Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
ВИДЕОЛАРИНГОСТРОБОСКОПИЙН БИОПСИЙН ОНОШЛОГООНЫ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Э.Баярмаа 1 ДГалцог2' А.Наранцацралт3, Д.Самбуупүрэв4.
 

 
Абстракт

Diagnosis of the Laryngeal Biopsy: Our study consisted of subjects involving ( by the videolaryngostroboscopy) 54% males and 46% femals, aged were 20-80. Laryngeal biopsy shows 30(24,79%) of the precancer, 45(37,19%) laryngeal papillomas, 28(23,14%) laryngeal carcinoma, 7,43% fibromas and sarcoma,9 (7,43%) chronical inflammations. About 75% of the patients are males total of 28 patients of the laryngeal carcinomas aged 40-70 were involved in the study. Microscopically over 71,42% of laryngeal carcinoma was squamous cell type. The study and differential diagnosis of forms of laryngeal biopsy by videolaryngostroboscopy sings its importance and early treatment.
 

 Төвөнх, дууны хөвчийн үйл ажиллагааны байдал, эмгэгийг шууд ба шууд биш тольдолт, микроларингоскопи, фиброскопи дурангийн аргуудаар оношлодог билээ. Эдгээр аргууд нь дууны хөвчийн хэлбэлзэл, функц үйл ажиллагааг тодорхойлоход учир дутагдалтай байдаг. Орчин үеийн анагаах ухааны технологийн үсрэнгүй хөгжил видеоларингоэндостробоскопийн хөгжлийн, үндсийг хангаж өгсөн юм. Видеоларингостробоскопи    нь эндостробоскоп (уян ба хатуу эндоскопи)видеосистемээс тогтоно.Энэ багажийн тусламжтайгаар төвөнх болон дууны хөвчийн эмгэгийг нүдээр харахаас гадна физиологийн хөдөлгөөнт үйл ажиллагаагхянах, эмгэгүүдээс биопси авч эд эсийн т^вшинд ялган оношлох, жижиг-мэс засал хийх, эмчлэх, нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг нэгэн зэрэг хийх тааламжтай нөхцөл фониатрийн шинжлэх ухаанд бүрдсэн байна. Эмгэг судлалын практикт нарийн голчтой зүүгээр хатгалт хийсэн эдийн шинжилгээгавч шинжлэхийн зэрэгцээ макро өөрчлөлтийг хэд дахин томруулан өнгө, хэлбэр хэмжээг нүдээр харж оно1илох боломжийг дурангийн-салбарын үсрэнгүй хөгжил бүрдүүлж байгаа билээ.
Судалгааны ажлын шинэлэг тал ач холбогдол
1. Төвөнх болон дууны хөвчийн эм.гэг еөрчлөлттэй эдээс видеоларинго-стробоскоп^йн тусламжтайгаар биопсийн
шинжилгээ авах арга аргачлалыг боловсруулсан нь судалгааны ажлын шинэлэг тал оршино.
2. Төвөнхийн хорт хавдар болон өмөнгийн урьдал эмгэгүүдийг эсийн түвшинд ялган оношлож эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, эмчилгээний үр дүнг хянах.нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааны цогц системийг бүрдүүлсэнээрээ практик ач холбогдолтой юм.
Судалгааны зорилго Монгол хүний дууны хөвч болон төвөнхөд тохиолдож буй эмгэгээс биопси авч төвөнхийн хорт хавдрын урьдал ба хавдар төст эмгэгүүдийг ялган оношлох, эрт үеийн өмөн хавдрыг илрүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны материал, арга зүй
Судалгааны объект: УКТЭ-ийн фониатрийн тасаг, ЭМШУИС-ийн ЭСШЭ-ийн тэнхим,УЭСШЭ-ий-н төв лаборатори, УХСТөвийн лаборатори.
Видеоларингостробоскопийн аргаар өвчтөнийг шинжлэх аргачлал: Төвөнхийн эмгэгтэй өвчтөнийг видеостробоскопийн    аппаратын тусламжтайгаар дууны хөвчийн үйл ажиллагаа болон эдийн өөрчлөлтийг видео дэлгэцэнд буулган авах, хэлбэлзэлийг тодорхойлох зэрэг үзлэг орно. Төвөнхнөөс биопси авах аргачлал: Дууны хөвч болон төвөнхний эмгэгтэй газраас тусгай шипцын тусламжтайгаар биопси болон эсийн наалдсын шинжилгээг авна.
Судалгааны ажлын үр дүн Монголд анх удаа УКТЭ-ийн фониатрийн тасагт 2001 оны 6 сард видеоларинго стробоскопийн дурангийн KARL STORZENDOSKOPE фирмийн аппарат суулгасан билээ.Энэ аппаратын тусламжтайгаар төвөнх болон дууны хөвчийн эмгэгүүдээс биопси авснаар төвөнхийн хорт хавдрын урьдал ба суурь эмгэгүүд болон "эрт үеийн өмөн"-г (Т in situNoMo, UNoMo, T2NoMo шатанд ) эд эсийн түвшинд оношлож эмчлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зэрэг тааламжтай нөхцөл байдал бий болсон юм. Бидний '2001-2003 онд УКТЭ-ийн фониатрийн тасагт оношлогдож эмчлэгдсэн 134 өвчтөнд видеоларинго-стробоскопийн аргаар биопси авч судалгаа хийсэн юм. Судалгаанд хамрагдагсдыг хүйсээр нь авч үзвэл 73 (54,47%)эрэгтэй, 61 (45,52%)эмэгтэй, насны ангилалаар авч үзэхэд 21-30 насанд 8 (5,97%), 31-40 насанд 26 (19,4%), 41-50 насанд 31 (23,13%), 51-60 насанд 34 (25,37%), 61-70 насанд 28 (20,89%), 71-80 түүнээс дээш 7 (5,22%)тус тус эзэлж байна.Нийт биопсийн 13 (9,7%) хамрын хөндийн эмгэгтэй ба 121 (90,2%) төвөнх болон дууны хөвчийн эмгэгээс авсан биог1си байлаа. Төвөнхийн эмгэгтэй 121 (90,2%)биопсийн материалыг олон улсын хавдрын гистологийн ангилалаар авч үзвэл(Хүснэгт №1):
Хавдрын олон улсын гистологийн ангилал

Хавдар төст ба хавдрын урьдал 30 (24,79%)эмгэгүүдийг авч үзэхэд: полип -12 (40%), уйланхай - киста 7 (23,3%), дуучны узель - 6 (20%), лейкоплаки - 3 (10%), пахидерми - 2 (6,76%) эзэлж байна.Архаг үрэвсэлтэй 9 биопсийн 3 нь төвөнхийн сүрьеэ илэрсэн байна.Төвөнхийн өмөн хавдартай - (карцинома) 28 (23,14%) биопсийн 21 (75%) эрэгтэй, 7 (25%) нь эмэгтэйчүүд эзэлж байна. Төвөнхийн өмөн хавдартай 28 хүмүүсийг насны хувьд авч үзвэл 40-60 насанд 13 (46,42%)60-аас дээш насанд 15 (53,5%)эзэлж байна.Төвөнхийн хорт хавдартай 21 эрэгтэй, 4 эмэгтэйчүүд 20-30-жил тамхи татсан , харин 3 эмэгтэй тамхи
татдаггүй гэсэн анамнезтай байлаа. УКТЭ-ийн чих хамар хоолойн тасагт видеоларингостробоскопийн аппарат суурилуулаагүй байхад хийгдэж байсан төвөнхийн биопсийн оношлогооны байдлыг 1997,1998,1999 ( эмгэг-анатомийн тайлангаас ) онуудтай харьцуулан үзвэл 1997 онд нийт 37 биопси авнаас папиллома 15(40,5%), карцинома 4(10,8%), 1998 онд нийт 26 биопси авсанаас папиллома- 8 (30,7%), карцинома - 9 (34,6%), 1999 онд 11 биопси авсаны папиллома - 2 (1 8,8%)карцинома- - 6 (54,5%)илэрсэн байна.Эдгээр 3 жилд нийт 74 биопси авсанаас төвөнхийн өмөн ба хоргүй хавдар 44 (59,4%)( Хүснэгт №2)эзэлж байна

УКТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн биопсийн тайлан 1997-1999

Төвөнхийн хоргүй ба хортой хавдар

Видеоларингоскопи биопсийн оношлогооны байдал. 2001-2003 он.

1997-1999 онуудад төвөнхийн хавдар 44 оношлогдсоноос 25(56,8%)папиллома, 19-(43,18%)карцинома оношлогдож байжээ. 2001-2003 онуудад УКТЭ-ийн амбулаторийн    фониатрийн тасагт(хүснэгт№3) төвөнхийн хучуур эсийн гаралтай хавдар нийт 73 оношлогдсоноос папиллома 45 (61,6%), карцинома 28 (38,35%)илэрсэн нь урьд жилүүдтэй харьцуулбал оношлолт 165% болж оношийн зөрөө (6,8%) гарах асуудал' эрс багассан байна.Эмгэг гистологийн биопсийн шинжилгээний онош тавилтын үнэн магадлал 90% дээш байгаа нь видеоларингостробоскопийн биопсийн ач холбогдол өндөр байгааг харуулж байна.
Дүгнэлт:
1 .Төвөнхийн хорт хавдрын урьдал' эмгэг.хавдар төст эмгэг 30 (24,79%), хоргүй хавдар папиллома 45, мезенхимийн хоргүй хавдар 8 (43,8%)оношлогдсон нь амбулаторийн нөхцөлд хорт хавдрыг эрт үед нь оношлох, хоргүй хавдар болон хавдар төст эмгэгт амбулаторийн нөхцөлд
хэсэг газрын мэдээ алдуулалтаар бичил мэс засал хийх, өвчтөнийг эмчлэх, хяналтанд авах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хагалгааны дараа дуу авиа ба төвөнхийн үйл ажиллагааг нөхөн сэргээх зэрэг оношлогоо эмчилгээний цогц арга хэмжээ авах стандартыг бий болгож байна.
2.Судалгаанд    хамрагсдын 54,47% эрэгтэй, 90,2% төвөнхийн эмгэгтэй байсан ба төвөнхийн өмөн хавдрын хувьд 75% эрэгтэйчүүд бүгд 20-30 жил тамхи татсан анамнезтай бөгөөд 71,42% эвэршилттэй хавтгай эст өмөн хавдар эзэлж байна.
3.Видеоларингост-робоскопийн    аргаар авсан биопсийн шинжилгээний үр дүнд төвөнхийн хорт хавдрын урьдал эмгэг, хавдар төст эмгэг, эрт үеийн өмөн хавдрыг ялган оношлолт өмнөх 3 жилтэй харьцуулбал 165% өссөн ба эмчилгээний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой өртөг багатай оношлогоо эмчилгээний цогц арга болох нь батлагдаж байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 722
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК