Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАВИНЫ ИВЭРХИЙН ӨВЧЛӨЛД ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

О.Сэргэлэн, Р.Мөнхбаяр
 

 
Абстракт

Сүдалгааны үндэслэл: 1885 онд Францын мэс засалч L.Championniere анх цавины ивэрхийн анхны мэс заслыг хийснээс хойш зуүн хориод жилийн хугацаанд мэс заслын 300 гарүй арга, түүний хувилбарууд нэвтэрсэн хэдий боловч мэс заслын эмчилгээний асүудал төвөгтэй хэвээр байгааг эрдэмтэдийн сүдалгаа шинжилгээ харуулж байна. (Т.Ф Лавров 1975, М.В Гринев 1986, к.д Тоскин, В.В Жебровский 1990, L.Nyhus, R.Condon 1990,.. В.В Казаков 1997, В.И Орховский 2000, В.В Кислянкова 2002, П.Долгор, Д.Нямсүрэн 1986, Ш.Сүхбаатар, С.Эрдэнэ 1997,Ш.Сүхбаатар 1998). .Цавины ивэрхий нь ихэнхдээ мэс заслаар төвөгтэй    эмчлэгддэг, яаралтай шийдэл гардаггүй нь хүн амын дотор далд өвчлөлийг бий болгож байдаг. Энэ сэдвээр манай орны сүдлаачдын бүтээл туүрвил нэн ховор байгаа бөгөөд нэн ялангуяа цавины ивэрхийн өвчлөл хүн амын дүнд болон мэс заслын өвчний дотор хэдэн    хувийг    эзэлдэг, ивэрхийн ямар хэлбэрууд зонхилон тохиолддог, нас хүйс, нөлөөлёх хучин зүйлуудийн талаар болон мэс заслын эмчилгэ.эг ямар аргуудаар голлон хийдэг, эмчилгээний эөрэг ба сөрөг талууд, туүний үр дүнгийн талаар тооцож гаргасан сүдалгааны ажил ховор байна.
Зорилго : Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн цавины ивэрхийн тохиолдолд дүн шинжилгээ хийхэд оршино. Сүдалгааны аргачлал: 1993-2003 оны хооронд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэж ивэрхийн мэс засал хийлгэсэн 156 хүний өвчний туухэнд туувэр сүдалгаа хийж тусгай карт зохион Microsoft excel, Micrsoft PowerPoint    программуудаар боловсруулалт хийв.
 

Сүдалгааны үр дүн, хэлцэмж: Сүдалгаанд 156 хүн хамрагдсанаас 136 буюу 87% эрэгтэйчууд, 20 буюу 13% эмэгтэйчүүд эзэлж байв. Эдгээр сүдалгаанд хамрагдсан өвчтөнүүдийг хүйс, нас, байрлал, дахилт, хэлбэрээр н ь авч үзвэл:

График 1 Хүйсээр нь:

Нийт 156 тохиолдолоос 11 тохиолдол нь хавчигдаж эмнэлэгийн тусламж авчээ. Үүнээс зүүн, баруүн талаар нь харуулбал:
Үр дүн
□ Т.Ф Лавров (1975), М.В Гринөв (1986) нарын сүдалгаагаар цавины ивэрхийгээр эрэгтэйчүүд 73.5-88.2%, эмэгтэйчүүд 11.8-20.3%, бидний судалгаагаар эрэгтэйчүүд 87,2% эмэгтэйчүүд 12,8% өвчилсөн байна.
□    П.Долгор, Д.Нямсүрэн нарын судалгаагаар баруүн талын байрлалтай
. ивэрхий 75%, зуүн талынх 23%, хоёр талын байрлалтай 2% (УБ), биднийхээр баруүн талын байрлалтай ивэрхий 55.8%, зуүн талынх 40.4%, хоёр талын байрлалтай 3.8% байлаа.
□    Судлаачдын үзэж байгаагаар ташуу ивэрхий 65.5-92.6%, шулуүн ивэрхий 7.4-21,9%-ийг эзэлдэг болохыг тогтоожээ. (К-:Д. Тоскин, В.В Жөбровский 1§90, Ш.Сүхбаатар, С.Эрдэнэ 1997). Бидний сүдалгаагаар ташуу ивэрхий 60.3%, шулуүн ивэрхий 39.7%-ийг эзэлж байна.
□    Хагалгааны дараах дахилт А.И Барышников (1965), Ю.А Нестеренко Ю.Б Салов (1985), В.И Кузнөцов В.Н Барыков нарынхаар 3.5-30%, Ш.Сүхбаатарынхаар 9.56%, бидний сүдалгаагаар 7.7% байгаа нь сүдлаачдын дүгнэлттэй ойролцоо байна.
□    Бидний сүдалгаагаар цавины ивэрхийн 7.1% н ь хавчигдсан уөдээ эмнэлэгийн тусламж авчээ. Мөн 0-30 насанд өвчлөл хамгийн өндөр 30- 60 насанд бүүрч 60-70насанд бага зэрэг өссөн нь харагдав.
Дүгнэлт
□    0-10 насанд цавины ивэрхийн тохиолдол нийт хамрагдагсдын 41.7%-ийг эзэлж байгаа нь энэ насанд өвчлөл хамгийн өндөр байгааг харуулж байна.
□    Дундаж ор хоног 7, мэс заслыг уламжлалт үрд ханыг бэхлэх аргаар 100% хийгдсэн байгаа нь цаашид ивэрхийн хэлбэрийг зөв оношилж мэс заслын эмчилгээний оновчтой, эмгэг жамын дагуу монгол хүний онцлогт тохирсон үр дүнтэй аргыг сонгох нь чухал байна.
□    Бидний сүдалгаагаар 7.1% нь хавчигдаж эмнэлэгийн - тусламж    авч байгаа нь энэ талаар цаашид эруул мэндийн боловсролыг өрх, сүмын эмч нарт зөв ойлголтыг өгч хүндрээгүй эрт уед нь зөв оношилж, мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ.
 

 

Ном зүй

1. Ш.Сүхбаатар \"Цавины ивэрхийн хэлбэрууд, туүний мэс заслын эмчилгээний асүудалд\" АУ-ны магистрийн зэрэг горилсон дипломын ажил. 1997 он
2. Ж.Идэр *Дүүргийн идэр насны эрчүүдийн дүнд цавины ивэрхий өвчний тархалтыг сүдалсан нь \"Монголын анагаах ухаан\" сэтгүүл 2002 оны №4 хуудас 34-36
3. Б.Гоош Мэс заслын өвчин* 2000 он
4. Б.Мөнутогоо,Ж.Эрдэнэсүрэн *Хэвлийн мэс зэслын өвчин*2003 он 5. К.Д.Тоскин, В.В.Жөбровский Тоыжи брюшной стөнки\" 1990г
5. А.Ш.Боруховский \"Многослойная паховая гөрниопластика\" вөст хирүргия 1974г №9 стр 99.
6. М. В. Гоинөв, Ю. М. Стоико, С. И. Силишее \"Многослойная пластика
7. заднөй стөнки при опөративном лечении паховых грыж\" вестник
8. хирургии 1997г №1 стр 157.
9. М.В.Гринөв, Ю.М.Стоико, С.И.Силишөв \"Лечение паховых грыж\" хирургия 1988г №12 стр 70-74.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 362
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК