Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Зарим эмийн ургамлын үрэвслийн эсрэг үйлдлийн гистоморфологийн ба плетисмометрийн судалгааны үр дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

П.ЦЭДЭН, Э. БАЯРМАА, Ц.ЭНХ-ОЮУН, Ж.ЭНХЦЭЦЭГ

 
Абстракт

Үрэвслийн эсрэг ургамлын гаралтай эмийн судалгаанууд хийгдэж байгаа боловч олои ургамлын найрлагатай эмийн үрэвслийн эсрэг үйлдлийг дан ургамлын эмийн бодистой харьцуулан судалсан нь цөөн байна.
Дорно дахины анагаах ухаанд эмийн ургамлыг дангаар бус нийлмэл тан байдлаар хэрэглэж ирсэн ба манай орны зарим судлаачид М.Амбага, Л.Мягмар, д.Хишгээ, Б.Баясгалан, У.Лигаа нар Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн олон ургамлын найрлагатай эмийн үйлдлийг түүнд агуулагдах химийн бодисуудтай холбон тайлбарлах олон янзын судалгаа шинжилгээг хийж байна. Дээрх судлаачдын судалгааны үр дүнгээс харахад олон найрлагатай ургамлын гаралтай эмийн үйлдэл нь тэдгээрт агуулагдах нийлбэр бодисуудын үйлдэл юм гэж тодорхойлжээ.
Энэ нь орчин үеийн эм судлалын хавсарсан эмийн үйлдэл нь хэрвээ нэг чигт бие биенээ дэмжих замаар үйлдэл үзүүлэх буюу дангаар үзүүлэх нөлөөнөөс хавсарсан эмийн үйлдэл нь илүү байх талтай гэж үздэгтэй дүйж байна.
Иймээс бид туршилтын цагаан хулганад дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр элэгний цочмог үрэвсэл, Фрейндийн адыовантаар сарвууны цочмог үрэвсэл үүсгэн уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд өргөн хэрэглэж ирсэн таван салааны ханд, Бэришийн ханд, Төлегч өвс+Таван салааны бэлдмэлийн үрэвслийн эсрэг үйлдлийг харьцуулан судаллаа.
Судалгааны ажлын үр дүн:
дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр үүсгэгдсэн элэгний цочмог үрэвслийн үед: • 17,5-20,0 гр жинтэй цагаан хулганад дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр үүсгэгдсэн элэгний эсийн цочмог үрэвслийн загварт Таван салааны ханд, Төлөгч өвс+Таван салааны бэлдмэлийн үйлдлийг эмчлээгүй болон эрүүл бүлгийн амьтадтай    харьцуулан    харьцуулан
гистоморфологийн судалгааг явуулан үр дүнгээс харахад:
1. Эмчлээгүй хяналтын бүлгийн хулганад элэгний эдийн балкан бүтэц хүчтэй эвдэрч алдагдсан, триад хэсэгт үрэвслийн эсийн

нэвчдэс, өргөсөлтэй, венийн судсанд цус зогсонгишилтай, төвийн вен өргөссөн, элэгний эсийн төвийн байрлал бүхий том голомтот үхжил илэрсэн, элэгний эсийн нөхөн төлжилт маш сул явагдсан байв.

2.    Таван салааны хандаар эмчлэгдсэн бүлгийн хулганы элэгний эдийн балкан бүтэц эвдэрсэн, элэгний эсийн нөхөн төлжилт сул явагдсан, үхжлийн голомт цөөрсөн, дистрофийн өөрчлөлт хүчтэй илэрч, эсийн цитоплазм бижэрмэгтэн ээдсэн, төвийн вен хэт өргөсөж тэлэгдсэн, судас өргөсөх өөрчлөлт хэлтэнцрийн порталь замд тод илэрчээ.

3.    Таван салаа+Төлөгч өвсний бэлдмэлээр эмчилсэн бүлгийн хулганы элэгний эдийн балкан бүтэц бага эвдэрч, хэвийн төрхөө хадгалсан, триадын бүтэц эвдрэлд орсон нь харыдангуй бага, үрэвслийн эсийн нэвчдэс цөөрсөн, төвийн вен өргөсөөгүй ба үхжилт еөрчлөлт багассан, талбай жижгэрсэн, эдийн доторхи цөсний зогсонгишлийн шинж байхгүй, элэгний эдийн нөхөн төлжилт тод сайн илэрсэн байв.

Фрейндийн адьювантаар үүсгэгдсэн хулганы сарвууны цочмог үрэвслийн үед:

•    Plethysmometer cat 7140 багажаар хэмжиж үзэхэд сарвууны үрэвсэл нэг дэх хоногт уг туршилтын нөхцөлд эмчлээгүй хяналтын хулганыг Бэришээр эмчилсэн хулганы сарвууны эдтэй харьцуулахад үрэвсэл 2,24 дахин, Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн хулганы сарвууны эдэд 1,28 дахин (эмчлээгүй хяналтын хулганад 0,346±0,0426, Бэришний хандаар эмчилсэн хулганад 0,216+0,0395, Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн хулганад 0,28210,0265 р<0,05) буурсан байв.

•    5 дахь хоногт, уг туршилтын нөхцөлд эмчлээгүй хяналтын бүлгийн хулганы сарвууны эдэд, Бэришээр эмчилсэн хулганы сарвууны бүлгийн эдтэй харыдуулахад 2,24 дахин, Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн хулганы сарвууны эд 2,82 дахин (эмчлээгүй хяналтын хулганад 0,376±0,055, Бэришээр эмчилсэн хулганад 0,302±0,0086, Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн хулганад 0,256±0,029 р>0,05) багассан байв.

• Харин 8 дахь хоногт үрэвслийг хэмжихэд эмчлээгүй хяналтын бүлгийн хулганы сарвууны эдэд, Бэришээр эмчилсэн хулганы бүлгийн амьтдын сарвууны эдтэй харьцуулахад 0,72 дахин, Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн хулганы бүлгийн сарвууны эд 1,5 дахин (хяналтын хулганад 0,296±0,04, Бэришээр эмчилсэн хулганад 0,255±0,04, Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн хулганад 0,228±0,018 р<0,05) буурсан байв. /ЗурагШ/ Гистоморфологийн судалгаапд:

Хяналтын эмчлээгүй бүлгийн амьтдын сарвууны үрэвслийг гистоморфологийн аргаар судалсан дүнгээс үзэхэд:

■    Гэмтсэн арьсны эпидермис эвдэрч голомтлог хэлбэртэй кератозтой, дермагийн давхаргад моноцит, лимфоцит, эпителойд эсийн нэвчдэс дүүрэн, арьсан доорх өөхлөг эд РҮҮ үрэвслийн нэвчдэс нэвчиж, хавагнасан. Булчингийн эд зарим газраа задарч эвдрэн үрэвслийн нэвчдэс моноцит, эпителоид эс дүүрсэн. Ясны гадна давхаргад үрэвслийн цөөн тооны эстэй, ясны бүтэц хэвийн, шилбэний 2 ясыг тойрсон ясны зөөлөн эд мөгөөрслөг бүтэцтэй. Ясны чөмөг хэвийн эсийн ялгарал сайтай.Цусны эсүүдийн нэвчил бага зэрэг харагдана. Цусны судас цус дүүрэлттэй харагдана.

■    Таван салаа+Төлөгч өвсөөр эмчилсэн эмчилсэн хулганы сарвууг гистоморфологийн судалгааны дүнгээс харахад:

Арьсны эпидермис дээр цайвар ягаан өнгийн нэг төрлийн холбох эдийн өнгөр тогтсон.

Арьсны доорх өөхлөг эдийн бүтэц хэвийн голомтлог цөөн тооны моноцит болон жижиг дугариг эсийн нэвчдэстэй. Өөхлөг эдийн завсраар залуу холбох эдийн эс харагдана. Судасны хана зузаарсан , цус дүүрэлттэй. Судасны хөндийд эритроцит эс харагдана. Булчингнйн эд хэвийн зарим газарт миоцит эсийн бөөм томорсон, нөхөн төлжлийн өөрчлөлт харагдаж байна. Ясны эдэд эмгэг өөрчлөлтгүй, ясны чөмөгний эдэд цусны эритроцит эсийн нэвчдэс илэрсэн байна. ■ Бэришээр эмчилсэн хулганы сарвууны гистоморфологиор: Арьсны эпидермис дээр нимгэн ягаан холбох эдийн өнгөр голомтлог байдлаар тогтсон. Арьсан доорх өөхлөг эд хөвсийж хавагнасан. Үрэвслийн нэвчдэс, дугариг эст нэвчдэс арьсны доорх өөхлөг эдэд сийрэгжсэн харагдана. Зарим хэсэгт нөхөн төлжлийн элемент мөхлөгөнцөр эдийн зураглал болох залуу холбогч эд, фибробласт, жижиг капилляр судсууд гарсан. Эдгээр нь арьсны доорх зөөлөн эдэд харагдана. Булчингийн эд хэвийн, миоцит бага зэрэг хавагнасан. Ясны эдэд өөрчлөлтгүй, ясны чөмгөнд эритроцит эс цөөн тоотой харагдана.

Судалгааны ажлын дүгнэлт

1.    Дөрвөнхлорт нүүрс төрөгчөөр үүсгэгдсэн элэгний цочмог үрэвслийн ба Фрейндийн адьювантаар үүсгэсэн хуулганы сарвууны цочмог үрэвслийн үед дан найрлагатай ургамлын бэлдмэлийн (Plantago major), (Bupleurum scorz.)- үрэвслийн эсрэг үйлдэлийг харьцуулахад нийлмэл найрлагатай ургамлын бэлдмэл (Achillae millefolium+Plantago major) бодисын үрэвслийн эсрэг үйлдэл илүү байна.

2.    Таван салаа+Төлөгч өвсний үрэвслийн эсрэг үйлдэл нь түүнд агуулагдах антиоксидант, мембранбэхжүүлэх, үрэвслийн эсрэг ба дархлаа зохицуулах идэвхтэй бодисуудаар нөхцөлдөж байна.

Таван салаа+Төлөгч өвсний бэлдмэлээс цаашид элэг хамгаалах, мембранбэхжүүлэх ба үрэвслийн эсрэг өндөр идэвхтэй, дархлаа зохицуулах өндөр идэвхтэй эмийн бэлдмэл гаргах бололцоотой байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 728
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК