Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Сармисны тосон эмийн антиоксидант үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Д.САМБУУДОРЖ, Д.ЦЭРЭНДАГВА, Б.БАЛДАНСАНБУУ

 
Абстракт

Antioxidant action of garlic oil medicine
Scientific investigations of garlic were done worldwidely and we are studying its antioxidant action. Garlic decreases plasma LDL, cholestrol. It shows that garlic has antiatherosclerotic action. Harmful products of lip op er oxidation is increased in atherosclerosis and garlic oil medicine decreases that products.

Нэг. Судалгааны ажлын үндэслэл
Сармисыг 4000 гаруй жилийн өмнөөс хүн төрөлхтөн амьдрал ахуйдаа хэрэглэж, түүний ач тусыг олж мэдсэнээр (7) олон мянган эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж анагаах увьдсыг тогтоох судалгаа асар хурдацтай, чамлахааргүй амжилттай хийгджээ.
Сармисанд агуулагддаг хүхрийн халдваргүйжүүлэх чанар, мөн түүний түлэнхийг эмчлэх үйлдэл үзүүлдэг болохыг 1-р зууны эхэнд Римийн эм зүйч Диоскрид, 1597 онд Английн эмч Джерард сармис нь бие организмыг гэдэсний паразитуудаас цэвэрлэдэг болохыг, Луй Пастер 1858 онд сармис нь бактерийг устгадагийг, Английн эмч нар сармисаар гангреныг эмчилж, 1980 онд Хятадын эмч нар менингитээр өвчилсөн хүмүүсийн зовиурыг сармис хөнгөвчилдэг болохыг, мөн полимиелит өвчний үед сармис хэрэглэхэд 64% багасч байсан зэрэг гайхалтай үр дүнгүүд гаргаж авсан байна. (2)
Эдгээр үйлдлүүд нь түүнд агуулагдах аллицинтай холбоотой болохыг судлан тодорхойлсон байдаг (5) ба энэ нь сармисыг жижиглэх үед аллиназа ферментийн үйлчилгээгээр аллинаас үүсдэг. (5. 8) Аллин нь сармисанд байдаг эфирын тосны үндсэн нэгдэл юм. (3)
Сүүлийн жилүүдэд ДЭМБ, дэлхий нийтээр байгалийн цэвэр эмийн бэлдмэлүүдэд ихээхэн ач холбогдол өгч буй эмийн түүхий эдийн нэг нь сармис юм.
Үүний илрэл нь Английн Лондон хотод байгуулагдсан Сармисны Мэдээллийн Төв, Германы Берлин хотод 1995 онд болсон Олон улсын сармисны симпозиум бөгөөд олон орны эрдэмтэн судлаачид түүний фитохими, хими, фармакологи, эмнэлзүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг нэлээд өргөн цар хүрээтэй хийсэн байна. (9) Сармисыг зөвхөн Өрнийн Анагаах Ухаанд судалж хэрэглээд зогсохгүй, Дорнын Анагаах Ухаанд тэр дундаа Монголын Уламжлалт Анагаах Ухаанд эртнээс хийг дарах, нян бактерийг устгах, хор тайлах, шар усыг арилгах, гол судасны болон зүрхний хий өвчинд тустай хэмээн хөгшрөлтийг удаашруулах, урт наслуулах зорилгоор жүдлэнгийн нэг төрөл болгон дангаар буюу нийлмэл жороор хэрэглэж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилж байсан түүхэн уламжлалтай. (1)
Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг сармисны тосон эмийн эмчилгээний үйлдлийн талаар манай орны хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажил өнөөг хүртэл дорвитой хийгдээгүй байгаа юм.
Монголд ахмад настны эрүүл мэндийн байдалд хийсэн судалгааны дүнгээс харахад зүрх судасны өвчин 50.6% буюу ахмад настанд зонхилон тохиолдож буй өвчлөлийн (90.8%) дотроос хамгийн их байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд (6) бид уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг сармисны тосон эмийн зарим үйлдлийг судлахаар уг сэдвийг сонгож авсан юм.
Хоёр. Судалгааны ажлын зорилго, зорилт
Сармисны тосон эмийн антиоксидант үйлдлийг судасны хатуурал (өөхшигэх) өвчний эмгэг загвар дээр судлах зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллаа. Үүнд:
1.    Өөхшигэх өвчний эмгэг загвар үүсгэн, сармисны тосон эмийн үзүүлэх нөлөөг судлах
2.    Сармисны тосон эмийн антиоксидант үйлдлийг судлах
Судалгааны ажлын материал арга зүй
Судалгааг АУИС-ийн УАС, УАШУТҮК, УКТЭ, Монос АУДС-ийн лабораторыг түшиглэн явууллаа.
Судалгаанд Шиншилла үүлдрийн 2.5-3.0 кг жинтэй 24 эр туулайг сонгон авч 3 бүлэг сорил туршилтын ажил хийсэн бөгөөд нэгдүгээр бүлэг амьтад нь эрүүл, хоёрдугаар бүлэг амьтад нь хяналтын буюу холестерин уусан, гуравдугаар бүлэг амьтад нь холестерин сармисны тосон эмийг хавсран хэрэглэж үр дүнг нь тооцлоо.
Өөхшигэх өвчний эмгэг загварыг С.Н Аничков(1956)аргаар


 

-    Эмгэг загвар үүсгэсэн туулайнууддаа сармисны тосон эм ,10%-ийн сармисны усан уусмал, шар тос тус бүрийг 1.6 мл/ кг- р өгч үр дүнг тооцов.
-    Цусан дахь холестерин болон бетталипопротейдыг Humanlyzer 2000 дээр тодорхойлов.
-    Өөхний хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн МДА г Model 100-20 HITACHI маркийн спектрофотометр дээр 532, 580 нм-д
-    Гол судсанд үүсэн судасны хатуурлыг уламжлалт гистоморфологийн аргаар
-    Судалгааны материалын статистик боловсруулалтыг М. Excel-97, EPI-Info 6.0 программуудыг ашиглан хийв. Судалгааны ажлын үр дүн
Сармисны тосон эмийн антиоксидант болон антиатероген үйлдлийг судлахдаа туршилтын амьтанд өөхшигэх өвчний (атероскелероз) эмгэг загвар үүсгэн хэд хэдэн үе шаттай сорил туршилтын ажил хийж зарим үр дүнгээсээ танилцуулж байна.
Судасны хатууралд сармисны тосон эмийн узуулсэн нөлөө:
Сармисны тосон эм уусан бүлгийг хяналтын холестерин уусан бүлэгтэй харьцуулахад холестерины хэмжээ1.8 дахин багассан бөгөөд харин бетталипопротейдын хэмжээ 1.5 дахин буурсан байна. Сармисны тосон эм нь атероген үйлчилгээтэй холестерин, бетталипопротейдын хэмжээг цусанд багасгаж байгаа нь түүний антиатероген үйлчилгээтэйг харуулж байна.
Судалгааны ажлын 2-р үе шатанд сармисны тосон эмийн антиоксидант үйлдлийг судлаж үзэхэд сармисны тосон эм уусан бүлгийн амьтадыг хяналтын холестерин уусан бүлэгтэй харьцуулахад өөхний хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн малондиальдегидын хэмжээ (Оминут) 1.35 дахин, МДА (30 минут) 1.12 дахин багасгаж байгаа нь сармисны тосон эмийн антиоксидант үйлдэлтэйг баталж байна.
Судалгааны ажлын 3-р үе шатанд дээрх 2 шатны судалгааг баталгаажуулахын тулд том судасны гистоморфологийн шинжилгээ хийсэн юм.
Судалгааны нэгдүгээр бүлэг буюу эрүүл амьтдын гол судасны интим болон базальный мембран тодорхой, эндотел жигд ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрсэнгүй.
Судалгааны хоёрдугаар бүлэг буюу хяналтын холестерин уусан бүлгийн гол судасны интим давхарга нь сэвсгэр хөөмөг, эндотелийн эс нь зарим хэсэгтэй гуужиж зулгарсан, эндотелийн дор болон уян ширхэгт
давхрын дээд хэсэгт завсрын эд нь хоорондоо салж ховхрон хөөмөгшсөн, өөхөн зурвасууд үүссэн, интим давхаргад хөөсөрхөг эсүүд үзэгдэнэ. Уян давхаргын доод хэсэг нь ерөнхийдөө сийрэгжиж сэвсийсэн.
Судалгааны гуравдугаар бүлэг буюу холестерин + сармисны тосон эм уусан бүлгийн гол судас нь өөхөн өөрчлөлт бага медиа давхарга бага зэрэг сийрэгдүү, уян хатан ширхэг голомтлог маягтай хөвсгөр болсон байлаа. Дээрх судалгааны үр дүнгээс үзэхэд хяналтын холестерин уусан бүлэгт судасны хатуурлын анхдагч өөрчлөлтүүд илэрсэн бөгөөд харин сармисны тосон эм уусан бүлэгт илрээгүй байгаа нь түүний антиатероген үйлдлийг харуулж байна. Дугнэлт:
1.    Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг сармисны тосон эм нь гол судасны хатуурлын үед цусны сийвэнд агуулагдах атероген бодисуудын хэмжээг бууруулах үйлдэл үзүүлж байна.
2.    Сармисны тосон эм нь өөхний хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгах антиоксидант үйлдэлтэй нь бидний судалгаагаар тогтоогдлоо.
 

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс
2. Александр Кородецкий Чеснок целитель Москва х 23 2000
3. Онгоодой Хүнс судлал 2000 х 181 -182
4. Өлзийхутаг А. Атеросклероз
5. Соколов Справочник по лекарственным растением 1985
6. Статитистикийн мэдээ УБ 2000 он
7. By Kathleen Zimmerman History of Garlic around the world (internet)
8. Richard A. Passwater Ph.D The Chemistry of Garlic Health Benefits (internet)
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1051
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК