Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (018) 2003.No2(018)
Могилевын жамба ургамлын бэлдмэлийн хурц хорон чанарын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Энхмаа1, Л.Мягмар1 , Г.Одонтуяа

 
Абстракт

To study the acute toxicity of Malva mohileviensis: Subjects were assigned either to the test group or to the control group. The test group was injected intra peritonially and vein of tail of mice with 70% ethanol or aqueous extracts were prepared from the seed and aboveground part of Malva mohilievnesis.( doses 2.5-10.0 mg/kg.) We found that Malva mohileviensis's extracts had lower toxicity when injected intra peritonially than injected intravenously. The aqueous extract of aboveground part (injection in vein) had LD50 6.6 g,/kg the ethanol extract aboveground LD50 6.35g/kg and the ethanol extract of seed LD50 5.5 g /kg (We used the method of the G.N.Pershin). Conclusion:

1.    The aqueous extracts of Malva mohileviensis showed the lowest acute toxicity among all other extracts.

2.    The ethanol extract from seed had more acute toxicity effect than other extracts. This might be related to biological components of Malva mohileviensis
 

Могилевын жамба ургамлын бэлдмэлийн хорон чанарын судалгаанд тус бүр 5 амьтан бүхий туршилт болон хяналтын гэсэн 2 бүлэгт хувааж лабораторийн цагаан хулгануудад уг ургамлын бэлдмэлүүдийг туршлагын амьтны хэвлийн хөндий, сүүлний венийн судсанд 2.5-1 Огр/кг тунгаар тарьж хордлого үүсгэх нөлөөг 24 цагийн турш ажиглав.
Могилевын жамбын өвс ба үрийг 1:10 харьцаатай авч 70%-ийн спиртээр хандалж, спиртийг вакум ууршуулагчаар ууршуулан, Freeze dryer аппаратаар хуурайшуулж, хуурай ханд бэлтгэж өвсний хуурай хандыг - A бэлдмэл, үрний хуурай хандыг Б бэлдмэл гэж тэмдэглэсэн.
Могилевын жамбын өвс ба үрнээс 1:10 харьцаатай идээшмэл бэлтгэн, Freeze dryer аппаратаар хуурайшуулж гаргаж авсан өвсний хуурай хандыг В бэлдмэл, үрний хуурай хандыг Г бэлдмэл гэж тэмдэглэсэн болно.
М.жамбын өвсний бэлдмэлийг хулганы хэвлийн хөндийд тарьж туршсан туршлагын үзүүлэлт
1-р бүлэг: М.жамбын өвсний A бэлдмэлийг (70%-ийн спиртэн ханд) 0.5 мл/20 гр буюу 2.5 гр/ кг тунгаар тооцож хулганы хэвлийн хөндийд тарьсан.
Эм тарьсны дараа сүүлний тонус ихэсч, бага зэрэг модгор болж, чихний судас өргөсөн улайж, хөдөлгөөн бага зэрэг удааширч байв. Эм тарьснаас хойш 20 минут
өнгөрөхөд амьсгал түргэсэлт багасаж, хөдөлгөөн идэвхтэй болж эхлэн, 40 минутын дараа туршилтын бүлэг амьтны гадаад төрх байдал хяналтын бүлгийн амьтныхаас ялгарахгүй болсон.
2-р    бүлэг: М.жамбын өвсний A бэлдмэлийг 20гр/0.5 мл буюу 5 гр/ кг тунгаар хулганы хэвлийн хөндийд тарьж туршсан..
Эм хэрэглэсэн даруйд сүүлний тонус ихэсч, бөгсөө чирэх шинж илэрч, сүүлний судас өргөсч үзүүр нь улайсан. Эм тарьснаас хойш 10 минутын дараа чихний судас цайрч, үе үе хөдөлгөөн огцом ихэсч, үечилсэн таталт маягийн чичэрхийлэл 2-3 минут үргэлжилсэн. Хөдөлгөөн аажмаар удааширч, амьсгал ихтэй болсон.
30 минутын дараа таталт маягийн чичэрхийлэл өгч татвалзсан. Амьсгалын хэм алдагдан жигд биш болж, арьсны үс бүрсгэр, хөдөлгөөний идэвх сул байв. Эм тарьснаас хоишхи 1 цаг 10 минутын дараа зарим хулганы хөдөлгөөн идэвхжиж, 2 цагийн дараа зарим хулганы гадаад төрх нь хэвийн байдалд орсон.
3-р    бүлэг: М.жамбын өвсний В бэлдмэлийг (усан ханд) 5 rp/кг тунгаар хулганы 20гр жинд 0.5 мл-ээр тооцож хулганы хэвлийн хөндийд тарьж туршсан.
Эм хэрэглэсний даруйд сүүлний тонус ихэсч, суүл годгор болж сүүлний үзүүр улайж, 1 тал руугаа мурийж бөгсөө чирч явж байв. 10 минутын дараа сүүлний тонус улам ихэсч, дээш болсон ба амьсгал түргэсэж эхэлсэн. Үе үе огцом таталт маягийн чичэрхийлэл өгч, хөдөлгөөний идэвх суларч, 1 тал руугаа мурийж, бөгсөө чирж байв.
40 минутын дараа хөдөлгөөн идэвхжиж, сүүлний судас өргөсөн, улаан болсон байдал арилж, 50 минутын дараа гадаад орчноо мэдрэх чадвар сайтай, амьсгал хэвийн болсон.
1 цаг 10 минутын дараа хулганууд хэвийн байдалдаа орсон.
Могилевын жамбын өвсний А ба В бэлдмэлийг (усан ханд ба спиртэн ханд) туршлагын цагаан хулганы хэвлийн хөндийд 2.5-5гр/кг тунгаар тарьж хорон чанарыг тодорхойлоход туршсан их тундаа ч хордуулан үхүүлэх нелөө огт ажиглагдаагүй. Туршлагын бүх хулганад хөнгөн хэлбэрийн хордлогын шинж илэрч богино хугацаагаар үргэлжилж байгаад хулганы гадаад төрх байдал хяналтын бүлэг хулганыхаас ялгарахгүй болж байлаа. Үүнд дүгнэлт хийхэд Могилевын жамбын бэлдмэл амьтны хэвлийн хөндийд тарихад цочрох нөлөө багатай, хорон чанар их султай болох нь тогтоогдлоо.
Могилевын жамбын үрний усан ба спиртэн хандыг хэвлийн хөндийд тарьж туршсан туршлагын үзүүлэлт
4-р    бүлэг: М.жамбын үрний Б бэлдмэлийг (спиртэн ханд) хулганад 20 гр/0.5мл буюу 2.5 гр/кг тунгаар тооцож хулганы хэвлийн хөндийд тарьсан.
Эм хэрэглэсэн даруйд сүүлний судас улайж, тонус ихэссэн. 10 минутын дараа бөгсөө 1 тал руугаа мурийлган, чирж явж байв. Чихний судас өргөсч их тод болсон. Хөдөлгөөний идэвх буурч байв.
50 минутын дараа сүүлний улаан багасч, гадаад төрх эргэж хэвийн байдалд орсон.
1 цаг 20 минутын дараа сүүлний улаан арилж, хулгануудын хөдөлгөөн идэвхжиж анхныхаа байдалд эргэн орсон.
5-р    бүлэг: М.жамбын үрний Б бэлдмэлийг (70%-ийн спиртэн ханд) хулганы 20 гр жинд 0.5 мл буюу 5гр/кг тунгаар тооцож хэвлийн хөндийд тарьсан.
Эм хэрэглэсний дараа сүүлний судас тодорч, тонус ихсэв. Бөгсөө чирэх байдалтай болж, нүдээ аньж ноомой байдалтай болсон.
20 минутын дараа амьсгаа ихтэй, сүүлний улаан хэвээр, хөдөлгөөний идэвх суларч, дороо эргэлдэх маягтай болж байв.
35 минутын дараа сүүлний улаан арилж, хөдөлгөөн идэвхтэй болж, гадаад орчноо мэдрэх чадвар сайтай байв.
1 цаг 30 минутын дараа хулгануудын хөдөлгөөн идэвхжиж, гадаад төрх эргэж хэвийн байдалдаа орсон.
Туршилтын явцад шээс ялгаралт харьцангуй их байлаа.
6-р бүлэг: М.жамбын үрний Г бэлдмэлийг (усан ханд) 10гр/кг тунгаар 20 гр жинд 0.7 мл байхаар тооцож хэвлийн хөндийд тарьсан.
Туршилтын энэ бүлэгт эм тарьснаас хойш 2 минутын дараа сүүлний тонус ихэсч, сүүлний үзүүр улайсан.
15 минутын дараа чихний судас өргөсч улайсан, 1 тал руугаа мурийж, бөгсөө чирэх байдалтай, үе үе таталт маягийн чичэрхийлэл өгч байв.
40 минутын дараа хөделгөөн удааширч, ноомой байдалтай болсон боловч орчноо мэдрэх чадвартай, өвдөлтийн мэдрэхүй хадгалагдсан хэвээр байв. Амьсгал ихтэй, арьсны үс бүрсгэр болсон
1 цагийн дараа хөдөлгөөний идэвх сул, амьсгаа ихтэй хэвээр байсан. Чихний судас өргөссөн байдал 1 цаг 30 минут үргэлжилсэн.
1 цаг 20 минутын дараа 1 хулганад чичэрхийлсэн таталт 30 секунд орчим үргэлжилсэн, үс бүрсгэр байв.
1    цаг 50 минутын дараа хулганы хөдөлгөөн идэвхжиж, амьсгал цөөрч эхэлсэн.
2    цаг 20 минутын дараа хулганууд анхны байдалдаа эргэн орсон боловч 1 хулганы хөдөлгөөний идэвх сул, сүүлийг дарахад муухан хөдөлж, биеийн байдал дорой байв. Ийм байдалтай байсаар 16 цагийн дараа биеийн ерөнхий байдал сайжирсаар сэхсэн болно.
Могилевын жамбын үрний Б ба Г бэлдмэлийн (усан ба спиртэн ханд) хорон чанарыг судалсан судалгааны үзүүлэлтээс үзэхэд үрний бэлдмэлийн хорон чанар өвснөөс бэлтгэсэн бэлдмэлээс хэвлийн хөндийд тарихад бага зэрэг илүү болох нь ажиглагдлаа. Ялангуяа усан хандыг 10гр/кг тунгаар хэвлийн хөндийд тарихад туршлагын бүлгийн хулганыг нэлээд гүн хордлогод оруулж байлаа. Энэ нөлөө нь Могилевын жамбын үрэнд биологийн идэвхит бодис уг ургамлын өвснийхөөс илүү хэмжээтэй агуулагдаж байгаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Могилевын жамбын өвсний бэлдмэлийн хулганы сүүлний венийн судсанд тарьсан туршлагын үзүүлэлт 7-р бүлэг: М.жамбын өвсний В бэлдмэлийг (усан ханд) хулганы 20 гр жинд 0.5 мл байхаар 5 гр/кг тунгаар хулганы сүүлний венийн судсанд тарьсан.
Эм тарьсан даруйд сүүлний тонус ихэсч, сүүлний үзүүр улайж,1 тал руугаа мурийж, бөгсөө чирч сүүлээ өргөж явж байв.
15 минутын дараа сүүлний цайралт алга болж, амьсгал огцом түргэсэж эхэлсэн.
50 минутын дараа чихний судас өргөсж улайсан, сүүлний судас улайж тодорч байв. Хөдөлгөөний идэвх аажим суларч байв.
2 цаг 10 минутын дараа 4 хулганы гадаад байдал хэвийн болж эхэлсэн ба 1 хулганы хөдөлгөөний идэвх муудсаар 18 цагийн дараа энэ 1 хулгана үхсэн болно.
Могилевын жамбын өвсний усан ханд буюу В бэлдмэлийн тунг нэмэгдүүлэн хулганы сүүлний венийн судсанд тарихад нэг бүлгийн хулганы үхэх тоо олширсоор 10 гр/кг тун 100%-ийнүхэлд хүргэж байлаа. Энэ туршилтын үзүүлэлтийг Г.Н Першины аргаар тооцон LD 50-ийг тогтоолоо.

Дээрхи үр дүнг дараах Г.Н Першиний томьёонд орлуулан бодож ЬО50-ийн дундаж тунг олвол:
Ца+ЭДт-п) Т7 0200+2-40Ч-300360 1270
LD =-------г-------------=----= 6.35 грЛт
200 200
(a+b) зэргэлдээ 2 тунгийн нийлбэр (т-п)зэргэлдээ 2 тунгийн үхлийн %-ийн ялгавар I- нийлбэр дүн 200-тогтмол тоо Могилевын жамбын өвсний спиртэн хандыг хулганы венийн судсанд тарихад Г.Н Першиний томьёогоор LD50- нь 6.35 гр/кг болох нь тогтоогдлоо
Могилевын жамбын үрний бэлдмэлийг хулганы сүүлний венийн судсанд тарьсан туршилтын үзүүлэлт:
9-р бүлэг: Могилевын жамбын үрний Б бэлдмэлийг (спиртэн ханд) 4 гр/кг тунгаар тооцон, хулганы сүүлний венийн судсанд тарихад 5 хулганаас 1 хулгана уг ханд тарьснаас хойш 30 минутын дараа үхсэн.
10-р бүлэг: Үрний Б бэлдмэлийг (спиртэн ханд) 5гр/кг тунгаар тарихад 20 минутын дараа 2 хулгана үхсэн ба 3 хулганы хөдөлгөөний идэвх суларч, сүүл их цайж, тонус ихэссэн байлаа.
20 минутын дараа сүүлний цайралт арилж, 1 тал руугаа бөгсөө чирсэн байдалтай дороо эргэлдэн явж байсан.
30 секундын хугацаанд чичэрхийлж таталт өгч байв.
4 цагийн дараа хөдөлгөөн удааширч ноомой болсон. Сүүлний судас тодорч харагдаж байв.
6 цагийн дараа үхээгүй үлдсэн хулганууд эргэж хэвийн байдалдаа орсон.
Б бэлдмэлийн тунг аажим нэмэгдүүлж хулганы сүүлний венийн судсанд тарихад тун ихсэх тутам үхүүлэх нөлөө ихсэж байсан бөгөөд 8 гр/кг тун 100%-ийн үхэлд хүргэж байлаа.
Могилевын жамбын үрний Б бэлдмэлийн венийн судсанд тарьсан хорон чанарын үзүүлэлтийг Г.Н.Першины аргаар тооцсон ҮР ДҮН

Дээрхи үр дүнг дараах Г.Н Першиний томьёонд орлуулан бодож Ш50-ийн дундаж тунг олвол:

S(atbjm-n) 1-Ю+1&Ос220+260+300 1100

LD --------=-------------=----= 5.5rp'Vr

200 200 200

(a+b) зэргэлдээ 2 тунгийн нийлбэр (т-п)зэргэлдээ 2 тунгийн үхлийн %-ийн ялгавар Z- нийпбэр дүн 200-тогтмол тоо

Могилевын жамбын үрний спиртэн хандыг хулганы венийн судсанд тарихад Г.Н Першиний томьёогоор LD50- нь 5.5 гр/кг болох нь тогтоогдлоо.

М.жамбын хорон чанарын дүнг харуулсан дээрхи хүснэгтээс үзэхэд судалж буй ургамлын өвсний усан ханд хамгийн бага

хордуулах нөлөөтэй байсан дараа нь өвсний спиртэн ханд орж байгаа бөгөөд үрний

спиртэн ханд хорон чанараар бусад бэлдмэлээс илүү байгаа нь ажиглагдлаа Энэ нь үрнии бэлдмэлд биологиин идэвхт бодис илүү хэмжээгээр агуулагдаж


 

Ном зүй

Беленький М.Л. Елементы личественной оценки фармакологического еффекта. Л.,1963, стр. 17-50.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 421
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК