Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 3(169)
Монгол орны малын мах, улаанбуудайд агуулагдах селений хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Д.Oюундэлгэр1, Э.Эрдэнэцогт1, Ж.Батжаргал1, Ч.Нямрагчаа1, Н.A Голубкина2

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, 

 
Абстракт

Introduction

After discovering an important biological function of selenium, selenium content and its deficiency are started to be extensively studied in numerous epidemiological studies that have been conducted in many countries in the world. In Mongolia, as a country geographically located in unstable climate zone, there are no studies conducted on selenium so far since the last century, except one study determining selenium deficiency signs in livestock.

Goal

To determine selenium (Se) content in Mongolian wheat and livestock meat

Materials and Methods

In total 30 samples of wheat planted in Dornod, Uvs, Tuv and Selenge aimags of Mongolia and 142 samples of Mongolian beef and beef imported to Russia from China, respectively were underwent in laboratory analysis. Wheat was hold at room temperature to reach the regular weight, and muscle tissue of meat was dried in a lofildryer. Dried wheat and meat were then powdered into homogenous consistency and were kept in air proof polyethylene container at room temperature until being analyzed. Selenium content was determined by fluorometric method [2].

Results

Out of wheat sorts grown in Mongolia, selenium was detected in extremely low level in wheat of Khalkhin gol sort of Dornod aimag (7±1 mkg/kg) and Selenge sort of Selenge aimag (8±1 mkg/kg), and in wheat sold in retail outlets of Baruunturuun soum of Uvs aimag (7±1 mkg/kg) and Khongor soum of Darkhan- Uul aimag (8±1 mkg/kg). However, selenium content was relatively higher in wheat samples of Darkhan 34 sort of Baruunturuun soum of Uvs aimag (31±5 mkg/kg) and of Altaiskaya sort of Jargalant (29±3 mkg/kg) and Bornuur (32±1 mkg/kg) soums of Tuv aimag, and in sample of retail wheat of Sagil soum (29±1 mkg/kg) of Uvs aimag.

When determined the selenium content in Mongolian livestock meat, in average, the selenium content were 109-296 mg/kg in beef, 94-200 mg/kg in lamb, 120-225 mg/kg in horse meat and 124-197 mg/kg in goat, and the differences were not statistically significant (p>0.5). The highest selenium content of 400 mg/kg was detected in horse meat of Govi-Altai aimag.

Conclusion: The selenium content in wheat and livestock meat which are the mean stable food for Mongolians is considerably low.

Key words: Selenium (Se), wheat, livestock meat and selenium content

Pp. 18-25, Tables 4, Figures 2, References 24

Оршил

Сүүлийн жилүүдэд эрдэмтэн, судлаачид энэхүү бичил бодисын дутал болон илүүдлийн улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлт, биологийн ач холбогдол болон хүрээлэн буй орчин дахь түүний агууламжийн талаар эрчимтэй судлаж байгаа ба энэ нь түүний өргөн хүрээний биологийн үйлчилгээтэй холбоотой. Селен нь байгалийн нэгэн хүчтэй антиоксидант тул хүний бие махбодид нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний зохистой хэрэглээ нь хүний бие махбодийн дархлааг хангаж, зарим нэгэн зүрх судасны болон хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, нөхөн үржихүйн болон уураг тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, халдварт өвчнөөс бие махбодийг хамгаалж, хүнд металлуудыг бие махбодиос гадагшлуулдаг байна [9].

Газар зүйн бүс нутгийн хөрсөн дэх селений агууламж, ургамал, амьтаны бие дэх селений хэмжээ нь хүний бие махбод дахь селений агууламжид хүчтэй нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байна [11].

Газрын хөрсөн дэх селений агууламж маш багатай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зарим бүс нутаг, ОХУ-ын Читийн нутаг дэвсгэр болон Шинэ Зеландын зарим бүс нутагт селений дуталтай холбоотой өвчлөлүүд (малын булчин цайх өвчин, кардиопатия ба остеоартропатия) бүртгэгдсэн байна [9].

Монгол улсад 1960-70 оны үед мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор А.Содномдаржаа зэрэг хэсэг эрдэмтэд ишиг, хурга зэрэг төл малын дунд булчин цайх эмгэг буюу селений дутлыг илрүүлэх судалгаа хийж, Монгол орны хойд хэсгийн өндөр уулархаг буюу далайн түвшингээс дээш 1800–2800 метрт өргөгдсөн бүс нутагт селен дутлын эмгэг тохиолдож байгааг илрүүлэхийн зэрэгцээ, уг эмгэгийн улмаас төл малын 34.9–84.2 хувь нь хорогдож байгааг тогтоосон байна [1].

2005 онд Шинэ Зеландын Оттогогийн их сургууль, Хоол судлалын төвийн хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хот, 4 аймгийн 06–35 сартай хүүхдийн 57 хувьд нь сийвэн дэх селений хэмжээ бага буюу селен дутал илэрсэн байна [16].

Монгол улс зүүн талаараа Хятадын селен дуталтай бүстэй, хойд талаараа ОХУ-ын селен дуталтай бүстэй (Амурын район, Алтайн хязгаар, Буриад болон Читийн район) хиллэдэг, мөн хүн амын дунд оксидантын стресс ихтэй, дундаж наслалт харьцангуй богино байдаг зэрэгээрээ Монгол улс селений дуталтай байж болох хөндлөнгийн эрсдэлтэй бүс нутагт хамаарагддаг [13,14] бөгөөд селен ба иод нь харилцан бие биенийхээ үйлчилгээг дэмждэг микроэлементүүд тул Монгол улсын иод дуталтай бүс нутаг нь селений дуталтай байж болох нэмэт эрсдэлт хүчин зүйл болдог юм [24].

Малын мах болон улаан буудайн бүтээгдэхүүнүүд ихэнх орны хүн амд селений хангамжийн үндсэн эх үүсвэр нь болдог бөгөөд селен нь маханд селенометионин ба селеноцистеин [19], үр тарианд селенометионин хэлбэрээр [7] тус тус агуулагддаг юм.

Монгол улс нэг хүнд ноогдох махны хэрэглээгээр дэлхийд эхний байруудад ордог бөгөөд монгол улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт тариалсан улаан буудайгаар өөрийнхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг орон юм. Иймээс бид мах болон улаан буудайд агуулагдах селений хэмжээг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилго тавьсан болно.

Зорилго

Монгол малын мах, улаанбуудайд агуулагдах селений хэмжээг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх

Зорилт:

  1. Монгол улсын 4 аймагт (Дорнод, Увс, Төв, Сэлэнгэ) тариалсан улаанбуудайн сортуудад агуулагдах селений хэмжээг тодорхойлох.
  2. Монгол үхэр, хонь, адуу, ямааны маханд агуулагдах селений хэмжээг тодорхойлох.

Mатериал, арга зүй

Монгол улсын 4 аймагт (Дорнод, Увс, Төв, Сэлэнгэ) тариалсан улаанбуудайн 30, Монгол улсын малын мах (үхэр, хонь, адуу, ямаа), БНХАУ-аас ОХУ-руу импортолж буй үхрийн махны нийт 142 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулав. Дээж авсан газар нутгийг Зураг 1- т үзүүлэв.

Улаанбуудайг тасалгааны хэмд тогтмол жинтэй болтол, махны булчингийн эдийн дээжийг лофильный хатаагчид хатаан, хатаасан улаанбуудай, махыг нэг жигд болтол нь нунтаглан, лабораторийн шинжилгээ хийх хүртэлх хугацаанд агаар орохгүй полиэтилен контейнерт, тасалгааны хэмд хадгалж, флуорометрийн аргаар селений агууламжийг тодорхойлов [2]. Шинжилгээний үр дүнг баталгаажуулахын тулд лавлагаа стандартыг тухайлбал: Финляндийн Хөдөө аж ахуйн төвийн стандарт (Селений агууламж нь Se 57 ба 394 мкг/кг)-г тус тус хэрэглэв. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалттын үнэн магадтайг “t“ шалгуураар нотлов.

Figure1. Food sampling from aimags: 1)Arkhangai, 2)Hovd, 3)Gobi-Altai, 4)Hentii, 5)Uvurhangai, 6)Bayankhongor, 7)Umnugobi, 8) Ulaanbaatar, 9)Darkhan-Uul, 10)Bulgan, 11)Sukhbaatar, 12)Selenge, 13)Huvsgul, 14)Dornod, 15)Bayan-Ulgii, 16)Dornogobi, 17)Uvs, 18)Tuv, 19) Zavkhan, 20)Dundgovi

Үр дүн

Монгол улсад тариалж буй улаанбуудайн сортуудаас Дорнод аймгийн Халхын гол, Cэлэнгэ аймгийн Сэлэнгэ сорт, жижиглэнгээр худалдаалж буй Увс аймгийн Баруунтуруун болон Дархан аймгийн Хонгор сумын улаанбуудайд агуулагдах селений дундаж хэмжээ нь нилээд бага байв.

Харин Увс аймгийн Баруунтуруун сумын Дархан, Сагил сумын жижиглэн худалдааны улаанбуудай, Төв аймгийн Жаргалант, Борнуур сумын Алтайская 100 улаанбуудайн сортод агуулагдах селений хэмжээ харьцангуй өндөр байв (Хүснэгт1).

Монгол улсад тариалж буй улаанбуудайн сортуудаас Халхын гол, Дархан 34, Сэлэнгэ ба Алтайская 100 сорт, жижиглэнгээр худалдаалж буй холимог улаанбуудайн дээжинд селений агууламжийн концентраци нь 6-36 мкг/кг – ийн дунд хэлбэлзэж байна. Дорнод, Увс болон Сэлэнгэ аймгийн улаанбуудай дахь селений агууламжийн хэмжээ нь хамгийн бага байв (Хүснэгт1).

Table 1. Selenium content in Mongolian wheat by area (mkg/kg for dry mass)

Монгол малын маханд агуулагдах селений хэмжээг малын махны төрлөөр ангилж үзвэл үхрийн маханд дунджаар 109-296 мкг/кг, хонины маханд-94-200 мкг/кг, адууны маханд 120-225 мкг/ кг, ямааны маханд 124-197 мкг/кг селен тус тус агуулагдаж байсан бөгөөд 1 кг маханд агуулагдах селений түвшинд статистикийн ач холбогдол бүхий ялгаа гарахгүй байв (P>0.5). Харин ГовьАлтай аймгийн адууны маханд селений хэмжээ 400 мкг/кг буюу харьцангуй өндөр агууламжтай байна (Хүснэгт 1)

Аймгуудыг 3 бүлэгт хувааж, маханд агуулагдах селений хэмжээг бүлгүүдийн хооронд харьцуулж үзэхэд 1-2, 1-3, 2-3-р бүлгийн аймгуудын махан дахь селений хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай [P<0.01, P<0.001, P<0.001] байсан бөгөөд Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Улаaнбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь аймгийн махан дахь селений агууламж хамгийн бага байв (зураг 1- ийн № 8, 9, 11-17).

Харин Архангай, Ховд Говь-Алтай, Хэнтий (№1-4, зураг 1) аймгийн махан дахь селений агууламж нь бусад аймгийн махан дахь селений агууламжаас арай их байв.

Figure 2. Gistogramm of selenium (Se) content in meat of Mongolia

Зураг 2-с маханд агуулагдах селений гистограммыг харахад медиан хэмжээ буюу хамгийн их хэмжээ нь 160 мкг/кг с.м. орчим байна. Өөрөөр хэлбэл бүх шинжилэгдэхүүний 46%-ийг 140-180 мкг/кг селений агууламжтай махны шинжлэгдэхүүн эзлэж байхад 25% орчмыг 140 мкг/кг–аас бага хэмжээний селен агуулсан махны шинжлэгдэхүүн эзэлж байна.

Хэлцэмж

Европчуудын селений хэрэглээнд үр тарианы хэрэглээний эзлэх хувь нилээд өндөр байдаг бол Монголчуудад үр тарианы хэрэглээ тийм  ч өндөр биш бөгөөд селений агууламж багатай улаанбуудайг хүнсэндээ хэрэглэж байна. Монгол улс үр тарианыхаа 85 хувь орчмыг селений агууламж багатай бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймгуудын нутгаас хураадаг бөгөөд эдгээр нутгийн малын дунд селений дутал илэрч байсан байна.

Улаанбуудайн селений агууламжийн үнэлгээгээр ОХУ-н бүс нутгийг 10 бүс болгон ангилсан байна. Улаанбуудайд агуулагдаж буй селений хэмжээ нь (7-32 мкг/кг) нь малын бүтээгдэхүүнд селений дутал байгааг нотолж байна (Хүснэгт 1). ОХУын селен дуталтай Чита муж [3] болон БНХАУын селен дуталтай мужуудад [4] урьд нь ийм үзүүлэлтүүд бүртгэгдсэн байсан (Хүснэгт 2).

Table 2. Selenium content in wheat of some Russion region’s

Монгол малын маханд хийсэн судалгаагаар ямаа, хонь, адуу, үхрийн булчин махан дахь селений агууламжид онцын ялгаа гараагүй байна.

Маханд агуулагдах селений гистограммаас харахад хамгийн их хэмжээ 160 мкг/кг см орчимд (медиана) маш тодорхой илэрч байна. Өөрөөр хэлбэл 140-180 мкг/кг агууламж бүх шинжилгээний 46 хувийг эзэлж байгаа бол 140 мкг/кг–аас бага агууламжтай нь 25 хувийг эзэлж байна.

Аймгуудыг 3 бүлэгт хувааж, маханд агуулагдах селений хэмжээг бүлгүүдийн хооронд харьцуулж үзэхэд аймгуудын махан дахь селений хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай [P<0.01, P<0.001, P<0.001] байсан бөгөөд Архангай, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн мах нь селений агууламж ихтэй, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Улаaнбаaтaр, Дархан-Уул, Булган аймгийн малын махны селений агууламж дунд зэрэг, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Баян-Өлгий, Дорноговь, Увсын малын махны селений агууламж бага байв. Дээж цуглуулсан аймгуудыг бүсчилэн үзүүлбэл Монголын хойд болон зүүн хойд аймгуудын малын маханд селен дутлын эрсдэл нилээд өндөр байна.

Эдгээр аймгуудын селений агууламжийн хэмжээ нь БНХАУ, ОХУ-ын Буриад, Горный Алтай ба Чит мужуудын үзүүлэлтүүдтэй ойролцоо байна (Хүснэгт 3)

Table 3. Selenium content in livestock meat from neighboring to Mongolia regions

*Russia imports, ** Selenium deficiency endemic area (Kyeshanii disease),*** Slight deficiency of selenium region**),***) or**** data is transferred to a kg of raw meat.

Монгол улсад 20-р зууны 70-аад оны үед хийсэн судалгаагаар селен дуталтай холбоотой булчин цайх өвчин нутгийн хойд бүсэд илэрсэн байна [2].

Энэхүү газар нутаг нь ОХУ-ын селен дуталтай нутаг болох Горный Алтай [8], Чита мужтай [3] тус тус хиллэдэг байна.

Селений дунд зэргийн дутал нутгийн төв, өмнөд бүсүүдэд илэрч байгаа бол бага зэргийн дутал (дундаж концентрации Se маханд 234 мкг/кг хатаасан мах) нилээд замбараагүй тархацтай байгаа ба Монгол улсын баруун өмнөд (Ховд, Говь-Алтай) нутаг нь БНХАУ-ын селений дутал багатай бүсийн үргэлжлэл болж байна. БНХАУаас ОХУ-руу импортолж буй үхрийн махан дах селений агууламж дээрх үзүүлэлттэй ойролцоо байна (183- 511 мкг/кг).

Говь-Алтай аймгийн адууны махны дээжид тодорхойлогдсон селений агууламжийн хэмжээ нь харьцангуй өндөр (446 мкг/кг) илэрсэн байна.

Гэвч адууны мах нийт малын зөвхөн 8 хувийг эзэлдэг байна.[2]

Австралийн үхрийн маханд 257-432 мкг/кг [2], Польши-107-310 мкг/кг, [2], Ирландад-218-375 мкг/кг [18], ОХУ–ын Уралд 270-511 мкг/кг, [10], Исландад - 50-343 мкг/кг [23], Шинэ Зеланд болон БНХАУ-ын зарим мужуудад 35-70 мкг/кг буюу селений гүн дутал тодорхойлогдсон байна.

Энэхүү үзүүлэлтүүд нь Монголын газар нутаг селен дуталтай байж болохыг гэрчилж байна [6].

Амьтдад селен дутлын үед булчингийн өөрчлөлт, дархлааны сулрал, элэгний гэмтэл, нөхөн үржихүйн эмгэг байнга тохиолддог. Селен дутлын үед уг элемент хүний бие махбодын чухал эрхтэнгүүдэд шилжин байрлах ба (уураг тархи, дотоод шүүрлийн булчирхайнууд ба нөхөн үржихүйн эрхтэнүүдэд) үүнээс үүдэлтэйгээр элэг болон булчингуудад байх селений хэмжээ төдий хэмжээгээр багасдаг [6].

Селений түвшинд нөлөөлөх селен дутлын өөр нэг үзүүлэлт нь булчингийн эд дэх усанд уусдаг селен бөгөөд ялангуяа усанд уусдаг селений хэлбэр нь биологийн идэвхээр илүү байдаг [10].

Бидний тогтоосноор булчингийн эд дэх усанд уусдаг селений (50,5-52,8%) эзлэх хувь хонь, ямаа, үхэр ба адууны маханд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байхгүй байна (P>0.5).

Дээрхи үзүүлэлтүүд нь бусад орны бүсүүд дэх ижил үзүүлэлтүүдтэй, тухайлбал: Хүрээлэн буй орчин дахь селений бага зэргийн дуталтай

Москва мужид-51.8±1.0% [7] ба селений өндөр агууламжтай Приднестровт 50.9±0.9% [13] ойролцоо байсан. Иймд биогеохимийн янз бүрийн нөхцөл булчингийн эд дэх усанд уусдаг селений эзлэх хэмжээнд нөлөө үзүүлдэггүй байж болох юм.

Монгол хүний махны хоногийн хэрэглээг нэг хүнээр тооцож үзвэл ойролцоогоор 200-300гр байдаг ба хоногт зөвхөн махаар селений гүн дуталтай бүсэд (аймгууд №11-17) 8.7-аас 14 мкг буюу зөвлөмж болгож буй селений хоногийн хэрэгцээний 15.8-25.5 хувийг хангаж байна.

Бусад аймагт энэ үзүүлэлт бага зэрэг их байгаа ба хамгийн таатай байж болох бүсэд (аймгууд №1-4) 17 мкг/хоног –с илүүгүй буюу зөвлөмж болгож буй селений хоногийн хэрэглээний дөнгөж 31 хувиас ихгүй байна. Гэтэл Европын орнуудад махнаас авч буй селений хэмжээ нилээд их, 20- 45 мкг/хоног буюу зөвлөмж болгож буй селений хоногийн хэрэглээний 36-82 хувийг эзэлж байна (Хүснэгт 4).

Table 4. Daily selenium intake with meat by residents of several European countries (μg/person/day)

Дүгнэлт:

  1. Монгол хүний хэрэглэж буй үндсэн гол нэрийн хүнс болох улаанбуудай болон малын маханд агуулагдах селений дундаж хэмжээ бага байна.
  2. Монголын газар нутгийг бүрэн хамруулсан нилээд өргөн хүрээний судалгааг мал, ургамал, хөрс, хүнсэнд цогцоор нь үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна.
Ном зүй

Ном зүй
1. Содномдаржаа А., Беломышичная болезнь ягнят и козлят, меры борьбы сней в Монгольской народной республике, Автореферат, Москва, 1968 г.
2. Alfthan, G. A micromethod for the determination of selenium in tissues and biological fluids by single-test-tube fluorimetry//Anal. Chim. Acta-1984-Vol. 65-P. 187–194.
3. Aro, A., Kumpulainen J., Alfthan, G., Voshenko, A.V., Ivanov, V.N. Factors affecting the selenium intake of people in Transbaikalian Russia//Biol. Trace Elem.Res.-1994-Vol. 40-P. 277-285.
4. Banuelos GS, Lin Zhi-Qing, Yin Xuebin (ed) Selenium in the environment and human health- 2014- Taylor&Francis Group,London
5. Behne, D., Weiss-Nowak, C., Kalcklosch, M., Westphal, C., Gessner, H., Kyriakopoulos, A. Studies on the distribution and characteristics of new mammalian selenium-containing proteins// Analyst-1995-Vol.120-P. 823-825.
6. Combs, G., Combs, S. (1986). The role of selenium in nutrition. 1986. New York: Academic Press.
7. Garanina, N.S. Biogeochemical characteristics of meadow community in South-Eastern Meshera. In V.V.Ermakov ed. Technogenesis and biogeochemical evolution of biosphere taxons. 2003. (pр.238-257).Moscow, Russia: Science (in Russian).
8. Golubkina, N.A, Maimanova, T.M. The human selenium status in the Moutainous Altay//Trace Elem.Med.-2006-Vol. 3-P. 17-21 (in Russian).
9. Golubkina, N.A., Alfthan, G. The human selenium status in 27 regions of Russia//J.Trace elem. Med. Biol.-1999-Vol. 13-P. 15-20.
10. Golubkina, N.A., Papazyan, T.T. Selenium in nutrition. Plants, animals, human beings, 2006. Moscow, Russia: Pechatny Gorod (in Russian).
11. Golubkina, N.A., Parfenova, H.O., Reshetnik, L.A. Selenium accumulation by human tissues in Irkutsk region//Voprosy Pitania-1998-Vol. 4-P. 24-26 (in Russian)
12. Hoffman, I., Jenkins, K.J., Meranger, J.C., Pigden, W.J. Muscle and kidney selenium levels in calves and lambs raised in various parts of Canada: relationship to selenium concentrations in plants and possible human intakes//Can. J. Anim. Sci.-1972-Vol.53-P. 61-66.
13. Kapitalchuk, M.V., Kapitalchuk, I.P., Golubkina, N.A. Food products as indicators of selenium status in Moldavia//Vestnick of Moscow State
regional University. Series “Natural science”- 2011-Vol. 4-P. 90-93 (in Russian).
14. Komatsu, F., Kagawa, Y., Kawabata, T., Kaneko, Y., Chimedregzen, U., Purvee, B., Otgontuya, D. A high accumulation of hair minerals in Mongolian people: 2(nd) report; influence of manganese, iron, lead, cadmium and aluminum to oxidative stress, Parkinsonism and arthritis//Cur. Aging Sci.-2011-Vol. 4(1)-P. 42-56.
15. Komatsu, F., Kagawa, Y., Kawabata, T., Kaneko, Y., Purvee, B., Otgontuya, D., Chimedregzen, U. Dietary habits of Mongolian people, and their influence on lifestyle-related diseases and early aging//Cur. Aging Sci.2008-Vol. 1(2)-P. 84-100.
16. Lander, R.L., Enkhjargal, T., Batjargal, J., Bailey, K.B., Diouf, S., Green, T.J., Skeaff, C.M., Gibson, R.S. Multiple micronutrient deficiencies persist during early childhood in Mongolia. Asia/Pacific J. Clin. Nutr.-2008-Vol.17(3)-P.429-440.
17. Mc.Naughton, S.A., Marks, G.C. Selenium content of Australian Foods: A review of Literature Values//J. Food Comp. Anal.-2002- Vol. 15-P. 169-182.
18. Murphy, J., Cashman, K.D. Selenium content of a range of Irish foods//Food Chem-2001-Vol. 74- P. 493-498.
19. Navaro-Alarcon M, Cabrera-Vique C. Selenium in food and the human body: a review//Science of the total environment-2008-Vol.400-P.115- 141
20. Pilarczyk, B., Tomza-Marciniak, A., Marciniak, A. A products of animal origin as a source of Se in human diet. In C. Aomori& M. Hokkaido (Eds) 2012. Selenium: sources, functions and health effects (181-194), New York: Nova Science Publishers.
21. Pilarczyk, B., Tomza-Marciniak, A., Mituniewicz- Malek, A., Wieczorek, M., Pilarczyk, R., Wojcik, J., Balicka-Ramisz, A., Bakowska, M., Dmytrow, I. Selenium content in selected products of animal origin and estimation of the degree of cover daily Se requirement in Poland//Int. J. Food Sci. Technol.-2010-Vol. 45-P. 186-191.
22. Reading, R.P.,Bedumah.D.J., Amgalanbaatar, S.Conserving Biodiversity on Mongolian Rangelands: Implication for Protected Area Development and Pastoral Uses. In Proceedings of the Conference Rangelands of Central Asia. Transformations Issues and Future Challenges.2004. (pp.2-34), USA.
23. Reykdal, O., Rabich, S., Steingrimsdottir, L., Gunnlaugsdottir, H. Minerals and trace elements in Icelandic dairy products and meat//J Food Comp. Anal.-2011-Vol. 24-P. 980-986.
24. Yaroshenko FO, Dvorska JE, Surai PF, Sparks NHC Selenium-enriched eggs as a source of selenium for human consumption//Applied Biotechnology, Food Science and Policy-2003- Vol.1 (1)-P13-23 .
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 778
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК