Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БА СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ.СУРГААЛЬ
( Судалгааны өгүүлэл )

Р. Амарбаясгалан
 

 
Абстракт

Сэтгэл хөдлөлийг эрт дээр үеэс орос, хятад, грек, итали гээд олон орны судлаачид сонирхон судалж ирсэн юм. Сэтгэл хөдлөл гэдэг үг нь "emovio" гэдэг латин үгнээс гаралтай. Сэтгэл судлаач К.К.Платанова бичихдээ: Сэтгэл хөдлөл нь онтогенезийн хувьд хамгийн эрт хэлбэржиж гадагш илэрхийлэгддэг төдийгүй, гадаад орчны тусгалд организмийн хариулж буй урвал юм гэжээ. • Сэтгэл хөдлөлийн ач холбогдол нь үнэлж баршгүй их бөгөөд баярлах, догдлох, ханах, гонсойх, түгших, гомдох, дэнслэх, уурлах, үзэн ядах, айх, өших, гуних, сэтгэл унах, ичих, цөхрөх, бухимдах, дургуйцах, сэтгэлийн цохилт зэрэг эерэг сөрөг хэлбэрүүдээр    илэрхийлэгдэж, хөдөлгөөний идэвхжилээр тодорхойлогдон организмийн бүх үйл ажиллагаанд бодитойгоор нөлөөлдөг. Иймд энэ тухай судлах ,оношлох,удирдах арга зүйг боловсруулах нь туйлын ач холбогдолтой энэ гүүрээр дамжин организмыг оношлох-эмчлэх олон өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна түүнийг удирдан сурах нь хүмүүсийн харьцаа тэдний ажил амьдралыг зохицуулахад туйлын ач холбогдолтой юм. Эрт дээр үеэс судпаач эрдэмтэд "Сэтгэл хөдлөл яаж бий болдог вэ?,Тархины ямар хэсгүүд оролцон сэтгэл хөдлөлийг үүсгэх вэ? Сэтгэл хөдлөлийг яаж амжилттай удирдах вэ?" гэсэн эдгээр асуултууд бүхий л хугацаанд судлаачдыг догдлуулан сэтгэл хөдлөлийг эзэмших гэж оролдсон боловч тэр болгон хүссэн хариугаа авч чадаагүй байна.
Судлаач Б.Спиноза, В.Вундт, П.В.Симонов Н.Грот, Д.ЛУотсон, К.Е.Изард нар үндсан долоон өнгөнөөс гадна үй түмэн завсрын өнгө байдагчлан сэтгэл хөдлөлийн үндсэн ба завсрын хэлбэрүүд байдаг тухай ангиллыг дэвшүүлэн иржээ. Ж: Д.Л.УотСон сэтгэл хөдлөл нь айдас, уур, хайр гэсэн гурван үндсэн хэлбэртэй гэжээ. Сэтгэл хөдлөлийн тухай сургаалийг дорно дахины анагаах ухаан болон яруу найраг урлагт хэрэглэсээр ирсэн байна. Жишээ нь :Эртний яруу найрагт хайр, баатарлаг эр зориг, инээд хөөр, уур хилэн, жигшил, айдас, нигүүлсэл, амирлал гэсэн хэлбэрүүдийг дэвшүүлэн хэрэглэсэн байдаг нь хайраао баясал, уураас гуниг, эр зоригоос бахархал, жигшлээс гуниг төрдөг гэсэн утгыг агуулдаг.
Эртний Хятдад сэтгэл хөдлөлийг эрүүл мэндийг хадгалахад хамгийн чухал зүйл гэж үздэг. Жиигээ нь байнга цухалдах нь өвчин шалтгаан гэж үздэг. Биеийг байнга амтлаг, исгэлэн, хурц, давслаг зүйлээр дагнан тэжээх нь хортой байдгийн адилаар баярлах гуниглах, уурлах, айх гашуудах таван сэтгэлээр дүүрэх нь эрүүл аж төрөхөд нэн хортой.
Хятадын "Лью Ши Чунь Цю" гэдэг алдарт номын зохиогч сэтгэл хөдлөлийн хүрээг бага байлгахыг зөвлөж байв. Судлаач Э.С.Вязьменский бичихдээ Хятадын алдарт эмч Хуа-то эсрэгээр сэтгэл хөдпөлөөр зарим өвчнийг анагааж байсныг дурьджээ. Энэ бол эртний Хятадын сэтгэдээр эмчлэх ерөнхий ухаан юм.
П.В.Симоно.вын онолоор сэтгэл хөдлөлийг үүсгэн бүрдүүлэхэд тархины дөрвөн бүтэц үүрэг гүйцэтгэдэг ажээ. Үүнд:
1 .Духны дэлбэн
2.Гиппокамп
3.Миндалины    бөөм
4.Гипоталамус
Духны дэлбэнгийн бор давхраанд очих мэдээллийн шинж байдалтай уялдан зан аашийн хувирал илэрнэ. Мөн үүнтэй адил үйл ажиллагааг гипокамп гүйцэтгэнэ. Миндалин .гипрталамус гэсэн дэд бүтэц нь хамгийн хэрэгцээт мэдээллийг хамаардаг. Уг мэдээллийн хэрэгцээ хир байна тэр хэмжээгээр эдгээр бүтэц нь харилцан үйлчлэлцэн тархины үйл ажиллагаанд сэргээх ба саатуулах нөлөө үзүүлдэг.Гиппократ^сургахдаа
 

Сэтгэцийн байдал, сэтгэл хөдлөлийг дараах дөрвөн хэв шинжид хуваан үзДэг.
Үүнд:
1.Сангвиник
2.Меланхолик
3.Флекматик
4.Холерик
И.П.Павлов үзэхдээ зан төрхийг тодорхойлоход:
1.Мэдрэлийн    системийн идэвхжлийн хүч
2.Мэдрэлийн    системийн тэнцвэрт байдал
3.Сэрэл    сааталд орох хурд гэсэн 3 үзүүлэлтээс хамаардаг гэсэн байдаг.Хувь хүний зан төрхийг мэдрэлийн системийн энэ 3 үзүүлэлтээр тодорхойлбол:
1 .Сангивиник /хүчтэй,тэнцвэртэй,хурдтай/
2.Холерик    /хүчтэй,тэнцвэргүй,хурдтай/
3.Меланхолек    /сулдэнцвэргүй, хурд бага/
4.Флекматик    / сул,тэнцвэртэй, хурд бага/. Сангвиник хүн сэтгэцийн өндөр идэвхижилтэй .энерги ихтэй.ажиллах чадвар өндөр,нийтэч,нүүрний баясалтай' ,сэтгэлийн тэсвэр хатуужил их, эерэг сэтгэлийн хөдөлгөөн давамгайлсан байдаг.
Холерик хүн нь сэтгэцийн өндөр идэвхижилтэй , сэтгэлийн тэсвэр муу, сэтгэлийн хөдөлгөөн хурдан солигддог.
Меланхолек хүн сэтгэцийн идэвхижил сул .хурдан ядардаг.зожиг.сэтгэлийн эрсдэлд амархан өртдөг, байнга сөрөг сэтгэгдэл төрдөг.
Флекматик нь сэтгэцийн идэвхжил бага ,удаан тайван.нэг байдлаас нөгөөд шилжихдээ удаан байдаг. П.В.Симонов сангвиник-баяр хөөр, холерик нь-хөөрөл уур.меланхолек- гуниг айдас,флекматик-сэтгэл хөдпөпгүй гэж тодорхойлоод сангвиник хүнд гиппоталамус, холерикт гиппоталамус духны хэсэг.меланхолект миндалин-гиппокамп.флекматикт миндалин -духны хэсгийн үйл ажиллагаа давамгайлсан гэж тархины бүтэцтэй холбож өгсөн байдаг. П.В.Симонов тархины 4 бүтэц нь сэтгэлийн хөдөлгөөнд оролцохдоо хос хосоороо харилцан үйлчлэлцдэг гээд: 1 .Гиппокамп-гиппоталамус/таамаглал өдөөгч/
2.Гиппоталамус-духны    дэпбэн/догдлолын систем/
3.Миндалин-духны    хэсэг/шалгарлын систем/
4.Миндалин - гиппокамп /эргэлзлэлийн систем/ гэж үздэг ажээ.

Энэ загвараас үзэхэд үндсэн дөрвөн сэтгэл хөдлөл айдас,уур,гуниг,хөөр баяр гэж үзээд 001 ба 100 тэнхлэгт нейтраль бүс харагдаж байна.Гун.иг-айдас-уур-хөөрбаярт гэсэн сэтгэл хөдлөл дарааллаар сэтгэл хөдлөл шилжиж байна. Мөх сэтгэл хөдлөлийг дараах томёогоор үзүүлж болно:
Э= f ( П,/Ин-Ис/.....),
Э-сэтгэл хөдлөл / зэрэглэл, мөн чанар/ П-тулгамдсан хэрэгцээи /мэдлэг, дадал.энергийн ресурс.цаг хугацаа/ Ин-Ис -хэрэгцээний ханамжийн магадлал Ин- урьд нь байсан зүйлийн тухай мэдээлэл
Ис - тухайн зүйлийн тухай мэдээлэл
П = 0 үед сэтгэл хөдлөл үүсэхгүй. Ис > Ин эерэг сэтгэл хөдлөл үүснэ. Ин > Ис сөрөг сэтгэл хөдлөл үүснэ.
Энэ мэтчилэн сэтгэл хөдлөлийг загварчилснаар э^нэ обьектийг судлах .ажиллахад илүү хялбар болох юм.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2476
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК