Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2004, (024) 2004.No4(024)
Багана нурууны судлагдсан байдал
( Судалгааны өгүүлэл )

Д. Оюунцэцэг1 ,Л.Аня2, Д.Амгаланбаатар3 1.АУ-ийн магистрант 2.АУ-ны доктор З.Профессор
 

 
Абстракт

Хуний багана нурууг судлах явдал анагаах ухаан биеийн тамир урлаг уран сайхан зэрэг шинжлэх ухааны салбаруудад ихээхэн ач холбогдолтой юм. Хүний багана нурууг олон орны судлаачид олон талаас нь судалж иржээ. ( В . В . Бунак ,1941 ; В . П . Ташкова,1963 ; A. В.Краев,1978 ; М . Г . Привес , 1985 ; М . Р . Сапин, 1986 ; Ю . М . Аникин , Л . Л Колесников, 1997 ; X . Батбаяр 2003 ).

Багана нуруу түүхэн хөгжлийн хувьд араг ясны эртний бүтцийн нэг юм. Түүхэн хөпжлийн эхний үе шатуудад багана нурууны үүсгэвэрийг нурууныхөвч гэжүздэг.

Нуруу нь сээр нуруутан амьтанд эхний үедээ хөвчеө тойрч байрласан их бие , баруун зүүн өмнө болон хойт нум гэсэн таван хэсэг бүхий мөгөөрсөн    нугапмуудаас

бүтдэг. Түүхэн хөгжпийн шат ахих тутам эдгээр мөгөөрсөн нуруу хоёр чиглэлээр дүрсээ хувиргадаг. Нэн түрүүн түүнийг бүтээж байгаа мөгөөрсөн нугалмын их бие хөвчөө тойрч ургаад улмаар түүнийг уусган , үүргийг нь өөртөө хүлзэх болдог. Хожим хөвч нь цэлцэгнүүр бөөм / nucleus pulposus / байдлаар хүнд үлдэж хоцордог. Түүхэн хөгжлийн явцад нурууны бүтэц зохион байгуулалт ингэж өөрчлөгдөх нь амьдрап хуурай газар гарч амыад мөчдүүд дээрээ тулан биеэ газраас хөндийлж явах болсонтой холбогдож гарсан нарийн үзэгдэл юм. Усны амьтан тухайлбал загасны нуруу их биеийн болон сүүлний гэсэн хоёр хэсэгтэй хүзүүгүй, нугалам бүхэн хавиргатай байдгаараа онцлог юм. Амьдрал хуурай газар гарахад хоёр нутагтнаас эхлээд толгой нь хөдпөх шаардлага гарч их бие, толгой хоёрыг холбосон хэсэгтээ нуруу нь хавиргагүй болж хүзүү бүрэлдсэн нь учиртай. Түүхэн хөгжлийн явцад хавирга зөвхөн толгойн талаасаа устаад зогсохгүй бас сүүл талаасаа устдаг. Эцэст нь уушгийг тойрч хүрээлэн урд мөчтэй холбоо бүхий хэсэгтээ үлдэж , их биеийг урд мөчтэй холбох гүүр болж хувирдаг. Үүнийг дагалдаад нурууны энэ хэсэг бусдаасаа нэлээд өөр хэлбэр маягтай болж цээжний хэнгэрцэг ялгарч хөгжсөн. Нуруу мөн хойт мөчтэй нийлсэн хэсэгтээ бусад хэсгээс илүү ачаалал хүлээх болсонтой холбоотойгоор нугалмууд нь бүдүүрч, хоорондоо нийлж ургаад ууц хэмээх нэг яс үүсдэг. Ингэж нуруу хүзүү, сээр, бүсэлхий буюу зоо, ууц, сүүл гэсэн бүтцийн олон хэсэгтэй болж хэлбэржсэн болой.
Түүхэн хөгжлийн явцад сээр нуруутан амыны нурууг бүтээж байгаа нугалмын тоо амьтны биеийн бүтэц, хөгжил нарийсах тусам цөөрөх, зүй тоггол ажиглагддаг. Ихэнх сүүн тэжээлтэн амьтдын хүзүү долоон нугапамтай харин сээр 9-2, бүсэлхийн нугалам 2-9, ууцны нугалам 2-5-ын хооронд хэлбэлздэг гэж судпаачид бичжзэ. (Б.М. Пэттен, 1959; Э.И. Борзяк , болон бусад 1986 ; Д-Амгаланбаатар, 2003 ;)
Хүний үр хөврөлийн хөгжлийн явцад багана нурууны хеокнп мөн хөечнөөс эхэлдэг. Хүний багана ^усуу бүрэлдэн тогтох ?в_^.аа 3 үе шатыг дамждаг (хальсан мөгөөрсөн, ясан талаас судлаачид б^чжзэ 5 V Пэттен, 1959 : А.В.Краев 1978 ; М.Г.Привес . 1985 ;)Үр хөврөлийн эхний саруудад энэ 3 хэлбэр нь хаутдза баЯж байгаад 4 дэх сараас хальсан нуруу мөгөөрсөөр гүйцэд солигддог байхад ясжилт нурууны зарим хэсэгт 2 дахь сарын төгсгөлөөс эхэлдэг. Хөвч нь үр хөврөлийн биеийн дагуу сүүлнээс толгойн хэсэг хүртэл байрладаг бөгөөд , хөврөлийн 3 давхрын хамгийн дотор    талынхаас мезинхимийн эсүүд нь

бөөгнөрдөг ба түүнийг сомит гэж нэрлэдэг. Сомитууд мэдрэлийн гуурсны 2 талаар хосоор байрлаж үелэлүүдээс тогтдог. Үелэлүүд нь бүрэлдэж байгаа нугас болон түүний   мэдрүүлүүдтэйхолбогдож    склеротом,миотом, дерматом, болон хуваагддаг. Энэ гурваас яс, булчин, арьсны эх үүсгэвэр тавигддаг. Анх үүссэн хөвчөөсөө багана нуруу нь үелэлүүдэд    хуваагдажбайдгаараа    ялгаатай.Мезинхимийн бөөгнөрөл болох склеротомуч z нь хееч ба мэдрэгий- -уурснь 2 хажуугаар байрг.а> яваандаа зөв биш гурза~>- хэлбэртэй болж ечи-.-.- нь сэртэн үүсгэнэ.   Мздрэлийнсэртэнгүүд -ь ыэдрэлийн гуурсныхаа эс хахууаар байрлаж -.-нлмь- -/мыг үүсгэдэг Хө= -озс~з- -ь хез-/?- г.твэгаи -. .-••? урд талзас -.марн _аа_даа нугалмь. - sx    болж
XVBХагьса- _=~андааZ хос бүтэцтэй байлзг -анаар олонхи c>zr&2---z f^-o- 5аЯ-зИИИ1ИЙ1 5-р хоногоос    хгльсан зсперс_омь -    фндзас Azxuaaz *ее- ус~аж асгесс~с*.' •■ ■se.a'zz-a Энэ кь хүьмй багзка нурууны үйл ажхплагзанаас хамзарна. '.Vctomooc бул-^-гууд үүсч з —ypyyvu үил ажкллагааг бүрэдс лдэг. '.^отомуудаас    үүссэн үе^-сэ- булчингууд янз бүрийн түвшинд нутагмуудад бэхлэгдсэнээр    багана нурууны олон төрлийн хөдөлгөөнийг хийх боломжтой болдог.    Мезинхимийн таславчаар зааглагдсан анхдагч сомитуудад миотом болон склеротом нь нэг түвшинд    байрладаг.
Сомитоос үе тус бүрд склеротом нь үении судастаи холбоо бүхий нягтарсан хоёр хэсэгт ялгаран хуваагддаг. Энэ хоёр хэсэг нь завсраараа хөвсгөр мезинхимийн эдээр зааглагддаг. Энэ хоёр зэргэлдээ склеротомоос яваандаа анхдагч нугалам үүсч тэр нь эхлээд мөгөөрсөн дараа нь ясан бүтэцтэй нугалам болж хувирдаг. Нугалмын    хоорондох мезинхимийн давхарга нь нугалам    хоорондын мөгөөрсөн диск болж хувирдаг. Үеүүдэд хуваагдах үйл явц нь үр хөврөлийн хөгжлийн 2-р сард төгсдөг. Мегөөрсжилтийн төвүүд нь хөвчний 2 талын сэртэнгүүдэд үүсдэг. Аажмаар хоорондоо нийлж нугалмын мөгөөрсөн биеийг үүсгэдэг. 4 сартай хөврөлийн мөгөөрсөн нугалам ясан нугалтай их адилхан болдог. Мөгөөрсжилтийн шатанд багана нурууны хэсгүүдийн хэлбэр хэмжээний ялгаа тодорч эхэлнэ. Энэ үед ууцны нугалмууд хажуу хэсгээрээ нэгдэж ууцыг үүсгэж сүүл нь 8-9 нугаламтай байснаа цөөрч , төрөх үед багана нуруу 33-34 нугаламтай болдог. Багана нурууны ясжилт нь хөврөлийн 2-р сарын төгсгөл, 3-р сарын эхнээс эхлэдэг бөгөөд толгой талаас сүүл рүүгээ явагддаг. 6 сарын төгсгөл рүү бүх нугалмуудад    ясжилтын төвүүд үүссэн байх ба зөвхен ахар сүүлэнд байдаггүй, төрснөөс хойш үүсдэг талаар судлаачид    бичжээ. (М.Г.Привес, 1985 ; Д . Амгаланбаатар 2003 ;) 1-2 насанд хөндпөн ба үений сэртэнгүүд ясждаг. 3 насанд арын сэртэн ясжиж дуусдаг. Ясжилт дээрээс доош аажим явагддаг Сш- L,v Lv ууцны нугалмуудын төвийн хэсэг нь 10-12 насандаа заримдаа бүр 14 насандаа ясждаг байна. 3-8 насанд нугалмууд их биетэйгээ холбогдож ясждаг. Уууц нилээн орой ясждаг. 16-17 насанд нугалмуудын ясжилт дуусдаг.    Зөвхөн сэртэнгүүдийн    төгсгөл, биеийн дээд доод зах нь мөгөөрсөн байснаа 9-16 насанд тэдгээрт нэмэгдэл ясжилтын цэгүүд бий болсноор 18-20 ба түүнээс ч орой ясждаг. Ясжилтын явцад нугалмын их бие өсдөг. Ясжилтын үед нугалмын өсөлт нь өндрөөшөө дээд доод    мөгөөрснүүд нь нимгэрэх замаар явагдцаг. Ясжилт төгсехөд завсрын мөгөөрс нь багана нурууны нугалам хоорондын диск болж хувирдаг. Өргөөшөө өсөлт нь ясны хальснаас өсдөг. 1-р хүзүүний нугалмын их бие нь мөгөөрсний шатандаа 2-р нугалмын их биед шүд маягаар наалддаг. 1-р нугалам их биегүй зөвхөн нумнууд үүсдэг. Урд нумын ясжилтын төв 1 настайд үүсдэг. 5-9 насанд ясжилт нь дуусдаг. Ууцны ясжилт маш нарийн явагддаг.Мөгөөрсөн шатанд ууцны нугалмууд хоорондоо нийлдэг боловч ясжилт нь тус тусдаа явагддаг. 25 нас хүрэхэд багана нуруу ясжиж дуусдаг. 30 насанд ахар сүүл ясжиж төгсдөг. Багана нурууны ясан хэсгийн ясжилтын нарийн хөгжлийн    зэрэгцээ нугалмуудын хоорондох мөгөөрс мөн хөгжлийн нарийн үе шатуудыг дамжин хөгждөг талаар судлаачид бичсэн байна. Склеротомын голоор үлдсэн нугалам хоорондын мезинхим нь үечилэн хөгжих үед гиалинан мөгөөрс болж хувирдаг. Түүний төвд нь хөвчийн үлдэгдэл эсийн бөөгнөрөл    маягаар хадгалагдаж    үлддэг.
Яваандаа хөвчийн үлдэгдэл эсүүд устаж эдний суурин дээр өвермөц цэлцэнт бүрхүүлээр    дотроосоо хучаастай хөндий үүсдэг. Энэ хөндий цэлцэгнүүр эдээр дүүрч нугалам хоорондын мөгөөрсний цөмийг үүсгэдэг. 4-5 насанд хэлбэржиж эхэлдэг бөгөөд яваандаа нягтардаг.    Хэлбэргүй цэлцэгнүүр эд дотор цавуурхаг ширхэглэг бүтцүүд үүсч уян хатан байдлыг бий болгодог. Нугалмын их биетэй хүрэлцсэн давхаргууд нь ясжиж нугалам өндрөөшөө өсдөг. Зөөлөн цөмийн хаяаагаар байгаа нь ширхэг бат бөх цагираг болж хувирдаг. Ясжилтын төгсгөл рүү гялгар мөгөөрс нь ширхэглэгээр ихэнх хэсэпгээ солигддог. Гялгар мөгөөрс нугалмын дээд доод гадаргууд үлдэж хэмт хэсэгтэй нь    төвөөрөө захаараа нягт хэсэгтэй нь наалдан ургаж 25 насанд энэ үйл явц дуусдаг. Нярайд багана нурууны мөгөөрсөн хэсэг буюу нугалам хоорондын мөгөөрс 40% эзлэж мөгөөрсөн жийргийн өндөр нь нугалмын их биеийн өндөртэй бараг адил байдгийг
A.В.Краев    судалгаандаа онцлон бичжээ Өсөлтийн явцад нугалмын биеийн өндөр нь нэмэгдсээр насанд хүрэгчдэд 25% эзэлдэг. Багана нурууны өсөлт нь 1 нас хүртэл бүсэлхий , ууцны нугалам идэвхтэй өсч , хүзүү , сээрний нугалам арай удаан ахар сүүл бүрч бага өсдөг.5 насанд багана нурууны ерөнхий өндөр 2 дахин 18-25.насанд 3 дахин өсдөг. Өтөл насанд багана нуруу богиносдог. Энэ нь жийрэг мөгөөрс уян чанараа алдан өндрөөшөө багассантай холбоотой. Өсөлтийн явцад нугалмуудын хэмжээнээс гадна хэлбэр нь өөрчлөгдцөг. (М.Г.Лагунова, 1981 ;)
Судлаачид багана нурууны уртыг янз бүрээр бичсэн байна. Хүүхэд төрөх үед багана нурууны дундаж урт 20.94 - 21.28 см, 1 настайдаа 25.20- 26.62 см , 15 настайдаа 50.57 - 52.16 см болж өсдгийг тодорхойлжээ. (B.П.Ташкова,1963    ; )
Нугалмын ясан хэсэг насахихад өсч мөгөөрсөн хэсгийн хэмжээ багасдаг.Хүзүүний 1-р нугалмаас бүсэлхийн 5 нугалам хүртэлх 1-24 үелэлийн дундаж урт насанд хүрэгчдэд , эрэгтэйчүүдэд 60 см, эмэгтэйчүүдэд 56 см болохыг    тогтоожээ.(В.В.Бунак, 1940;)
Багана нурууны уртыг бүх биеийн урттай харьцуулахад 40 % -ийг эзэлдэг. Багана нурууны дундаж урт эрэгтэйчүүдэд 70-73 см, эмэгтэйчүүдэд 66-69 см гэдгийг    тогтоожээ.
(М.Ф.Иваницкий, 1985; )
Багана нурууны урт эрэгтэйчүүдийнх 60-75 см эмэгтэйчүүдийнх 60-65 см хэмжээтэй ба насанд хүрэгчдийн багана нуруу биеийн өндрийн 2 / 5 тэнцдэг болохыг тогтоожээ.
( М.Р.Сапин, 1986 ; ) Багана нурууны урт 75 см байх бахүзүүний хэсэп 12 см,
сээрний хэсэгт 30 см, бүсэлхийн хэсэгт 17 см, ууц, ахар сүүлний хэсэгт 14 см хэмжээтэйг    тогтоожээ.
(Ю.М.Аникин.Л.Л Колесников, 1997 ;)
Багана нурууны бүтцийн болон хөгжлийн өөрчлөлт хазайлтууд их гардаг. Араг ясны бүтцийн янз бүрийн хазайлт нь түүхэн болон нэгэн биеийн    шалтгаантайг
(Н.С.Косинская, 1966 тогтоожээ. Манай оронд судлаачдаас Х.Батбаяр 2003 онд монгол хүний нурууны үлэмж ба бичил бүтцийн морфометрийн судалгааг хийжээ. Монгол хүний нурууны нугалмын их биеийн өмнөд өндөр, зузаан, дунд, өргөн, дискийн зузаан зэрэг морфлогийн шинжийг хүйс насны бүлгээр тогтоожээ .


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1259
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК