Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Манай оронд Улаан бурхан өвчний халдвар, тархалтыг бууруулах устгах стратеги, тактикийн хэрэгжилт
( Судалгааны өгүүлэл )

Б.Ганбаатар, Ж.Мэндсайхан

 
Абстракт

Abstract: This research has been include the epidemiological data for 1960-2002 by two parts as before immunization and after immunization. In 12 years before immunization epidemia was registered in each year however since 1974 the measles cases was decreased 17 times comparing to pre-immunization years. In the first years of immunization the measles outbreaks where eveiy 1-2 years and since 1980s it is became for 3-4 years. During the 29 years of immunization the first immunization age was changed 4 times since 1986 was introduced the schedule of 2 times immunization. So, the outbreak of measles became 9-11 years. Since 1986 the strategy and tactics control ofmeasles infection was introduced. During the immunization period was registered nationwide outbreak 4 times, outbreak in some aimag and soums 4 times . The sporadic cases was registered among the children who were immunized and among the children with preimmunization age average 12-16%. Supplementary immunization was conducted 5 times based on epidemiological grounds. It is necessary to improve scientific justification in making prognosis future outbreaks, detailed research on cases among the children pre-immunization age, the cases among immunized children, laboratory confirmation of measles infection and differentiation from other exanthematus diseases in Mongolia.

Дархлаажуулалтаар Улаанбурхан өвчний вирус (Morbillivirus)-biH байгаль дахь эргэлтийг бууруулан 2000 он гэхэд устгах нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг ДЭМБ-ын мэргэжилтнүүд 1984 онд анх мэдээлжээ (13,14). Эрдэмтдийн судалгаагаар Америк тивийн улс орнуудад бүс нутгийн хэмжээнд 2000 онд Улаанбурхан өвчнийг устгах бодит нөхцөлийг хангаж болох юм (1.2) гэж тооцоолсон боловч зарим улс орнуудын тандалтын тогтолцоо, дархлаажуулалтын түвшингийн үзүүлэлтээр энэ зорилтыг 2010 он хүртэл сунгах шаардлагатай болсон байна. (15.17) Улаанбурхан өвчнийг устгах стартеги, тактик нь үндсэн гурван зорилтоор тодорхойлогдож байна. (13.14.15.17)
Нэг.    Тандалтын тогтолцоо:
Дархлаажуулалтаар Улаанбурхан өвчний эпидемийн дэгдэлт буурч вакцины хамралт, дархлаа тогтоцын түвшингээс хамааран зарим нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд эпидеми, үечилсэн дэгдэлт бүртгэлдээ ч улаанбурхан өвчний халдвар тархалтыг бүрэн хянах тандалтын тогтолцоо бүрдсэн байна.
Хоёр. Улаанбурханы вирусын байгаль дахь эргэлтийг хязгаарлах (E/iTination): Хүн амын дунд дархлаажуулалтын түвшин тогтворжиж ялангуяа хоёр нас хүрсэн хүүхдийн 90-ээс дээш хувь нь вакцины тогтвортой дархлаатай болсон нөхцөлд улаанбурханы вирусын хүн амын дундах эргэлт хязгаарлагдан, халдвар тархалт (100000 хун амд 1 тохиолдол хүртэл) багасч,
алаг цоог эсвэл зөөвөрлөгдсөн (importation) халдвар бүртгэгдэн Улаанбурхан өвчнөөр нас барах тохиолдол бүртгэгдэхгүй болсон байна.
Гурав. Улаанбурхан өвчнийг устгах (Eradikation): Дэлхийн нийт улс оронд тандалт, элиминацийн зорилт амжилттай хэрэгжихэд улаанбурханы вирусын байгаль дахь эргэлт зогсож, вакцин хэрэглэх шаардлага багасан, лабораторийн омгийг устгах нөхцөл бүрдэнэ.
Шалгуур үзүүлэлт:
А. Улаанбурханы халдвар тархалтын тандалт нь дараахь шалгуураар хэмжигдэнэ.
-    Эмнэл зүйн шинжээр улаанбурхан гэж оношлогдсон цочмог халдварыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах
-    Улаанбурхан өвчний вирусын эргэлтийг хянах зорилгоор Морбилли вирусын геномын хэв шинжийг тодорхойлох
-    Хүн амын насны бүлэг тус бүрээр дархлаа тогтоцын түвшинг тогтоох
Улаанбурханы тандалтын улс орныг хамарсан дэлхийн сүлжээнд хамрагдан мэдээлэл    солилцох    Лабораторийн шинжилгээний    чанарын    хяналтыгстандартчлах
Б. Улаанбурханы вирусын байгаль дахь эргэлтийг хянах шалгуур нь: Улаанбурхан байж болзошгуй гэж эргэлзсэн бүх тохиолдлын 80-аас доошгүй хувьд лабораторийн шинжилгээ хийсэн байх Эмнэл зүйн шинжээр улаанбурхан гэж оношлогдсон тохиолдлын дотор лабораториор батлагдсан үзүүлэлт нь 10%-иас илүүгүй байх Геномын шинжилгээгээр вирусын зэрлэг омгийн хувилбар
Вакцинд хамрагдсан хүмүүсийн 95-ээс дээш хувь дархлаатай байгаа нь лабораторийн шинжилгээгээр нотлогдох зэрэг шалгуур үзүүлэлтээр улаанбурхан өвчнийг устгах стартеги тактикийн хэрэгжилтийг практик амьдралд тодорхойлох бегеөд одоо дэлхийн улс орнууд бүс нутгийн хэмжээнд тусгай хөтөлбөртэй ажиллаж байна. Судалгааны зорилт, арга зүй: Монгол оронд бүртгэгдсэн улаан бурхан өвчний халдвар тархалт, вакцинжуулалт, энэ чиглэлээр хийгдсэн өөрсдийн судалгааны үзүүлэлтийг нэгтгэх. Дэвшүүлж буй зоритонд тулгуурласан улаанбурхан өвчний халдвар тархалтын 42 жилийн (1960-2002) үзүүлэлтийг ДЭМБ-ын материал, халдварт өвчний тайлан, хүн амын дархлаа тогтоцын үзүүлэлт, эмнэл зүйн шинжээрээ ижил төстөй тууралтат халдварыг ялган оношлох судалгааны үзүүлэлтээр дүгнэв.
Судалгааны дүн хэлцэмж: Монгол оронд бүртгэгдсэн улаан бурхан өвчний тархвар зүйг 1960 оноос хойших 42 жилийн үзүүлэлтээр гаргахдаа вакцинжуулалтын өмнөх үе (1960-1972), вакцинжуулалтын үе (1973-2002) гэж хоёр ангилан харьцуулахад вакцинжуулалтын өмнөх 12 жилд Улаанбурхан өвчин жил бүр элидеми хэлбэрээр тархаж жилд дунджаар 14763 хүн өвчилөн 10,000 хүн амд харьцуулснаар эпидемийн дээд тувшин 218,30/oo, доод хязгаар 39,Э0/^, дундаж нь 93,4°/00 байгаа нь халдвар тархалт дархлаагүй хүн бүрийг хамарчээ гэж үзэж болох юм. /Зураг1/
Манай оронд Улаанбурхан өвчнөөс сэргийлэх тарилгыг 1973 онд зохион байгуулж 10 сартайгаас 15 насны 82,526 хүүхдийг J1-16 омгийн вакцинаар анх удаа дархлаажуулжээ (12) Вакцинжуулалт зохион байгуулсан 1973 онд улаанбурхан өвчний 2465 (17.8%0) тохиолдол бүртгэгдсэн нь вакцин тарих үед 10 cap хүрээгүй байсан хүүхэд, тухайн үед эмнэлгийн заалтаар вакцинаас чөлөөлөгдсөн 3 хүртэлх насны хүүхдийн өвчлөл зонхилж байсныг мэдээлсэн байна (12,16). /Зураг 21 1973-1979 онуудад хүүхдийг 10 сартайд нь жилд 1 удаа вакцинжуулж байв. Дархлаажуулалтын 29 жилд (1973-2002) улс орныг хамарсан эпидеми 4(1976-111,1°/00,1984-116,4°/00,2001-41,9°/00) удаа үүнээс 1976,1984 онуудад өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеийн өвчлөлийн дундажтай    ойролцоо.    Харин
1977,1983,1988,1989 онуудад 10,000 хун амд харьцуулснаар 1 О,6°/00-19,50/00-ын дэгдэлт зарим аймаг сумдыг хамран мөн 4 удаа гарч, бусад жилүүдэдтодор^^гюР|дц)х1у,шёөб9рмабййх алаг цоог өвчлөл бүртгэгдсэн байна./Зураг 3/ Өвчлөлийг насны бүлгээр харьцуулахад 1970-аад оны эхэн үед 0-3 нас, 1970-аад оны сүүлч 1986 оны эхээр 5-8 нас, 1990 оны дунд үе 2001 он гэхэд 15-24 насны хүмүүсийн өвчлөл давамгайлж байв.Улаанбурханы тархвар зүйн үзүүлэлт, судалгаа.тайланд хийсэн дүгнэлтээс харахад монгол оронд Улаанбурхан өвчнийг эмнэлзүйн шинж тэмдгээр оношлон улсын бүртгэлд мэдээлэх журам L—үндсэндээ хэвшил болон тогтсоныг харуулж байна.Вакцин эхлэн тарих тохиромжит нас: вакцин эхлэн тарих насыг 4 удаа тухайлбал: .1973 -1979 онд 10 сартайд, .1980 -1986 онд 13 сартайгаас 24 сартайд, .1986 онд 9-13 сартайд анхны тун, 6-10 сарын дараа давтан тун,.2000 онд 8-11 сартайд анхны тун, 1 насанд давтан тун тарихаар товлолд оруулсан байна. Улаанбурханы вакциныг 2 тунгаар тарих үндэслэлийг 1984,1986 онуудад хийсэн судалгаагаар тогтоосон (5.4.3) бөгөөд бидний судалгаагаар эхээс урагт дамжсан эсрэг биеийн таньц 8,9 сартайд буурч 10 сартай хүүхдийн 18,6%-д нь эсрэг бие эерэг тодорхойлогдож    байгааг    үндэслэн
Улаанбурханы вакцины анхны тунг хүүхдийг 9 сартай байхад нь тарихад вакцин тариулаад өвчлөх хувь, вакцин хийлгэх нас хүрээгүй хүүхдийн өвчлөл дунджаар Е = В хЮО = I -R 15,4% байж болох магадлалыг харгалзан давтан тунг 6-10 сарын дараа хийх нь тохиромжтой гэж тооцсон болно. (4) Вакцин давтан тарих болсноор элидеми хоорондын интервал 9-11 жил болжээ. 1985-1987 онд хийгдсэн дархлал тогтоцын судалгаагаар (3,4) халдварын дараах дархлал тогтоцыг 16-52 насны 360 хүнд шинжилсэн үзүүлэлтээр 57,7%, эхээс урагт дамжих эсрэг биеийн таньц 376 хүүхдэд тодорхойлсноор 48,6%, вакцин тариулсан 1-16 насны 547 хүүхдэд вакцины дараах дархлал 77,4% байгааг вакцины тэр үеийн хамралтын улсын дундажтай (88%) харьцуулан Улаанбурханы гарч болзошгүй дэгдэлтийг экстралоляцийн аргаар тооцож үзэхэд 1988 онд (Jot) хугацаанд хуримтлагдаж болох тохиолдол (Р) 18,000-аас их байх магадлалыг үндэслэн 3-16 насны 252000 хүүхдийг нөхөн вакцинжуулах ажлыг 1987 онд зохион байгуулснаар халдвар тархалтыг бууруулахад шууд нөлөөл үзүүлсэн гэж үзэж байна. 1987 оноос хойш нөхөн болон нэмэлт вакцинжуулалтыг 3 удаа 1994 онд 3-8 насанд 218034 (74.6%) 1996 онд 9 сартайгаас 10 насанд 554968 (97,5%) 2000 онд 9 сартайгаас 8 насанд 367438 (96.19%) зохион байгуулсан боловч 2001 онд Улаанбурхан өвчний эпидеми бүртгэгдсэн шалтгааныг нарийвчлан судлах шаардлагатай юм.

УЛААНБУРХАН    өвчинтэй    тэмцэх тактик.прогноз: 1984 оноос эхлэн хийгдсэн судалгааны үзүүлэлтэнд тулгуурлан Монгол орны нөхцөлд Улаанбурхан евчинтэй тэмцэх стартеги, тактик, прогнозын үндэслэлийг 1985-1986 онд боловсруулжээ. (3) Түүний үндсэн агуулга нь: Эмнэлгийн заалтаар вакцинжуулалтаас чөлөөлөгдөж буй хувь 1981-1985 онд 10-15% байгааг 2000 он гэхэд 1-3% хүртэл бууруулах, энэ хугацаанд тодорхойгүй шалтгаанаар вакцинаас чөлөөлөгдөх тохиолдлыг бүрэн зогсоох, 67-88%-н вакцины хамралт (1981-1985)-ыг 1991-1995 онд 95-98%-д хүргэснээр вакцины дархлал тогтоц 63,6-74,3% (1981-1985) байснаа 1996-2000 онд 95%-д хүрч чадвал 5 жилийн дунджаар 10,000 хүн амд харьцуулсан өвчлөл 26,9% байгаа нь 1996-2000 онд 2%-0,05% хуртэл буурах боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна. Дэвшүүлж буй энэхүү стартеги тактик, прогнозын зорилтуудыг хангахад:анхан болон давтан вакцинжуулалтын үр дүнг дархлалын аргаар судалж, нөхөн, нэмэлт вакцинжуулалтын    бодлогыг боловсруулах.эхээс урагт дамжих эсрэгбиеийн таньцыг халдварын, вакцины гэж бүлэглэн вакцин эхлэн тарих тохиромжит насыг шинэчлэн тогтоох вакцин тариулаад өвчилж буй шалтгааныг вакцины дархлалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлтэй холбон судлах зэргээр тодорхой дэс дараалалтайгаар дээрхи ажлуудыг хийх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Эдгээр судалгааны үр дүн, дүгнэлтэнд тулгуурлан Улаанбурхан өвчинтэй тэмцэх бодлого, тактикийг шинэчлэх бүрэн боломжтой байв. 1990 оноос энд дурьдсан судалгааны ажлууд үндсэндээ хийгдэлгүй орхигджээ гэж хэлж болох юм. 1994,1996, 2000 онд зохион байгуулсан нэмэлт вакцинжуулалтын үндэслэлдүүний үр дүнгийн талаар тодорхой судалгаа ховор байна. 2001 онд Улаанбурханы 10677 (44,9%) тохиолдол бүртгэгдэж 40,4% нь 15-19 насны 23,9% нь 20-24 насны залуучууд /Зураг 4/ байгааг "Нэг тун тариулсан байх ёстой, нэмэлт вакцинжуулалтанд хамруулаагүй 16-аас дээш насны хүмүүс зонхилон өвчилсөн нь нэг тун вакцин хангалттай дархлаа тогтоож чадаагүйг баталж байна" гэсэн (11) дүгнэлт хийжээ. Эмнэлзүйгээр ижил төстөй халдварын ялган оношлолт: ХБНГУ-ын эрдмийн солилцооны алба, Берлин, Бюрцбург хотын вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран 1994 онд Улаанбурханы дархлал тогтоцын
төлөвийг гурван бүлэгт харьцуулан судалж дор дурьдсан дүгнэлт гаргажээ. (6) Улаанбурханаар өвчилсөн, вакцин хийлгэсэн анамнезтай 2-8 насны 32 хүүхдэд Улаанбурханы вирус өвөрмөц IgG тодорхойлох шинжилгээгээр 14 (43,2%)-д нь Улаанбурханы вирус өвөрмөц IgG сөрөг тодорхойлогдсон нь анамнезийн хуурамч дархлаатай хүмүүс сэргийлэх тарилгаас хоцорч, аажимдаа дархлаагүй хүмүүсийн бөөгнөрөл үүсэх нөхцөл бүрдэх боломж байгааг, түүнээс гадна анхны жирэмсэн 18-26 насны 26 эмэгтэйд улаанбурханы вирус өвөрмөц IgG 30,7% (8) Д сөрөг байгаа нь эхээс урагт дамжих эсрэг биеийн таньц нярай хүүхдийн дунд буурах хандлага ажиглагдаж болохыг харуулахын зэрэгцээ вакцин тариулах насанд хүрээгүй хүүхдийн өвчлөл Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ихсэх магадлалтай байгааг тэмдэглээд, эцэст нь 1991-1993 онд Улаанбурхан оноштой хэвтэж эмчлүүлсэн 0-15 насны 36 хүнд Улаанбурхан, улаануудын вирус өвөрмөц IgG тодорхойлоход 63,8% (23)-д нь улаанбурханы 36,9% (13)-д нь улаануудын өвөрмөц IgG илэрсэн нь эмнэлзүйн шинжээр ижил төстөй өвчнийг ялган оношлохдоо лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай байгаа нь тогтоогдсон байна. Дээрхи судалгаатай төстөй өөр нэг судалгааг 2000 онд Монгол оронд бүртгэгдсэн Улаанбурхан.улаанууд, тууралтат халдвар гэж эмнэлзүйн шинжээр оношлогдсон 231 өвчтөнд хийжээ. (7.9.10) Уг судалгаагаар Улаанбурхан оноштой 47 өвчтөний 65,9% (31)-д нь улаанууд, улаанууд оноштой 37 өвчтөний 16,2% (6)-д нь улаанбурхандууралтат халдвар оноштой 147 өвчтөний 97(65,9%) нь улаанууд, 13 (8,8%) улаанбурхан, 37 (25,1%)-д нь үүсгэгч нь тодорхойлогдоогүй байна. Дээрхи үзүүлэлтийг үндэслэн эмнэлзүйн шинжээр улаанбурхан (925), улаануудын (1550) улсын бүртгэлийн мэдээлэлийг шинжилгээний үзүүлэлттэй харьцуулан зэрэгцүүлсэн дундаж алдааг тооцож үзэхэд t = 1,3 буюу 68,3%-ийн үнэн магадлалтай байгаа нь ялган оношлох лабораторийн    шинжилгээг практикт нэвтрүүлэн тогтмолжуулаагүй нөхцөлд Улаанбурхан, Улаанууд өвчнийг бусад тууралтат халдвараас ялган оношлох, бүртгэлийг үнэн зөв мэдээлэх магадлал буурч, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд тактикийн алдаа гарах магадлал ихсэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Дүгнэлт:
1. Улаанбурхан өвчний тандалт, вакцины хамралт нөхөн болон нэмэлт вакцинжуулалт зэрэг Улаанбурхан өвчний дэгдэлттэй тэмцэх зохион байгуулалтаар манай орон Улаанбурхан өвчнийг эрс бууруулах зорилтыг хэрэгжүүлэх түвшинд ойртож байна.
2.    Анхан, давтан вакцинжуулалтын үр дүнг тооцох, вакцин эхлэн тарих тохиромжтой насыг шинэчлэн тогтоох, дархлаагүй хүмүүсийн бөегнөрлөөр гарч болзошгүй дэгдэлтийн хугацаа, тохиолдлын судалгаанд үндэслэн нөхөн, нэмэлт дархлаажуулалтын чанар үр дүнг нарийвчлан судлах нь зүйтэй байна.
3.    Эмнэл зүйн шинжээр ижил төстөй халдварыг ялган оношлох шинжилгээний дүнд тулгуурлан шинж тэмдгийн оношоор Улаанбурхныг бүртгэж мэдээлэх тогтолцоог өөрчлөх шаардлагатай болж байна.
 

Ном зүй

/ Black F. efal. Bull WHO. 1984,62; 315-319
2. Black F. ef al. Атег J. Epidemiol, 1986; 124: 422-452
3. Ганбаатар Б. Улааибурхап евчинтэй тэмцэх стартеги, тактик МАУ 1987 , 3(63) х 19-23
4. Ганбаатар Б. Алтайсайхан X. Улаанбурханы вакцинны болон халдварын дараах дархлал тогтоц МАУ., 1992,2 (80) 9-15
5. В. Ganbaatar Bedeutung der biologischen stabilital des МаБегп- lebend -hnpfstoffes im Hinblick auf Festlegimgen zur Masernbekampfung in der MVR Dissertation, Berlin 1985.
6. Ганбаатар Б, Алтанцэцэг T, Улаапуудыи хапдвар, вакцинжуулаят УБ, 2001, х 3-72
7. Ганбаатар Б, Дармаа Б, Энхмарт Д, Улаанууудын халдвар тархалтын телев, ялган оношлох асуудалд АУИС-н Эрдмийн чуулган -43, УБ 2001 х 37-42
8. Гапбаатар Б, Батболд Ё, Улаанбурханы свчлсл, вакцинжуулачтын орчин ieuiw зарим асуудал ЭАХНСУИ-ийн 20 жил ОПБХ 1989 он
9. Дармаа Б, Ганбаатар Б, Энхтуяа Б, Одгэрэл Л, Вирус свермсц эсрэгбиеэр Улаанбурхан, Улаануудыг ялган оношлох нь ХСС/Т -ийи 3111-ний бГтээл NQ I, УБ 2000, х 132-139
Ю.Дармаа Б, Баасанарэн Д, Ганбаатар Б, Тсрсх насны эмэгтэйчидийн дунд Руби вирус свермец дархлаа тогтоцыи пившинг судалсан нь XCCIT, ОПБХ УБ 2002
П.Дондог Н, Наряд С, Сувдаа Н, Аианд С, Оюунтуяа Э, Улаанбурхан евчний эпидемиологшш байдап халдварт евчинтэй тэмцэх тулгамдсан асуудлууд УБ, 2002 он , х 8-10
12.Дангаа Ч, Маам П К вопросу изучения э пидемиологии кори e МНР б условиях массовый иммунизации Актуальные вопросы вирусологи 1980, 32-35 13. EP1. 1 minimization policy. Document WHO/EPI/86. 7/ Rev. /. Geneva WHV. 1986
13. Expanded Programme on Immunization (EP1 -1998) Progress towards elimination of measles in
14. the Americas. Wkly Epidemiol. Rec 73: 81-85
15.EP1 (1996) Meeting on advances in measles elimination: Conclusions and recommendations
16. Wkly Epidemiol. Rec 71 . 305-312.
! 7. Купул Ж, Цэрэнчииэд O, Эпидемиология И профилактика кори e МНР научно- практи. Конф.Мед. работников посвященная 50 летию провозглашения МНР. УБ 1974 70-72
18. WHO (1998) European advisory group of the expanded programme on immunization, 14 in meeting London, 17-19 January 1998 Copenhagen; WHO office fur Europe.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1350
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК