Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (024) 2004.No4(024)
Номын буян арвижих болтугай
( Редакцийн зурвас )

Рөдакцийн зурвас

 

"Анагаах ухааны орчин үөийн оношлогоо, эмчилгээний талаарх тулгамдсан асуудал" сэдэвт чуулга уулзалт 2004 он 10 cap

Номын буян арвижих болтугай

Шинжлэх ухаан төхникийн ололтоос суралцаж, нийгмийн эрүул мэндийн болон эмчилгээ үйлчилгээний тулгамдсан зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь эмч, мэргэжилтэн бидний өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний зорилт билээ.

Энэ зорилтыг биөлүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй сургалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид эмч мэргэжилтнүүддээ сүүлийн үөийн шинэ мэдээлэл хүргэх, эмч мэргэжилтнүүдээ судалгаа шинжилгээний ажпын арга барилд суралцахад нь тус, дэм өгөх зорилгоор зөвлөх эмч нар, тус эмнэлгийн нийт эмч нарыг хамруулан "Анагаах ухааны орчин үөийн оношлогоо, эмчилгээний талаарх тулгамдсан асуудал" сэдэвт чуулга уулзалтыг улсын хэмжээнд анх удаа зохион явууллаа.

Манай зөвлөх эмч нар өөрийн хариуцах чиглэлийн хүрээнд тулгамдаж байгаа зарим өвчлөл тууний оношлогоо, эмчилгээний асуудлын талаар лекц уншиж, зөвлөгөө өгч, асуултанд хариулж цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцсон чухал үр дүнтэй ажил боллоо.

Бид сэтгүүлийн энэ дугаарт зөвлөх эмч нарын зарим өгүүлэл, өөрийн эмч нарын бичсэн судалгааны өгүүллүүдийг түүвэрлэн оруулав. Манай эрүүл мэндийн салбарын cop, тулгамдсан үөд түшиж тулах ноён нуруу нь болж байдаг зөвлөх эмч нараасаа их зүйл мэдэж авсандаа эмч нар баяртай байгааг сэтгүүлийн энэ дугаараар дамжуулж байгаадаа баяртайбайна.

Бидэнтэй олон жил хамтран ажиллаж санал бодлоо солилцож явдаг эрдэмтэд маань II эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн оюунлаг, эрдэмлэг болсонд баяр хүргэж байсныг энд зориуд тэмдэглэхэд таатай байна.

Бидний ажлыг дэмжиж, бололцоо нөхцөлөөр хангаж, туслалцаа үзүүлсэн    "Зоос" банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа

сэтгүүлээр дамжуулан илэрхийльө.
Номын буян улам арвижих болтугай. Сэтгүүлийн зөвлөл
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 182
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК