Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
Хоол судлал, хавдрын Чиглэлээр хийгдэж буй судалгааны ажил, хэвлэлийн тойм, нийтлэл /Дулааны цахилгаан станц-IV тӨрийн хувьцаат компаний ажиллагсдад халдварт бус ӨвЧний зарим эрсдэлт хҮЧин зҮйлсийг хоол боловсруулах эрхтний ӨвЧлӨлтэй холбон судалсан нь/
( Судалгааны өгүүлэл )

 

Ц.Бямбажав1, Ц. Сарантуяа2, Н. Бира3
1ТТАХНЭ, 2ЭМШУИС-ийн АУС-ийн ХБЭС-ын тэнхимийн багш, MD,PhD, магистрын ажлын удирдагч,  3ЭМШУИС-ийн АУС-ийн ХБЭС-ын тэнхимийн багш, MD,PhD,                 магистрын ажлын зөвлөх
 
 
Абстракт

 

Background 
Non-communicable  diseases have high rates both of  mortality and morbidity and are prevalent throughout the world. Primary (unhealthy diet, alcohol, tobacco, less movement ) and intermediate (excessive weight, hypertension, high level of fat and sugar in blood) are risk factors for non infectious diseases. So the  study  of risk-factor prevention is very important  for  medical science. [W.H.O in study 2002]
The study was done by using health screening among employees to establish the correlation of non communicable disease  risk factors with prevalence of digestive diseases.   
 
The aim of the study
The main goal of this study is to determine the correlation of digestive disease prevalence with risk factors for NCD, including risk factors of nutritional status among employees of the 4th Electric Power Plant.
 
Materials and methods
By cross sectional study  was  determined the correlation between risk factors for NCD and digestive disease prevalence. Collected data were analyzed using the statistical Package for SPSS -12.0 used to determine the independent risk factors for non communicable diseases in the 4th Electric Power Plant and  the results have been shown by statistical  ratio with 95% confidence interval and P value.
 
Study results
Our study involved 806 employees of  the 4th Electric Power Plant. Were 524(65%) men and 282(35%) women, aged 18-64 (average 38±9 years). 440(54.6%) participants  reported   using alcohol, 323 (40.7%) reported using cigarettes. 
BMI was determined  on all 739 workers.10 (1.4%) were underweight, 336 (46%) were  normal, 302 (40.9%) were overweight, 91 (12.3%) were obesity.  391 (58.8%) were not obese in the  waist and 348 (41.5%) were obese  in the waist.  All 282 women workers had waist obesity,188 (66.7%) had central obesity. Of all   457 men workers, 164 (36%) had waist obesity. Waist obesity  were occurred  in women 2 times more than in men  (P value = 0.0001). 
We determined fatty tissue levels in 449 employees and 8 (1.8%) were underweight , 220 (49%) were  normal, 14.79 (35.4%) were overweight, and 62 (13.8%) were obese. 
The study  was determined  muscle nutrition of employees. Normal muscle nutrition were  found in 650 (98.6%), less muscle nutrition – in 6 (0.9%), and greater level of muscle nutrition  - in 3 (0.5%) cases from all 659 workers.
Digestive organ diseases  were  determined by using questionnaire, medical examinations and  disease history, H.Pylori  antibody  serum tests, and  abdominal ultrasonography. The 282 (34.5%) employees had relative good health condition, and 524 (65.4%) had  some kind of digestive disorder out of all 806 workers.  Digestive organ diseases were included 186(35%) cases of chronic gastritis, 91 (17%) cases of esophagitis, 75 (14%) cases of non stone cholecystitis, 68 (13%) cases of chronic hepatitis,  48 (9%) cases of  fatty hepatitis, 24 (5%) cases of peptic ulcer disease, 13 (3%) cases of  pancreatitis, 12(2%) cases of  cholecystitis with stone, 6 (1%) cases of  gallbladder polyp, and 5 (1%) cases of  cirrhosis.
 We provided  the serum H.Pylori antibody test for 245 workers who had dyspepsia.189 (77%) workers were H.Pylori positive, 28 (14%) were H.Pylori negative results. Also H.Pylori antibody was determined in 127 (68%) with chronic gastritis, 52 (57%) with gastroesophageal reflux disease were H.Pylori positive.     
Correlation between some risk factors for non communicable diseases and digestive organ diseases was determined. There were 121 (62.4%) employees with digestive organ diseases used smoke, and 307 (65%) people with digestive organ diseases used  alcohol. Therefore the smoking (P=0.005, OR1.31, CI95%), and alcohol (P=0.009, OR1.31, CI95%) could be risk factors for digestive diseases
     The data collected pertaining to the caloric intake of  the workers are as follows. From  a 2141.44±223.06 calorie per day diet, 92.089±30.34 calories were  from protein. Data was  collected pertaining to the caloric intake of  the employees over ten  days. Average calories intake was 2456±243, and average protein intake was 95.23±23.65.  
The correlation between digestive disorders and overweight and waist obesity showed that these two factors could be risk factors for digestive organ disorders (OR 1.59, 95%CI(1.19-2.13), P=0.002). Excess body fat was observed  in  70(29.2%) healthy people, and 170(70.8%) workers with   digestive disorders who were overweight.  (OR-0.57, 95%CI(0.39-0.83), P=0.003). But increased level of body fat does not shown  that it could be a risk factor for digestive organ disorders 
Conclusion
1. Smoke , alcohol, waist  obesity and over weight which are rich factors for non communicable diseases are high determined in employees who belongs to the 4th Electric Power Plant.  Women waist obesity were  more than 2 times in men. 
2. 65.4% of employees had digestive disorders. Chronic gastritis, chronic cholecystitis and gastoesopahgeal reflux disease were diagnosed by higher incidence from other digestive disorders. H.Pylori infection was higher in people who had chronic gastritis, and dyspepsia of upper gastrointestinal tract (85-90%). Alcohol, cigarettes and stress could be risk factors for digestive organ disorders.
3. Diet calorie and protein intake  were physiologycally normal for employees on a daily basis.  Overweight and  waist obesity  could be risk factors for  digestive diseases among employees of the 4th Electric Power Plant.
 

 

Судалгааны ажлын үндэслэл
Дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин зонхилж, тэдгээрийг үүсгэгч анхдагч (зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи) болон завсрын (илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахар ихсэлт) эрсдэлт хүчин зүйлс нь урьдчилан сэргийлэх анагаах ухаанд онцгой анхаарал татах болсон [ДЭМБ-ын тайлан - 2002]
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг хоол боловсруулах эрхтний өвчлөлийн байдалтай холбон судлах зорилгоор байгууллагын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тулгуурлан судалгааны ажлыг хийсэн. 
 
Судалгааны ажлын зорилго
Дулааны цахилгаан станц-IV төрийн хувьцаат компаний (ДЦС-IV ТӨХК) ажиллагсдын дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл, болон халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйл, хоол тэжээлийн эрсдэлт нөлөөг судлах. 
 
Судалгааны арга зүй
ДЦС-IV ТӨХК-ний ажиллагсдад хоол боловсруулах эрхтний эмгэгийн тохиолдол болон тэдгээрт нөлөөлөх архи, тамхи, хөдөлгөөн, хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлийн уялдаа холбоог агшингийн аргын тусламжтайгаар судаллаа. Судалгааны мэдээлэлд “SPSS 12.0” программ ашиглан боловсруулалт хийсэн. ДЦС-IV ТӨХК-ний ажиллагсдад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин үүссэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор нэг хүчин зүйлийн шинжилгээ хийж, гарсан үр дүнг харьцуулсан харьцаа (odds ratio), 95%-ийн итгэх интервал (95% CI), p утгаар илэрхийллээ. 
 
Судалгааны ажлын үр дүн
Бидний судалгаанд ДЦС-IV ТӨХК-ний эрэгтэй 524 (65%), эмэгтэй 282 (35%), 18-64 насны нийт 806 ажиллагсад хамрагдсанаас 440 (59.5%) архи, 323 (42.2%) тамхи хэрэглэдэг байлаа. 
ДЦС-IV ТӨХК-ний нийт 739 ажиллагсдад биеийн жингийн индекс (БЖИ) , таргалалтын хэлбэрийг үнэлэхэд 10 (1.4%) нь жингийн алдагдалтай, 336 (46%) нь биеийн жин хэвийн, 302 (40.9%) биеийн жингийн илүүдэлтэй, 91 (12.3%) нь таргалалттай, 391 (58.5%) нь бүсэлхийн таргалалтгүй, 348 (41.5%) нь бүсэлхийн таргалалттай байлаа. Таргалалтын хэлбэрийг нийт 282 эмэгтэй ажилтанд тодорхойлоход 188 (66.7%), эрэгтэй 457 ажилтанд тодорхойлоход 164 (36%) нь бүсэлхийн таргалалттай байлаа. Бүсэлхийн таргалалт нь статистикийн үнэн магадлалтайгаар эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолдож байна (Pvalue=0.0001).
ДЦС-IV ТӨХК-ний нийт 449 ажиллагсдад биед агуулагдах өөхний (БАӨ) хэмжээг үнэлэхэд 8 (1.8%) нь жингийн алдагдалтай, 220 (49%) нь биеийн жин хэвийн, 159 (35.4%)-биеийн жингийн илүүдэлтэй, 62 (13.8%) нь таргалалттай байлаа. ДЦС-IV ТӨХК-ний нийт 659 ажиллагсдад булчингийн тэжээлийг (БТ) үнэлэхэд 650 (98.6%)-хэвийн, 6 (0.9%)-бага зэрэг багассан, 3 (0.5%) нь их багассан байлаа. 
ДЦС-IV ТӨХК-ний 806 ажиллагсдад хоол боловсруулах эрхтний (ХБЭ) эмгэгийг илрүүлэх асуумж, бодит үзлэг, өвчний түүх ба карт, хэвлийн хэт авиа, цусанд H.pylori -ийн эсрэг эсрэгбие тодорхойлох болон бусад хийгдсэн шинжилгээнд үндэслэн ХБЭ-ний өвчлөлийн байдлыг тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан нийт ажиллагсдын 282 (34.5%) нь ХБЭ-ний эмгэггүй, 524 (65.4%) хүнд ХБЭ-ний эмгэг илэрсэн. Өвчлөлийн бүтцийг авч үзвэл ходоодны архаг үрэвсэл 186 (35%), ходоод улаан хоолойн сөргөө өвчин 91 (17%), цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл 75 (14%), элэгний архаг үрэвсэл 68 (13%), элэгний өөхжилт эмгэг 48 (9%), ходоод дээд гэдэсний шархлаа өвчин 24 (5%), нойр булчирхайн үрэвсэл 13 (3%), цөсний хүүдийн чулуутай үрэвсэл 12 (2%), цөсний хүүдийн полип 6 (1%), элэгний хатуурал 5 (1%) шинжлүүлэгчдэд оношлогдсон.
Цусанд H.pylori-ийн эсрэг эсрэгбие тодорхойлох шинжилгээг биж шинж илэрсэн 245 хүнд хийхэд 189 (87%) тохиолдолд шинжилгээний хариу эерэг буюу H.pylori -ийн халдвар авсан байна. Ходоодны архаг үрэвсэлтэй 127 (68%), ходоод улаан хоолойн сөргөө үрэвсэлтэй 52 (57%) ажиллагсдын цусанд H.pylori -ийн эсрэг эсрэгбие тодорхойлогдлоо.
Халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлд (архи, тамхи) өртсөн ажиллагсдад ХБЭ-ний эмгэг үүсгэх нөлөөг судалж үзэхэд тамхи таталт (p= 0.005, OR-1.22, CI-95%), архи хэрэглэх нь (p=0.009, OR-1.31, CI-95%) статистикийн хувьд үнэн магадтайгаар эрсдэлт хүчин зүйл болж байв. 
Ажиллагсдын хооллолтын байдлыг ажилчин бүрийн хоногийн хоолны цэснээс тооцоход хоногийн хоолны илчлэгийн дундаж 2141.44±223.06 ккал, хоногийн хоолны уургийн дундаж хэмжээ 92.089±30.34г бөгөөд ДЦС-IV ТӨХК-ний хоолны газрын 10 хоногийн хоолны цэснээс тооцвол илчлэгийн дундаж 2456±243 ккал, уургийн дундаж 95.23±26.65г байв. 
Нэг хүчин зүйлийн харьцуулсан судалгаанаас харахад ХБЭ-ий эмгэг үүсэхэд биеийн жингийн илүүдэл 298 (70.4%), (OR-1.59 95%CI [1.19-2.13] P=0.002), бүсэлхийн таргалалт 271 (72.1%), (OR-1.72 95%CI [1.28-2.32] P=0.0001) эрсдэлт хүчин зүйл болох нь статистикийн үнэн магадлалтай байсан бол БАӨ-ний хэмжээ ихсэлт 170 (70.8%), (OR-0.57 95%CI [0.39-0.83] P=0.003) нь ХБЭ-ний эмгэг үүсэхэд эрсдэлт хүчин зүйл болж чадахгүй байлаа.
Дүгнэлт
1. ДЦС-IV ТӨХК-ний нийт ажиллагсдад ХБӨ үүсгэх эрсдэлт хүчин зүйл болох архи ба тамхины хэрэглээ, биеийн жингийн илүүдэл, бүсэлхийн таргалалт нь өндөр тархалттай байна. Бүсэлхийн таргалалт эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолдож байна. 
2. ДЦС-IV ТӨХК-ний нийт ажиллагсдын 65.4%-д нь ХБЭ-ний эмгэг илэрсэн. ХБЭ-ний эмгэгээс ходоодны архаг үрэвсэл, ходоод улаан хоолойн сөргөө өвчин, цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл тэргүүлэх байрыг эзэлж байна. Ходоодны архаг үрэвсэл ба ходоод улаан хоолойн сөргөөтэй ажиллагсдад H.pylori-ийн халдвар өндөр (85-90%) байна. ХБЭ-ний эмгэг үүсэхэд архи, тамхи нь эрсдэлт хүчин зүйл болж нөлөөлсөн.
3. ДЦС-IV ТӨХК-ний ажиллагсдын хоногийн хоолны илчлэг, уургийн хэмжээ нь физиологийн хэрэгцээг хангахуйц хэвийн байлаа. ХБЭ-ний эмгэг үүсэхэд биеийн жингийн илүүдэл, бүсэлхийн таргалалт нь эрсдэлт хүчин зүйл болж байна.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1718
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК