Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (023) 200403(023)
Антиоксидант тогтолцооны Үйлчлэлийн механизм
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

Abstract: Action mechanism of Antioxidant system
The system wich defends the cell from free radicals consist from; anti oxidant enzymes (superoxidedistnutase (SOD), catalase, peroxidase), radical active supressing small molecular substances, valent changable metalls complexes.
Ascorbic acide, substances with sulfohydril group (Glutation, cystein), ethanol, ribose, glucose, mannitol, urate, a-tocopherol and flavonoids supress the radical formation chain reactions by making the strong chelat complexes.
 

Чөлөөт радикалуудын "аюулаас" амьд бие махбодыг хамгаалдаг тогтолцоог 3 бүлэгт хувааж болох юм.
1.    Антиоксидант ферментүүд-супероксиддисмутаза (СОД), каталаза, пероксидаза г.м орно.
2.    Радикалуудтай    харилцан үйлчлэлцэж идэвхи султай нэгдлүүд болгодог бага молекулт бодисууд орно
3.    хувирамтхай валент бүхий металлын ионуудын комплексон-нэгдлүүд орно.
Антиоксидант ферментийн хамгаалах тогтолцоонд СОД, каталаза болон-глутатионы ангижруулагч энзимүүд (глутатион-редокс-цикл) чухал үүрэгтэй. Тэдгээр нь чөлөөт радикалуудын гинжин урвалыг идэвхижүүлдэг радикалуудын концентрацийг бууруулах замаар "хамгаална".
С упероксид-ион (0 2) үүСЭХИЙГ саатуулагч (ингибитор) үндсэн фермент нь СОД бөгөөд тэрээр 02"—ны Н202-д хувирах дисмутацийн урвалын катализатор болдог.
СОД-ын хамгаалах үйлчлэлийг хязгаарладаг 2 хүчин зүйл байх агаад нэг нь эсийн мембраны "гадны" СОД-ыг нэвтрүүлдэггүй; цусанд СОД-ийн орших хугацаа нь ердөө 3-4 минут байдаг аж. Ог-ны дисмутацийн дүнд үүссэн ус төрөгчийн хэт исэл бол амьд тогтолцооны НО-радикалын үндсэн эх булаг мөн.
Н202-ийн түвшин багасахад НО-радикалын концентраци багасна. Эсийн дотор Н202 задрах урвал нь каталаза ба
глутатионпероксидаза ферментүүдээр явагдана.
Цусны ийлдэсний антиоксидант тогтолцоог церулоплазмин (ЦП) ба трансферин (ТФ) бүрдүүлнэ. Энэ 2 ферментийн үйлчлэл нь 2 валенттай төмрийн ионыг (Fe2+) исэлдүүлэх ба 3 валенттай төмрийн ионыг нэгдүүлж холбох, мөн хүчилтөрөгчийн радикалуудтай харилцан үйлчлэлцэхэд үндэслэгдэнэ.
Цусны ийлдсэнд ЦП ба ТФ-ны оролцоотойгоор явах 2 ба 3 валентат төмрийн биохимийн хувирлыг судалснаар эдгээр уургуудын агууламжаас 2 валентат төмрийн түвшин /конц/ хамаардаг болохыг тодруулсан юм:
Fe 2+ = ТФ/ЦП
Ре2+-ийн концентраци ихсэх нь липидийн хэт исэлдэлтийн (ЛХИ) идэвхижилттэй холбоотой учраас ТФ/ЦП гэсэн харьцаа нь ийлдэсний прооксидант арга хэмжээний илрэл гэж үзэж болно. Харин ЦП/ТФ гэсэн урвуу харьцааг энэ уургуудыг агуулсан тогтолцооны антиоксидант шинж чанарын илрэл гэж үзэж болох юм. (1,2)
Бие махбодыг чөлөөт радикалууд ба хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрийн гэмтээгч үйлчлэлээс хамгаалах тогтолцоонд бага молекулт олон нэгдлүүд ордог. Үүнд аскорбины хүчил (С витамин), сульфогидрильт нэгдлүүд (глутатион, цистеин) этанол, рибоза, глюкоз, маннитол. шээсний хүчил (урат^ а-токоферол зэргү,"дурьдаж болно. Бидний нилээд сайн мэдэх. усанд сайн уусдаг антиоксидант бол аскорбины хүчил юм. Түүний хамгаалах. үйлчлэл исэлдэлтийнх нь явцад үүсдэг. Завсрын радикалуудадхамаарах ба молекулууд нь ХИХ-ээс идэвхиэр их сул гэж үздэг(6,8). Нөгөө талаар, аскорбины хүчил төмрийн ионтой орчинд хортой үйлчлэл үзүүлдэг байна.
Усанд уусдаг антиоксидантад бас бага молекулт трипептид-глутатион орох бөгөөд эс бүрт нилээд өндөр концентрацитай оршдог, мөн. эсийн гадна ч байдаг.
Ялангуяа уушгийг бүрхсэн хучуур эдийн шингэнд (epithelial lining fluid-ELF) бусдаас илүү их агуулагдана. Глутатионыг амьсгалын замын оксидантуудаас хамгаалах "тэргүүн шугам" хэмээн нэрлэдэг.' ELF-д орших глутатионы' концентраци нь цусны сийвэнгийнхээс барагцаагаар 100 дахин их байдаг ажээ.
Эд эсийг чөлөөт радикалын гэмтлээс илэрхий хамгаалдаг, тосонд уусдаг антиоксидант-Е витаминыг өргөн хэргэлдэг (8)
Е витамин хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрүүдтэй харилцан үйлчлэлцэж липидийн хэт исэлдэлтийн гинжин урвалыг амжилттай тасалдуулдаг юм.
Биологийн тогтолцоонд НО үүсэх үндсэн механизм нь Н202 төмрийн ионтой (Fe2+) ангижрах урвал (фентоны урвал) юм,-Учир нь комплекс үүсгэгчид төмрийн ионыг нэвчүүлэн.холбоход НО-радикалуудын концентраци багасдаг. Иймээс төмрийн ионуудыг хелатор нэгдлүүдээр идэвхигүйжүүлдэг арга чухал ач холбогдолтой юм. Одоо үед төмрийн ионы хелатор болгож тиол-нэгдлүүд (хүхэрт), десферал, унитол зэргийг хэрэглэж байна.
Хүчилтөрөгчийн    чөлөөт радикалуудын оролцоотойгоор бий болдог эмгэгүүдээс сэргийлэх, эмчлэхэд хелат-нэгдлүүд нь харьцангуй шинэхэн эмүүд бөгөөд эмчилгээний үйлчлэлийн хүрээ сайтай, хор багатай зэргээрээ ихээхэн /^ээдүйтэй-д тооцогдож байна.
Антиоксидант эм болгож байгалийн scar-ай хоргүй полифенолт нэгдлүүд- флавоноидуудыг өргөн хэрэглэхийг сүүлийн жилүүдэд ихээхэн зөвлөж, сурталчилж байна.
□    Флавоноидууд нь биед ороод янз бүрийн металлын ионуудтай бат бөх хелат-бүрдэл үүсгэдэг.
□    Б.Флавоинууд НО-ба <Э2' зэрэг чөлөөт радикалуудтай харилцан үйлчлэлцэх чадвартайн зэрэгцээ липодиоксид, липоксид зэргийн "урхи, занга" болох ба чөлөөт радикалын урвалын гинжийг тасална.
□    В. Флавнойдууд бас олон ферменттэй харилцан үйлчлэлцэж идэвхийг нь өөрчилдөг байна. (Соодаева С.К.1996).
Эдгээр үр нөлөө нь флавноидуудыг чөлөөт радикалуудын эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмгэг.ийг эмчлэхэд ихээхэн тохиромжтой болохыг гэрчилж байна. (8-10) N-ацетилцистеинийг (NAC) уушиг судлалын практикт салс задлагч эм болон анх хэргэлсэн нь үр нөлөө сайтай гэж үзэж байна. Энэ бэлдмэл нь илэрхий антиоксидант ба хелат-үүсгэгч идэвхитэй юм. Эхэндээ . түүний үйлчлэлийг антиоксидант үйлчлэл бүхий глутатион хэмээх трипептидийн (L-глутамил-цистеинилглицин) түвшинг нэмэгдүүлдэг хэмээн үзэж байснаа хожим нь өөрөө илэрхйй антиоксидант идэвхитэй, хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрийн олон хувилбарыг бараг бүгдийг нь идэвхигүй болгодог болохыг тогтоосон юм. Иймд уушигны архаг өвчнүүдийг (обструкци) эмчлэхэд үр дүнтэй юм.

Ном зүй

1. Владимиров Ю.А Свободные радикалы u антиоксиданты. Вест. РАМН-1998-№7 С.47-50
2. Владимиров Ю.А., Азизова О.А., Деев А.И u dp Свободные радикалы в живых системах серия \"Биофизика\" М.1991-29-251
3. Г олод У.А., Кирнатовский В.И Повышение уровня активных форм кислорода какодна из причин нарушения метаболизма в клетках почечныхканальцев у больных острым и хроническим пиелонефритом, -Урология-2003-№1.С59-61
4. Ерин А.Н., Скрыпин В.И и др Кислородные радикалы в хими, биологии и медицине. Рига 1988-109-129
5. Коган А.Х., Сумароков А.В и др Двойное потенцирование ишемической болезни сердца активными формами кислорода и антиоксиданты Вопр. Биол. Мед и фарм-кой химии, №2-2002 сЗ-6
6. Лобедөв В. В супероксидная теория патогенеза и терапии и иммуных расстроиств. Вест. РАМН. 2004 №2 с34-40
7. Метилица Д.И Активация кислорода ферментными системами М.Наука, 1982-256
8. Соодаев С.К Свободнорадикальные механизмы влияния асбестовых волокон на организм Автореф.дисс. ..док.мед.наук М. 1996-257
9. Соодаев С.К Оксидантные и антиоксидантые системы легких при хронических обструктивных заболеваниях В.кн: Чучалин А.К Хр.обстр б-ни легких. Санкт-Петрбург, 1998-с92-109
10. Фридович И Свободные радикалы в биологии: пер.с .англ М.1979.Т.1. С.272-314
11. Хрипач Л.В., Ревазова Ю.А., Рахманин Ю.А Роль свободно- радикального окисления е повреждений генома факторами окружающей среды Вест. РАМН. 2004-№3-С. 16-18
12. Bellavite Р6 the superoxide forming enzymatic system of phagocytes. Free Radic Biol. Med. 1988.- V4-p 225-265
13. Halliwell B. Antioxidants in human health and disease Ann. Rev Nutr-1996-V-16 p33-50
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1317
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК