Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (019) 2003.No3(019)
Төвөнхийн папиллома хавдрын орчин үеийн оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Э. Баярмаа, Д. Самбуупүрэв, Л. Галцог

 
Абстракт

Төвөнхийн хучуур эдийн гаралтай хоргүй хавдар нь хурдан ургалттай олон дахилт өгдөг, ойролцоох эд эрхтэн болон цагаан мөгөөрсөн хоолой, амьсгуурсруу тархалт өгч хорт хавдарт шилжихдээ амархан бөгөөд энэхүү эмгэгийг 100 гаруй жилийн өмнө Mac Kenzie өсвөр үеийн төвөнхийн папилломатоз гэж анх нэрлэсэн байна. „Судлаачдын үзэж байгаагаар төвөнхийн хоргүй хавдрын дотор папиллома нь 15,9 -57,6% эзэлж байна. (3,7,8,12). Д.Г.Чирешкины (1994 )судалгаагаар бүх өвчтөнүүдийн 87%-д хавдрын анхны шинж тэмдгүүд амьдралын нь эхний таван жилд буюу 2 хүртэлхи насанд давамгай тохиолдсон байна. Хүүхэд, өсвөр насныханд төвөнхийн папиллома (ТП) олон дахилттай, хурдан ургалттай тохиолддог тул есвер уеийн папилломатоз гэж нэрлэсэн байдаг.Төвөнх нь амьсгалах, хамгаалах, дуу авиа гаргах үйл ажиллагаанд оролцохдоо физик, хими, биологи, харшлын зэрэг өвчин үүсгэгч гадаад хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэмтэж байдаг билээ.Т.П-д тамхины шалтгаан тэргүүн байр эзлэх бөгөөд архаг тамхичин хүний төвөнхийн хучуур эсэд метаплази өөрчлөлт гарснаар хавдрын урьдал эмгэг болдог байна. R.Doll, R.Peto -гийн ( 2002 ) мэдээгээр байнга тамхи татагчдын доторхи төвөнхийн өмөнгийн нас баралт тамхи үл
татагчдынхаас 7 дахин өндөр байгаа ажээ. (10). Амьсгалын замын вирусын халдвар, Haemophilus influenzae,сүреэ, сахуу зэрэг халдварт өвчний үед төвөнхийн салст гэмтэж байгааг судлаачид нотолсоор байна. Хүний папиллома вирус ( ХПВ ) төвөнхийн салстын олон давхар хучуур эсийн эмгэгийг давамгай үүсгэж байгааг судлаачид нотолж байна. Орчин үеийн иммунохимийн болон Сау Зерны ДНХ ялгаруулах аргаар ХПВ -ын 70 гаруй төрлийг тодорхойлоод байгаа бөгөөд энэ вирусийн 6 ба 11 дахь тип нь ТП -ийг үүсгэж байна гэж үзжээ (16). ХПВ өөрийнхөө геномоор эсийн ДНХ -д нэвтрэн орж өвөрмөц антиген үүегэх замаар эс гэмтэх дархлалын урвалыг өрнүүлдэг байна.Т.И. Гаращенкогийн судалгаагаар (4) 3 хүртэлхи насны хүүхдүүдийн дунд илэрсэн ТП төрөлхийн дархлал хомсдолтой холбоотой байна гэж үзээд тэдний 76% -д эцэг, эхийн цусанд    герпес,    Эпштейн-Бар,цитомегаловирусын антителийн титр өндөр гарч байгааг тодорхойлсон байна. Мөн Т лимфоцитийн дутагдал, IgA, IgG, гипоглобулинеми, фагоцитозын лизоцим, интерфероны ялгарал багассантай холбоотой гэж үзэж байна. Төрөлхийн дархлал хомсдол нь ТП -ын дахилттай холбоотой бөгөөд дархлалын системийг хэвийн болгоход ялангуяа бэлгийн бойжилтын үед дахилт

багасаж байна гэж тайлбарласан байна. Э.А. Цветков (4 ) нар цусны сийвэн дэх эргэж буй дархан бүрдлийн хэмжээ ТП-ын үед ихсэж байгааг тодорхойлоод энэ нь гэмтсэн төвөнхийн эд ба папиллом хавдрын эсийн аутоантигены эсрэг үүссэн ауто антителтэй холбоотой бөгөөд энэ нь эдийн эвдрэлт өөрчлөлт, некробиоз болоход нөлөөлдег байна. Хүний папиллома вирусийн шалтгаант ТП-тай өвчтний дархлалын системийг судалсанаар өвчний явц эмчилгээний тактикийг зөв сонгон авахад чухал ач холбогдолтой юм. И.А. Вознесенский н ( 2 ) судалгаанд хамрагсадын 31 %. _нь багаасаа энэ өвчнөөр өвдөж байсан хортой нөхцөлд ажиляагсад, 23% нь дуу хоолойн ачаалалтай ажил хөдөлмөр эрхэлдэг жүжигчид, дуучид, хөтлөгч, нэвтрүүлэгч нар байсан байна. Хүйсний хувьд ТП нь эрзгтэйчүүдэд илүү их тохиолдож байна. Эмгэг бүтэц зүй:
ТП -ын анхдагч байрлал нь төвөнхийн дээд үед буюу дууны хөвчөөс дээш зонхилон тохиолдож байна. Т.П цайвар ягаан өнгөтэй, жижиг барзгар гадаргуутай цэцэгт байцаа шиг харагдах ба өргөн суурьтай эсвэл жижиг хөлтэй байж болно.Т.П -ыг мэс заслаар авахад хялбар, хундрэл багатай, амархан шархлах, цус алдамхай байдаг. Т.П -ыг хатуу ба зөөлөн гэж ангилдаг. Хатуу папиллома ихэвчлэн насанд хүрэгсдэд илэрдэг бөгөөд судлаачдын үзэж байгаагаар 4 -14% нь төвөнхийн хорт хавдарт шилжих ( малигнизаци) нь элбэг учир хавдрын туйлбартай урьдал эмгэг гэж үздэг ( 10 ). Насанд хүрэгчдийн Т.П ганц нэгээрээ тохиолдож байхад өсвөр насны папилломатоз олон тоотой, дахилт ихтэйгээрээ онцлог
байдаг.
Микро өөрчлөлт:
Зеелен папиллома үед эвэршилт бүхий ялгарал сайтай олон давхар хавтгай эсийн хөхлөг маягийн ургалт, түүний дор судас элбэг, лимфоид ба сийвэнт эсийн нэвчдэс бухий хөвсгөр холбох эдийн суурьтай байна. Хатуу папиллома үед эвэршсэн хучуур эс нь бага зэрэг цусны судас агуулсан хатуу холбогч эдийг хехлөг маягаар хучсан байдаг. Насанд хүрэгчдийн Т.П -ыг хучуур эсийн давхаргат бүтцээр нь:
1.    "Тайван" үеийн буюу олон давхар хавтгай эсийн давхарга хэвийн байх
2.    Хэт үржлийн үе, суурийн эсүүд зузаарч, митоз хуваагдлын идэвхжил ихсэнэ
3.    Эмгэг эвэршилт, митоз хуваагдлын янз бүрийн шатны өөрчлөлт илрэх зарим судлаачид carcinoma in situ гэж ангилсан байна.
Т.П -ын carcinoma in situ -г гурван хэлбэр болгож байна ( 10 ).
1.    Суурийн эсийн бөөм сийвэнгийн харьцаа алдагдаж, хавдрын хортой шинж илрэх тутам ^роматины тоо олшрох хэлбэр.
2.    Бөөм бөөмөнцөрийн олон хэлбэрдэл буюу эсвэл нэг хэлбэрдэл илрэх, бөем хэт будагдах.гаж хуваагдал олшрох хэлбэр.
3.    Эсийн олон хэлбэрдэл, хавдрын эс гадаадхэлбэрээрээ гарваль эстэйгээ адилгүй болж эсийн хэв шинжгүйдэл илрэх хэлбэр. Оношлогоо:
Төвөнхийн папиллома хавдрыг чих хамар хоолойн ба фониатрийн тасагт эмнэл зүйн хувьд зовиур, анамнез, шууд ба шууд бус ларингоскопийн үзлэгээр оношлохоос гадна стробоскопи, рентген, ЭХО зэрэг дүрслэл оношлогооны олон аргуудыг хослуулан оношлож байна. Эхографийн аргаар оношлохдоо эрүүл ба эмгэгтэй эдийн өөрчлөлтийг 1-15 мгц давтамжаар дэлгэцэнд буулган оношлож байхад фиброэндоскопийн аргаар микроскопод эмгэгийг 10-30 дахин томруулан харж оношлож байна.
Молекулын гибридацийг үзэхийн тулд ТП -аас авсан биопсийн материалд иммунохимийн аргаар вирусээр халдварлагдсан эсийн өөрчлөлтийг тодорхойлж байна. Шууд ба шууд бус аргаар төвөнхийг тольдож ТП -ыг оношлоход төвөнхийн өмөнг ялгах буюу малигнизаци болсон анхны шинж тэмдгийг тодорхойлоход төвөгтэй байдаг билээ. Харин флюоресцентны микроларингоскопийн аргаар ТП -г илрүүлэхээс гадна түүний малигнизаци болж байгааг тодорхойлж байна.
И.А .Курилин, Л.П.Юрьев нарын судалгаагаар ( 7)натрийн флюоресцеиныг судсаар тарьсны дараа төвөнхийг флюоресцентны    микроларингоскопоор харахад ТП хорт хавдарт шилжсэн үед флюоресцеин хавдрын еөрчлөлттэй эдэд хуримтлагдан хар өнгөтэй харагддаг бөгөөд харин люминесценцийн микроскопийн шинжилгээгээр хорт хавдрын эсийн гажигшил бүхий эдэд шар өнгийн еөрчлөлт илэрдэг байна (8). Ларингостробоскопийн аргаар оношлоход дууны хөвчийн завсрын хэлбэр, хэлбэлзлийн тэгш хэмт байдал, далайц, чөлөөт ирмэгийн салстын хөдөлгөөнийг тодорхойлж байна. ТП -ын үед дууны хөвчийн хэлбэлзэл алдагдаж нарийн дууны өнгө гаргах үед хөвч хоцорч оролцдог бол төвөнхийн хорт хавдрын үед ямар ч хөдөлгөөнгүй болсонбайна.
Видеостробоскопийн оношлогооны арга
нь эндостробоскопи ба видео систем буюу телевизор, видеомагнитфон видео камертай холбогдсон цогц тоног төхөөрөмж юм. Видеостробоскопийн аргаар дууны хөвчийг4-8 дахин томруулан харах ба видеокамерт холбогдон конверторыг ашигласнаар томорсон дурс дахин 2 дахин томорч дэлгэцэнд гарч ирдэг. Электронмиографи, ксерорадиографи, компьютерт томографи болон соронзон резонанс томографийн аргуудаар ТП -ыг оношлож байна. ТП -ын үед хамгийн өргөн хэрэглэдэг арга бол цитологи ба патогистологийн аргууд юм.
Төвөнхийн хортой хоргүй хавдрыг ялган оношлоход нуклейн хүчлийг тодорхойлох гистохимийн аргыг өргөн хэрэглэж бай на. Хорт хавдрын үед бүх эсэд нуклейн хүчлийн хэмжээ ихэсэж, эмгэг митоз хуваагдал 46,7% болж ихэссэн байдаг бол хоргүй хавдрын үед митозийн идэвхжил буурсан байдаг байна. Орчин үеийн техник технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд анагаах ухааны дэвшилтэт оношлогоо^ы аргыг эд эсийн түвшинд нэвтрүүлсэнээр төвөнхиин хавдруудыг эрт үед нь оношлох болоцоо улам бүр нэмэгдэж байна.
 

Ном зүй

1. Винницкий М.Е, Селин В.Н, Шустер М.А, Феркельман JI.A. Ультразвуковая дезинтеграция папиллом гортани у детей. Вестн. Оторинолар. 1989,2: 47-51.
2. Вознесенская И.А. Папилломы верхних дыхательных путей. М: Медицина 1974
3. . ГабдуллинН. Т, ЦиглинА.А, Габдуллин A Н. Папилломатоз гортаниу взрослых. Новости оторинолар и логопедии 1997: 3: 62-63.
4. Гаращенко Т.И, Маркова Т.П, Ершов Ф.И,Ильенко Л.И. Современные достижения в лечении ювенильного папилломатоза гортани у детей. Новости оторинолар и логопедии 1997: 3: 63-64
5. Ершов Ф.И. Система интерферона в норме и при патологии. М: Медицина 1996.
6. Курилин И.А, Горбачевский В.Н. Папилломатоз гортани. Киев: Здоровье 1972.
7. Курилин И.А, Юрьев Л.П. Диагностика ранних стадий рака гортани. Съезд отоларингологов Украины, 5-й: Материалы. Донецк 1977: 111-112
8. Мирошникова Е.З, Черкасский JI.A. Пахидермия и папилломы гортани. Киев 1982
9. Погосов В.С, Антонив В.Ф, Банарь И.М. Микроскопия и микрохирургия гортани и глотки. Кишинев: 1989.
Ю.Самбууп\\рэв. Д. Монголд зонхилон \' тохиолддог хорт хавдрын эрт ! еийн оношз\\ й. УБ. 2002 он.
11. Степанова Ю.Е. Видеоэндостро боскопическая хирургия нодозных образований гортани. Новости оторинолар и логопедии
1997: 3: 67-68.ъ
12. Супрунов В. К, Якобашвили И.Н. Гистологическая характеристика предракаи начального рака гортани. В кн: Тр. У1 съезда оториноларингологов СССР. М: Медицина 1970: 26-28.
13. Чирешкин Д. Г. Хроиическая обструкция гортанной части глотки, гортани и трахеи у детей. М 1994.
И.Юрьев Л.П. Световая флюоресцентная микроларингоскопия. Журн. Ушн hoc и горл бол 1976: 5 : 106-107.
15. .Abramson A.Z., Steinberg В.М., Winder В. Larengeal papillomatosis: Clinical,Histopatologic and molecular studies. Laringoscope 1987: 97: 6: 678-685.
16.Botholt A. Juvenilllaringeal papillomatosis. An epidemiological studi from the Copenhagen egion. Acta otolaringol 1988:1-5:3: 367- 371.
17.. Klos J. Clinical course of laryngeal papillomatosis in children. Ann oto/(St.Louis) 1970,79: 6: 1132-1138.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 966
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК