Цөс чулуужих өвчин бол хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын гол асуудлын нэг болж байна. Баруун Европын оронд цөсний чулууны 80%-ийг холестерины чулуу эзэлж байгаа бөгөөд өвчлөл хүн амын 5.9-21,9%-ийг эзэлж байна. Өвчлөлийн хувьд хамгийн өндөр тархалттай улс бол Норвег, Герман, Итали улс юм. [1]
Цөс чулуужих өвчний улмаас олон зуун сая хүн хагалгаанд орж байгаа бөгөөд цөсний чулууг мэс заслын бус аргаар эмчлэх асуудал улам бүр нэмэгдсээр байна.
Хүн төрөлхтөн эрт цагаас эхлээд эдүгээг хүртэл цөсний чулууны найрлага бүтцийг энгийн аргаас аваад орчин цагийн өндөр техникийн тусламжтай судалсаар ирсэн бөгөөд үүний нэг арга нь рентген диффрактометрийн аргаар чулууны кристал бүтцийг судлах явдал юм. Энэ аргаар 1940-аад оны эхэн үеэс цөсний органик ба органик бус агууламжийг судалж эхэлсэн (Tamura К. 1942) бөгөөд эхэндээ холестерин, цөсний хүчлүүд, кальцийн карбонатын нэгдлүүд (.кальцит, арагонит, ватерит) агуулагддагыг тогтоожээ. [2]
Дараа нь кальци карбонатаас гадна кальци фосфат, кальци пальмитат, кальци фосфат (апатит) зэрэг нэгдлүүд байгааг олж тогтоожээ. [3,13]
Мөн Финландын судлаач Aho-гийн (1985) холестерины ангидрид ба моногидрат, кальци карбонатын кристалл нэгдлүүд (кальцит, арагонит, ватерит) болон кальци апатит, натри хлорид, кальци пальмитат зэрэг нэгдлийг рентген диффрактометрийн шинжилгээгээр илрүүлсэн. [4-7]
Японы судлаач Ямомото (1985) онд цөсний чулууны зах хэсгээр цахиур болон төмөрт нэгдлүүд байгааг тогтоосон (11).
Манай орны хувьд цөсний чулууны бүтэц, найрлагыг судалсан материал хомс бөгөөд одоогоор зарим макро микро
элементийн агуулгыг тогтоогоод байгаа билээ (12).
Судалгааны зорилго
Цөсний хүүдийн чулууны кристалл бүтцийг рентген диффрактометрийн аргаар шинжлэн тодорхойлох, тэдгээрийг бусад судлаачдынхтай жишихэд оршино.
Судалгааны материал ба арга зүй
Судалгааг УКТЭ-ийн мэс заслын тасагт цөсний хүүдийн чулуутай оношоор хэвтсэн 30 өвчтөнөөс боловсруулсан картын дагуу асуумж аван, хагалгааны дараа цөсний чулууг цуглуулан авч нэрмэл усаар уга.аж цэвэрлэн тасалгааны температурт хатаав.
Дээж бэлдэхдээ цөсний чулуунаас гартааман нухуурт хийж 20-30 минутын турш ширхэггүй болтол сайтар нухаж нунтаглана. Түүний дараа дээж баригч дээр нэгэн жигдээр тараан нунтагаа тавьж барзгар гадаргатай хавтгай шилээр жигд тарааж өгнө. Дээж баригч дахь нунтаг дээжний гүний хэмжээ -10 мкм байна. Дээжийн жин нь хамгийн багаар 0.01 мг байхад хангалттай бөгөөд 1 дээжид хэмжилт хийхэд зарцуулагдах хугацаа 45 минутаас 1 цаг үргэлжлэв.
Цөсний чулууны кристалл бүтцийн судалгааг МУИС-ийн Физик Электроникийн Тэнхимд Диффрактометр SIEMENS D500 (Герман) багаЖаар хэмжилт хийлээ. Энэхүү рентген дифрактометр нь тооцоолуурт компьютертэй холбогдсон, хэмжилт бүрэн автоматчилагдсан, DACO_MP төрлийн интерфейстэй багаж юм. D500 нь гониометр, гар удирдлагын самбар, өндөр хүчдэлийн самбар, интерфейс гэсэн бүтэцтэй.
ХэмжилТийн үр дүнг DIFFRAC plus 2000 программ хангамжид, фазын болон тоон анализ хийх XRD Evalution, XRD Quantification, Topas 2Р зэрэг программуудаар гүйцэтгэв. Хэмжсэн
өгөгдөлтэй тохирох бүтцийг нэгдлийн нэр, өгөгдлийн сангийн дугаар, төрөл (минераль, органик, органик бус), нэгдэлд орсон атомын нэр төрлөөр хайсан болно.[8, 9]
Цөсний чулууг Bockus-ийн морфологийн ангиллын дагуу [10] хуваасан болно. Үүнд цагаан шаргал эсвэл саарал өнгөтэй, дугуй зуйван хэлбэртэй, гөлгөр эсвэл барзгар гадаргуутай, голдуу нэг буюу цөөн тоогоор байдаг, цацраг бүтэцтэй, төвдөө хар өнгийн бөөмтэй чулууг холестерины чулуу гэж үзлээ.
Хүрэн бор, хар өнгөтэй, тоогоор олон, голдуу хэврэг тогтоцтой, хөндлөн зүслэгээр үечилсэн бүтэцтэй чулууг нөсөөт хар, бор чулуу гэж үзлээ. Харин хатуу тогтоцтой голдуу олон тоогоор тохиолдох, олон талт хэлбэртэй, төвдөө бор өнгийн бөөмтэй, үелсэн цагираг тогтоцтой, чулууг холимог чулуу гэж тооцсон болно.
Судалгааны дүнг Windows орчны SPSS 10.0 version программаар статистик боловсруулалт хийлээ.
Судалгааны үр дүн хэлцэмж
Судалгаанд 25-80 (55±3.45) насны эрэгтэй 7 (22.6%), эмэгтэй 24 (77.4%) нийт 30 өвчтөн хамрагдав. Өвчлөлийн 74 % нь 40-69 насанд тохиолдсон бөгөөд эрэгтэй эмэгтэйн өвчлөлийн харьцаа 1:5 байв. Эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь 4 түүнээс илүү төрсөн хүмүүс хамрагдлаа. Өвчлөгсдийн дотроос артерийн даралт ихдэх өвчтэй 7, элэгний хатууралтай 3, илүүдэл жинтэй 8, вируст гепатитээр өвдсөн 10 өвчтөн тус бүр тохиолдов.
Цөсний чулууг Бокусын ангиллаар хуваахад холестерины чулуу 9, холимог чулуу 26, нөсөөт чулуу 5 тус бүр тохиолдлоо.Кристалл бүтцийн судалгаагаар нийт 18 (органик 9, органик бус 9) төрлийн нэгдэл тодорхойлогдов. Үүнд органик ба органик бус нэгдлээр хүснэгт 1-т үзүүлэв. Хүснэгт 1
Цөсний чулууны рентген диффрактометрийн шинжилгээгээр илэрсэн органик ба органик бус нэгдлүүд (%)
Цөсний чулууны бүх хэлбэрүүдэд холастадиен, холаны хүчил, фосфит аммони, натри карбон устөрөгч азотын
исэл, гидроксиметилферроцен илэрсэн бөгөөд чулуу тус бүрийн онцлогыг дор харуулав. Нөсөөт бор чулууны кристалл бүтцийн найрлагад холастадин, цөсний хүчлүүд, кальци пальмитат, өндөр молекулт өөхний хүчил (пальмитины хүчил), аммони фосфат, төмөр ба зэсийн нэгдлүүд, будагч бодис тус тус тодорхойлогдов. Найрлагын ихэнхийг кальци пальмитат, ватерит эзэлснээд гадна зэс төмөр агуулсан нэгдлүүд багагүй илэрлээ.Нөсөөт хар чулууны кристалл бүтцийн найрлагад холастадин, цөсний хүчлүүд, кальци карбонат, аммони фосфат, төмөрт нэгдэл, будагч бодис тус тус тодорхойлогдов. Хамгийн их хэмжээгээр кальци карбонатын хэлбэрүүд болох арагонит, ватерит эзлэв. Холимог цөсний чулууны кристалл бүтцийн найрлагад холастадин, холаны хүчил, кальци карбонат (ватерит), кальци пальмитат, аммоны фосфит, теофиллин, натри карбонат, 'пальмитины хүчил, гидроксиметилферроцен, зэсийн гиппурат, будагч бодис тодорхойлогдов. Эдгээрээс цахиурын исэл, холастен нэлээд хэмжээгээр байгаа нь рентген диффрактометрийн шинжилгээнээс харагдаж байна. Холестерины чулуунд холестерины ацетат, холастадиен, аммони фосфит, гидроксиметилферроцен нэлээд хэмжээгээр, харин'кальци карбонат ба фосфат нэгдлүүд, өнгөт нэгдэл илэрсэнгүй.
Хүснэгт 2
Цөсний чулууны хэлбэр тус бүрт илэрсэн нэгдэл
Хүснэг 2-оос харахад нөсөөт хар чулуунд кальци карбонат ба фосфатын нэгдлүүд болох апатит, арагонит нэлээд хэмжээгээр илэрсэн бөгөөд ийм чулуу 65-аас дээш
насны эрэгтэй элэгний хатууралтай хүнд тохиолдлоо. Харин бор нөсөөт чулуунд кальци карбонат (ватерит) ба кальци пальмитат илүүтэй тодорхойлогдов.
Хүснэгт 3
Цөсний чулууны кристалографийн шинжилгээг бусад судлаачдынхтай харьцуулсан нь "
Хүснэгт 3-аас Монголд холестерины ацетат болон холастадиен, холастен зэрэг холестерины өөр нэгдлүүд илэрлээ. Харин кальци карбонатын нэгдлүүдээс кальцит хэлбэртодорхойлогдоогүй харагдаж байна. Дүгнэлт
30 цөсний чулууг рентген диффрактометрийн аргаар шинжлэв. Судалгаанд 25-80 (55±3.45) насны эрэгтэй 7 (22.6%), эмэгтэй 24 (77.4%) нийт 30 өвчтөн хамрагдав. Рентгенд диффрактометрийн шинжилгээгээр цөсний чулуунаас 18 төрлийн нэгдэл олдлоо. Цөсний чулууньг бүх хэлбэрт холастадиен, холаны хүчил, будагч бодис, аммони фосфит, натри карбон устөрөгч азотын исэл, гидроксиметилферроцен тодорхойл огдсон. Холестерины чулуунд холестерины ацетат, холастадиен илүүтэй хэмжигдлээ. Нөсөет бор чулуунд кальци пальмитат, ватерит илүүтэй, харин хар нөсөөт чулуунд кальци карбонат фосфатын нэгдэл болох апатит, арагонит тодорхойлогдож, ватерит илэрсэнгүй. Холимог чулуунд ватерит, цахиурын исэл илүүтэй байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Нвсөөт хар бор чулуунд буй бодисын нэгдлүүд өөр байгаа тул (р<0.05) чулуу үүсэх эмгэг жам нь өөр байна.
Монгол дах цөсний чулууны кристалографийн шинжилгээ нь бусад орныхтой харьцуулахад кальци карбонатын нэгдлүүд төстэй, холестерины нэгдэл өөр байна. .
2. Sutor DJ, Wooley SE. Gallstone of unusual composition: calcite, aragonite, and vaterite. Science. 1968 Mar 8;159(819): 1113-4.
3. Saito K, Kanno S, Shimada Y, Nakadate K. [Trace metal elements in gallstones and their roles], Nippon Rinsho 1993 Jul;51(7): 1725-30.
4. Alio AJ, Vilhonen E, Peltola S, Lehtonen A, An X-ray diffraction study^of the crystalline composition of gallstones. Scand J Gastroenterol 1985 Sep;20(7):901-6. •
5. Bogren HG. The polymorphs of calcium carbonate in human gallstones. Scand J Clin Lab Invest. 1983 Sep;43(5):371-5.
6. Bassi N, Aggio L, Ghiro S, Meggiato T, Di Mario F, Del Favero G, Scalon P, Molin M, D\'Amico D, Naccarato R. [X-ray diffraction study of biliary calculi. Morphological and composition correlations of calculi] G Clin Med. 1990 May;71(5):331-5.
7. Krausova D. Using X-ray diffraction in medical practice. Acta Universitatis Palackanae Olomucensis Facultas. Rerum Naturalium. Czeck Pepublic. Chemica 1998; 5:31-39.
8. Iiaeela A. A., Aaioia O. Iauea iadlau дшдаайпддбёдодшё шаёед. OA. 1987. 54-68.
9. Diffrac plus. User\'s manual. Bruker A X S GmbH. Karlsruhe. West Germany. 1999.
10. Bockus., Gastroenterology. Vol 6. Cholelithiasis. 1985:3619-3625.
11. Yamomoto H et al. Analysis of vaterite microspsherolith deposits on a pure cholesterol gallstone by X-ray diffraction, X-ray micrianalysis and infrared absorbtion technigues. Virchows Arch A Pathol Anat Histopathol. 1985;405(4):463-71.
12. Ipoioyoyd A. 0\"niee ^дёддШ iyi, iaedi ieidi^aiaideei ааддёакеёёа дшгдбЫёпи ^д a^i. / 1ааёпддш дудуа aideece ae+fiyi пдааёаааш асеёш ббдаашоё/ 1996. о. 27-29.
13. Sutor D. J., Cowie G. G., Clark C. G. Some observations on gallstones and bile composition. Br J Surg. 1976:63:44-46.