Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Нас баралт ба гурван хэмнэлийн шүтэлцээ
( Судалгааны өгүүлэл )

С. БАДАМЖАВ, Ч. ОЮУНЧИМЭГ, Ш. МЯГМАРСҮРЭН

 
Абстракт

Судалгаапы үндэслэл:
Байгаль дээрх аливаа юмс үзэгдэл бүхэн тодорхой үед дэвшин дээшилж эсвэл уруудан доройтож тасралтгүйгээр мөнхийн хөдөлгөөнд оршиж өөрийн гэсэн хэмнэлд захирагдаж байдаг. Үүний гол илрэл нь бие мах бодид явагдах химийн урвалын эндальпи, энтропын өөрчлөлт юм. Энэ бүх хөдөлгөөн нь эх дэлхийн цөмөөс эхлээд од эрхэсийн макроертөнцийг бүхэлд нь хамарч байдаг . Энэ л хөдөлгөөнд дасан зохицож бидний амьдрал явагдах бөгөөд энгийнээр зүйрлэж хэлбэл шурган дүүжинтэй ижил төстэй зүйл юм. Энэ л зүй тогтол бидний биеэс салангид бус бөгөөд биеийг бүрдүүлэгч эрхтэн тогтолцоо ч мөн адил захирагдаж байдаг Сүүлийн үед Гурван хэмнэл гэсэн ойлголт бий болсон бөгөөд үүнд биеийн хүчний , сэтгэл санааны, сэтгэцийн хэмнэлүүдийг багтаадаг. Биеийн хүчний хэмнэл гэдэг нь 23 хоногийн турш үргэлжлээд дахин давтагддаг бөгөөд ажиллах эрчим хүч тэсвэр хатуужил, хөдөлгөөн зохицолоор илэрч байдаг. Сэтгэл санааны хэмнэл нь 28 хоногийн давтамжтай байх ба мэдрэлийн тогтолцооны хөдлөл зүй болоод сэтгэл санааны хөдлөлөөр илэрдэг бол оюуны хэмнэл нь 33 хоног үргэлжилж хүний бүтээлч чадвараар илэрдэг байна. Эдгээр хэмнэлүүд нь тус бүрдээ хоёр хагас үеээс тогтох бөгөөд нэг нь эерэг нөгөө нь сөрөг байдаг. Биеийн хүчний хэмнэл эерэг байх үед эрчимтэй ажиллаж, үйл ажиллагааны эерэг үр дүн илүү байдаг бол сөрөг хэмнэлийн үед эрчимдээ ажиллах цаг бага, залхуу хойрог байдаг. Сэтгэл санааны хэмнэлийн эхэн үед хөгжилтэй түрэмгий өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлдэг бол хоёр дахь хагаст цочимтгой мэдэрмтгий өөрийн боломжийг дутуу үнэлдэг гутрангуй байдаг . Харин оюуны хэмнэл нь эхний хагаст бүтээлч байдаг бол сүүлийн хагаст үүнийгээ гүйцдэггүй. Судалгааны зорилго:
Нас баралтын үеийн биохэмнэлийг тодорхойлох, түүнд үнэлгээ өгөх, нас баралт био хэмнэлийн холбогдлыг судлах Судалгааны зорилт:
> КННЭ-ийн үйлчлэх хүрээний 2002 оны нас баралтын картанд үнэлээ өгөх
>    Бүртгэгдсэн материалаас биохэмнэлийг тооцоолох
>    Био хэмнэл ба нас баралтын хоорондын холбоонд үнэлгээ өгөх
>    Корелляцын хамаарал байгаа эсэхийг тогтоох
>    Өвчний ангилалаар онцлог байгаа эсэхийг судлах
>    Дундаж хэмжигдхүүн гаргаж авах Судалгааны арга зүй:
>    Клиникийн Нэгдсэн 2-р эмнэлгийн үйлчлэх хүрээний хүн амын дундах 2002 оны нас баралтын картыг MS-Acces 2000 программын тусламжтай нэгтгэн нас баралтын баазыг үүсгэсэн.
>    MS-Exel ХР программын тусламжтай баазад харьяалагдах бүртгэлээс бүртгэл тус бүрийн биохэмнэлийг тооцоолон биеийн хүчний , сэтгэл санааны , оюуны хэмнэлийг бүртгэл тус бүрд тооцоолон гаргасан.
>    Наслалт болон биохэмнэлийн хоорондын корелляцийн хамаарлыг корелляцийн хүснэгтийн тусламжтай тогтоож параметрийн шалгууруудаар үнэлгээг өгч дундаж хэмжигдхүүнийг гаргав.
>    Мэдээлэлийн баазаас өвчний ангиллаар бүлэглэн, бүлэг тус бүрд био хэмнэлийн дундажийг тооцоолон тухайн бүлэг бүрийн хооронд үнэн магадтай ялгаа байгаа эсэхэд үнэлгээ өгөв.
Судалгааны үр дүн :
Судалгаанд нийт 106 хүн хамрагдсан бөгөөд насны бүлэг интенсив үзүүлэлтээр 1-95 насны хооронд 50 -аас дээш насны 70% эзлэж эрэгтэй 66 эмэгтэй эрэгтэй 40 бүртгэл хамрагдав. Судалгаанд хамрагдагсадын 36%, эмнэлэгт 54 % бусад газарт нас эцэслэсэн байх юм. Эмнэлэгт нас эцэслэгчдын 38% эхний хоногтоо, 2.5% нь хоёрдох хоногтоо, 23% нь гуравдах хоногтоо, 18% нь 4 хоногтойдоо үлдсэн 20% нь түүнээс дээш хоногтойдоо нас эцэслэжээ.
Боловсролын хувьд 51% нь дээд боловсролтой, 49% нь түүнээс бага боловсролтой байв. Засаг захиргааны харьяаллаар 29% нь хөдөө орон нутгийн, 71 % нь Улаанбаатар хотын харьяалалтай байв.

Хавдрын оноштой 30, Дотоод шүүрлийн эмгэгтэй 2, Тархи нугасны эмгэгтэй 1, Зүрх судасны эмгэгээр өвчилсөн 40, Амьсгалын замын эмгэгтэй 7, Хоол боловсруулах замын эмгэгтэй 20, бусад эмгэгтэй 6 тохиолдлууд ажиглагджээ.

Хэмнэлүүдийг тооцоолоход тухайн нас барсан хүний нас барсан өдрөөс төрсөн өдрийг хасах замаар ялгаварыг тухайн хэмнэлийн хоногт хувааж үлдэгдлээр 0-ээс тухайн хэмнэлийн хоног хүртэл натурал тоогоор үнэлсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн хэмнэлийн синусойд өөрийн хагасаас бага үлдэгдэлтэй үед эерэг утгатай харин их үед сөрөг утгатай байдаг.

Эндээс харвал тахир шугам болон X утгыг В цэг харин хамгийн бага утгыг Д цэг тус хэвтээ тэнхлэг эерэг болон сөрөг үеэс тогтох тус авч байх юм. Биеийн хүчний хэмнэлийг бөгөөд энэ нь үүний тэгтэй тэнцүү байх утга нь насаар бүлэглэн корелляцийн торонд A, С, Е цэгүүд байна. Харин хамгийн их эерэг байрлуулж харахад доорхи байдалтай байсан .

Судалгаанд хамрагдсан материалаас тахир шугамын хамааралтай байж болох дүгнэлт хийсэн бөгөөд энэ графикийг сайн ажиглавал 4, 13, 21 хоногуудад Ү-ийн утга ойролцоо байгаа бөгөөд хэмнэлийн хамгийн их болон бага утгын модулиуд давхцаж болохоор харагдаж байна. Эндээс хэмнэлийн синусойдыг ойлгомжтой хэлбэрт оруулахын тулд Д цэгт татсан перипендикуляраар зөөлт хийж А болон С цэгийг давхцуулаад дээр дахин В цэгт татсан перипендикуляраар дахин зөөлт хийж X тэнхнэлгийн утгуудыг хамгийн бага модулиудаар соливол 1-ээс тухайн хэмнэлийн дөрөвний нэгтэй тэнцэх утгауудаас тогтсон мурий үүснэ. Уг мурийн байрлалд давхацсан хэмнэлийн утгуудыг нэгтгэн бүлэглэж дараах корелляцийн хүснэгтийг гаргав.

Эндээс Rxy = -0.49 гарч байгаа бөгөөд урвуу дунд зэргийн хүчтэй холбоо байгаа нь харагдаж байна. Үүнээс дитерминацийн коэффицентийг тооцоолж гаргасан бөгөөд энэ нь 0.24 буюу 24% нөлөөлөл байгааг илэрхийлж байгаа юм.

Алдаа буюу т=0.72 бөгөөд үнэн магадын критер Тг=6.9 ба 3 аас их тул үнэн магадтай гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. Энэ зарчмаар сэтгэлийн болон оюуны хэмнэлийн байдалд үнэлгээ өгч дараах хүснэгтийг гаргаж харуулав.

Дээрх хүснэгтээс наслалт болоод биеийн, сэтгэл санааны хэмнэлүүдийн хувьд дунд зэргийн хүчтэй урвуу хамаарал байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд үнэн магадын критерийн утга 3 дээш байгаагаар батлагдлаа.

Нийт судалгаанд хамрагдагсдын дундаж хэмжигдэхүүнийг тодорхойллоо. Үүнийг хүснэгтээр харуулбал :

Энэ нь нас баралт дээрх гурван хэмнэлийн хувьд ихэвчлэн эерэг хамгийн өндөр цэгээс уруудаад хамгийн нам цэг хүрэх интервалд 60-70% нас баралт тохиолдсон байгаа. Нийт судалгаанд хамрагдагсдыг зүрх судасны эмгэг, хавдрын эмгэг, бусад эмгэг гэсэн бүлэгт хувааж тус бүрд нь арфиметикийн цэгнэсэн дундажийг тодорхойлж тэдгээрийн хооронд үнэн магадтай зөрөө байгааг Т критерээр үнэллээ.

Эндээс хавдар болон зүрх судасны эмгэгийн тухайд бусад эмгэгүүдээс сэтгэл санааны хэмиэл ба оюуны нь статистик магадлал бүхий ялгаатай байгаа харагдаж байна.

 Судалгааны дүгнэлт:

Клиникийн Нэгдсэн II Эмнэлгийн 2002 онд бүртгэгдсэн нас барагсадын био хэмнэлийн бүтцэд үнэлгээ хийхэд нас баралтанд нөлөөлөх биохэмнэлийн нөлөөлөл 2-24 % нөлөө байсан бөгөөд биохэмнэл ба нас баралт нь эерэг сөрөг хэмнэлийн заагт илүү их тохиолдол ажиглагдав.

Энд баралтын 60-70% байна. Өрөөр хэлбэл нас ахих тусам нас баралт биохэмнэлийн эерэгээс сөрөгт шилжих заагт буюу хэмнэлийн дундаж утга болох 0-д ойртсон бол харин залуу насныхны дунд био хэмнэлийн хамгийн их болон бага утганд илүү ойрхон байсан байв.

Дээрх гурван хэмнэлээс биеийн болон сэтгэл санааны хэмнэлийн өөрчлөлт нас баралтай илүү их хамаарал бүхий байгаа нь тод харагдлаа.

Ялангуяа хавдрын эмгэг болон зүрх судасны эмгэгтэй гэсэн оношоор нас барагсад нь био хэмнэлийн хувьд үнэн магадтай ялгаатай байлаа.

Ном зүй

1. Ш. Мягмарсурэн (Алтан чагнуур сонин 2002, 02 2-р нуур) Хэмнэл А УИС
2. Ш. Мягмарсурэн (Алтан чагнуур сонин 2002, 04 2-р нуур ) Гурван хэмнэл А УИС
3. Http://www.biow.kc (2002) year
4. БуджавЛ. (2000). Анагаах Ухааны Статистикийн Судалгааны арга зуй ба арга.
5. Ж. Дугаржав (1976) А нагаах ухааны статистикийн сурах бичиг
6. И. Поляков, Н.С. Соколова (1975) Практическое пособие no медиценской статист ике
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 457
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК