Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Бор оохон эдэд дулаан үүсэх /термогенез/ механизмын гухайд
( Лекц )

Д.Энэбиш

 
Абстракт

Мигохондрийн доторх эсийн амьсгал нь дандаа фосфоржих үйл явц бас биш юм. Субстратын амьсгалын гинжин урвалд исэлдэх ийм замыг
A.Ленинджер    фосфоржилтгүй буюу чөлөөт исэлдэлт гэж нэрлэжээ. Энэ үед амьсгалын гинжин урвал энерги үүсгэхгүй "хоосон" ажиллаж, исэлдэж буй бодисын бүх энерги нь шууд дулаанд шилждэг байна. Ийм исэлдэлт, амьсгал явагдаж буй митохондри нь эсийн дотор зөвхөн дулаан үүсгэх өвөрмөц "пийшин" болно гэсэн үг. Энэ байдал нь бие махбодын эд эс-д АТФ-с илүү дулаан хэрэгтэй үед л үүснэ. Митохондритийн дулаан "үйлдвэрлэх" энэ үйлчлэлийг
B.П.Скулачев    хасах/-/ температурт олон дахин "хөргөсөн" тагтаан дээр туршилт хийж анх нээн харуулсан билээ. Ми гохондри дулаан илүүдлээр үүсэх нь бие махбодыг хөлдөлтөөс хамгаална. Орчны    температурын    хэ хэлбэлзлэлийн үед далайн муурханы булчингийн эсийн митохондр нь дулаан зохицуулах үүрэгтэй нь хожмоо тодорхой болсон билээ. Дулаан "үйлдвэрлэх"    нь    булчингийн митохондрийн үндсэн үүрэг биш, хүн, амьтны бие махбодод "бор өөх" хэмээх өвөрмөц булчирхайлаг эд "заяасан" байх агаад түүний эсийн митохондр нь хэрэгиээт "дулаан" гаргахад зохицсон байх аж/Е.А.Строев 1986/.
Нялх, нярай ахуйд "бор өөх" их, нас ахихад багасах хандлагатай. Ялангуяа өвөлдөө ичээнд ордог амьтадад бор өөх
маш ихтэй, бор өөх гэж нэрлзгдэх болсон нь ерийн хэрэг биш, ер бусын хүрэн бор өнгө нь түүнд митохондрийн агууламж маш өндөр байдагтай холбоотой.
Бор өөхний эсийн митохондр нь бусад    эсүүдээс    амьсгалын ферментүүдийг 10 дахин их агуулна. Бор өөхний митохондрт эсийн амьсгал ба исэлдэн фосфоржих үйл явцыг /АТФ үүсэх/ "салгаснаар" их хэмээний дулаан үүсч, эргэлдэж буй цусыг "бүлээсгэдэг" байна.Булчингийн болон бусад эдүүдийн митохондрийн бор өөхөнд эсийн амьсгал фосфоржилтгүй явагдах үйл явцыг тусгаарлагч нь чөлөөт тосны хүчлүүд бөгөөд тэдгээр нь мембраны протон нэвчүүлэх чадварыг ихэсгэснээр протоны потенциалын энерги нь дулаанд    шилжих    нөхцлийг идэвхижүүлнэ.Бор өөхөнд чөлөөт тосны хүчлүүд бусад эрхтнээс илүү ихээр тун хялбар хуримтлахын учир нь энд саармаг өөх /триацилглицерол/ бараг байхгүй тул түүний митохондрийн амьсгал ба фосфоржилтийг хүчтэй салган зогсоож, харин дулаан үүсэлт эрчимтэй болдог. / Р.Марри и др, 1993/.
Ийнхүү сээр нуруутанд, ялангуяа өсвөр, залуу насанд нь булчингийн чичиргээний механизмд нэмэлт болсон дулаан үүсгэх зайлшгүй "төхөөрөмж" заяажээ.
Бие махбодод юуны өмнө дулаан үүсгэх зайлшгүй хэрэгцээтэй болоход

бор өөхөн эд нь бсщисын солилцооны өндөр идэвхитэй бус болмо. Зарим дүрсийн амьтад өвлийн ичээнээсээ гарах /сэрэх/ үед энэ өөхөн эдэд бодисын солилцоо өндөр эрчимтэй болно /гэсгээх гэж/ Ялангуяа нялх, нярай амьтдад бодисын солилцоо эрчимтэй болно.
Хүнд энэ эд онц чухал үүрэггүй гэх боловч судалгаанаас үзэхэд эрүүл хүмүүст бор өөхөн эд хангалттай идэвхитэй байгаа нь хоол идэх үед мдэвхжиж дулаан үүсгэдэг бололтой. Энэ нь зарим хүмүүс маш их иддэг мөртлөө огт таргалахгүй байдгийг тайлбарлах боломжийг олгож байгаа юм. Хэт тарган хүмүүст бор өөхөн эд маш бага, эсвэл огт илрэхгүй.
Бор өөх нь цусан хангамж сайтай, түүний эсийн дотор олон митохондрийн зэрэгцээ бас цитохромууд харьцангуй ихээр агуулагдана. Харин АТФ-синтетазын идэвхи маш бага. Бор өөх глюкозыг, мөн тосны хүчлүүдийг "үр ашигтайгаар" исэлдүүлдэг.
Симпатик мэдрэлийн ширхгүүдийн төгсгөлөөс ялгарах норадреналин бор өөхөн эдэд липидийн задралыг /липолиз/ идэвхжүүлнэ.
Энэ эдийн эсийн митохондрт исэлдэлт ба фосфоржих үйл явц нэгэн зэрэг явагдахгүй. Энэ нь динитрофенолын үйлчлэлийн нөлөө байхгүйг, мөн АДФ-ийн талаас амьсгалын хяналтгүйг гэрчилж байгаа хэрэг.
Бор өөхөн эдийн эсүүдэд фосфоржилт субстратын түвшинд явагдана. Тухайлбал, гликолизын үед сукцинат-тиокиназа-гаар катализ-д ордог урвалын шатанд фосфоржилт явагдана. Ийнхүү исэлдэлтийн үед их
дулаан үүсэх ба харин өчүүхэн хэсэг чөлөөт энерги АТФ хэлбэрээр нөөцлөгддөг. Хемиосмосын онолоор бол хэвийн үед митохондрийн дотор мембран дээр орших протоны градиент бор өөхен эдэд сарнина, энэ уургийг термогенин гүйцэтгэнэ.
Термогенин нь мембранаар протон зөөдөг уураг юм. Эдийн амьсгалын мөчлөгт гинжин урвалын явцад протонууд зөөгдөхипн зэрэгцээ дулаан үүсч хуримтална. Протонууд эсийн митохондрийн дотоод мембранаар, термогенинээр үүссэн сувгаар "эргэж буцахад"АТФ нийлэгждэггүй, харин үүссэн энерги дулаан хэлбэрээр гарч сарних аж. Бор өөх эд өдөөгдөж сэрэхгүй нөхцөлд термогенимы сувгаар зөөгдөн "урсах" Н+ /протон/ нь пурины нуклеотидүүдээр саатан дарангуйлагддаг байна. Энэ сааглыг норадреналин багасгана.
Норадреналин нь чөлөөт тосны хүчлүүд ба ацил-КоА үүсэлтийг идэвхижүүлнэ. Ацил-КоА нь зөвхөн термогенины үйлчлэлийг хүчтэй болгоод зогсохгүй бас амьсгалын гинжин урвалыг ангижруулах эквивалентаар "хангана"
 

Ном зүй

1. Ленинджер. А, Основы биохими М. 1982.с.534,549,762-763
2. Марри Р, и др Биохимия человека Изд. Мир 1993. C-I с-272
3. Странер л. Биохимия М. 1985. Т -3 с.88
4. Страев У.А, Биологическая химия Мед. 1985. С.214
5. Уайт А, Хендлер Ф и др. Основы биохими изд. Мир. 1986 Т -1 С.452-453
6. Himms Hagen J. Brown adipose tissue metabolism and thermogenesis Annu 6 Rev. Nutr, 1985; 5, 69
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 557
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК