Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Уян дурангийн шинжилгээгээр ходоод дээд гэдэсний шархтай гэж оношлогдсон хүмүүст шарх үүсгэх хүчин зүйлсийг судалсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б. Майцэцэг

 
Абстракт

1.Судалгааны    үндэслэл
Ходоод дээд гэдэсний шарх өвчин нь дотрын өвчнууд дотроос нэлээд тархмал тохиолдож буй өвчнүүдийн нэг юм. Хөгжилтэй орнуудад хүн амын 5-10% нь энэ өвчнөөр өвдөж байна. Ходоод дээд гэдэсний шарх өвчний эмгэг зүйд хеликобактерийн халдвар гол нөлеөтөйгөөс гадна ажил амьдралын нөхцөл, стресс, хоолны дэглэм алдах, хорт зуршил, эмүүдийн нөлөө ч чухал байр суурийг эзэлсээр байна. Зарим дайврууд түүний дотор эстроген нь шархны эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм. Оросын Холбооны Улсын эрдэмтдийн судалснаар ходоодны шарх өвчнөөр эрэгтэйчүүд төрөх насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4-6 дахин их өвдөж энэ харьцаа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн өвчлелийн тоотой харьцуулахад ижил болдог байна.
Гэвч орчин үеийн эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх, нийгэмд эзлэх байр суурь дээшилсэн, сэтгэл зүйн хэт ачаалалтай ажиллаж амьдрах болсон, кофе, архи, тамхийг хэрэглэх болсноор энэ харьцаа улс орнуудад харилцан адилгүй байдагбайна.
2.Судалгааны    аргачлал
2002 онд Төмөр замын Нэгдсэн Эмнэлгийн Поликлиникд уян дурангийн шинжилгээгээр ходоод дээд гэдэсний шархтай
гэж оношлогдсон 13-72 насны 67 хүнд судалгааг явууллаа. З.Судалгааны явц үр дүн
Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсийн хувьд авч үзэхэд эрэгтэй 46 буюу 68.6%, эмэгтэй 21 буюу 31.4% байв. Үүнээс насны хувьд авч узэхэд 3 хун буюу 4.4% нь 20 хуртэлх насны, 11 хүн буюу 16.4% нь 20-29 насны, 18 хүн буюу 26.8% нь 30-39 насны, 13 хүн буюу 19.4% нь 40-49 насны, 13 хүн буюу 19.4% нь 50-59 насны, 6 хүн буюу 8.9% нь 60-69 насны, 3 хүн буюу 4.4% нь 70 аас дээш насны хүмүүс байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 76% д нь хеликобактерийн эмгэг төрөгч и/Ьрсэн байна. Ходоод гэдэсний архаг шарх нь хурц хэлбэрээсээ 2 дахин их тохиолдож байна. Судалгаанаас үзэхэд бүх хамрагсдын 62.3% нь тамхи байнга татдаг, 30.4% нь архи тогтмол хэрэглэдэг, 2.5% нь үрэвслийн эсрэг эм уудаг, бүгд хоолны дэглэм барьдаггүй нь тогтоогдов.
Нийт хүмүүсийн 70% нь галт тэрэгний машинч, үйлчлэгч, замчин, засварчин зэрэг ээлжийн ажил эрхэлдэг, багш, инженер зэрэг мэргэжлийн хүмүүс байв. Энэ бүхнээс үзэхэд 1. Хедөлмөрийн насны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3-4 дахин их өвдөж 50-иас дээш насанд энэ харьцаа ижил болох хандлагатай байна
 

2.    Түүний дотор эрэгтэйчүүдийн өвчлөл төрөх насны    эмэгтэйчүүдийн өвчлөлтэй харьцуулахад 4-5 дахин их байгаа юм. Энэ нь гадаадын судлаачдын судалгааны үзүүлэлттэй ойролцоо түвшинд байна
3.    Судалгаанд хамрагсдын 76% нь хеликобактерийн халдвараар үүсгэгдсэн нь энэ халдвар ходоод гэдэсний шарх үүсгэх гол хүчин зуйл болж байна
4.    Судалгаанаас харахад хорт зуршилын нөлөө ходоод гэдэсний шарх өвчинд зонхилох байр суурийг эзэлдэгийг харуулав
5.    Мөн ээлжийн ажил эрхэлдэг ажилчдын дунд ходоод гэдэсний архаг шархаар өвдөх тохиолдол 2 дахин их байна.
Дүгнэлт
- Ходоод дээд гэдэсний В хэлбэрийн үрэвсэлтэй хүмүүсийг уян дуран болон хеликобактерийн эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээгээр хянаж эмчлэх
-    Түүний дотор хөдөлмөрийн насны, ээлжийн
ажилтай, хорт зуршил хэрэглэдэг хүмүүсийг илүү анхаарч ажиллах
-    Төмөр замчдын дунд хорт зуршилаас урьдчилан сэргийлэх талаар явуулах сургалтыгэрчимжуулэх
-    Ингэснээр ходоод гэдэсний архаг шархтай хүмүүсийн өвчлөлийг энэ оныхоос 50%-р бууруулж ажиллах нь зүйтэй гэж үзэв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 311
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК