Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Вируст гепатит өвчний тархалтын онцлог
( Судалгааны өгүүлэл )

Ч.Мөнхцэцэг  Д.Бат-Очир

 
Абстракт

Судалгааны үндэслэл: Вируст гепатитын халдварыг судлах, түүнийг оношлох, бүрэн төгс эмчлэх явдал нь анагаах ухааны болон эрүүл мэндийн салбарын гол чухал асуудпын нэг бөгөөд жил бүр дунджаар дэлхийн хүн амын 1,5 сая нь зөвхөн ВГА /вируст гепатит A/ өвчилж байгаа бол ВГВ /вируст гепатит В/ 300 сая хүн
халдварлагдаж, уг өвчний хүндрэлээр 1-1,5 сая хүн нас барж байна. Тэгвэл ВГД /вируст гепатит Д/ халдвараар жилд дунджаар 17 сая хүн өвчилж байгааг эрдэмтэд тогтоожээ /1/. Орчин үед эрдэмтэд нь 9 төрлийн вирус нь хүнд элэгний эмгэг үүсгэдэг болохыг одоогын байдлаар тогтоогоод байна 121. Вируст гепатит өвчний халдварлах зам нь янз бүр, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйл нь харилцан адилгүй байхаас гадна, уг халдварын үүсгэгчийг зөв тогтоож оношлох, түүнийг эмчлэхэд эдийн засгийн хувьд ч хүндрэл учруулдаг байна. Зөвхөн 1992 онд АНУ-д ВГА өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд 200 сая, ВГВ эмчлэхэд 658 сая, ВГС эмчлэхэд 612 сая доллары г тус тус зарцуулсан байна / 3 /.
Манай оронд вируст гепатит өвчин нь сүүлийн 5 жилийн дунджаар нийт халдварт өвчний 35,7% эзэлж байна. Улаанбаатар хотын хун амын дунд вируст гепатит өвчин нь 48,4% эзэлж байна/4/.
Судалгааны ажлын зорилго: Вируст гепатит өвчний тархвар зүйн онцлогийг судлах Судалгааны ажлын явц: Манай орны хүн амын дунд сүүлийн 12 жилийн байдлаар 10.000 хүн амд ноогдох вируст гепатит өвчний тархалтыг авч үзэхэд уг өвчлөл нь 1990 онд 10.000 хүн амд 67,8, 1991 онд 55,6 тохиолдол ноогдож хамгийн өндөр үзүүлэлттэй байсан бол    1993 онд 18,1,
1999 онд 22,7 болтол буурсан бөгөөд 2002 онд 39,6 тохиолдол болж өссөн байна. Энэ нь манай орны хүн амын дунд вируст гепатитын халдвар нь төдийлөн тогтмол буурахгүй байгааг харуулж байгаа боловч нөгөө талаар эмнэлгийн практикт оношлогоо сайжирч өвчний илр^үлэлт сайн болсонтой холбоотой гэж үзэж байна. / Зураг №1/.
Бид вируст гепатит өвчний үүсгэгчийн бүтэц, тууний тархалтыг 10.000 хүн амд харьцуулан сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзэхэд ВГ А нь 1999 онд 19,5 байсан бол 2001 онд 39,7,2002 онд 36,4 болон өссөн байна. ВГВ нь 1999, 2002 онд 10.000 хун амд 2,7-2,8 байсан бол 2000-2001 онуудад 3,5 тохиолдол байна. Энэ нь ВГВ өвчлөл нь хүн амын дунд нэг түвшинд байгааг харуулж байгаа нь В гепатитын эсрэг вакцинаар 1990 оноос эхлэн дархлаажуулалт хийсэнтэй холбоотой гэж үзэж байна /Зураг 2/.
Бид сүүлийн жилуудэд /1999-2002/ тохиолдсон вируст гепатит өвчний халдварын
 

эх уурхайг судалж үзэхэд /Зураг 3/ нийт буртгэгдсэн вируст гепатит өвчний 41,8-59,6% нь ахуйн хавьтал, 0,2-2,2% нь эмнэлгийн багаж, 1,5-2,9% нь хүнсний бутээгдэхүүнтэй тус тус холбоотой байгаа нь ахуйн хавьталаар халдварлагдах явдал нь их байгааг харуулж байна. Энэ нь хүн амын нягтрал, амьжиргааны түвшин, нийгэм эдийн засгийн болон орчны бохирдолттой холбоотой юм.

Дүгнэлт:

1.    Вируст гепатит өвчин нь 10.000 хүн амд сүүлийн 12 жилийн байдлаар 67,8 -39,6 тохиолдол бүртгэгдсэн байна.

2.    Вируст гепатит өвчний үүсгэгчийн бүтцийг судлахад сүүлийн 4 жилийн дунджаар ВГА нь1 0000 хүн амд 32,8 тохиолдол байна.

3.    Вируст гепатит өвчний 41,8-59,6% нь ахуйн хавьтал, 0,2-2,2% ньэмнэлгийн багаж хэрэгсэл1,5-2,9%    нь    хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлагдаж байна.
 

Ном зүй

Ашигласан ном зүй:
1 Думурбетов Е.Е., Меркер В.А. Характеристика эпидемического процесса при вирусных гепатитах .//Медицина 2000. -4. -С.43-46.
2 Hilleman \\\\{.В. Pathogenesis, prophylaxis and therapy of hepatitis B.//Vaccine -2001.-v. 19. -P 1837-1848.
3 Фаворов M.O. Вирусные гепатиты om A do E. //Вирусн&е гепатиты этиология эпидемиология, клин. Диагноз, лечение и ведение блоьных. Издание CDC- USAID/USA/. 2001.-C. 15-31.
4. \\\"Эр\\\\\\\\л мэндийн узуулэлтүуд\\\" 2001 -2002 ОН. УБ.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 550
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК