Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Бэлгийн замаар дамжин халдварлах зарим өвчнийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д. Гомбосүрэн Т.Цэцэгмаа Т.Баатарсүрэн

 
Абстракт

Трихомониаз нь, элбэг тохиолддог халдварт өвчний нэг юм. Трихомониазыг үүсгэгч нян нь, эмэгтэйн үтрээ, шээсний сүв, түүний орчны булчирхайнууд, эрэгтэйн шээсний сүвэнд амьдрах чадвартайгаар байж чаддаг.
Энэ өвчний халдвар дамжих нэг зам нь, бэлгийн хавьтлаар дамжина Судалгааны материал, арга зуй.
Бид судалгаандаа, Говь-Алтай аймгийн төв хөдөөд 2000-2002 онуудад буртгэгдсэн Трихомониаз, заг хүйтэн, өвчний гаралтыг жил бүрийн тайлангийн материалаас
түүвэрлэн авлаа. БЗДХ өвчний голлох зарим шинжүүдийг судалгааны тусгай картаар асуултыг боловсруулж түүвэр аргаар, төрөх насны чөдварын эмэгтэйчүүдээс асуулга авч нэгтгэн дугнэв. Энэ судалгаанд, 1143 эмэгтэй хамрагдсан бөгөөд, шинж байдлын түвшинг экстенсив үзүүлэлтээр гаргаж дүгнэлт хийсэн болно.
Судалгааны үр дүн.
Аймгийн төв, хөдөөд гарсан Трихомониаз, заг хүйтэний өвчлөлийг харьцуулсан дүнг танилцуулая.
 

Энэ хүснэгтээс үзэхэр 2000 онд БЗДХӨ-өөс, трихомониаз, заг хүйтэн 2000 онд 195 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 29,0 байсан бол дээрхи тоо 2001 онд 415, ба 61,9, 2002 онд 511 ба 76,9 болж тасралтгүй өссений дотор трихомониаз 3 жилийн дунджаар 274, 10000 хүн амд 41,0, заг
хүйтэн 100 ба 9,9%00 болсон байна.
БЗДХӨ-өөс трихомониазаар өвчлөгсдийг бодит тоо, ба 10000 хүнд он оноор харьцуулэн гаргасан үзүүлэлтээр, 2000 онд 167/24,9/ 2001 онд 313 146,7/,2002 онд 341/51,31 болж өссөн нь хөдөө орон нутагт трихомониаз өвчин элбэг байгааг харуулж байгаа боловч, эрт илэрүүлж, эмчлэх, эрүүлжүүлэх ажил хангалтгүйн дохио гэж бид узэж байна.
Трихомониазыг үүсгэгч нь олон төрөл байдгаас оношлоход хялбархан шийдэхэд тевөгтэй дээр нэг гэр бүлийн хүмүүсийг нэгэн зэрэг эмчилгээнд хамруулж, эмчлэн илааршуулах шаардлагатай юм.
БЗДХ өвчинд өртөж болзошгүй залуучуудыг зориудын үзлэг шинжилгээнд оруулж, шаардлагатай хэсгийг нь шинжилгээ, судалгэанд хамруулах нь өнөөгийн нөхцөлд анхаарэх зүйлийн нэг мөн.
Манай аймгийн хэмжээнд заг хүйтэн өвчин 2000 онд 28 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 4,1 байсан бол дээрхи тоо, 2001 онд 102 ба /15,2/, 2002 онд 170 ба / 25 ,6 /. 3 жилийн дунджаар жилд 100 тохиолдол буюу 10000 хүн амд 9,9 болж өсөх хандлагатай нь анхаарах асуудлын нэг юм.
Тоон үзүүлэлтийн хувьд цөөн тохиолдолоор гарч байгаа мэт боловч өвчлөгсөдийг бүрэн илрүүлж хараахан амжаагүй байгаа юм.
БЗДХӨ-ний голлох зарим шинжүүдийг тусгай картанд буулгажтөрөх насны эмэгтэйчүүдээс ам аргаар түүвэр аргаарг судлаж үзэв.

2-р хүснэгтээс үзвэл, судалгаанд хамарагдсан 1143 эмэгтэйчүүдээс шингэвтэр, хөөсөрхөг цайвар үнэртэй ялгадас гардаг гэж 315 нь буюу 27,6% гадна бэлэг эрхтэн болон үтрээ заганадаг гэсэн зовиуртай 250 буюу 21,9%, шээхэд хорсох, шээс ойр ойрхон хүрдэг гэсэн нь 232 буюу 20,3% нь хариулж байгаа нь, эмэгтэйчүүдийн дотор трихомониаз болон заг хүйтэн зэрэг өвчний шинж тэмдэг, зовиур
шаналгаатай байдаг нь харагдаж байна. Үүний цаана ийм хэмжээний эрэгтэйчүүд БЗДХ өвчнөөр өвчилж байгааг үгүйсгэх аргагүй юм
Дүгнэлт
1. БЗДХӨ-өөс трихомониазаар өвчлөгчид 2000    онд 167 10000 хүн амд
24,9%00,байсан бол дээрхи тоо, 2001 онд313 ба 4!l,7%00, 2002 онд 341 ба 51,3%00, болж өссөн нь хөдөөд уг өвчин элбэгшиж байгааг харуулж байна. Хөдөөд уг өвчин элбэг байдгийг харуулж байна.
2.    Заг хүйтэн өвчин 2000 онд 28 тохиолдол бүртэгэдэж 10000 хүн амд 4.1 %00, байсан бол дээрхи TOO 2001 онд 102 ба 15,2%00, 2002 онд 170 ба 25,6%00, болж ессөн бөгөөд 3 жилийн дундажаар 100 тохиолдол буюу 10000 хүн ам1аас 9,9%00, 4. байгаа нь цаашид анхаарах асуудлын нэг мөн гэж үзэж байна.
3.    Хүн амын дунд трихомониаз, заг хүйтэн өвчнийулмаас зовиур шаналгаатай эмэгтэйчүүд аль хир байгааг асуулгын картаар судалсан дүнгээр бэлгийн зазамаас шингэвтэр хөөсөрхөг цайвар үнэртэй ялгадас гардаг гэсэн зовиуртай эмэгтэйчүүд судалгаанд хамрагсдаас 27,6%, шээс ойрхон хурэх гадна бэлэг эрхтэн загатнах зэрэг шаналгаатай нь 42,2% -ийг эзлэж байгаа нь , үүний цаана өдйи хэрийн эрэгтэйчүүд байж олох юм гэж үзэж байна.
Тодорхой насны хүмүүст чиглэсэн үзлэг шинжилгээг тасаралтгүй хийж, төв хөдөөгийн өрхийн эмнэлгүүдээс бодит арага хэмжээ авууштай гэсэн саналыг дэвшүүлж байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1682
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК