Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 3(169)
Чaцаргана (Hippophae Rhamnodes L.) жимсний тосны хүчлийн бүрдлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Бадамцэцэг1, А.Баянмөнх1, Л.Лхагва1, Л.Хүрэлбаатар2

Эм Судлалын Хүрээлэн1, “Монос” Групп2

 
Абстракт

Introduction

Sea buckthorn is known to be one of the vitamin-rich berries in the plant kingdom and has been credentialed as highly valued for healthy living, improving well-being, enhancing  lifestyle, and preventing the disease. Widely recognized in Northern regions of Europe and Asia, Hippophae rhamnodes has been used medicinally for thousands of years. Both of  seed and pulp oil have tocopherols, carotinoids, as well as ω-3 and ω-6 fatty acid families. The seed oil is highly unsaturated, with proportions of linoleic (C 18:2n-6) and α-linolenic  (C18:3n-3) acids between 30-40% and 20-35%, respectively, whereas the pulp oil is more saturated containing high amounts of palmitoleic (C16:1n-7, 16-54%) and palmitic acids (16:0,17-47%). Many researchers including Laagan B., Avdai Ch., Tsendeekhuu Ts., Vernik S. R., Jamyansan Y., Badamkhand D., Odonmajig P have determined content of  berry, fatty acid composition of sea buckthorn pulp and seed oil since 1970 in Mongolia. However, total fat and fatty acids composition of Hippophae rhamnodes general is known, limited reports exist dealing with comparative differences in fatty acid composition of Hippophae rhamnodes grown in Mongolia. Therefore, we analyzed the composition of fatty acids pulp oil and seed oil in sea buckthorn grown in Mongolia.

Materials and Methods

Pulp and seed oil were produced in Monos Food Co Ltd., and fatty acid methyl ester were analyzed using Agilent Packard Gas Chromatograph (GC) (Model HP-6890 Agilent Packard)  with mass-spectrum detector (Model HP MSD 5973N).

Result

The results indicated that unsaturated fatty acids in the seed oil (85.4%) and in pulp oil (62.5%) are higher than saturated fatty acids of seed oil (14.6%) and pulp oil (37.1%)  respectively. The most important factor defining the nutritional value of oil is ratio of unsaturated fatty acids present in oil. The seed oil contains palmitic acid (10.8%), oleic acid (20.3%), limoleic acid (42.9%), α-linolenic acid (5.6%), Eicosadienoic acid (14.7%). Pulp oil of Hippophae rhamnodes has palmitic acid (35.4%), palmitoleic acid (38.5%), oleic acid (including Vaccenic acid) (6.6%) and linoleic acid (10.4%). The palmitic acid and palmitoleic acid ratio in pulp oil was more than in seed oil. While oleic acid, linoleic acid and α-linolenic acid in seed oil have a higher ratio than that of pulp oil. It shows that unsaturated fatty acids in seed oil are much higher than pulp oil.

Conclusion

Unsaturated fatty acids in the pulp oil contain 62.5%, including essential fatty acid ω-3, 6, 9 (18.2%); it is content of 29.12% in unsaturated fatty acids. While, unsaturated fatty acids  of seed oil contains 85.4% in total fatty acid and essential fatty acid contains 96.72% in unsaturated fatty acid. It can thus be concluded that seed oil is better than pulp oil because the former contains essential fatty acid.

Key words: fatty acid, Hippophae rhamnodes, sea buckthorn seed and pulp oil

Pp.47-50, Tables-2, References-11

Оршил

Яшилдуу чацаргана (Hippophae rhamnodes L.) нь Жигдтэний овогт хамаарах 1,5-5 м өндөр, ногоон хүрэн, бор хүрэн өнгийн холтостой, 2-7 см урт өргөстэй, шугаман буюу шугаман юлдэрхүү 2-8 см урт, 0,2-08 см өргөн суумал олон навчтай сөөг ургамал юм [1]. Чацаргана жимс нь ургамлын аймагт витаминаар баялаг жимсгэний тоонд зүй ёсоор багтдаг ба биологийн идэвхит олон бодисуудыг өндөр тунгаар агуулдаг нь түүний эмчилгээний болон зохицуулах үйлчилгээтэй өвөрмөц шинжийг тодорхойлдог. Ийм учраас чацаргана жимсийг хойд Европын болон Азийн улс орнууд эмчилгээний зориулалтаар олон зуун жил хэрэглэж ирсэн [2].

Орчин үед хүнсний бүтээгдэхүүний чанарыг эмчилгээ – сэргийлэх шинжээр нь үнэлдэг болжээ. 

Энэхүү жимсгэний үр болон зөөлөн эдийн тосны найрлагад, үл орлогдох тосны хүчил (ω-3 болон ω-6) агуулагдадгаас гадна токоферол, каротиноид агуулагддаг [3, 4]. Үүнээс үрийн тосонд ханаагүй тосны хүчлийн агууламж өндөр бөгөөд ханаагүй тосны хүчлийн бүрдэлийн 30-40%-ийг линолын (С18:2n-6), 20-35%-ийг α-линолейны (С18:3n-3) хүчил тус тус эзэлж байна. Харин зөөлөн эдийн тос нь үрийн тосыг бодвол ханасан тосны хүчлийн агууламж өндөртэй. Тосны хүчлийн бүрдэлийн гол найрлагад пальмитолейны (С16:1n-7, 16- 54%) болон пальмитины (С16:0, 17-47%) хүчлүүд зонхилдог [5, 6, 7, 8]. Жимсэнд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийн агууламж нь төрөл, зүйл, сорт, ургах орчин, газарзүйн байршил, хөрсний бүтэц, ургалтын үе шат гэх зэрэг олон хүчин зүйлсээс хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд судлаачид эдгээрийг харьцуулан судалсаар байна. Монгол оронд ургасан чацаргана жимсний найрлага, үрийн болон зөөлөн эдийн тосны хүчлийн бүрдэлийг 1970-аад оноос эхлэн Б.Лааган, Ч.Авдай, Ц.Цэндээхүү, Р.С.Верник, Я.Жамъяансан, Б.Бадамханд П.Одонмажиг зэрэг олон судлаачид судлаж ирсэн боловч үр дүн зөрүүтэй, нэгдсэн дүгнэлт гаргах боломжгүй зэргийг үндэслэн Монос Хүнс ХХК-д үйлдвэрлэж буй чацарганы үрийн болон зөөлөн эдийн тосны хүчлийн бүрдэлийг судлан, тосны чанарыг  үнэлэх судалгааг хийж гүйцэтгэлээ.

Материал, арга зүй

Судалгааны хэрэглэгдэхүүн болгож Монос-Хүнс ХХК-д 2012 онд үйлдвэрлэгдсэн чацарганы зөөлөн эдийн тосыг шахуургын аргаар гарган авсан “Чацарганы цэвэр тос”, үрийн тосыг диффузын аргаар гарган авсан “Чацарганы тос”- ыг хэрэглэсэн болно. Тосны хүчлийн бүрдэлийг Улаан-Үдийн Буриадын Их Сургуульд Хийн хроматографийн аргаар тодорхойлов.

Фольчийн арга зүйн дагуу метанол хлорформын 2:1 харьцаатай уусмалаар нийт өөх тосыг дээжнээс хандлан гарган авч хийн хроматграфи багажаар анализ хийв. Уг арга зүйн дагуу 40 мг дээжийг хүчлийн орчинд метилжилтийг 1 М HCI –ийн 0,4 мл уусмалд уусган метанолын орчинд 45 минутын турш 800С-д явуулав. Дээжийг урьдчилан нэгэн жигд зуурмаг байдалд оруулсан бөгөөд 400 мкл гексан нэмж 5 минутын турш хандлалтыг явуулав.

Уг хандан дээр 0,3 гр стандарт диетеро метилын эфирыг нэмж сайтар хутгав. Гексаны ханд бүхий дээжийг ууршуулан хатааж, хуурай дээжийг 20 мкл триметил селилээр триметил селилийн эфир болон стерол болтол 7 минутын турш 800С-д үйлчлүүлэв. Үүний дараа 80 мкл гексаны эфир нэмэн сайтар хутгасаны дараа уг уусмалаас 1-2 мкл-ийг авч хийн масс спектрофотометр бүхий хроматографийн багажид тарилаа. Уг багаж нь HP (Hewlet Packard) пүүсийн Agilent 6890N загварын HP MAD 5973Nk масс спектрофотомери бүхий хийн хроматографи болно. Хроматографи нөхцлийг HP-5MS гуурсан багана (дотоод диаметр 0,25 мкм), хийн зөөвөрлөгчийн орчин геллийн хий, урсалтын хурд 1,5 мл/мин, гуурсан баганын температур эхний 4 минутад 900С, дараачийн минутаас 90-1650С, уурших температурыг 2500Сд тус тус тохируулав. Дээж уусмалын хэмжээ урсах хурдын 40:1 харьцаагаар тохируулав. Дээжинд агуулагдах аналит бодисын илрүүлэлтийг хийн хроматографийн пикээр, агууламжийг стандарт бодисын талбайн хэмжээтэй харьцуулан тус тус тооцов. Стандарт бодист диетеро метил тридиканиок хүчил болон Bacterial acid methyl ester–ийг тус тус ашиглав.

Үр дүн

Монос-Хүнс ХХК-д үйлдвэрлэж байгаа чацарганы зөөлөн эдийн болон үрийн тосны “тосны хүчлийн бүрдэл”ийг тодорхойлж ханаагүй тосны хүчлийн бүрдэлийг хүснэгт 1-д ханасан тосны хүчлийн бүрдэлийг хүснэгт 2-д тус тус харуулав.

Хүснэгт 1-ээс харахад зөөлөн эдийн тосны “ханаагүй тосны хүчил” нийт тосний хүчлийн бүрдэлийн 62,5%-ийг эзэлж байна. Үрийн тосонд пальмитины хүчил (10,8%), олейны хүчил (20,3%), линолейны хүчил (42,9%), α- линолейны хүчил (5,6%) болон экосадейний хүчил (12,7%) зэрэг тосны хүчлүүд зонхилон агуулагдаж байна.

Харин зөөлөн эдийн тосонд пальмитины хүчил (35,4%), пальмитолейны хүчил (38,5%), олейны хүчил (вацейны хүчлийг оролцуулан) (6,6%) болон линолейны хүчил (10,4%) зонхилсон 19 тосны хүчил илэрсэн.

Table 1. Unsaturated fatty acids composition in oil of seed and pulp of Hippophae rhamnodes L.

Table 2. Saturated fatty acids composition in oil of seed and pulp of Hippophae rhamnodes L.

Хүснэгт 2-оос хархад зөөлөн эдийн ханасан тосны хүчил үрийн ханасан тосны хүчлээс 22,5%-иар их буюу нийт тосны хүчлийн бүрдэлийн 37,1%- ийг эзэлж байхад үрийн тосонд ханасан тосны хүчлийн агууламж харьцангуй бага буюу нийт тосны хүчлийн бүрдлийн 14,6%-ийг эзэлж байна. 

Хэлцэмж

Чацаргана жимсний тосонд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүд болон тосны хүчлийн бүрдэлийн агууламж нь тухайн ургамлын сорт, ургасан орчин, газарзүйн байршил, хөрсний бүтэц, ургалтын үе шат гэх зэрэг олон хүчин зүйлсээс хамааран харилцан адилгүй байдаг. Бид судалгааныхаа үр дүнг зарим судлаачдын үр дүнтэй харьцуулав. Я. Жамъянсангийн судалгаагаар ханаагүй тосны хүчлийн бүрдэл ОХУ-ын Алтай жимсэнд 58,01%, Узбекстаны чацаргана жимсэнд 66,4%, Завханы зэрлэг жимсэнд 43,49% [9], Д.Мөнхбаяр нарын Төв аймгийн Батсүмбэр сумын “Үдлэг”-т нутагшуулан тариалж буй “Чуйская” сортын чацарганы зөөлөн эдийн тосны ханаагүй тосны хүчлийн бүрдэл 58,31%, үрийн ханаагүй тосны хүчлийн бүрдэл 65,68% [10] агуулагдаж байна гэсэн нь бидний судалгааны дүнтэй харьцуулахад зөөлөн эдийн ханаагүй тосны хүчлийн бүрдэл 4,19% болон үрийн тосны хүчлийн бүрдэл 19,72%-иар бага агууламжтай байна. Мөн зөөлөн эдийн тосны пальмитолейы хүчил 33,26%, олейны хүчил 6,45% линолын хүчил 13,53%, α-линолын хүчил 5,1% агууламжтай байгаа нь бидний үр дүнтэй ойролцоо, харин үрийн тосонд агуулагдах пальмитолейны хүчил 12,94% байгаа нь бидний үр дүнгээс 11%-иар их, линолын хүчил 24,74%- ийн агууламжтай байгаа нь бидний судалгаанаас 18,16%-иар бага байгааг харуулж байна. Abid H нарын судалгаагаар ханаагүй тосны хүчлийн бүрдэл чацарганы үрийн тосонд 85,0±3,2%, зөөлөн эдийн тосонд 63,4 ±2,75%, үүнээс пальмитолейы хүчил зөөлөн эдийн тосонд 33,4%, үрийн тосонд олейны хүчил 22,1%, линолын болон α-линолын хүчил 53%-ийн агууламжтай байгаа нь бидний судалгааны дүнтэй нийцэж байна. Бидний судалгаагаар үрийн тосонд пальмитиний хүчил 10,8%, стеарины хүчил 3,3% болон зөөлөн эдийн тосонд пальмитиний хүчил 35,4%, стеарины хүчил 0,8% тус тус агуулагдаж багаа нь Канад болон Литв улсын зарим судлаачдын үр дүнтэй ойролцоо байна [3, 6, 11].

Дүгнэлт:

Судалгааны дүнгээс харахад чацарганы зөөлөн эдийн тосны “ханаагүй тосны хүчил” нийт тосний хүчлийн бүрдэлийн 62,5%-ийг эзэлж байна. 

Үүнээс үл орлогдох тосний хүчлүүд болох ω3,6,9-ийн агууламж 18,2% буюу ханаагүй тосны хүчлийн бүрдэлийн 29,12%-ийг эзэлж байна. Харин чацарганы үрийн тосны “ханаагүй тосны хүчил" нийт тосний хүчлийн бүрдэлийн 85,4%- ийг эзэлж, үл орлогдох тосний хүчлийн агууламж 82,6% буюу ханаагүй тосны хүчлийн бүрдэлийн 96,72% байгаа нь үрийн тосны чанар чацарганы зөөлөн эдийн тосныхоос илүү байгааг харуулж байна.

Ном зүй

1. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н.. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ, 2005, х.484
2. Abid H, Hussain A, Ali S. Physicochemical characteristics and fatty acid composition of sea-buckthorn (Hippophae rhamnodes L.) oil, “J. Chem. Soc. Pac.” 2007, 29(3), p.256-259
3. Kaminskas A, Briedis V, Budrioniene R, Hendrixson, Petraitis R, Kučinskiene Z. Fatty acid composition of sea buckthorn (Hippophae rhamnodes L.) pulp oil of Lithuanian origin stored at different temperatures. “Biologija”, 2006, Nr.2. p.39-41
4. Ичинхорлоо З, Одсүрэн М, Бира Н. Чацарганы шим тэжээл, антиоксидант чанар “Онош”, 2010, 46 (02)
5. Yang B, Kallio H. Composition and physiological effects of sea buckthorn (Hippophae) lipids. “Trends in Food Science & Technology”, 2002, 13 (5), p.160-167
6. Luis-Felipe G, Cristina R, Khaled B. Effects of drying method on the extraction yields and quality of oils from querbec sea buckthorn (Hippophae rhamnodes L.) seeds and pulp, “Food Chemistry”, 2008, 106, p.896-904
7. Alam Z. Chemical and Nutritional Constituents of Sea Buckthorn Juice. “Pakistan Journal of Nutrition”, 2004, 3 (2), p. 99-106
8. Asad H. S, Dilnawaz A, Mubasher S, Shazia A, Ishtiaque K, Farhat B. Biochemical and nutritional evaluations of sea buckthorn (Hippophae rhamnodes L SPP. Turkestanica) from different locations of Pakistan. “Pak. J. Bot.”, 39(6), p. 2059-2065
9. Жамъянсан Я. “Биологичиски активные вещества плодов облепихи МНР, их промышленное использавание” Авторефрат канд. Дисс. 1973, с.5-12
10. Мөнхбаяр Д.Бадамцэцэг С, Бадамханд Д, Энхсүх Л, Мөнхцэцэг Б, Мөнхзаяа Х, Одонмажиг П. Чацаргана (Hippopheae rhamnoides)-ны тосны биохимийн зарим судалгаа, тосны хүчлийн бүрдэл, “Хүн ба хүнс сэтгүүл”, 2006, 3(61), х.18-19
11. Cenkowski S, Yakimishen R, Przybylski R, Muir W. E. Quality of extracted sea buckthorn seed and pulp oil. Canadian “Biosystems Eengineering”, 2006, Vol 48. p. 9-16.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 832
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК