Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Нүүрний мэдрэлийн саагийн шалтгаан, усан зүү эмчилгээний үр дүнг тооцсон байдал
( Судалгааны өгүүлэл )

Д. БАЯСГАЛАН Ч. БЯМБАДОРЖ

 
Абстракт

Монгол улсын хүн амын мэдрэлийн нийт өвчлөлийн бүтцэд захын мэдрэлийн саа өвчин тэргүүлэх байрыг эзэлж түүний дотор нүүрний мэдрэлийн саа захын мэдрэлийн өвчний бүтцэд 11 байранд, мононевропатийн дотор I байранд тус бур орж байна. (В.О. Калина, М.А. Шустер 1970, B.C. Ловзин нар 1988, Г.Цагаанхуу, Д. Өлзийбаяр 1993) Зорилго: Нүүрний мэдрэлийн саагийн шалтгаан, эмчилгээний үр дүнг тооцон судлахад чиглэгдсэн.

Судалгааны арга зүй: Бид тус эмнэлэгийн мэдрэлийн тасагт хэвтэж эмчлэгдсэн 628 өвчтөнөөс нүүрний мэдрэлийн саагаар өвчилсөн 14 өвчтөний түүхэнд судалгаа хийж бүрггэл зүйн боловсруулалт хийлээ.

Үр дүи хэлцэмж:

1. Бидний судалгаанд хамрагдсан 14 өвчтөнийг насны байдлаар авч үзвэл: 20-44н 11 (78,6%), 45-65н 2 (14,3%) 65 наснаас дээш 1 (7,1%) дундаж нас 36,4 буюу 2,1 хэлбэлзэж байна. Нүүрний мэдрэлийн саа өвчнийг насны байдлаар авч үзвэл:
 

Бид нүүрний мэдрэлийн саагийн шалтгаан үе шатыг харгалзан эмчилгээний аргыг боловсруулан хэрэглэв. 1-р аргаар: 7 өвчтөнд никотины хучлийг (вит. РР) 1 % -1 т булчинд
өдөр бүр 10 хоног тарихад 2150 төгрөг зарцуулжээ.

2-аргаар: 7 өвчтөнд усан зүү эмчилгээнд никотины хүчлийг 1% 0,1 т зүүний сүвээр тарьж 10 хоног хэрэглэхэд 1990 төгрөг зарцуулсан байна. Эхний аргаар хэрэглэхэд нүүрний хөдөлгөөний сэргэлт 10 -11 дэх өдрөөс ажиглагдсан бол 2 дахь аргаар хэрэглэхэд 6 -7 дахь өдрөөс сайжралын илрэл ажиглагдаж байв.

ДҮГНЭЛТ

1. Нүүрний мэдрэлийн саа зонхилон залуу дунд
насанд тохтолдож байна.

2.    Нүүрний мэдрэлийн саа залуу насанд ажлын ачаалал их, хижээл насанд судасны эмгэгүүд зонхилж байгаа нь ажиглагдлаа.

3.    Нүүрний мэдрэлийн саа шалтгаан, эмгэг жамыг харгалзан зүү, усан зүү эмчилгээг хэрэглэснээр эмчилгээний зардлыг 7,44% хэмнэсэн байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 318
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК