм биологийн хүчин зүйлийг тогтоох зорилго агуулав.
Судалгааны үр дүн: Жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, эндсэн эхчүүдийн шал.тгаан, бүтэц, байршил, нийгэм биологийн хүчин зүйл, морфофизиологийн онцлог, онош зүйн батламж, тусЛамж-үйлчилгээний чанар, хүртээмж, алдаа оновчтой байдал зэргийг эхийн эндэгдлийн тохиолдлын үнэлгээний картыг ашиглав.
Уг карт 64 асуудалд хамааралтай 167 асуудлын хариултыг хамруулан судалгаа хийлээ.
Бид 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс 2003 оны 12 дугаар сарын 31 -нийг дуусталх 268 сарын хугацаанд нийт 2028 эх эндсэн байна.
Монгол улс 1991 он хүртэл эхийн эндэгдлийг бүртгэх ДЭМБ-ын зөвлөмж, дэлхийн жишиг зөрчсөн өөрөөр хэлбэл жирэмсний 28 долоо хоногоос хойших хугацаанд эндсэн эхчүүдийг бүртгэдэг бүртгэлийн тогтолцоотой байлаа.
Харин 1991 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмж, дэлхийн жишгийн дагуу жирэмсний хугацаа, жирэмслэлтийн байршлаас үл хамааран жирэмсэн болсон үеэс, төрсний дараах 6 долоо хоногийн дотор эх эндвэл эхийн нас баралт хэмээн бүртгэдэг болсон юм.
Монгол улсад ЭНЭШТ-1, Клиникийн амаржих газар 1, амаржих газар 2, дүүргийн төрөх тасаг 3, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг 21, сумын 326 эмнэлэгт (бүгд 356) төрөх үйл ажиллагаа явуулдаг эрх зүйн үндэслэлтэй. Харин 1500 багт эх барихын суурь тусламж үйлчилгээ
үзүүлдэг, эх төрүүлэхийг хориглодог тогтолцоотой билээ.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эхийн эндэгдлийн тохиолдлыг бүртгэдэг болсон зарчмын ялгаатай оныг урьдах онтой харьцуулан, эхийн эндэгдлийг 100000 амьд төрөлтөнд эндсэн тохиолдлоор харуулав. (Зураг 1.2)

Зураг 1.Монгол улсын эхийн эндэгдлийн үзүүлэлт (1982-1990 он) (п=914)

Зураг 2. Монгол улсын эхийн эндэгдлийн үзүүлэлт (1991-2003 он) (п=1114)

1,2 дугаар зургаас үзэхэд Эхийн нас баралтын хэлбэлзэл харьцангуй их байгаа боловч, 1982-1990 онд 100000 амьд төрөлтөнд эхийн эндэгдэл 172.4-118.4; 1991-2003 онд 243.1-109.5 болж, хамгийн өндөр эхийн эндэгдэлтэй байсан 1993 оноос 2003 онд эхийн эндэгдэл 2.22 дахин буурсан байна.
Ялангуяа сүүлийн 4 жилд эхийй эндэгдэл тогтвортой буурах хандлага
ажиглагдаж байна. Монгол улсын Засгийн газар "Эхийн эндэгдлийг бууруулах 2000-2004 оны стратеги төлөвлөгөө"-г Эрүүл мэндийн сайдын 2001 оны 38 тоот тушаалаар батлуулан улс орон даяар мөрдөх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ажилласан нь тодорхой үр дүнд хүрч байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эхийн эндэгдлийг бүртгэдэг болсноос хойших үеийг урьдах үетэй харьцуулан судлан үзлээ. (Зураг 3.4) эхийн эндэгдлийн шалтгаан бүтцийг

Зураг 3. Эхийн эндэгдлийн бүтэц, шалтгаан (1982-1991) (п=914) 

3 дугаар зургаас үзэхэд 1991 он хүртэлх хугацаанд эх барихын эндэгдэл үндсэн шалтгаан болж байсны дотор эх барихын цус алдалт 33.1%, эх барихын гаралтай
үжил 24.3%, жирэмсний гестозын хүндрэл 17.7%, төрөхийн гэмтэл 5.3% (?=80.4%), эрхтэн тогтолцооны өвчин 14.1%, бусад шалтгаан 5.5% тус тус эзэлж байна. Зураг4.Эхийн эндэгдлийн бүтэц, шалтгаан 1991-2003 он) (п=1114)

4 дүгээр зургаас үзэхэд эхийн эндэгдлийн дотор эх барихык цус алдалт 24.%, эх « ' барихын гаралтай үжил 19.5%, жирэмсний' гестозын хүндрэл 18.3%, төрөх гэмтэл 5.4% 1 (?=67.5%), эрхтэн тогтолцооны өвчин-19.5%, бусад шалтгаан 11.7% тус тус эзэлж 1991-2003 онд эх барихын шалтгаантай эхийн эндэгдэл үндсэн шалтгаан хэвээр байгаа боловч урьдах үеэс 12.9%-иар буурсан байна. байна.
*    Нийгэм биологийн олон хүчин зүйлс эхийн эндэгдэлд нөлөөлж байна. Бидний судалгаанаас үзэхэд эхийн төрөлтийн нас эхийн эндэгдэлд нөлөөтэй болох нь батлагдаж байна.Тухайлбал 35-аас хойш насанд төрсөн эхчүүд 2.6 дахин их эхийн эндэгдэлд өртөмтгий байна. Эх барихын цус алдалтаар эндсэн эхчүүдийн насаар
ангилж үзвэл 30-34 насанд эндэгдэл 28.4±4.0% эзэлж байхад 35-39 насанд эндэгдэл 42.5±4.1.% болж нас ахих дутам эндэх эрсдэл өндөр байна. (Зураг 5) 5 дугаар зургаас үзэхэд эхийн эндэгдэл эхийн наснаас шууд хамааралтай эрсдэл өндөр байгаа нь 20-24 насны эхийн эндэгдлээс 35-39 насны эхийн эндэгдэл 3.5 дахин, 40-44 насны эхийн эндэгдэл 6.5 дахин их байгаагаар батлагдаж байна. Бидний судалгаагаар төрөлтийн тоо нэмэгдэх дутам цус алдалт, умайн урагдал, үжил халдвараар эх эндэх нь ихсэж байна.
Түүнчлэн эхийн нас баралтанд эхийн боловсрол, намхан эмэгтэйчүүд (149±3.5) гэрийн ажилтай, олон хүүхэдтэй, байгаль орчны таагүй орчинд амьдардаг эхчүүд илүү их өртөмтгий байгаа нь

 

Ном зүй

1. Р.Бямбаа - Некоторые вопросы организации акушерской помощи в условиях сельской местности МНР (На опыте Гэби-Аптайского аймака) Автореф. Дис...канд.мед.наук.Улаанбаатар, 1986.
2. Жав Б. - Функция почек при водяные и нефронатим беременных. Автореф. Дис...канд.мед.наук. Москва 1971.
3. Мухар Ц. - Заболеваемость медицинской помощи и диспансеризация сельского населения МНР в новых условиях. Автореф.дис...канд.мед.наук. Москва, 1991.
4. Намхайжанцан Г. - Оценка кпиматических факторов территории МНР и их районирование для стройтельных целей. Автореф. Дис..канд.мед.наук, Улаанбаатар 1989, стр.153.
5. Цэгмид Ц. - Физика - географическоө районирование МНР. Изв. АН.ССР, сер.геогр. 1962, № 5, стр.31-41.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 748
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК