Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Зүрх судасны зарим эмгэгтэй хүмүүсийн цус бүлэгнэлтийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Баярсайхан -тэргүүлэх зэргийн эмч Б.Цолмончимэг -тэргүүлэх зэргийн эмч Л.Туул -тэргүүлэх зэргийн эмч
 

 
Абстракт

Зүрх судасны болон олонхи эмгэгүүдийн үед цусны реологийн шинж чанар алдагдаж, цус бүлэгнэлт идэвхждэг бөгөөд энэ нь өвчний явц, тавиланд муугаар нөлөөлж, хүндрэл үүсгэх үндсэн шалтгааны нэг болдог билээ. Цусны реологийн шинж qafnap буурч, цус бүлэгнэлт идэвхжихэд захын жижиг судсанд цусны урсгалыг удаашруулж, эдийн бичил орчинд хучилтөрөгчийн дутагдлыг үүсгэх ба цусны зуурамтгай чанарыг ихэсгэх замаар захын судасны эсэргүүцлийг нэмэгдүүлж, артерийн даралтыг ихэсгэх нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон билзэ.

Иймээс бид артерийн гипертензи, зүрхний ишеми өвчинтэй зарим хүмүүсийн цус
бүлэгнэлт, артерийн даралтыг хэмжин судлаж, хүйснээс хамаарах онцлогыг тогтоох зорилго тавилаа. Судалгаанд 29-82 насны, артерийн гипертензи (АГ) ба зүрхний ишеми өвчинтэй нийт 89 хүн хамрагдсаны дотор эрэгтэй 43, эмэгтэй 46 өвчтөн байлаа. Үүнээс артерийн гипертензитэй 45 (эрэгтэй- 14, эмэгтэй 31), зурхний ишеми евчинтэй 44 (эрэгтэй 29, эмэгтэй 15) хүн хамрагдав.

Судалгааны үр дүн: Судалгааны дүнг өвчний оношоор бүлэглэж 1-р хүснэгтээр харуулав. Хуснэгт 1.

Зүрх судасны зарим эмгэгтэй хүмүүсийн цус бүлэгнэлт, артерийн даралтын үзүүлэлт
 

Тайлбар:   

Дээрх хүснэгтэнд ЗИТХ -зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа Хүснэгт 1-рээс үзэхэд артерийн  гипертензитэй өвчтөний цусны шинжилгээнд зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа 21.9%-иар, идвэхижсэн дахин кальцжих хугацаа 32.7%-иар тус тус хурдсан, цусны бүлэгнэлт түргэссэн байлаа. Харин тромбины хугацаа, фибриногений идэвхид онцгой өөрчлөлт илрээгүй байв.
Судалгаанд хамрагдсан артерийн гипертензитэй өвчтөний систолийн даралт 32.4%-иар, диастолийн даралт 14.2%-иар ихэссэн байлаа.
Зүрхний ишеми өвчинтэй өвчтөний цусны шинжилгээнд зориуд идэвхижүүлсэн тромбопластины хугацаа 22.3%-иар, идэвхжсэн дахин кальцжих хугацаа 34.3%-иар тус тус хурдсан, цусны бүлэгнэлт түргэссэн байлаа. фибриногены идэвхи хэвийн байсан болно.
Зүрхний ишеми өвчинтэй өвчтөний артерийн систолийн болон диастолийн даралт хэвийн түвшинд байв.
Судалгаанд хамрагдсан зүрх судасны зарим эмгэгтэй нийт хүмүүсийн цусны бүлэгнэлт, артерийн даралтын үзүүлэлт хүйснээс хамаарах байдлыг хүснэгт 2-раар үзүүлэв.
Хүснэгт 2. Зүрх судасны зарим эмгэгтэй хүмүүсийн цус бүлэгнэлт, артерийн даралтын үзүүлэлт хүйснээс хамаарах байдал

Хүснэгт 2-раас үзэхэд артерийн гипертензитэй судалгаанд хамрагдсан эрэгтэй хүмүүсийн цусны шинжилгээний ЗИТ -ны хугацааг 24.2%-иар, идэвхжсэн дахин калыджих хугацаа 28.9%-иар тус тус богиносон, цусны бүлэгнэлт хурдассан байлаа. Эмэгтэй хүмүүсийн ЗИТ ын хугацаа нь 21.1%-аар идэвхжсэн дахин кальцжих хугацаа 34.4%-иар тус тус богиноссон, цусны бүлэгнэлт хурдассан байлаа. Энэ үзүүлэлтээс харахад эрэгтэйд ЗИТ-ны хугацаа 3.1 %-иар хурдассан, эмэгтэйн вдэвхжсэн дахийн кальцжих хугацаа 5.5%-иар хурдассан байгаа нь ажиглагдлаа. Зүрхний ишеми өвчинтэй хүмүүсийн цусны шинжилгээний ЗИТ-ны хугацаа эрэгтэй хүмүүст 24.3%-иар, вдэвхжсэн дахин кальцжих хугацаа 28.9%-иар тус тус хурдассан байлаа. Эмэгтэй хүмүүст зит -ны хугацаа 18.5%-иар, идэвхжсэн дахин калыджих хугацаа 34%-иар тус тус хурдассан байв. Харин тромбины    « хугацаа, фибриногены идэвхид онцын өөрчлөлт ажиглагдаагүй болно. Энэ үзүүлэлтээс , үзэхэд зүрхний ишеми    « өвчинтэй эрэгтэй өвчтөнд зориуд идэвхжуулсэн тромбопластин эмэгтэй хүмүүсийнхээс илүү идэвхжсэн байгаа нь анхаарал татаж байлаа. Артерийн гипертензитэй эрэгтэй хүмүүст систолийн даралт 25.9%-иар, диастолийн даралт 9.95%-иар ихэссэн байлаа. Эмэгтэй хүмүүст систолын даралт 57.2%, диастолийн даралт 72.6%-иар хэвийн түвшингээс илүү ихэссэн байлаа. Зүрхний ишеми өвчинтэй эрэгтэй хүмүүст систолийн болон диастолийн даралт хэвийн түвшинд байлаа. Эмэгтэйд систолийн даралт 10.9% ихэссэн, диастолын даралт 43.6%,-аар ихэссэн байв. Энэ судалгааны үзүүлэлтэд дүгнэлт хийхэд артерийн гипертензи, ЗИ өвчтэй хүмүүст тромбопластины идэвхи идэвхжих нь давамгай байгаагийн дотор эрэгтэй хүмүүст улам илүү идэвхжсэн байна. Энэ нь гадаадын эрдэмтдийн судалгааны үзүүлэлттэй тохирч байна. Иймээс артерийн гипертензи болон зүрхний ишеми өвчинтэй хүмүүст цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийж инфарктаас сэргийлэх эмчилгээ хийж байх нь чухал ач холбогдолтой болоод байна.
 

Ном зүй

1. В.Петровского; Е.И.Чазова: С.В.Андрсева. \"Актуальныс гемостазиологии\" г. Москва 1981. Издательство \"Наука\"
2. Е.А. Кост. Справочник по клиническим лабораторным исследовании \"Мсдицина\" г. Моеква 1975.
3. М.А.Базарной, В.Т.Морозовой. \"Руководство лабораторной диагностикс. г. Кисв 1986
4. А.М.Капитаненко, И.И.Дочкин.\"Клиничсский исследовании\"
5. Just Н; Drexer Н; Hascnfuss G. (Frcidurg) Pathophysiology and Treatment of Congestive Heart Faiurc.
6. Преображенский Д.В, Сидоронко Б.А. Меето аспирина в псрвичной профилактикс и клинической болезни есрдца. \"Кардиология\" 2002 ,1
7. Дупляков Д.В. Блокада правой ножки пучка гиса, подъем сегмент СТ в (V3) и опасныс для жизни наружения сердечного ритма. Кардиология 2001 NQ 2.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 705
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК