Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Элэгний омөн радиолог оношлогоо -эмчилгээ
( Лекц )

Д.Гончигсүрэн, П. Онхуудай, Д.Мөнхбаатар

 
Абстракт

Hepatocellular carcinoma (НСС) is a most соттоп malignancy worldwide, causing almost one million deaths annually. Asia is a high risk area, the disease being particularly highty prevalent in Chine, Korea, Japan and Mongolia (59 incedence in 100 000 population). Patients with HCC have a poor prognosis, with a 5 year survival rate of less than 5%. A median survival rate of less than 4 months for patients with unresectable HCC. Surgical resection is possible only in a minority of patients, since most patients present with advanced desease. Uncontrol/ed studies using radionuclides such as lodine-1 31, Yttrium-90 (micrispheres), Holmium-166 and Rhenium 186 conjugated to monclonal antibodies, Lipiodol or chemical compounds have prodused fair results but their efficacy has to be optimal/y evaluated. Re-188 Lipiodol offers a convenient alternative for the our country. The W-188/Re-188 generator can be made available ОГ1 site with /ong useful shelf-life of 4-6 months, and is cost-effective.
 

Элэгний өмөн нь дэлхийн хэмжээнд хамгийн их тархсан хорт хавдрын нэг бөгөөд жил бүр 1 сая гаруй хүн нас барж, 315000 хүн шинээр оношлогдож байна. Хорт хавдараар нас барагсдын дотор элэгний өмөн 4-р байранд орж байна. Ази, Номхон Далайн бүсийн Хятад, Солонгос, Япон болон Монгол (100 мянгад 59 тохиолдол) зэрэг орнууд элэгний өмөнгийн (ЭӨ) өвчлөлийн өндөр эрсдэлтэй бүсэд орж байна. Манай орны хүн амд зонхилон тохиолдож буй хорт хавдарын өвчлөлд элэгний өмөн 1982 оноос өнөөдрийг хүртэл тэргүүн байранд орж (хорт хавдарын нийт бүрэлдэхүүний 35,29%), цаашид даамжран өсөх хандлагатай байна. Манай улсын нийт хорт хавдарын өвчлөлд ЭӨ 1962-1967 онд 4,2%, 19681972 онд 11,7%, 1973-1981 онд 17,5%, 1982-1998 онд 32%,2002 онд 35,2% болж өссөн байна. ЭӨ ихэвчлэн хожуу оношлогдож , эмчилгээний үр дүнд маш муу байгаа бөгөөд өвчлөгсдийн дөнгөж 5% нь 5 жил хүртэл амьдарч байгаа нь энэ өвчний тавилан муутай харуулж байна.

ЭӨ-г оношлох, түүний эмчилгээний хэлбэрийг сонгоход Радиолог
оношлогооны аргууд болох Хэт авиа, КТ, Ангиографийн аргуудыг өргөн ашиглаж байна. Өнгөт допплер-г хавдарын судасжилт, цусан хангамжийг үнэлэхэд, Липиодол-той Компьютерт Томографийн аргыг 2 см түүнээс жижиг ЭӨ-г илрүүлэхэд өргөн ашиглаж байна. Орчин үед ЭӨ-гийн эмчилгээнд мэс заслаас гадна дараахи радиолог эмчилгээний аргуудыг хэрэглэж байна. Үүнд: Хавдарт Этанол тарих эмчилгээ, Трансартериал эмболизаци, Тосон-Химиоэмболизаци, Транс-Артериал Изотоп эмчилгээ (Re-188, 1-131, У-90, Но-166), Лазер болон Радио долгионт эмчилгээнүүд орж байна. Этанол тарих эмчилгээ нь харьцангуй энгийн, үнэ багатай бөгөөд хавдарын голомт жижиг (> Зст) тохиолдолд түүнийг бүрэн некроз болгодог ба харин лазер эмчилгээг хавдар үүдэн вен, цөсний замруу нэвчиж ургасан тохиолдолд коагуляци болгох зорилгоор хийж байна. Элэгний артерийн тэжээгч судсыг бөглөх эмчилгээг манай улсад 1997 оноос эхлэн амжилттай хийж байна. Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн шугамаар 2000-2005 онд хэрэгжүүлж байгаа "Элэгний өмөнгийн цацраг идэвхит изотоп эмчилгээ" төслийн хүрээнд УКТЭ-ийн Цөмийн онош зүйн тасаг ЭМШУИС-ийн Радиологийн Тэнхимтэй хамтран ТрансАртериал    Радиоизотоп эмчилгээг Монгол улсад анх удаа 2002 оны 4 сарын 1-ээс эхлэн хийж байна. Re-188 изотопыг W 188/ Re 188 генераторын тусламжтайгаар гаргаж авдаг бөгөөд Re-188 нь үнэ хямдтайгаас гадна генераторыг удаан ашиглах бололцоотой ювд.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 328
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК