Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Гуурсан хоолойн багтраа овчний эмчилгээний еронхий зарчим
( Лекц )

Б. Гомбосүрэн

 
Абстракт

Тодорхойлолт. Дархлалын ба дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдсөнөөс гуурсан хоолой агчих, шүүрэл ялгаруулалт нь ихеэн салст бүрхэвч хавагнаснаас эмнэл зүйд амьсгал боогдох шинж тэмлэгээр илэрдэг биеэ даасан архаг явцтай өвчнийг гуурсан хоолойн багтраа гэнэ. Дээрх тодорхойлтоос харахад:

1.    Гуурсан ■ хоолойн багтраа өвчин (ГХБӨ) нь дархлалын ба дархлалын бус 2 механизмаар явагдаг

2.    Гуурсан хоолойн урвалж чанар ихэсдэг

3.    Эмнэл зүйн үндсэн шинж нь амьсгал боогдолт байдаг.

Харшлын гаралтай ГХБӨ-ий эмчилгээний зарчим Шалтгааны эсрэг эмчилгээ

>    Элиминац эмчилгээ

г- Харшил үүсгэх орчны аллергенүүдээс өвчтөнг тусгаарлах

>    Цэвэршүүлсэн тасалгаанд эмчлэх Эмгэг жамын эмчилгээ

А. Эмгэг жамын дархлалын үе шатанд нөлөөлөх эмчилгээ.

1.    Хэт мэдрэгшилийг өвөрмөцөөр багасгах

2.    Хэт мэдрэгшилийг өвөрмөц бусаар багасгах Үүнд:

>    Өлсгөлөн эмчилгээ

>    Гистаглобулин, аллергоглобулинээр эмчлэх

Биеийн ерөнхий болон хэсэг газрын дархлалын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх эмчилгээ
3.    Глюкокортикоидоор эмчлэх

4.    Цитостатикаар эмчлэх

5.    Дархалын тогтолцоог тогтворжуулж, сайжруулах эмчилгээ (Дархлалыг дэмжих бэлдмэлүүд, гемосорбци, им.муносорбци.    плазмаферез лимфоцитоферез, лазер болон хэт ягаан туяагаар цусыг шарах)

Б. Эмгэг жамын эмгэг химийн үе шатанд нөлөөлөх эмчилгээ

1.    Шигүү мөхлөгт эсийг бэхжүүлэх эмүүд (Интал, кетотифен г.м)

2.    Үрэвсэл. харшил. гуурсан хоолойн агчил үүсгэх охь бодисуудад үйлчлэх эмүүд (гистамин, серотонин, брадикинин. уураг задлах фермент зэргийн эсрэг бэлдмэлүүд)

3.    Хэт исэлдэлтийн эсрэг бэлдмэлүүд (Е- витамин, карбоцистеин)

В. Эмгэг жамын эмгэг физиологийн үе шатанд нөлөөлөх эмчилгээ

1.    Гуурсан хоолой өргөсгөх бэлдмэлүүд

2.    Цэр ховхлох бэлдмэлүүд

3.    Физик эмчилгээ

4.    Гало эмчилгээ

5.    Амьсгалын дасгал, цээжний иллэг

6.    Баро эмчилгээ

7.    Зүү эмчилгээ

Харшлын гаралтай ГХБӨ-ий эмчилгээний зарчим

Шалтгааны эсрэг эмчилгээ

Элиминац эмчилгээ. ГХБӨ-ийг үүсгэгч аллергенүүдийг тусгай сорилын тусламжтайгаар илрүүлж, улмаар өвчтөнөөс    бүрэн    тусгаарлах
 

шаардлагатай. Тухайлбал, гэрийн амьтны үс, бүүргэнэ болон мэргэжлийн хүчин зүйлүүдэд мэдрэмж ихсэх буюу эдгээр нь аллерген болж байвал ахуйы нөхцлийг зайлшгүй өөрчлөнө. Жишээ нь гэртээ гэрийн амьтан, аквариум байлгахгүй байх гэх мэт. Гэрийн тоосонцорт мэдрэмж ихсэх буюу энэ нь аллерген болж байвал хачиг, мөөгөнцөртэй гэмцэх хэрэгтэй. Учир нь гэрийн гоосонцорым үндсэн аллерген нь хачиг байдаг. Үүний тулд хачигийг ихээр агуулдаг хивс, зөөлөн мебель үстэй тоглоомууд, амьтны чихмэл зэргийг тогтмол ариутган цэвэрлэж байх хэрэгтэй. Хүнсний ямар нэг бүтээгдэхүүнд харшилтай бол түүнийг хоолондоо хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Харшил үүсгэх орчны аллергенүүдээс өвчтөнг тусгаарлах. Харшил үүсгэж байгаа орчины аллергенүүдээс бүр мөсөн эсвээс түр хугацаагаар тусгаарлана. Цэвэршүүлсэн тасалгаанд эмчлэх. Харшил үүсгэж байгаа аллергенүүдийг бүрэн цэвэрлэсэн тусгай өрөөнд өвчтөнг эмчилнэ. Эмгэг жамын эмчилгээ. Эмгэг жамын эмчилгээг хийхэд харшлын урвалын үе шатыг тогтооно.
А. Эмгэг жамын дархлалын үе шатанд нөлөөлөх эмчилгээ. Энэ үеийн эмчштгээний зорилго нь IgE -ийн үүсэлтийг багасгах ба антигентэй холбогдохыг саатуулахад оршино.
1.    Хэт мэдрэгшилыг өвөрмөцөөр багасгахын гулд тухайн аллергеныг маш бага тунгаар (1:1 000000- 0.1 мл) өгч дасгах буюу гүүнд тэсвэртэй болгох явдал юм.Эмчилгээний үр дүн 70-95% байдаг.
2.    Хэт мэдрэгпшлийг өвөрмөц бусаар багасгахын тулд дараах эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
Өлсгөх эмчилгээ. Өвчтөнг өлсгөж эмчлэх нь 3 үе шаттай байна.
>    Бэлтгэх үед эмчилгээний заалтыг гаргаж, өвчтөнг бэлтгэнэ
>    Өлсөх үед өвчтөн 2-3 долоо хоног хоол идэхгүй, архи, тамхийг бүрэн
хориглоно. Онцгой заалтгүй бол эмийг хасна. Эхний өдөр 25%-ийн 50 мл сульфат магнийг ууна. Цаашдаа өдөр бүр цэвэрлэх клизм тавина. Буцалгасан ус өдөрт 1 л-ээс доошгүйг хорэглэнэ. Энэ үед эхлээд дотоод өөхөө хэрэглэдэг учраас хүчилшил үүсч болох талтай байдаг. Хэрэв хүчилшил үүсвэл шүлтлэг ундаа уулгах, 3%-ийн 0.5-1л содын уусмалаар клизм тавих ба шаардлагатай гэж үзвэл 3-4%-ийн 200 мл содын уусмалын дуслаар хийж өгнө. ЦД 85/50 мм.муб-ээе доош буувал өлсгөлөнг зогсооно
>    Хоолонд эргүүлэн оруулах үе нь өлсөх үеийн хугацааны хагастай тэнцэх хугацаанд үргэлжилнэ. Эпэ үед хүндрэлүүд гарах магадлал ихтэй учраас өвтөн хоолны дэглэмийг маш сайн баримтална. Эхлээд махан хоол идэхгүй, хоолонд бага багаар дасгана. (Энэ эмчилгээний талаар тусгай монографуудад тодорхой бичсэн учраас товч дурьдлаа)
>    Гистаглобулин, аллергоглобулин-ээр эмчлэх. Эдгээр бэлдмэлүүдийг бие организмын хэт мэдрэгшилийг багасгах зорилгоор ГХБӨ-ий намжилтын үед хэрэглэнэ. Гистаглобулин (гистаглобин) нь гистамины эсрэг антител (эсрэг бие) үүсгэж, гистаминыг идэвхгүй болгодог. Гистаглобулин нь 1 ампулдаа Змл байна. Эхний өдөр 1 мл-г арьсан дор хийж, цаашдаа 3 хоногийн зайтайгаар 2мл, 3мл,3мл, Змл-ээр нийт 5 удаа хийж өгнө. 1-2 сарын дараа курс эмчилгээг давтан хийж болно. Аллергоглобулин нь гистаминаас хамгаалах үүрэгтэй. Нэг ампулдаа 0.5 мл байна. 2мл-ыг 2 хоногийн завсарлагаатайгаар 4-5 удаа булчинд хийж өгнө. Дээрх 2 бэлдмэлийг хавсруулан хэрэглэж болно. Долоо хоногт Змл аллергоглобулиныг арьсан дор, 5мл гистаглобулиныг булчинд хийнэ.Kvpc эмчилгээ нь 3 удаа буюу 3 долоо хоног болно г Биеийн ерөнхий болон хэсэг газрын дархлалын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх эмчилгээнд пантокрин, женьшены ханд зэргийг хэрэглэнэ.
3. Глюкокортикоидоор    эмчлэх. Глюкокортикойдын    үйлчлэх механизм нь бүрэн гөгс судлаг-даагүйч, ГХБӨ-ий үед дараах үйлчилгээг үзүүлдэг. г~ Шигүү мөхлөгт эсийг бэхжүүлснээр түүнээс ялгарах охь бодисуудыг багасгадаг г- Эсрэг биеийн (IgE) ялгаралтыг багасгаснаар харшлын урвал сул явагдах нөхцлийг хангадаг г- Гуурсан хоолойн хавагналтыг багасгана
>    Гуурсан    хоолойн    ((3-адренорецепторын мэдрэмжийг дээшлүүлсэнээр (3 -адреномиметик эмүүдийн үйлчилгээг дээшлүүлнэ
'г- Организмын дотоодод үүсэх катехоламины    идэвхийг
дээшлүүлсэнээр цусан дахь мАМФ-ын хэмжээг ихэсгэнэ
>    Гуурсан хоолойн гилгэр булчинг сулруулах гэх мэт чухал үйлчилгээтэй
ГХБӨ-ий дараах тохиолдлуудад глюкокортикоидыг хэрэглэнэ.
>    Гуурсан хоолой өргөсгөх бусад эмүүд үр дүн өгөхгүй хүнд явцтай
а Өвчтөн урд нь глюкокортикойд удаан хугацаагаар хэрэглэсэн буюу дааврын хамааралтай багтрааны үед
>    Хөшүүн багтралын үед тус тус хэрэглэнэ.
Хүнд явцтай багтрааны үед проф. Г.Б. Федосеевын зөвлөсөнөөр преднизолоныг кг жинд 1-1.5 мг-аар бодож өгөөд үр дүн өгөхөөр нь тунг бууруулна. Глюкокортикоид нь харш нөлөө ихтэйг санах хэрэгтэй. Сүүлийн үед глюкокортикоидыг утлагаар хэрэглэх болсон нь бие организмд
гарах харш нөлөөлииг эрс оагасгах болсон. Манай практикт богино үйлчилгээтэй    преднпзолон,полькортолон, удаан үйлчилгээтэй кеналог, дексазон. дексаметазон зэргийг өргөн хэрэглэж байна.
4.    Цитостатикаар эмчлэх. ГХБӨ-ий үед цитостатикийг тэр бүр өргөн хэрэглэдэггүй нь гүүний гаж нөлөө өндөр байдагтай холбоотой юм. Цитостатикийн онцлог нь IgE-ийн үүсэлтийг дарангуйлахын дээр глюкокортикоид шиг бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлдаггүй. Дараах тохиолд-луудад хэрэглэх заал гтай.
>    Ердийн болон глюкокортикоид эмчилгээнд дарагдахгүй хүнд хэлбэрийн багтрааны үед
>    Дааврын болон дааварт тэсвэртэй багтрааны үед
Хамгийн өргөн хэрэглэдэг эм бол имуран (азатиоприн) юм.
5.    Дархалын тогтолцоог тогтворжуулж, сайжруулах эмчилгээ. Дархалын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Тималин, Т-активин, нукленат натри зэрэг бэлдмэлүүдийг өргөн хэрэглэнэ. Бидний практик тималиныг өргөн хэрэглэж байна. Тималин бол үхрийн сэрээ булчирхайнаас гарган авсан полипептидын иж бүрдэл бөгөөд В, Т- лимфоцитын тоо, хэмжээ, үйл ажиллагаа бод^траафйГ^адтозыг идэвхижүүлдэг. Юмг-аар савлагдсан нэг ампулыг Юмл хлорт натриар найруулж булчинд өдөрт нэг удаа, гурван өдөр дараалан хийнэ. Шаардлагатай гэж үзвэл 7 хоногийн дараа давтан хийж болно.>    Гемосорбци. Цусанд байгаа хорыг тусгай сорбинтаар шүүж авсанаар лимфоцит болон фагоцитозын үйл ажиллагааг идэвхижүүлэн дархалын тогтолцооны хэвийн байдлыг хангадаг. Мөн лимфоцитын гадаргуй дээрх дааврын рецепторын тоог    ихэсгэнэ.    Дааврын хамааралтай буюу дааварт тэсвэртэй олон аллерген оролцсон гадаад шалтгаангай багтралын үед үр дүн сайн. Ямар аллергенаар үүссэн нь тодорхойгүй үед ч сайн үр дүнтэй. Гемосорбцийн дараа эмийн зохимж, үйлчилгээ дээшилдэг г Иммносорбци.Гэрийн тоосонцорын аллергентэй сорбинтыг хэрэглэнэ. Энэ сорбинтоор цусыг шүүхэд түүний (гэрийн тоосонцорын) эсрэг бие нь шүүгддэг. Мөн дархалыг засах ба Радренорецепторын тоог ихэсгэнэ^ Плазмаферез. Өвчтөний цусны сийвэнг IgE, аллергентэй нь хамт шүүн аваад оронд нь сийвэн орлох шингэнийг хийж өгнө г- Энгеросорбци. Эмийн болон хоолны аллергенээр үүссэн багтралын үед хоол боловсруулах замын хорт бодисуудыг ялган авна ^ Цусыг лазерын болон хэт ягаан туяагаар шарах нь дархалын тогтолцоог    идэвхижүүлэх, үровслийн эсрэг, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.
Б. Эмгэг жамын эмгэг химийн үе шатанд нөлөөлөх эмчилгээ. Энэ үеийн эмчилгээ нь шигүү мөхлөгт эсийг бэхжүүлэх, охь бодисуудын үйлчилгээг саармагжуулахад чиглэгддэг. 1. Шигүү мөхлөгт эсийг бэхжүүлэх эмүүд (Интал, Китотифен г. м) Интал (хромогликонат натри, кромогликат натри, кромлин) нь шигүү мөхлөгт эсийг бэхжүүлэхийн дээр эсийн дотор Са+-ын нэвтрэн орохыг саатуулдаг. Үндсэн заалт нь багтралыг намжаахад биш урьдчилан сэргийлэх, аспирины болон физизийн багтрааны үед утлагаар хэрэглэнэ. Кетотифен (задитен) нь инталтай адил үйлчилгээтэй боловч HI рецепторт хориг үүсгэнэ. Мөн лейкотриены    үйлчилгээг

дарангуйлах, хемотаксисын болон
тромбоцитыг идэвхижүүлэх хүчип зүйлүүдийн эсрэг үйлчилгэз үзүүлсэнээр гуурсан хоолош өргөсгөнө. Р -адренорецепторып tooi ихэсгэнэ. Өдөрт нэг үрлээр (0.001 г) хоёр удаа, 2-3 cap хэрэглэнэ 2. Үрэвсэл, харшил, гуурсан хоолойн агчил үүсгэх охь бодисуудад үйлчлэх эмүүд
г- Гистамины эсрэг бэлдмэлүүд нь Н1-рецепторт хориг үүсгэснээр гуурсаы хоолойн    агчил,    судасны нэвчүүлэмтгий байдал, үрэвслийг багасгадаг. Өргөн хэрэглэдэг бэлдмэлүүдэд: димедрол, фенкарол, пипольфен, супрастин, тавегил гэх мэт.
>    Серотонины эсрэг бэлдмэл перитол нь серотонины эсрэг үйлчилэхийн зэрэгцээ Н1-рецепторт хориг үүсгэнэ. Өдөрт нэг үрлээр (4 мг) 3-4 удаа, хэрэглэнэ. Жирэмсэн, шээс хаагдсан, глаукомтой өвчтөнд эсрэг заалттай
>    Кинины эсрэг бэлдмэл ангинин (продектин, пармидин) нь судасны нэвчүүлэмтгэй байдлыг багасгана. Үйлчилгээ нь бүрэн төгс судлагдаагүй учраас өргөн хэрэглэдэгүй. Өдөрт нэг үрлээр (0.25г) 4 удаа, нэг cap хэрэглэнэ
>    Уураг задлах ферментийн эсрэг бэдмэлүүд (трасилол, контрикал мэт) нь түүний эд, эсийг гэмтээх үйлчилгээний эсрэг болон үрэвслийг багасгах, дархалыг дарангуйлах зэрэг үйлчилгээ үзүүлнэ
>    Хэт исэлдэлтийн эсрэг бэлдмэлүүд (витамин -Е, карбоцистеин гэх мэт). ГХБӨ-ий үед өөхний хэг исэлдэлт эрчимжиж эд, эсийг гэмтээдэг учраас багтралын намжилтын үед витамин-Е болон цистеины бүлгийн бэлдмэлүүдийг өргөн хэрэглэх заалттай.
В. Эмгэг жамын эмгэг физиологийн үе шатанд нөлөөлөх эмчилгээ. Энэ үед охь бодисуудын үйлчилгээ илэрдэг учраас а.мьсгал    боогдолтыг намжаахад
э м ч и л г э э ч и г л э д д э г.
1. Гуурсан    хоолой    өргөсгөх бэлдмэлүүдийг 8 бүлэг болгодог.
1.    Адренерг рецепторуудыг дэмжих бүлгийн бэлдмэлүүд :
к a pi (32 адренорецепторуудыг дэмжих бэлдмэлүүд; (адреналин, эфедрин, теофедрин, солутон, эфатин)
'r- pi Р2 -адренорецепторуудыг дэмжих бэлдмэлүүд; (изадрин,новодрин)
г- р2-адренорецепторуудыг сонгомолоор дэмжих бэлдмэлүүд;
■    Р2    -адренорецепторуудыг сонгомолоор дэмжих богино үйлчилгээтэй    бэлдмэлүүд; (сальбутамол. /вентолин/, тербуталин /бриканил/)
■    Р2    -адренорецепторуудыг сонгомолоор дэмжих удаан үйлчилгээтэй    бэлдмэлүүд; (сальметрол, формотерол. вольмакс)
■    Р2    -адренорецепторуудыг заримдаг сонгомолоор дэмжих бэлдмэлүүд; (алупент, астмопент, беротек)
2.    Фосфодиэстераз    ферментийг дарангуйлах бэлдмэлүүд (эуфиллин, тиофиллин, теопек, ретофил)
3.    М- холиноблакаторууд: (атропин, платифиллин, метацин экстракт беллодон,    ипратропум бромид)
4.    а -Адреноблакатор(дроперидол)
5.    Кальцийн антогнистууд: (нифедипин, кордафен, корнифор, форидон)
б.    Спазмолитикүүд: (папаверин, ношпа)
7. Лейкотриены нийлэгшилд нөлөөлдөгэмүүд:
■ Лейкотриены    рецепторынантагонистууд. Үүнд: зафирлукаст (акколат,1 С1204219 субстанци),пранлукаст (ONO-1078 субстанци), побилукаст (SKF 104353
17субстанци), монтелукаст (сингулярь мл- 0476 субстанци)
■    5-    липооксигеназагийн дарангуйлагч. Үүнд зилеутон (ф-64077 субстанци) орно.8. Простогладин Е
2.    Цэр ховхлох бэлдмэлүүд. ГХБӨ-ий үед хуралдсан цэр, салстыг хялбар гадагшлуулахын тулд их төлөв цэрний уургын дисульфидын холбоог тасалдаг    SH-ын    групптэй аминохүчлүүд болох цистеины бүлгийн бэлдмэл, ацетилцистеин (мукомист, мукосольвин). карбоцистеин (муколин, флюдитик) өргөн хэргэлэдэг. Мөн мукорегулятор (бромгексин, амброксол), шимэгдүүлэх механизмаар цэр шингэлдэг 3%-ийн кали иодид зэргийг хэрэглэж болно.
3.    Физик эмчилгээ. ГХБӨ-ий сэдрэлийн үед дараах эмчилгээнүүдийг хийнэ.
■Дунд буюу өндөр дисперсийн зэрэгтэй аэрозолийг утлагаар хэрэглэнэ. Жишээ нь: Адреналин 0.1%-1.0мл, Атропин 0.1 %- 2.0мл Димедрол 1 %- 2.0мл, NaCI-ийн уусмал 10-20мл, S-Зөвхөн 1 удаа утлага хийнэ. Адреналин 0.1%-1.0мл Эуфиллин 2.4% -Ю.Омл Димедрол1 %- 2.0мл NaCI-Иийн уусмал 10-20мл S-Зөвхөн 1 удаа утана.
■    Электрофорез. Гуурсан хоолойг өргөсгөх зорилгоор эуфиллин, дибазол,    сульфат    магни, новокайноор, цэр ховхлох зорилгоор 3%ийн кали иодод, үрэвслийг багасгах зорилгоор гепарин, хлорткальци зэргээр хоёр далны хооронд хийнэ
■УВЧ. Цусны бага эргэлтийг сайжруулах, гуурсан хоолойн агаар дамжуулах чадварыг дээшлүүлэх зорилгоор уушигны орчимд, дааврын ялгаруулалтыг ихэсгэх зорилгоор бөөрний дээд булчирхайн орчим шарна
■    Амплипульс-эмчилгээ.    Цусны эргэлтииг саижруулан, гуурсан хоолойн агаар дамжуулах чадварыг дээшлүүлж харшлыг багасгадаг. 1 Индуктотерми. Өндөр давтамжтай соронзон талбайг үүсгэснээр эд, эсэд дулаан үүсгэдэг. Гуурсан хоолойн агшилтыг сулруулах зорилгоор уушигны орчимд, дааврын ялгаруулалтыг ихэсгэх зорилгоор бөөрыий дээд булчирхайн орчим 10-30 минутаар, нийтдээ 8-15 хийнэ
■    Магнито-эмчилгээ. Нам давтамжийн соронзон талбайг үүсгэснээр гадаад амьсгалын үйл ажиллагаа, гуурсан хоолойн агаар дамжуулах чадварыг дээшлүүлнэ.
■    Аэроионо-эмчилгээ.    Цахилгаан цэнэгтэй хийн молекулуудыг (аэроион) хэрэглэнэ. Хасах цэнэгтэй аэроион нь уушигыы агааржуулалт ба гуурсан хоолойн агаар дамжуулах чадварыг дээшлүүлнэ.
Гало-эмчилгээ. Уурхайн ашиглан тэнд агуулагдаж хоолны давсны хуурай аэрозолоор амьсгалуулдаг байсан. Одоо тусгай Амьсгалын дасгал, цээжний иллэг.
Баро эмчилгээ.ГХБӨ-ий үед дараах хоёр аргачилалаар эмчилгээ хийнэ. 1 Барометрийн бага даралтай нөхцөлд хийхдээ барокамерын агаарыг сийрэгжүүлэн далайн түвшинээс дээш 2000 метр орчимд байдагтай ижил нөхцөлд анхны эмчилгээг хийж, цааш улам ихэсгэн 3500м орчмын үед сүүлийн эмчилгээг хийнэ. Нийтдээ 2025 удаа хийнэ. Агаарын даралт багасаж байгаа энэ нөхцөлд Ра02ийн буурахад    дасан    зохицох механизмаар амьсгал зүрх судас, бөөрний дээд булчирхай, симпатик мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа идэвхижсэнтэй холбон тайлбарладаг. 1 Барометрийн өндөр даралттай нөхцөлд эмчилгээг хийхдээ 0.4-0.5 атм-ын даралтанд 1 цагаар, нийтдээ 15-20 удаа хийнэ. Агаарын даралг ихсэж байгаа энэ нөхцөлд Ра02-ийн өндөр болсоноор 02 ийг хялбархан ихээр шингээдэг.
7. Зүү эмчилгээ. Зүүний эмч нар тусгай рецепт зохион хийнэ.
Харшлын бус гаралтай ГХБӨ-ий эмчилгээний зарчим
1.    Аспирины багтрааны эмчилгээний зарчим
■    Салицилат агуулсан хүнений бүтээгдэхүүнээс татгалзана.
■    Шигүү мөхлөгт эсийг бэхжүүлэх бэлдмэлүүдийг хэрэглэнэ.
■    Аспириныг маш бага тунгаар (1 мг) эхлэж хэрэглэн дасгана
■    Дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдээс татгалзана.
■    Хамрын урыг авхуулна
■    Лейкотриены    нийлэгжилтэнд нөлөөлдөг эмүүдийг хэрэглэнэ.
■    Хүнд үед дааврын бэлдмэл хэрэглэнэ.
2.    Адренерг багтрааны эмчилгээний зарчшлокамерыг ашиглах болсон.
■    р -адренорецепторын идэвхийгл9улзщг0м«эд^1шгйилсх9бйшфг болгох
■    Дааврын бэлдмэлийг утлага, үрэл, тарианы хэлбэрүүдээр хэрэглэнэ
■    Өлсгөлөн эмчилгээ
■    Баро-эмчилгээ
■    Фосфодиэстераз    ферментыг дарангуйлах бэлдмэлийг хэрэглэнэ.
■    а2-адренорецепторын мэдрэмжийг бууруулах
■    р2-адренорецепторыг сонгомолоор дэмжих бэлдмэлүүд
■    Холинерги рецепторын идэвхийг бууруулах
3. Холинерги багтрааны эмчилгээний зарчим.
■    М-холинолитикийг    утлага, тариа, уухаар хэрэглэнэ
■    Адренерги рецепторын идэвхийг дээшлүүлнэ.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2937
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК