Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
Хоол судлал, хавдрын Чиглэлээр хийгдэж буй судалгааны ажил, хэвлэлийн тойм, нийтлэл /Пробиотик хҮнсний бҮтээгдэхҮҮний Үйлдвэрлэл/
( Товч мэдээлэл )

 

Yarmarka.Net орчуулсан: Ц. Бямбажав1, Н. Бира2 MD, PhD
1 ТТАХНЭ, 2ЭМШУИС
 
 

 

Орчин үеийн хоолны технологид нэмэлт баяжуулсан (Зохицуулах үйлчилгээтэй хүнс, Чиглэсэн үйлчилгээтэй хүнс) хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг дэмжиж  байна. Үйлчилгээний хувьд хүний эрүүл мэндийг сайжруулах, дэмжих нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Зарим оронд Японд пробиотик хүнсний бүтээгдэхүүнд  витаминуудыг оруулдаггүй. 
Английн нэр томьёонд зохицуулах үйлчилгээтэй хүнсэнд маш олон төрөл хамрагддаг. Үүнд: functional products, nutraceuticals, superfoods, fitness foods, foodaceuticals, FOSHU (foods for a specific health use), designer-, fortified-, enriched-, enhanced.
Орчин үед пробиотик, пребиотик (probiotics и prebiotics) нь зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнд зүй ёсоор ордог. Сүүлийн үед пробиотик, пребиотик нь зах зээл дээр нэгэн зэрэг гарч ирж байна.
Тодорхойлолт: Пробиотик хүнсний бүтээгдэхүүн нь найрлагандаа хэд хэдэн бүлэг бактерийн штамм агуулдаг (lactobacterium acidophilus, lactobacterium casei, эсвэл bifidobacterium bifidum), бөгөөд сүүн исгэлэн бүтээгдэхүүнд нэмэлтээр агуулагддаг lactobacterium bulgaricus, streptococcus thermophilus-ийн өсгөвөр юм. Гэвч орчин үед сүүн бүтээгдэхүүнгүй пробиотик хүнсний бүтээгдэхүүний технолог бий болсон байна.
Бифидобактери зэрэг хүний биед ашигтай бичил биетний хоол тэжээл болдог, бие махбодид шимэгддэггүй бодисыг пребиотик хүнсний бүтээгдэхүүн гэнэ. Эдгээр бодисуудад олиго болон полисахарид ордог бөгөөд эдгээрийг үйлдвэрлэхдээ инулин, лактулоза, фиброгамыг ашигладаг.
Статистик: Европын зах зээл дээр зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүн 1.1миллиард $-аар үнэлэгдэж байна. Жишээ нь: 2001 онд Yakult 102 сая $, Actimel 233 сая $-р худалдаалагдаж байсан. 2003 оноос эхэлж про- пребиотик бүтээгдэхүүн нийт зах зээлд 3миллиард $ болсон. 2005 онд Япон , Европ, Америк, Австралид 4.5 миллиард $-д хүрсэн. Одоо Европ, Австралид пробиотик йогуртын эзлэх хувь 20%-д хүрсэн.
Түүх:
Пробиотик бактерийг 19-р зууны төгсгөлд Оросын физиологич Илъя Мечников судалсан. Тэрээр Оросын үндэсний хоол исгэлэн сүүнд эрүүл мэндийг дэмжигч өөр өөрийн үүрэгтэй хэд хэдэн төрлийн бактерийг тодорхойлсон. 
20-р зууны эхээр зохиомлоор 2 сүүн хүчлийн бактер гарган авч  Мечниковскийн энгийн эслэг, лактобациллын эслэг гэж нэрлэсэн. Кефир, ацидофиллин гэх мэтийг өдөр бүрийн хоол болон хүүхдийн хоол, өвчтөнүүдийн хоолны цэсэнд оруулсан.
Мечниковын судалгаа болон Балканы ард түмний хоол хүнстэй танилцсанаар 1920 онд  Исаака Карассо Испанид йогуртыг үйлвэрлэсэн. Каррассо лаборатори хожим нь одоогийн Danone компаний гол суурь нь болсон.
Мечниковын судалгаа Японд сонирхогдож, 1935 онд  доктор Широтагийн лабораторид  исгэлэн сүүний Yakult бактерийн төрөл  L. Casei Shirota-г гарган авсан. Энэ нь 1955 онд Yakult Honsha компаний лаборатори болсон. 
1990 оны эхээр Европт Пробиотик бэлдмэл үйлдвэрлэж эхэлсэн. Европчууд Yakult компанийн эсрэг өрсөлдөн 1994 онд Actimel (Danone), LC1(Nestle) нэртэй пробиотикуудыг хэрэглээнд гаргасан. 
Америкийн пробиотикын түүх маш товчхон. 1986 онд Оросоос шилжин суурьшигчид Lifeway таргийг үйлдвэрлэдэг компанийг байгуулсан. 1999 оноос америкийн зах зээлд Actimel, Yakult и LC1гарч ирсэн.
Пребиотик бүтээгдэхүүн 1970-д онд Япон улсад гарч ирсэн. Morinaga Milk компани йогурт лактулозагийн холимог бүтээж зах зээлд нийлүүлсэн. Европ болон Америкт лактулозаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар олон жил хэрэглэсэн. 1990 оноос амтлаг зарим төрлийн пребиотикуудийг сүүн бүтээгдэхүүнд нэмж эхэлсэн.
Орос улсад 2003 оноос пребиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эхэлсэн. Ихэнх үйлдвэрлэгчид шингэн сүүн бүтээгдэхүүнд лактулозаг ашигладаг. «Вимм-Билль-Данн»нь йогуртад лактулозаг ашиглахаас гадна сүүнд фиброгамыг хэрэглэдэг. «Русский шоколад» компани инулинтэй шоколад үйлдвэрлэсэн.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2832
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК