Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Говь-Алтай аймгийн иод дутагдалын эмгэгшил ба Иоджуулсан давсны хэрэглээний байдал
( Судалгааны өгүүлэл )

Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 
Абстракт

Говь-Алтай аймаг ИДЭ-ийн хөнгөн зэргийн хэлбэрийн тархалттай бүс нутагт хамрагдцаг бөгөөд бид 7-14 насны хүүхдийн дунд ИДЭ-ийн тархалт болон айл өрхийг иоджуулсан давсны хэрэглээний байдалд үнэлгээ дугнэлт өгөх зорилгоор энэ судалгааг хиив.
ЗОРИЛГО: ИДЭ-т өртөмтгий бүлэг болох 7-14 насны хүүхдийн дунд ИДЭ-ийн тархалтыг судлах
-Айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээний байдлыг судалж үнэлгээ өгөх
-Иоджуулсан давсны хэрэглээнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох
-ИДЭ-ийн талаархи сургалт сурталчилгаа явуулах оновчтой аргыг асуулгаар судлах СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Есөнбулаг сум Халиун, Шарга, Жаргалан, Дэлгэр, Тайшир, зэрэг сумаас санамсаргүй түүврийн аргаар 7-14 насны нийт 520 хүүхдийг судалгаанд хамруулж бахлуур илрүүлэх үзлэгийг тэмтрэх аргаар хийн ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр ангилав.
Иоджуулсан давсны хэрэглээг 163 айл өрхөд судалсан ба хоол хүнсэндээ хэрэглэж буй давсны дээжийг авчруулж хурдавчилсан тестийн аргаар шинжлэв .Багийн түвшинд айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээнд үнэлгээ өгөхдөө сумын эмнэлэгт хэвтэж буй өвчтөн иргэдээс асуумж авч үзэв.
-ИДЭ-ийн талаар авах мэдээ мэдээллийн оновчтой аргууд болон давсны хэрэглээнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тусгай асуумжийн дагуу аймгийн төв хөдөө сумдын 1 О жилийн сургуулийн сурагчид тэдний эцэг эх сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг хамруулж судлав. Дээрх судалгааны үзүүлэлтүүд тус бүрийг графикт оруулж гаргав. СУ ДАЛГААНЫ ҮР ДҮН
ИДЭ-ийн тархалт нь аймгийн төвөөс судалгаанд хамрагдсан 7-14 насны хүүхдийн дунд 8,4, хөдөө сумдад ялангуяа Тайшир, Жаргаланд илүү өндөр 10,8, Аймгийн хэмжээнд 14,5 байв. Бахлуурын илрэл эмэгтэй хүүхдийн дунд 78,2 байхад, эрэгтэй хүүхдийн дунд 21,8
хувьтай байгаа нь энэ насны эмэгтэй хүүхэд ИДЭ-д илүү өртөх магадлалтайг харуулж байна.Гэвч энэ судалгаанд эмэгтэй хүүхдүүд илүү хамрагдсан нь нөлөөлсен байж болох юм. Иоджуулсан давсны судалгаанд нийт өрхийн 65,8 хувь нь үүнээс сумын түвшин 19,3% багийн тувшин 6,2% тус тус хэрэглэж байна. Иоджуулсан давсны хэрэглээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдээс унэ өндөр гэсэн хүчин зүйл 60,3%, худалдаанд байдаггүй гэсэн хүчин зуйл 36,3, мөн байгалийн давсны үнэгүй ордноосоо хэрэглэдэг хүчин зүйл 60,8% нь давхардуулж хариулсан байна. Энэ нь 1-рт иоджуулсан давсны хангамж муу ,хүмүүсийн ордны давсыг хэрэглэдэг дадал өөрчлөгдөөгүй, дэд бүтэц хөгжөөгүй нь нөлөөлсөн юм.Судалгаанд хамрагдагсадын 38,9% нь иоджуулсан давс ,ердийн давсны их ордог 2,1% гашуун амттай гэсэн байв.
ИДЭ-ийн сургалт сурталчилгааны асуумжид 93,2% мэднэ бусад хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Мөн мэдээллийг 40,4% нь телевизээр,21,5% нь радиогоар, 1 0,9% сургалт сурталчилгааны материалаар авдаг гэсэн байдаг. Үүнээс үзвэл сургалт сурталчилгааны материалын хангамж хүртээмжийг ихэсгэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. ДҮГНЭЛТ:
1. Иоджуулсан давсны үнэ нь ердийн давсны үнэнээс өндөр байгаа нь иоджуулсан давсны хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна.
2.    Манай аймгийн тухайд сум бүр бараг давсны ордтой нь хөдеед иоджуулсан давсны хэрэглээ бага байгаагийн нэг шалтгаан болж байна.
3.    Хүн ард хуучин дадлаасаа салж чадаагүй нь бас нэг нөхцөл болж байна.
4.    Алслагдсан сум багийн түвшинд ИДЭ-ийн талаарх сургалт сурталчилгааг сайжруулах, сургалтын материал иоджуулсан давсны хангамжийг нэмэгдүүлэх, сум багтиоджуулсан давс үйлдвэрлэдэг Тулга-Алтай компанийн бүтээгдэхүүнийг худалдаалах цэгийг бий болгох.
5.Судалгаанд    эмэгтэй хүүхдийн бахлуурын томролт их байгаад дүгнэлт хийж шалтгааныг судлах шаардлагатай байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 297
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК