Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Уян дурангийн шинжилгээнд ходоодны эмгэгтэй гэж оношлогдсон хүмүүст хеликобактери илрүүлсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Майцэцэг, Д.Сумъяа

 
Абстракт

1.Судалгааны үндэслэл
Хеликобактерийг анх 1947 онд Австралийн эмч R.Warren, B.J.Marshall нар ходоодны шархлаа ба үрэвсэлтэй хүний ходоодны салст бүрхэвчний шүүрлээс өсгөвөр гарган илрүүлсэн байна. Энэ халдвар нь хүмүүсийн дунд тархсан архаг халдвар бөгөөд халдварлалтын тоо нь хөгжилтэй болон хөгжингүй орнуудад харилцан адилгүй тархсан байдаг.
Бохирлогдсон ус, хүнс, хүний өтгөн, шүлс зэргээр дамжин халдварлагдцаг. Хүүхэд, өсвөр насныхан, хөдөлмөрийн насны хүмүүс халдварт илүү өртөмтгий бөгөөд нэг гэр бүлийнхэн, нэг байгууллагад ажилладаг хүмүүсийн дунд энэ халдвар ихсэх хандлагатай байна. Хеликобактери нь ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвслийг үүсгэж улмаар шарх халдвар евчнийг үүсгэдэг.
АНУ-д насанд хүрэгчдийн 30% энэ халдвараар өвдөж, өвдсөн зургаан хүний нэг нь ходоодны хавдраар өвддөг байна. Ховор тохиолддог MAL Т -Lymphome хавдар ч энэ халдвараар үүсгэгддэгийг эрдэмтэд нотолсон байна.
Дэлхийн олонх оронд хэрэглэж буй хеликобактерийг устгах 3 эмийн хослол ур дүнтэй боловч эмчлүүлэгчдийн 50-60% -д нь уг эмгэг 2-3 жилийн дараа дахидаг болох нь тогтоогдсон бай на. Иймд хеликобактерийн
илрүүлэлтийг сайжруулж эмчилгээг хяналттай явуулах шаардлагатай байгаа юм.
2.    Судалгааны аргачлал
Төмөр замын Нэгдсэн Эмнэлгийн Поликлиникийн уян дурангийн шинжилгээ хийлгэсэн 141 хүний цусны ийлдсэнд Герман улсад үйлдвэрлэсэн хеликобактери илрүүлэх иммунохроматографийн зарчим дээр үндэслэгдсэн хурдавчилсан аргаар, мөн Америкд үйлдвэрлэсэн ACON -Н.Pylori хурлавчилсан тестээр судалгааг явуулав.
3.    Судалгааны явц үр дүн
Судалгаанд 13-72 насны 48 эрэгтэй, 93 эмэгтэй хамрагдсны 116 хүн буюу 82%-д нь хеликобакт^ри илэрсэн. Хеликобактери илэрсэн хүмүүсээс 51 хун буюу 43.9% нь эрэгтэй, үлдсэн 65 хун буюу 56.1% нь эмэгтэй байв.
Өвчлөлийн бүтцийг авч үзвэл ходоодны өнгец үрэвсэлтэй 26 хун буюу 22.4%, ходоодны архаг тархмал үрэвсэлтэй 57 хүн буюу 49.1%, хатангиршилт үрэвсэлтэй 14 хүн буюу 12%, ходоод дээд гэдэсний шархлаатай 19 хүн буюу 16.3% байв.
Насны байдпаар авч үзвэл 20 хүртэлх насны хүн 8.6%, 20-29 насны хүн 25%, 30-39 насны хүн 22.4%, 40-49 насны хүн 23.2%, 50-59 насны хүн 12.9%, 60 аас дээш насны хүн 7. 7%-г эзэлж байлаа.
 

Энэ бүхнээс үзэхэд :
1.    Төмөр замын Нэгдсэн Эмнэлгийн Поликлиникт уян дурангийн шинжилгээ хийлгэж ходоод дээд гэдэсний эмгэгтэй гэж оношлогдсон 141 хуний 82%-д нь хеликобактери илэрсэн
2.    Хеликобактери илэрсэн хүмүүсийн 43.9% нь эр, 56.1 % нь эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 27.4% -иар илүү өвдсөн байна.
3.    20-49 хүртэлх насны хүмүүс нийт өвчлөлтийн 70.6% -г эзэлж байгаа нь хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд халдварлалт их байгааг харуулж байна
4.    Хеликобактери илэрсэн хүмүүсээс 97 хун буюу 83.5% нь ходоод дээд гэдэсний замын үрэвсэлтэй, 19 хүн буюу 16.3% нь ходоод дээд гэдэсний шарх, шархлаатай байгаа нь гадаадын судлаачдын үзүүлэлттэй ойролцоо байна.
Дүгнэлт
1. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82%-д нь хеликобактери илэрсэн нь ходоод дээд
2.    гэдэсний халдварын эмгэг жамд хеликобактерийн нөлөө их байгааг харуулж байна
3.    Хеликобактерийн илрэл залуучууд болон хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд 2 дахин их байгаа нь хеликобактерийн халдварлалтаас урьдчилан сэргийлэх ажил хэрэгтэй байгааг харуулж байна
4.    Судалгаанаас үндэслэн эмчилгээний дараа хеликобактери    устсан    эсэхийг хурдавчилсан аргаар хянаж, эмчилгээнии цаашдын тактикийг боловсруулах боломжтой гэж үзэж байна.
5.    Хурдавчилсан тестийн аргаар хийх шинжилгээний хурээг цаашид өргөтгөн, төмөр замын үйлчилгээний байгууллагууд, нийтийн хоолны газар, сургууль, эмнэлгийн ажилчдыг эхний ээлжинд хамруулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэв.
1. The fact that helicobacter is detected for 82% of the patients diagnosed by endoscopic examinations shows that pathogenesis of gastro duodenal diseases is significantly influenced by helicobacter.
2.    The fact that helicobacter is detected two times тоге among youth and those of working age indicates that phophylactic and prevention measures from the infection is needed.

3.    Based on the study, we conclude that it is possible to develop further tactics of treatment, checking by rapid test whether helicobacter is eradicated after treatment.

4.    We conclude that it is useful for phophylactic purpose to extend the examination of rapid test by firstly covering the service workers of railway companies, restaurants, schools and hospitals.

 

Ном зүй

1. В.П. Салупере \"Клиническая гастроэнтеролгия\" Таллин 1978.
2. C.Stewart Goodwin \"Helicobacteri pylori Biology and Clinical practice\" 1992 Е.И.Ткаченко \"Ошибки в гастроэнтерологий\" 2002
3. М И.Ротавин \"Диагностика значения различных методов выявление Campilobacter pyloriу больных гастродудиальной патологий\" Клиническая медицина 1989

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 304
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК