Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (017) 2003.No1(017)
Говь-Алтай аймгийн иргэдэд чихрийн шижин өвчний далд хэлбэрийг илрүүлэх тандалтын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б. ЭРДЭНЭЦЭЦЭГ

 
Абстракт

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ ДЭМБ-ын 1997 оны тайланд:
"Хүн төрөлхтний өмнө халдварт бус өвчний аюул тулгараад байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй болон хөгжиж буй оронд анхаарал татсан асуудал болоод байна." гэж тэмдэглэжээ
Энэ асуудал нь ирэх XXI зууны НЭМ-ийн тулгамдсан гол асуудлын 1 болох хандлагатай байна. Өсөн нэмэгдэж буй халдварт бус өвчний тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс ,хүн амын дундах тархалтын онцлогийг танин мэдэх гм чухал асуудлаар мэдлэгээ гүнзгийрүүлэх шаардлага, эмч эмнэлгийн ажилчид төдийгүй хувийн хэвшлийнхэн, олон нийтийн ажилчдын дунд зүй ёсоор тавигдаж байна.
Энэ шаардлагуудыг уялдуулан ГМ-ийн ЕБ сумын хүмүүсийн дунд чихрийн шижин өвчний далд хэлбэрийг илрүүлэх, саахар тэсвэрлэх чадвар алдалтыг тогтоох тандалтын судалгааг хийв.
Энэ нь эрүүл мэндийн цаашдын тусламж ба үйлчилгээний төлөвлөлтийн 1 хэсгийн үзүүлэлт болох ёстой.
Сүүлийн 4-5 жилд ГАА-т чихрийн шижин өвчний 9 тохиолдол бүртгэгдсэн нь энэ өвчний тандалтын судалгааг зайлшгүй хийж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нэгэн шаардлага юм. ЗОРИЛГО:
1.ГАА-ийн    иргэдэд сахарыг тэсвэрлэх чадвар алдалт буюу далд хэлбэрийн шижинг илрүүлэх, оношлох
2.Иргэдийг    уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслахад чиглэгдсэн зөвлөмж боловсруулах
АЖЛЫН ХЭМЖЭЭ, АРГА ЗҮЙ:
Судалгааг санамсаргүй түүвэрлэлтийн арга буюу ДЭМБ-ын халдварт бус өвчний
эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх агшингийн буюу хөндлөн зүслэгт судалгааны аргыг аргачлал болгон ЕБ сумын төвд амьдардаг 28 эрэгтэй, 34 эмэгтэй нийт 62 хүнийг хамруулан хийв.
АЖЛЫН АРГАЧЛАЛ:
Шинжилгээнд хамрагдагсдын өлөн үеийн захын судасны цусан дах саахарыг тодорхойлон, антропометрийн хэмжилт хийж , 75 мг ангидроз дестрозийг 250 мл усанд найруулан уулгаад 2 цагийн дараа дахин захьш судасны цусанд сахар хэмжсэн болно.
ДҮГЭЛТ
Есөнбулаг сумын хэмжээнд одоогоор илэрхий чихрийн шижинтэй хүн илрээгүй боловч сахарын тэсвэрт чанар судалгаанд хамрагдсадын 9.6%- д алдагдсан байгаа нь чихрийн шижин өвчний далд хэлбэр буйг нотолж байна. Үүнд: таргалалттай ялангуяа төвийн таргалалттай, цусны даралт ихдэх эмгэгтэй тодорхой хэмжээний хөдөлгөөний хомсдолтой хүмүүст илэрч байна.
1.    Хөдөлгөөний дэглэм спортоор өөрийн түвшинд зохицуулан хичээллэх
2.    Зөвлөмжийн дагуу хооллох
3.    Хүн олон хооллох дадал заншил хэв маяг зонхилон тохиолдох өвчлөлзэрэг нэгдмэл олон асуудлыг харгалзан хоол хүнсний зохистой хэрэглээг сонгон хэрэглэх зөвлөмжийг орон нутагт нийгмийн асуудал болгон хэрэглэх
4.    Ямарч улиралд сүү цагаан идээг хэрэглэн занших чихэр сахарын оронд жимс жимсгэнэ хунсний ногоог хэрэглэх архи тамхийг цээрлэж өдөр бүр 15-20 минут дасгал хөдөлгөөн хийж занших
5.    Шинжилгээнд өөрчлөлттэй гарсан хүмүүс цусны сахарыг жил бүр хянаж амьдралын хэв маягийг өөрчлөх
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 252
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК